БНСУ-д ажиллах хvч зуучлах єнєєгийн vйлчилгээнд гарч байгаа зєрчил, дутагдлыг арилгаж, хєдєлмєр эрхэлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалах тєрийн vйлчилгээг сайжруулах, олон улсын хєдєлмєрийн байгууллагын суурь зарчимд нийцvvлэн ажиллах бvтэц, тогтолцоо бий болгон, хяналт тавих зорилго тавьж байна.
Мєн гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдийн мэргэжлийн ур чадварыг vр дvнтэй ашиглах боломжийг бvрдvvлэхийг зорьж байгаа бєгєєд ажиллах хvч илгээх vйлчилгээг БНСУ-ын “Хєдєлмєрийн хууль”-тай нийцvvлэн тєрийн байгууллагаар гvйцэтгvvлэх нь зvйтэй гэж vзжээ.
Хєдєлмєр, халамжийн vйлчилгээний газар нь БНСУ-д илгээх ажиллах хvчний зуучлал, сургалтаас гадна тэнд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд vйлчлэн даатгал, зуучлал, тvр сургалт зохион байгуулах, эмэгтэйчvvд, хvний эрхийн асуудлаар “Нэг цэгийн vйлчилгээ” vзvvлнэ.
“Гадаадад ажиллах хvч илгээх тєв” ХХК нь нэг иргэнээс бvртгэл, сургалт, vйлчилгээ, зуучлал, БНСУ дахь тєлєєлєгчийн газрын зардал, тийз, виз, эрvvл мэндийн vзлэг, шинжилгээ гээд нийт 870 ам.долларын хураамж авдаг. Харин Хєдєлмєр, халамж vйлчилгээний газар сургалт, vйлчилгээ, тєлєєлєгчийн газрын зардал болох 350 ам.долларыг иргэдээс авахгvй бєгєєд ингэснээр нэг хvний зардал 520 ам.доллар болж буурч байгаа юм.
“Гададад ажиллах хvч илгээх тєв” компанийн бvх зардал нь ажил хайж байгаа, орлого багатай иргэдээс авах тєрєл бvрийн хураамж, зуучлалын хураамжаар бий болж, зарцуулагдаж байгаа нь зохистой зvйл биш гэж НХХЯ vзэж байна.
Тус компани 2010 онд солонгос хэлний шалгалтад 14600 хvнийг бvртгэж 3105 хvнийг тэнцvvлсэн бєгєєд vvнээс 2391 иргэнийг БНСУ-ын Хєдєлмєрийн биржэд байршуулжээ. Vлдсэн хvмvvс нь хэлний шалгалтад тэнцсэн ч манай улсад олгосон квотод багтаагvй учир жагсаалтаас хасагдсан байна.
Шалгалтад тэнцсэн иргэдийг эрvvл мэндийн vзлэгт оруулж, биржид байршуулахад дэмжлэг vзvvлэх, тэнцvvлэх боломж олгох, 2011 оны квотод багтааж єгєх зэргээр НХХЯ удаа дараа хvсэлт гаргасан боловч дахин шинээр бvртгvvлж, шалгалт єгєх шаардлагатай гэсэн хариу єгч байгаа нь иргэдэд ихээхэн хохиролтой тусч байгаа юм.
БНСУ-ын Хєдєлмєрийн хуулиар гадаадын ажилчинд цалингийн доод хэмжээнээс багагvй хєлс олгох ёстой бєгєєд энэ нь хєдєлмєрийн гэрээгээр ажиллаж байгаа хvнд ч адил байна гэж хуульчилсан.
Ээн дагуу тус улсад цалингийн доод хэмжээ 902.880 вон бєгєєд илvv цагийн мєнгийг 1,5 дахин, баяр, амралтын єдрvvдийн цалинг 2 дахин бодож олгож байгаа. БНСУ-д хєдєлмєрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн цалинг энэ хэмжээнд байлгахад манай улсын тєрийн байгууллага дорвитой ажил хийж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллан мэдээлэл, хяналтын тогтолцоо ч бий болгох юм.
САНААГААР БОЛДОГСОН БОЛ МОНГОЛ ЭРЧҮҮДЭЭ БАГА Л ГАРГАМААР ..ЭСВЭЛ ЗААВАЛ ГЭР БҮЛЭЭР ХАМТ ЯВУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА...ДЭЭР БАЙГАА ДЭЭДСҮҮД!!!!! ЭДНИЙХЭН Ч УГААСАА ЭМ ХҮНИЙГ АЖИЛД АВАХ СОНИРХОЛГҮЙ ЯЛГАВАРТАЙ........!!!!!!!!!!!!!!!!