Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

unshuushtai sanagdaad oruulchihlaa shuu

Уншсан 1393 vote 0 2011.03.18 13:26:26
Эр хүн бэлгийн хүсэлдээ хөтлөгдвөл баяжих нь мөрөөдөл болж үлдэнэ
1 цаг 21 минутын өмнө
Герегийн гүн ухаантан Клеобул: Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий. 

Мэргэжилтний тайлбар: Хүн амьтадтай төстэй нэг рефлекс байдаг нь эсрэг хүйстэн рүүгээ тэмүүлж, үр удмаа үлдээх бэлгийн хүсэл юм. Тэгвэл хүн адгуусан амьтанаас ялгаатай нь оюун ухаантай махбодь. Өөрөөр хэлбэл бэлгийн таашаал хүслээс гадна хүнд оюун тархины жаргал чухал байдаг. Тийм ч учраас хөгжилтэй орны иргэд үйлс бүтээж, оюуны таашаал эдэлж, түүнийхээ төлбөрийг зах зээлээс авч хангалуун сайхан амьдарцгаадаг. 

Ер нь хөгжлийн голыг эрчүүд хийх учиртай. Өргөгддөг гүүр, сансарын пуужин, усан парк гээд том том хөгжлийг илтгэсэн байгууламжуудыг бүгдийг нь эрчүүдийн гар бүтээсэн байдаг. Тэгвэл буурай орны эрчүүдийн ихэнхи нь өдөрт адгуусны цэнгэлээ хөөснөөс хармаа хоосон, гэр бүл, ахан дүүс нь дутуу гачуугийн зовлонтой амьдардаг. Өөрөөр хэлбэл өдрийн үйлс, хөгжил бүтээх ихэнхи цагаа адгуус шиг эсрэг хүйстэнтэйгээ нялуурч эсвэл хэрүүл хийж өнгөрөөснөөс түрийвч нимгэн алхацгаадаг. 

Улс орныхоо хөгжлийг бүтээлцсэн эрчүүд барьсан 100 давхар байшин, зохион бүтээсэн камертай гар утас, сэтгэсэн компьютер тоглоом гэх мэт өөрийн оюунаа ухаанаа бусдад гайхуулж байна. Гэтэл монгол эрчүүд хүзүүлдсэн, тэвэрсэн хүүхнээ бусдад гайхуулж зогсохдоо өөрийн мулгуугаа давхар харуулж байгаагаа огтхонч мэдрэхгүй амьдрах нь эмгэнэлтэй. Хүн амьтанаас ялгаатай нь ийм нууц үйлдэлүүдээ үйлдэх оромж өөртөө оюун ухаанаараа зохион бүтээсэн явдал юм. 

Тэгээд ч эрчүүд нь гэрт гадаагүй эсрэг хүйстэнээ чирээд «ороо нь орчихсон буур» шиг гүйгээд байхаар чинь улс орныг чинь хэн хөгжүүлж, түрийвчийг чинь хэн түнтийлгэх юм бэ? Хүн гэдэг чинь адгууснаас ялгаатай оюун ухаантай махбодь юм бол бэлгийн таашаалаас өөр хийж бүтээх оюуны таашаал авахгүй бол ядуу гуйранч амьдрах нь мэдээж. Хүн бол адгуус шиг доодхоо баясгахаас гадна үйлс бүтээж тархи оюунаа баясгаж амьдарвал хангалуун сайхан амьдардаг учиртай. 

Түрийвч түнтгэр эрчүүд бүтээн босгохдоо гарамгай байхад хармаа хоосон эрчүүд хүүхнүүдэд авъяасаа, бяр чадлаа үзүүлдэг. Нээрээ л япон, америк, англи гээд хөгжилтэй орны эрчүүдийг олны дунд, хөгшчүүл болон эцэг эхийнхээ өмнө хүүхэн хүзүүлдээд, өвөр түрийн дээрээ суулгаад, үнсэж долоогоод, өдөржин хөтлөөд гүйгээд байгааг огт хараагүй юм байна. Монгол эрчүүд хар эрт банди байхдаа авгай авч, хэд хэдээр нь сольж нийлж, эргүүлж панаалдаж, унтаж хэвтэж явдаг шигээ гарамгай ажил үйлс бүтээчихсэн бол улс орон маань дэлхийн нэн буурай орны жагсаалтад орж, монгол гурван хүн бүрийн нэг нь дэлхийн үгээгүй ядуу гэсэн ангилалд баггахгүй байхсан. Ганц хоёр гайгүй амьдарч байгаа эр Монголд байгаа ч эцэг эх, ах дүү нарын хэн нэг нь туйлын ядуу амьдарч байна. 

