
Шамбарам vvсэх шалтгаан
Єтгєн хатах, олон дахин гvйлгэх, архи спиртийн тєрлийн бvтээгдэхvvн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хvнд зvйл єргєх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч євчин vvсэх шалтгаан болно. Эмэгтэйчvvдийн хувьд жирэмслэлт болон тєрєлт нь уг євчин vvсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.
Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Дотор байрлалтай шамбарамын vед онцын зовиур илэрдэггvй. Ихэнх тохиолдолд хvмvvс хvндээр бие засах vед гарах, євдєх зэрэг зовиуртай байна. Хvндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан євчтєнд улам их зовиур єгдєг.
Зарим тохиолдолд цvлхэн хагарч цусан бvлэн vvсгэдэг. Ийм vед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Шамбарам євчин нь євчтєний амь насанд тєдийлєн аюултай биш юм. Уг євчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бєгєєд манай эмнэлгийн хувьд шамбарам євчнийг vе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хvний биеийн зєвхєн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагvй бєгєєд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сvvлийн vед мэс заслын бус аргыг єргєн хэрэглэх болсон юм.
Гадна байрлалтай шамбарамын шинж
Гадна байрлалтай шамбарамын vед євчтєнд зовиур ихтэй болох бєгєєд євдєлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хvний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мєн энэ vед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хvндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, євчтєний дотуур хувцас бохирдох зэрэг шинжvvд илэрдэг. Энэ євчнєєр хvмvvс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгvй удаа євддєг бєгєєд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгvйгээр хєдєлгєєн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.
Урьдчилан сэргийлэх аргууд
Хувийн ариун цэврийг сахих.
Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагvйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан vрэвсдэг. Имйд єтгєнєєр бие зассаны дараа болон єглєє оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх євчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бvлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгvй байж болно.
Єтгєн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх
Єтгєн хатах нь хvндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мєн гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.
Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий
Судалгаанаас харахад хэвийн vед 30 секундын дотор єтгєний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Vvнээс хойш гучин секунд тутамд єтгєн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илvv суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Єтгєн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.
Єтгєн хаталтаас сэргийлэх
Хэвийн єтгєн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Єтгєн хатах зориуртай хvмvvс хvнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зvйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд єтгєнєє шингэлэх хэрэгтэй. Єглєєний ундандаа сvv, тоост хэрэглэдэг хvмvvс ихэвчилэн єтгєн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгvй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хvнс хэрэглэж гvйлгэх нь шулуун гэдэсний амсрын євчин vvсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.
Удаан хугацаанаар суух болон зогсох, хvнд зvйл єргєхєєс зайлсхийх
Удаан хугацаагаар суух, жолоо барих, хvнд зvйл єргєх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хєндийд даралт vvсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй vедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хєнгєн биеийн тамирын дасгал хийх нь євчнєєс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хvнд зvйл єргєхєєс татгалзах хэрэгтэй.
Ууц нуруу ,єгзгєє дулаан байлгах.
Ууц нуруу, єгзєг орчим даарч хєрснєєр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нєлєєлдєг. Ялангуяа цагаан мах эргэх євчтэй хvний хувьд аль болох хvйтэн газар суухаас зайлсхийн бvлээн гудас хэрэглэх нь зvйтэй.
Байнга угааж байх
Єдєр бvр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрvvл ахуйд сайнаар нєлєєлдєг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Халуун ногоо болон спиртийн тєрлийн зvйлийг хvнсэндээ хэрэглэхээс зайлсхий.
Халуун ногоо, улаан чинжvv, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгvй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон vрэвсvvлдэг. Архи спиртын тєрлийн ундаа нь мєн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерєнхий байдалд муугаар нєлєєлдєг. Иймд эдгээрийг хvнсэнд хэрэглэснээр євчин сэдрэх, хvндрэх шалтгаан болж єгдєг юм.
Буруу эмчлэхээс зайлхий
Ерєнхийдєє шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван євчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бєгєєд таван хvн нь зєвхєн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар євчнєє анагаадаг. Орчин vед шулуун гэдэсний амсрын дээрх євчнvvд нь бvрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь євчний оношийг зєв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бєгєєд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь євчин хvндрэх, эдгэрэхгvй байх шалтгаан болдог юм шvv.
Арчилгаа
40 – 45 хэмийн бvлээн усаар онгоцыг дvvргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дvрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ vед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг vрэвсэл, мэс заслын дараа илvv удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагvй юм.
http://www.103.mn/archives/259
ENIIG SONIRXOOD UZEEREI.
KOREAGAAR 치질 GEDEG.
렉센 연고 (치질치료제) GEED REXEN GEED TOS BII TURXEED OVCHIN NAMDDAG.