Moderator: mgl_300
Número de documentos 42,366

emegteichuudiin emch naraas asuuh zuil bna

Leídos 1317 Recomendados 0 2011.04.24 17:14:09

tsebershiltiin talaar zebelgee abahig husej bna zeblelgee egch tuslaach




хосзүрх

2011.04.24 17:45:50
*.172.6.154

Эмэгтэйчүүдийн цэвэршилт

85571595

Биологийн өөрчлөлт. Цэвэршилт нь 45-60 нас орчимд эхэлж, 15-20 жил үргэлжилдэг байна. Цэвэршсэнээр эмэгтэйчүүдийн өндгөвчийн үйл ажиллагаа буурна. Бусад эрхтэн тогтолцоонд ч зарим нэг өөрчлөлт илэрнэ. Эмнэлгийн практикт менопауз гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Энэ нь биений юм зогсох, ирэхээ болих гэсэн санааг багтааж байдаг. Дунджаар 50 нас орчимд хоёр жил гаруй үргэлжлэх эхлэл үе гэж байдаг. Хэвийн нөхцөлд 40-60 насанд цэвэршилт явагддаг ажээ. 

Биологийн талаасаа эмэгтэйчүүдэд хөгшрөлт явагдаж эхэлсэн ч өнчин тархи ФСД болон ЛД-ийг хэвийн хэмжээнд ялгаруулсаар байна. Харин өндгөвч эдгээр дааварт хариу үйлдэл үзүүлэх чадвар нь буурна. Мөн харааны товгор, өнчин тархи, тархины бусад хэсэгт ч бас хөгшрөлт явагддаг. Өндгөвчний үйл ажиллагаа буурснаар өндгөн эс боловсруулах болон бэлгийн даавар (эстроген, прогестерон) ялгаруулах үйл ажиллагаа буурна.

Цэвэрших явцад нүүр халуу оргих, толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн эстрогены хэмжээ багассанаар зарим эмэгтэйд остеопороз буюу яс сийрэгжих шинж илэрдэг. Нүүр халуу оргих шинж хамгийн тод илэрдэг бөгөөд үе үе халуун галаар цоргиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм эмэгтэйн нүүр улайж, маш их хөлөрнө. Нүүр халуу оргихоо болиход сэрүү татах шиг болж, заримдаа бүр жихүүдэс ч хүрэх шиг болдог. Халуу оргих хугацаа нь янз бүр бөгөөд хэдхэн секундээс хагас цаг хүртэл үргэлжлэх нь бий. Мөн өдөрт хэд хэдэн удаа давтагдах төдийгүй шөнө хүртэл халуу оргидгоос нойргүй хонох, хөлрөх явдал ч тохиолдоно.

Эмэгтэй хүн бүрд ийм шинж илэрдэг үү? Нэгэн томоохон хэмжээний судалгаанд цэвэрших явц хараахан эхлээгүй ахимаг насны эмэгтэйчүүдийг сонгож, тэдний цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн болон түүний дараах үеийг нэлээд хэдэн жил судалжээ.

Судалгаанд хамрагдагчдын 50 хувьд цэвэршилт эхлэхийн өмнө нүүр халуу оргих, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрч байсан гэсэн байна. Тэдний дөрөвний нэг орчим буюу 23 хувь нь нүүр халуун оргих шинж илэрч байгааг үй гэсэн бол 50-75 хувь нь нүүр халуу оргидог байсан ч нэг их санаа зовоосон асуудал биш байсан гэжээ.

Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд даавар орлуулах эмчилгээ нэлээд их хэмжээгээр тус нэмэр болдог. Даавар орлуулах эмчилгээг эстроген орлуулах эмчилгээ ч гэж нэрлэсэн байдаг. Дээрх эмчилгээ нь ялангуяа нүүр халуун оргих, үтрээ хуурайших зэрэг бэлгийн үйл ажиллагааны хямралыг арилгахад тусална. Сүүлийн үед даавар орлуулах эмчилгээ нь эстроген, прогестероныг хоёуланг нь агуулах болсон. Энэхүү эмчилгээний талаар хүмүүсийн дунд янз бүрийн эсрэг тэсрэг ойлголт байдаг.

