Moderator: mgl_300
Цусаар дамждаг халдваруудын шалтгааны дийлэнх хувийг зүү болон хурц ирмэг үзүүртэй эмнэлгийн бусад багаж хэрэгсэл эзэлдэг. Тодруулбал, нийт тохиолдлын 70 хувийг зүү дангаараа, харин үлдсэн хувийг ахуйн хэрэглэл болон бусад багаж хэрэгсэл үүсгэдэг байна.
Нянтай зүү болон хурц үзүүртэй эмнэлгийн багаж хэрэгслийн хатгалтад өртсөнөөр Н1У, НВҮ гэх мэт хоруу чанартай вирус дамждаг байна. Цусаар дамжих халдварууд нь гепатитын В вирүс (ГВВ), гепатитын С вирүс (ГСВ), хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ) зэрэг байна. Тиймээс таны зорьж ирсэн тухайн эмнэлэг танд хэрэгтэй үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэй эсэхийг хамгийн түрүүнд сайн лавлаж тодруулах хэрэгтэй.
Энэ нь маш их ач холбогдолтой бөгөөд та хүссэн үйлчилгээгээ эрүүл мэндийн болон сэтгэл санааны аюулгүй орчинд авч чадна гэсэн үг. Дараа нь та эмнэл-гийн ариун цэвэр халдвар хамгааллын байдлыг анхаарч үзэх шаардлагатай.
Үзлэгийн болон мэс ажилбарын багаж аюулгүй эсэхийг өөрөөр хэлбэл, ариутгалын чанарыг заавал асууж тодруулаарай. Хэрвээ халдвар авсан байх гэж сэжиглэвэл аль болох хурдан хугацаанд шинжилгээ өгөх шаардлагатай. Мөн хариу нь хамгийн хурдан гарах боломжтой ямар аргаар шинжилгээ хийх талаар лабораторийн мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэв эмч эмнэлгийн ажилтан бол өвчтөн болон биеийн шингэнтэй харьцахын өмнө ба дараа гараа савандаж угаана. Цус, цустай хэрэглэл биеийн шингэнийг халдвартай гэж үзэж харьцана.