Moderator: mgl_300
Өнгөрсөн 2-р сард кино сонирхогчдын анхаарлыг татаж байсан Солонгосын олон ангит “Агуу хүн” киноны туслах дүрд тоглосон жүжигчин Пак Жин Хи манай улсад ирээд байна.
Тэрээр Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 100 гаруй хүүхдүүдэд зориулж өөрийн хөрөнгөөр шинэ цэцэрлэг барьж өгөхөөр болжээ.
Солонгосын кино жүжигчин Пак Жин Хи энэ сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад зочилж байгаа юм.
Тэрээр өнөөдөр Баянхошууны эцэст байрлах “Баянхошуу Сэйнт Поул” цэцэрлэгт очиж энд хүмүүжиж байгаа хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөлөө.
3-5 насны 90 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа энэ цэцэрлэг нь Солонгосын хүүхдийн төлөө байгууллагын санхүүжилтээр 2010 онд шинэ байртай болжээ.
“Баянхошуу Сэйнт Поул” цэцэрлэгт СХД-ийн 9, 10, 11-р хороонд хамрагдаж байгаа иргэдийн хүүхдүүд явж байна.
СХД нь нийслэлийн хэмжээнд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийн ихэнх нь суурьшдаг. Энэ хэрээрээ цэцэрлэгийн боловсрол эзэмших насны хүүхдийн тоо өсч байдаг юм.
Эцэг эхчүүд нь энэ цэцэрлэгт хүүхдээ өгсөндөө сэтгэл хангалуун байна.
Жүжигчин Пак Жин Хи Солонгосын хүүхдийн байгууллагаар дамжуулан Монгол улсад тэр дундаа цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд туслах санаачлага гаргажээ.
Тэрээр “Баянхошуу Сэйнт Поул” цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт хичээллэж, өдрийн цайны жигнэмэг хийж, шинэ баригдах цэцэрлэгийнхээ шавь тавих ёслолд өөрийн биеэр оролцсон юм.
“Баянхошуу Сэйнт Поул” цэцэрлэгийн хүүхдүүд жүжигчин бүсгүйтэй хамт шинэ цэцэрлэг баригдах газар дээр очиж, солонгос үндэсний дууг дуулж, хамтдаа баярлалаа.
Монголын хүүхдүүдийн мөрөөдлийн төлөө “Мөрөөдлийн харгуй-Нанум ариранг Монгол 2011” гэх төслийг санаачлагч Пак Жин Хи нь 1978 онд төрсөн.
1997 оноос эхлэн KBS телевизийн кино жүжигчинээр анх ажиллаж солонгосын кино ертөнцөд орж ирсэн. Тэр үеэсээ хойш өнгөрсөн жилийг хүртэл 21 кинонд тоглоод байна.
2008 онд Солонгосын соёл урлагийн салбарын шилдгийг шалгаруулах 44 дэх удаагийн наадамд ТВ-ийн шилдэг эмэгтэй жүжигчин номинацид Мөнгөний төлөөх дайн киногоороо тэргүүн шагнал, 45 дахь наадамд авхаалжтай эмэгтэй жүжигчин гэсэн шагналыг тус тус хүртэж байжээ.
Жүжигчин Пак Жин Хи одоо Ионсей их сургуулийн Нийгмийн халамжийн салбарт магистрантурт суралцаж байгаа юм байна.
Тэрээр өнгөрсөн жилийн 9 сард “Агуу хүн” киноны зураг авалтаа дуусгаад одоогоор амарч байгаа юм байна. Жүжигчин Пак жин хигийн санаачлагаар баригдах шинэ цэцэрлэг нь “Эко Жини төв” гэсэн нэртэй байх юм.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 175500 хүүхэд байдаг. Одоогоор улсын болон хүмүүнлэгийн байгууллагын цэцэрлэгт 10700 хүүхэд хүмүүжиж байна.
Харин үлдсэн 500 орчим хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол орхигдоод, гэртээ хүмүүжиж байгаа юм. Хэрвээ Эко Жини төв нээлтээ хийвэл 100 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломжтой болно.
СХД-ийн хэмжээнд байгаа бүх цэцэрлэгт хүүхдийн спорт заал, урлагийн тоглолт хийх талбай ч байдаггүй юм байна.
Мөн одоогийн цэцэрлэгүүд 3-5 насны хүүхдийг авч хүмүүжүүлдэг. Харин Солонгосын кино жүжигчин Пак Жин Хи-ийн санаачлага, хөрөнгө оруулалтаар байгуулагдах Эко Жини төвд урлаг, спортын заал байгуулж, 3-аас өмнөх насны хүүхдүүдэд зориулсан яслийн бүлэг ч нээхээр төлөвлөжээ.
Жүжигчин Пак Жин Хи байгаль орчинд ээлтэй, цаг уурын өөрчлөлтийн эсрэг нийгмийг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог нэгэн юм байна.
Тиймдээ ч хөдөөгөөс нийслэлрүүгээ нүүж ирж байгаа иргэдийн гэр бүлд туслах зорилгоор Эко Жини төвөө байгуулах санаа төрсөн гэж тайлбарласан юм.
Өнөөдөр шаваа тавьж байгаа шинэ цэцэрлэгийн барилгын ажил энэ зунаас эхэлнэ. Шаардлагатай мөнгө санхүүжилтийг жүжигчин хувиасаа гаргах юм байна.
Хэдийгээр цэцэрлэгийн шаваа Улаанбаатар хотын баруун хойд уулын энгэрт тавьсан ч цэцэрлэгийн барилга СХД-ийн 80 эсвэл 81-р цэцэрлэгийн дэргэд баригдах юм байна. Газрын байрлалыг дүүргийн удирдлага тогтоож өгөхөөр болжээ.
Солонгосын кино жүжигчин Пак Жин Хи нь Монгол улсад анх ирж байгаа юм. Чингис хаанаар дамжуулан Монгол улсын талаар анх мэдэх болсон тэрээр Монголын хүүхдүүдэд мөрөөдөл хайрлах үйлсийг ийнхүү эхлүүллээ.
Тэрээр 4 сарын 7-д эх орон руугаа буцаж байгаа ч элэгсэг, дотно сэтгэлтэй монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ.
Solongos emegteichuud ni ih dajgui shdee Erchuud ni gej estoi muuhai humuus ihtei Hediigeer ulamjlal es zanshil ni mash ih oorchlogdoj baruunjij baigaa ch gesen ugiin ednii solongos MUNHUA gej yum hezee ch ene solongos huni setgel zurhnees salahgui gej uzdeg Heregdeeree ch unen Ene jujigchin busguin tuahid bol oor yum nii tuhai yarij baina shuudee haliungoo ! Ednii mongotei bayan jujigchid biznesmenud yaduu ornuudad tusaladag Gants so bish delhiin byachuud yalaguya USA ter talaaraa hamgiin ondor uzuuleteigeer gardag gesen Manai mongol huuhnuud bish bietnam tai indonez huuhnuud l ene so nart taarna mglhuuhnuuded taarahgui buh yumaaraa
ийм сайхан тусалж дэмжиж манай монголчуудын анхаарал тавьж чадахгүй байгаа юманд гадаад хүн тэр тусмаа элгэмсүүгийн муулдаг солонгос хүн ингэж байна ш үү дээ
тэгэхэд манайхан юу хийж байна ?
солонгос сайн хүн зөндөө байхад элгэмсүү яагаад тийм муутай нь суучихдаг байна аа