Зарим хүн дааврын эмчилгээ нь хөхний хорт хавдар, умайн хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Гэтэл зарим нь энэ нь хорт хавдраас сэргийлдэг төдийгүй эстроген нь цусанд байгаа холестеролыг багасгадаг учраас зүрхний шигдээс гэх мэт зүрх судасны эмгэгээс сэргийлнэ. Мөн түүнчлэн ясны сийрэгжилтээс сэргийлдэг гэж үздэг байна. Цэвэршилт нь хүний нас ахих явцтай холбоотой учраас хүний бүхий л эд эрхтэнд нөлөөлнө. Иймд даавар орлуулах эмчилгээний зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зохицуулах, хоол хүнсээ тохируулан хэрэглэх,эрдэс бодис, витамин уух, амьдралын хэв маягаа өөрчлөх зэрэг нь нэлээд их тус нэмэр болно.

Бэлгийн амьдрал ба цэвэршилт

Цэвэршилтийн үед үтрээнд ч гэсэн өөрчлөлт гардгийг бид дээр дурдсан. Эстрогены дутагдлын улмаас үтрээний хүчиллэг шинж чанар буурч, халдвар авах магадлал нэмэгдэнэ.

Түүнчлэн эстроген нь үтрээг салслаг, чийглэг болгодог бол түүний хэмжээ багассанаар үтрээний чийглэг байдал алдагдаж, уян хатан чанар нь буурна. Энэ бүхэн нь бэлгийн хавьтлын үед өвдөж зовиурлахад хүргэдэг. Ийм үед даавар орлуулах эмчилгээ хийх эсвэл тусгай зориулалтын чийгшүүлэгч тос хэрэглэх нь үр дүнтэй.

Гэхдээ эмэгтэйчүүд энэ талаар бэлгийн хостойгоо ч ярилцаж, эмчийн зөвлөгөө ч авалгүй ганцаараа шаналж явах нь олон ажээ. Үүгээр ч зогсохгүй бэлгийн хавьтлаас аль болох татгалзаж, дургүйцэх болно. Гэтэл зарим эмэгтэй цэвэршсэний дараа жирэмсэлчих вий гэсэн айдас, дарамтаас салж, санаа зовох зүйлгүй болдог тул бэлгийн хавьталд өмнөхөөсөө илүү идэвхтэй болдог.

Судлаачид эмэгтэйчүүдийн цэвэршилт болон цэвэршилтийн дараах бэлгийн үйл ажиллагааг судалж дараах дүгнэлтэд хүрчээ.

1. Ихэнх эмэгтэйчүүд цэвэрших болон түүний дараах үед бэлгийн харилцаагаа үргэлжлүүлсээр байдаг бөгөөд түүнээс сэтгэлийн таашаал авч чаддаг хэвээр байна.
2. Харин цөөн тохиолдолд цэвэрших явцад бэлгийн үйл ажиллагаа буурах хандлага ажиглагддаг.
3. Эстрогены хэмжээ багассанаас үтрээ хуурайших нь бэлгийн үйл ажиллагаа буурах шалтгаан болдог.
4. Тестостерон ч бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Тестостероны хэмжээ багасах нь эмэгтэйчүүдийн дур хүсэл буурахад нөлөөлдөг тул түүнийг нөхөх эмчилгээ хийж болох юм.

Сэтгэл санааны өөрчлөлт

Цэвэрших явцад сэтгэлийн гутралд орох, түгших, тайван бус байх, уйламтгай болох, анхаарал төвлөрөхгүй байх, бачимдах зэрэг сэтгэл санааны өөрчлөлт илэрдэг. Ахимаг насны эмэгтэйч үүдэд “шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсөж том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж, гутралд ордог байна.

Цэвэрших үед эмэгтэйчүүдийн 85 хувь нь хэзээ ч сэтгэлийн гутралд орж байгаагүй бол 10 хувь нь хааяа нэг сэтгэлийн гутралд ордог, харин дөнгөж 5 хувь нь байнга сэтгэлийн гутралтай байдаг гэсэн судалгаа байдаг. Энэхүү судал гааны үр дүнгээс эмэгтэйчүүд цэвэршилтээс болж сэтгэлийн гутралд орох нь амьдралынх нь бусад үеийнхээс их биш гэдэг нь харагдаж байна.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.04.24 18:31:32
*.160.22.245

БАЙ(НГЫН ГЭР БҮЛИЙН ТОГТМОЛ ХАРИЛЦААНД БАЙДАГ ХҮНД ИЙМ ШИНЖ ТЭМДЭГ ЭРТ ИЛЭРДЭГГҮЙ..........

