Moderator: mgl_300

С амин дэм нь хүчтэй үл исэлдүүлэгч бөгөөд хүний бие махбодь дахь сэргэх үйл явцыг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна эрт хөгшрөлтөөс хамгаалдаг байна. Ийм дүгнэлтийг Канадын Квебекийн хавдар судлалын төвийн мэргэжилтнүүд хийсэн байна.
20 орчим настай байхаасаа эхлэн огцом хурдтай хөгширч, 50 наснаас өмнө үхэлд хүргэдэг, тун ховор тохиолддог «Вернерийн синдром» хэмээх өвчнийг эрдэмтэд судалсан байна. Тэд чихрийн шижин өвчний шинж тэмдэг биед нь илэрч, хэт таргалсан хулгануудыг сонгон, туршилтад оруулжээ. Хулгануудад С амин дэм агуулсан эм бэлдмэл өгөхөд биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирч байсан байна. Харин эрүүл хулгануудад С амин дэм агуулсан эм бэлдмэл өгөхөд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй ажээ.
Хүнийг эрт хөгшрөхөд хүргэдэг «Вернерын синдром» өвчнийг үүсгэдэг WRN хэмээх генд С амин дэм нөлөөлж чадаж байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг шинжээчид хийгээд, цаашид энэ төрлийн судалгааг үргэлжлүүлэхээр болжээ.