Эсрэг хүйстэнтэйгээ унтаж хэвтэхээ биш хийж бүтээхээ эрхэм болгодог учраас хөгжилтэй орны залуус оройтож гэрлэдэг. Амьдралд юм бүтээх чадвар олж авах, хүнтэй хамтран амьдрах ур ухаанд суралцсан хойноо гэр бүл бололцдог. Гэтэл манай ихэнхи эрчүүд хармаа хоосон, гэр оронгүй, харьцааны соёлгүй, гэр бүлээ аваад явах ур ухаангүй байж хүүхэн хүзүүлдэхээ эрхэм болгодог. Ингээд өөрийгөө дээр нь өрөөлийн охиныг зовоож эхэлдэг. 

Жишээ нь хорь хүрсэн залуу танилцаад хоёр сар болж байгаа хүүхэндээ цэцэг бариад далжиганаад гүйгээд байдаг. Гэтэл ард иь хорин жил буюу 200 сар хүч хөдөлмөрөө зориулсан ээж нь хар цайтай сууж байх жишээтэй. Тиймээс эхлээд ээжийнхээ ачийг хариулахын төлөө эрдэм сураад түүгээрээ ээжийгээ, гэр бүлээ тэжээх чадвартай болсон хойноо гэр бүл зохиовол түмэн дунд зодолдож хэрэлдсэн хосууд болохгүй байх. Ухаангүй хайрууд гэрт гадаагүй тэврэлдээд сайхан амьдарч байгаа бол өөр хэрэг. Ээж чинь хар цайтай, ах дүү чинь орох оронгүй, үр хүүхэд чинь ухаан мулгуу, амин дэмийн дутагдалтай, улс орон чинь хог шороотой сааралтан харагдахаас гадна хамгийн гол нь монгол эр таны түрийвч нимгэн байна. Тэгээд ч манай хүүхнүүд ядуу амьдралдаа тэвчээртэй ханддаг бол өөр хэрэг. Ганц жил хүрэхтэй үгүйтэй олон дунд тэврэлдэж давхичихаад ханийг нь түмэн сонгоод өгчихсөн юм шиг хажуу хавиргын хүмүүсийн яс хавтайтал хэрэлдээд, зодолдоод, ховлоод гүйгээд байдаг. 

Тэгээд ч хажуудах ханиа муулаад яваа хүнийг хүмүүс гаднаа худлаа эвийлсэн царай гаргах боловч дотроо «галзуу солиотой, ааш муутай, мулгуу тэнэгт» шууд тооцдог. Ямар сайндаа л «Гээндээ ч бий, гоондоо ч бий» гэдэг ардын үг гарч байхав дээ. Ер нь яагаад түмэн дунд хэрэлдэж байгаа хос утгагүй харагддаг вэ? Хүн авгай нөхрөө өөрөө сонгож авдаг. Надтай үзэл бодол, сэтгэл зүрхээрээ нийлнэ гээд. Гэтэл амьдралын гол асуудалдаа гоомой хандаж, хорвоод залбирч хань ижлээ сонгочихоод болохоо байхаар нь бусдын тав тухыг алдуулж уурлаж хашгичих нь хамгийн зохисгүй үйлдэл юм. Болохгүй байгаа юм бол салаад явна биз, болгох гээд байгаа юм бол орон гэртээ болгохгүй бол бусдыг хүндэлдэггүй, галзуу солиотой, ухаан хагас гэдгээ бусдад харуулаад байна. 

Ер нь монголчууд жаахан ном шагайж ухаанаа тэлэхгүй бол бусдыг ичээм тэврэлдэж, хүзүүлдэж эсвэл мулгуутан хэрэлдэж хажуу дахь ханиа олны өмнө ихэд зовоодог. Ухаан мулгуугийнхаа хэрээр бусдыг азтай, өөрийгөө азгүйд тооцдог. Бусад хүмүүс азтай учраас ухаалаг нэгэнтэй суучихлаа гэж боддог. Хэрэг дээрээ арван хуруу тэгш хүн гэж энэ хорвоо дээр байдаггүй. Ханилсан хүн ч, тэр бүү хэл та өөрөө ч өч төчнөөн дутагдал, муу зуршилуудтай байгаа. Гагцхүү хос хоёрын хамтын амьдрал гэдэг бол дээд зэргээр харилцан зохицож амьдрахыг хэлдэг. Үнэхээр тэр хүнийг жинхэнэ хайрлаж байгаа хүн тэвчээртэй хандаж чаддаг. Нөгөөх нь ч мөн ялгаагуй. Ухаалаг, хайртай л бол тэвчээрээ гаргаж чадна. Хоёр өөр орчин, нөхцөлд бараг хорин жил тусдаа өсчихсөн хүмүүс өөр өөр амьдралын дадал зуршил, үзэл бодолтой болчихсон байх нь мэдээж. Хэн хайртай хүнийхээ дотоод ертөнцийг хүндэлж тэвчээр гаргаж харьцана тэр хүн эргээд хайр, хүндлэл амсаж чаддаг. Үүнийг л хос хоёрын хорвоод зохицон амьдрах ухаан гэдэг. 

