Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Энэ сарын долооноос аравны өдрүүдэд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болон УИХ,Засгийн газрын гишүүд БНСУд ажиллаж байна. Эрх баригч намаас санаачлан өрнүүлсэн “Ард түмнээ сонсъё” аяныг энэ удаад ажил амьдралын мөр хөөн Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн дунд зохион байгуулж  байгаа бөгөөд  монголчууд олноор ажиллаж амьдардаг Сөүл, Ыжонбу зэрэг дүүргүүдэд иргэдийн уулзалт зохион байгуулжээ.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МАН-ын  Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, УИХ-ын гишүүн Д.Очирбат, Б.БатЭрдэнэ, Э.Мөнх-Очир, Д.Загджав, НХХЯ-ны сайд Т.Ганди, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар багтсан байна. Солонгос улсад зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн аян энэ сарын зургааны өдөр буюу өнгөрсөн бямба гаригт монголчууд олноор ажиллаж амьдардаг Мугпу хотоос эхлэх албан ёсны хөтөлбөртэй байсан ч цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан нислэг хойшлож, иргэдтэй хийх албан ёсны уулзалт цуцлагджээ.Олон тооны үйлдвэр ихтэй Мугпу хотод “Ард түмнээ сонсъё” аян зохион байгуулагдах зараар 600 гаруй монгол иргэд цугларсан бөгөөд эхлээд сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа иргэний шинэчлэсэн бүртгэлд тус дүүрэгт амьдарч байгаа монголчууд  олноор хамрагдан хаяг байршлаа тодорхойлуулж, албан ёсоор Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдлээ. Ыжонбу хотод зохион байгуулагдсан иргэдтэй хийх уулзалтын үеэр Монгол иргэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болон УИХ,Засгийн газрын гишүүдийг хадаг  сүү барин монгол заншлаар угтсан бөгөөд хамтдаа зургаа татуулж, ах дүүсийнхээ амар мэндийг сураглан уулзацгаалаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх иргэдтэй хийх уулзалтыг нээж хэлэхдээ “Төр засгаа харалгүй хүлээлгүй, өөрсдийн хүчээр ажил амьдралаа авч яваа, Монголд амьдарч байгаа аав ээж ах дүү нартаа дэм болон улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа та бүхнээрээ улс орон чинь бахархаж явдаг. Бид өнгөрсөн хорин жилд олон өөрчлөлт хийсэн. Улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийлээ. Эрх зүйн шинэчлэлт  хийлээ. Эдэн дундаас бидний хийсэн хамгийн том өөрчлөлт бол оюуны санааны өөрчлөлт. Өнгөрсөн хорин жил улс орны хувьд, ард иргэдийн хувьд ч тулгарсан хүндрэл болгоныг бид хамтын хүчээр даван туулсан. Монгол Улс шилжилтийн үедээ цэг тавьсан. Хөгжлийн үе ирж байна гэж хэлж болно. Эх орон чинь хөгжиж байна. Энэ хөгжил та бүхнийг төрсөн гэр, аав ээж ах дүү, хань ижил, үр хүүхэд рүү чинь дуудаж байгаа шүү. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн чадавхиа сайжруулж, байгалийн баялгаараа дэлхийн хөгжилтэй улс орнуудын анхаарлын төвд орсон хэдий ч нийт хүн амын амьдрал сайжраагүй хэвээр байна. 2 сая 800 мянган хүн амын сая орчим нь ядуу тэр дундаа 300 мянга орчим нь нэн ядуу амьдарч байна. Энэ гажуудлыг засах, иргэдийнхээ амьдралыг сайжруулах нь эрх баригч хүчин Монгол Ардын нам хийгээд төр засгийн бодлогын гол цөм юм. Улс орон хөгжихөд таван зүйл тун чухал. Иргэдийн эрүүл мэнд. Монгол хүний боловсрол, амьдралын наад захын баталгаа болох орон байрны асуудал, мөн өндөр настан, өнчин ядуу хүүхдүүд, тахир дутуу иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн халамжийн асуудлыг бид төрийн бодлогын хэмжээнд тавьж хамгаалж авч явах ёстой. Улс орны хөгжлийн  чөдөр тушаа болж байгаа ажилгүйдлийг багасгах, арилгах зорилгоор бид 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас багагүй мөнгө хөрөнгө гарган ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэлт хийх зорилгоор УИХ-аар эрүүл мэндийн салбарын хууль батлагдлаа. Боловсролын салбарт шинэчлэл хийх зорилтын хүрээнд Кембрижийн стандартыг Монголд хэрэгжүүлж байна. Монголд сургууль төгссөн хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, хаана ч яваад очсон ажлын байртай боловсролын хувьд гологдохгүй мэргэжилтэй мэдлэгтэй байх цаг үе ирээд байна. Оюутолгой Тавантолгой зэрэг томоохон ашигт малтмалын ордууд эдийн засгийн эргэлтэнд орж Монгол хүн нэг бүр хувьцаа эзэмшин элбэг хангалуун амьдрах үүд хаалга нээгдсэн. Монгол Улсын үндэсний орлого сүүлийн жилүүдэд гурав дахин нэмэгдсэн.  2000 оны эхээр улсын нийт төсөв 36 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр  4,5 их наядаар хэмжигдэж байгаа баяртай мэдээг та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Монгол орны нэрийн хуудас болон эх орноосоо хол хүний нутагт ажиллаж амьдарч байгаа монголчууд та бүхэн нэрээ хичээж, нэг нэгнээ хайрлаж халамжилж, бие биедээ туслаж дэмжиж яваарай гэж” гэж солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэддээ захилаа.



Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэд УИХ болон Засгийн газрын гишүүд, эрх баригч намын удирдлагад,элчин сайд Д.Гэрэлд хандаж бидэнд Монголд очоод ажлын байр бий юу? Гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд эх орны хишиг болон  Тавантолгойн орд газрынхаа хувьцааг хэрхэн эзэмших вэ? Гэрээгээр  ажиллаад гэрээний хугацаа дуусч байгаа иргэдийн асуудлыг анхаарч үзээч. Нэг удаа визний хөнгөлөлт эдлүүлээч. Гэр бүлээ солонгос руу татмаар байна. Залуу гэр бүлийг дэмжих зорилгоор гадаадад гэр бүлээр нь гаргаж ажиллуулах боломжийг төр засгийн зүгээс нээж өгөөч. Солонгост гэрээгээр болон хараар ажиллаж байгаа иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? бидний нийгмийн даатгал болоод тэтгэврийн даатгал албан ёсоор төлөгдөж байгаа юу? Монгол Ардын намд залуучууд олноор элсч байна. Бидэнд энэ эрх нээлттэй юу?. Ямар материал баримт бүрдүүлж элсэх вэ? Солонгост ажиллаж байгаа иргэд сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ? Сонгуульд саналаа өгч оролцмоор байна? Ногоон нуурын ойролцоо  эзэмшдэг юмаа. Тэнд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхлэвэл газрын нөхөн олговроо би хаанаас олж авах вэ? Зоос банкинд мөнгөн  хадгаламжтай байсан. Тэр мөнгөө хаанаас олж авах вэ? Эрсдэлийг төр дааж байгаа гэсэн үнэн үү? Каргогоор машин ачдаг юмаа. Хахууль өгөхгүй бол ажил урагшлахгүй байна. АТГ ажлаа хийж байгаа юу? Энэ мэт авлига хэрхэн тэмцэх вэ? Гадаадад ажиллах хүч зуучлах товчоог татан буулгасан гэлээ.

Энэ шугамаар орж ирсэн хүмүүсийн асуудлыг өнөөдөр хэн хариуцах вэ? Нэг цэгийн үйлчилгээ эрх шилжүүлэн авсан уу? Гэх мэт гадаадад ажиллаж амьдарч байгаа олон зуун монгол иргэдэд тулгарч байгаа нийтлэг асуултуудыг хаягласан бол БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт хандаж Монголд кембрижийн стандартыг нэвтрүүлж байгаа гэсэн бидний хүүхдүүдийн их дээд сургууль төгсөөд гардаж авах диплом олон улсад кембрижийн их сургууль төгссөний хэмжээнд үнэлэгдэж ч чадах уу? Хүүхдүүдийнхээ учрыг олохоо байлаа. Арван жилийн сургалтын программд хүмүүжлийн хичээл орж байгаа юу? Олон удаа хонхны баяр хийдэг тогтолцоог халж өгөөч. Өртөг зардал нь өндөр гарч байна. Солонгост ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүд энд их сургуульд суралцлаа гэхэд боловсролын яамнаас эдлүүлж байгаа хөнгөлөлт болон ямар нэг тэтгэмжинд хамрагдах уу? Зэрэг олон асуултанд хариулт авлаа. МАНын удирдах зөвлөлийн гишүүд,  УИХын гишүүд  солонгос улсад ажиллаж амьдарч байгаа 30 гаруй мянган монгол иргэдийн санаа бодлыг сонсч, нийгэм эдийн засгийн  байдлын талаар мэдээлэл иргэддээ өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа. Тус улсын хоёр том хотод өрнөсөн уулзалтыг солонгосын MGL радиогоор солонгосын бүх хотод ажиллаж амьдарч байгаа иргэд шууд дамжуулан сонсч, асуулт хариултанд оролцсон юм. Уулзалтын төгсгөлд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц монголчуудад сургаал айлдаж сэтгэлээ ариусгаж мөр цагаан явахыг ерөөлөө.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4548257/c05/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524313
28056 МАРГААШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА** 010-7566-7074** zax-zeel 2011-05-09 634
28055 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-05-09 641
28054 ai da yu ch gehew de horvoo [3] itgel.mn 2011-05-09 879
28053 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-05-09 569
