Сайна байна уу би эхнэрийнхээ 2 дахь амьдралын талаар асуух гэсэн юм. Бид 99 онд танилцаад тэгээд удалгүй суусан хүүхэдтэй болсон бурхан бидэнд нэг сайхан хүү хайрласан. Тэгээд их сургууль төгсөөд бид 2 багш хийдэг болсон. Сургууль гол толов эмэгтэй багш нар байдаг болохоор миний нэр заавал хэн нэгэнтэй холбоотой байдаг байлаа үнэн хэрэг дээрээ юу ч болоогүй байтал. Тэгээд эхнэр маань баахан харддаг байсан юм. 2005 онд би Солонгос улсад гэрээгээр ажиллаж 4 жил боллоо тэр хооронд гэртээ жилд нэг удаа 10 хоногоор очдог байсан юм очих болгонд эхнэр маань харшил энэ тэр гээд нэг их өвчтэй хүн байдаг байлаа бид ч олигтой юу яасан юмгүй хугацаа дуусаад би яваад өгнө.
4 жилийн дараа буцаад ирэхэд амьдрал гайгүй боломжийн болоод ирсэн. Гэртээ сайхан байя гэтэл ажил олддоггүй тэгээд эхнэрээ аваад дахин солонгос оронд ирлээ гэтэл миний мэссэнжэр хаяг дээр нэг хүн орж ирээд би эхнэртэй чин 4 жил явалдсан энэ тэр гээд баахан юм ярилаа би эхэндээ сайн итгэсэнгүй гэтэл тэр бүүр бид хоёр миний амралтаар ирэхэд хэдэн удаа унтсаныг хүртэл хэлдэг байна ш дээ. Тэгээд би эхнэрээ алах шахаад хүүгээ бодоод уучиллаа. Мөн би эхнэрээ дутуу хайрлаж байсан юм байна гэж өөрөө өөртөө дүгнэлт хийгээд бүүр илүү хайрлах болов яг нэг жил энэ байдалтай сайхан гэр бүл байлаа хүүгээ ч авч ирэв. Бүх юм сайхан бид хүссэнээрээ л байлаа.
ГЭТЭЛ!!! Тэр явдалаас хойш яг 1 жилийн дараа нэг шөнө эхнэрийн маань утсанд мэссэж ирэхийг би мэдээд аваад үзсэн чин манай хүний бичсэн смс эргээд ирчэхэж тэгсэн тэр нь “Байна уу? Унтсан юм уу сайхан амраарай … минь” гэсэн байлаа. Би асуусаар байгаад хэлүүлж авлаа тэр 2 дахин смс-ээр харилцдаг болсон юм байж. Тэгээд би салая гэхээр би эхнэртээ маш их хайртай бас хүүгээ бодоод байх юм энэ амьдралыг би босгох гэж би улаан гараараа зүтгэсэн болохоор амьдралаа амархан нураамааргүй байна энэ асуудлыг яаж шийдэх вэ надад зөвлөөч?
2- ТАЛД БАЙГААД БАЙХААР ИНГЭДЭГ ЮМ...БИЕ ХОЛДВОЛ СЭТГЭЛ ХОЛДОНО ГЭЖ ҮГТЭЙ.....