hanmon

2011.04.28 17:44:46
*.238.52.157

hl bayarlalaa

List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211395
Aviso ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239302
Aviso ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366750
Aviso ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Aviso Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524306
27246 asuult bna eejuudee [4] 귀염토끼 Apr 25, 2011 788
27245 asuult? [2] Хонгорзул Apr 25, 2011 706
27244 isa hiineee ajil helee sain medenee naidwartai ochnoo 01057880447 pob Apr 24, 2011 455
27243 elgemsuu egchees asuuya [6] topuser Apr 24, 2011 804
27242 asuuyaaa??? [1] babagirl Apr 24, 2011 739
27241 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [1] sekv_boy Apr 24, 2011 1551
27240 13 dahi sariin tasalin? [2] nokio Apr 24, 2011 645
27239 HURUNGIIN BATALGAA GARGANA sormuusmaa Apr 24, 2011 461
27238 jiremsen asuuyaa [1] dulduu Apr 24, 2011 754
27237 hos zurh d madahbadrah Apr 24, 2011 672
27236 interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ [2] tamir02 Apr 24, 2011 496
27235 32"-47" LCD, LED TV+HANAND ULGUGCH BNGA DAGALDANA!!! **MGL гишүүн* Apr 24, 2011 452
27234 eejvvdee nadad zovlooch [1] urslan Apr 24, 2011 622
27233 ЯАХ ГЭЖ ӨМХИЙ СОТОЙ СУУСАН ЮМ ......... [10] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Apr 24, 2011 1474
27232 ??????? [3] 반지 Apr 24, 2011 796
27231 МОНГОЛ ЭР ХҮН ТА СОЛОНГОСТ ЮУ ХИЙЖ БАЙНА БЭ ?? [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Apr 24, 2011 1026
27230 Huuhdee tsetserlegt ogdog eej bnu? [4] babagirl Apr 24, 2011 812
27229 kargo, mashin achdag humuusiin anhaarald.1tn -iin gar tatlaga tserensuren Apr 24, 2011 618
27228 f2 biz awsan egch naraa xelj ugch tus bolooch [3] rachka Apr 24, 2011 868
27227 karaoke-nii mashin mash himd zarna tserensuren Apr 24, 2011 489
» emegteichuudiin emch naraas asuuh zuil bna [3] hanmon Apr 24, 2011 1317
27225 xvvxnvvdee.zoboor.oilgood.zobolgoo.ogooch. [8] baagii84 Apr 24, 2011 1347
27224 солонгос улсад ажилч амьдарч байгаа монголчуудаа эрүүлжүүлий ShineeeSoeL Apr 24, 2011 511
27223 Итали улсад үйлдвэрлэгдсэн электрoн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна ShineeeSoeL Apr 24, 2011 496
27222 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* Apr 24, 2011 453
27221 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* Apr 24, 2011 447
27220 jiremsen hunii otgon hataad bna yahu [4] jeonju-s Apr 24, 2011 1872
27219 ANSAN daxi KHAN BANK file money$$$ Apr 24, 2011 4353
27218 eejvvdes [1] 영원 Apr 24, 2011 588
27217 herbalifeiin butegedehuun hyamdraltai [2] herb Apr 24, 2011 582
27216 sain bnauu bvsgvichuudee heleed ugcuuch [7] 영원 Apr 24, 2011 1280
27215 Бариа засал хийж байна МонголТв Apr 24, 2011 502
27214 Orchuulaad ogooch tehvv [1] bvjin tuulai Apr 24, 2011 755
27213 32"-47" LCD, LED TV+HANAND ULGUGCH BNGA DAGALDANA!!! **MGL гишүүн* Apr 24, 2011 484
27212 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД Apr 24, 2011 458
27211 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 Apr 24, 2011 466
27210 MGLSKY.COM ORIGINAL PUUZNII SITE................. **MGL гишүүн* Apr 24, 2011 482
27209 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy Apr 24, 2011 487
27208 dahaid solongos em asuuy persraz yaraltai medeh hun helj ogooch........... [1] siahan Apr 24, 2011 1583
27207 hi yralati yum asuuy....hariulaad ogooch [1] siahan Apr 24, 2011 760
27206 helj ugch tuslaach [1] jfvhcx Apr 24, 2011 624
27205 podwolk.tsamta boonii boloor shirhegeer 인게 Apr 24, 2011 495
27204 orchuulaad uguuch hu [1] balzol Apr 24, 2011 786
27203 Eejvvdee jiremsen ehchvvdee hariulj ogooch [2] bvjin tuulai Apr 24, 2011 852
27202 Итали улсад үйлдвэрлэгдсэн электрoн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна Shine SoeL Apr 24, 2011 477
배너신청
자생병원

배너신청