28052 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-09 572
28051 SANHUU UZUULNE zaluu123456 2011-05-09 552
28050 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-05-09 467
28049 jeremsenii hyanaltand orson yumaa [1] alsaan 2011-05-09 516
28048 mglradio??? [3] pujina 2011-05-09 1920
28047 asyye ????? [1] 인게 2011-05-09 571
28046 ТУУЛАЙ ЖИЛД ---------- БҮСГҮЙЧҮҮД ҮҮНИЙГ УНШААРАЙ !!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 907
28045 hi bvsgvichvvde surguuliin talaar asuuh gesiin [2] eejmaa 2011-05-09 838
28044 huuhed mongol butsaamaar baina [1] turka0921 2011-05-09 494
28043 OEDOL HIIJ, MASHIN DR AJILLADAG BUSGUI BVAL HOLBOO BARINA UU world sun 2011-05-09 549
28042 ***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-05-09 445
28041 FTW-asuuy? [12] seegii99 2011-05-09 1082
28040 ЭНЭ ҮНЭН ҮҮ ??????? НАЙЗУУДАА ......... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1200
28039 СОЛОНГОСТ ХЯМД ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ БҮГД АНХААР !!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 885
28038 viznii talaar asuuyaa [3] seegii99 2011-05-09 974
28037 БҮСГҮЙЧҮҮДЭЭ АНХААРАЛДАА!............. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1124
28036 ,<<<<< ДААНЧ ӨРӨВДМӨӨР НЭГЭН ДЭЭ ...ЮУ Ч ГЭХЭВ ! [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1053
28035 ACHAA BOLON BICHIG BARIMT ABCH YBNA jaala 2011-05-09 485
28034 eejvvdees asuuya [1] 영원 2011-05-09 679
28033 hairalsand mini uuchlaarai [3] itgel.mn 2011-05-09 766
28032 eejuudee hariulj uguuch [13] namuund 2011-05-09 1337
28031 texno martiin haygiig heleed uguuch? [3] mcblog 2011-05-09 812
28030 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-09 479
28029 viz asuuy? [9] LOTUS 2011-05-09 1806
28028 МАРГААШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ ДОТОР БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА** 010-7566-7074** zax-zeel 2011-05-09 504
28027 huuhdiin tereg zarna [1] topuser 2011-05-09 630
28026 СОЛОНГОСТ МӨНГӨ ЗАРАХГҮЙ АМЬДАРЧ БОЛНО ..БҮСГҮЙЧҮҮДЭД !!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1091
28025 nziinhaa eejiig urival visa n garah boluu [4] jeonju-s 2011-05-09 899
» СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД НЭГЭН ӨДРИЙГ ИНГЭЖ................ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 729
28023 Таныг Америкийн 100 гаруй их дээд сургууль, коллежуудаас сонгон суралцахыг урьж байна Leader CEO 2011-05-09 447
28022 HYAMDAR LIIG TA ENDEES L MEDREKH BNO, OROOD UZ.....32-47" LED, LCD **MGL гишүүн* 2011-05-09 508
28021 Арьсныхаа учирыг олохгүй байгаа бүсгүйчүүдэд зөвөлгөө... MAKE-UP 2011-05-09 3272
28020 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-09 486
28019 ТҮНДЭМҮН О HUI САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-09 475
28018 emegtei zagvar saitai gytalnyyd 9900aar zarj baina. inter_shop 2011-05-09 529
28017 ТАНЫ ДАРАЛТ ХЭВИЙН БАЙНА УУ ?.......................................... G-THINK 2011-05-09 453
28016 massage>>>>>>> 100% G-THINK 2011-05-09 458
28015 Орифлэйм Косметикс 2011 < 2011,04,24-2011,05,15 > ~~~~~~~~ G-THINK 2011-05-09 451
28014 asuuyooo.ejvvdees.xariulj.ogson.tanid.bayarllaa. [3] baagii84 2011-05-09 748
28013 HI BVSGVICHVVDEE TOROL BVRIIN BARAA BNA INCHEOND BOLOMJIIN VNETEI SHVV 수정_0220 2011-05-09 1215
28012 BICHIG BARIMT,AGAARIIN ACHAA ABCH YBNA jaala 2011-05-09 474
배너신청
자생병원

배너신청