«Хар эрт битгий гэр бүл зохио» гээд өвгөдийн сургаад байдаг нь эсрэг хүйстэнтэйгээ зохицон амьдрах ухаанд сурахгуй бол амьдралаа там болгоно гээд байгаа юм. Ер нь «Хань ижлүүд өдөр нь хос гэдгээ мартаж, шөнө нь хосууд гэдгээ мартахгүй байж чадвал аз жаргалтай амьдарч чаддаг». Учир нь хүн өдрийн хоол унд, гэр орон, хувцас хунараа хайраар бүтээх боломжгүй. Ажил хөдөлмөрөөр л олох боломжтой. Тэгээд хүн хайртай хүнтэйгээ бие сэтгэлийн жаргал эдлэхээс гадна нэгэнт оюун ухаант махбодь болж терчихөөд бүтээх босгох оюуны таашаал эдлэхгүй адгуус мэт амьдарвал гуйлгачин амьдрах нь мэдээж юм. Хөгжлийг бүтээсэн ард түмэн оюун тархины таашаалыг дээд таашаал, бие сэтгэлийн таашаалыг доод таашаалд тооцдог. Учир нь хийж бүтээсэн зүйл үгээр хэлэхийн аргагүй оюун ухаант махбодь гэдгээрээ бахархах агуу таашаалыг хүнд авчирдаг юм. Тэгээд ч нэгэнт оюун ухаант хүн болж төрчихвөд зөвхөн идэж ууж, унтаж хэвтэж, хурьцаж адгуусны таашаалтай амьдарна гэдэг харамсалтай билээ. Хийсэн бүтээснийхээ төлбөрөөр хангалуун сайхан амьдрахыг л бүх хүн төрөлхтөн хүн шиг амьдарч явна гэдэг юм. 

Хүний хөгжлийн «Гэрэлт-Оюу» төв

http://enhbazar.posterous.com/

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4326178/1b7/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.03.18 14:09:38
*.233.25.8

ХАРЬЦАНГУЙ ОЙЛГОЛТ БАЙНА...  ЭР ХҮН ЧИНЬ УГААСАА ОЙЛГОМЖГҮЙ ЕРТӨНЦ.... МУУЛААД ЯАХНАВ ..МУНДАГ НЬ ХАА САЙГҮЙ   Л БАЙНА ДАГ  ЯНЗ БҮРИЙН ЗҮЙЛ НУРШААД ИЛҮҮЦ....ТА БҮГДИЙН ХАЛУУН ХАЙРТАД ЧИНЬ ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.03.18 14:16:46
*.233.25.8

БАЙГАЛИАСАА ФИЗИОЛОГИ НЬ ӨВӨРМӨЦ ЗАЯГДСАН ХҮМҮҮСИЙГ ХОРИОД ДИЙЛДЭХГҮЙ ..ХАЖУУД БАЙГАА БҮСГҮЙ  НЬ  АРЧААТАЙ  СЭРГЭЛЭН ШИГ  СЭКСИ ЭНЭ ТЭР БОЛ ЭР ХҮНИЙ  АРГЫГ ОЛОХ АЛГА ЭРГҮҮЛЭХИЙН ТӨДИЙ......!!!!!!!!!!  НӨХРӨӨ ЗАЛЖ ЖОЛООДОЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЕР ОЙЛГОДОГГҮЙ...ТЭГЭЭД ХАВИАР НЭГ МУУЛААД Л..СУУХДАА ХОСГҮЙГ НЬ ГАЙХААД БАЙСАН МӨРТЛӨӨ . ЮМ ..БӨӨН АСУУДАЛ...ККК  ГАЛ ТОГООНДОО ТИЙМ ..ОРОНДОО ИЙМ ГЭЭД НЭГ ЗҮЙР ҮГ БАЙДАГ ДАА ...

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.03.18 15:22:11
*.233.25.8

Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Эх орон чинь эзгvйрнэ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Єєрийг чинь ээж бологсон
Эрийн тэнгэр шvv дээ
Yрийн чинь эцэг болсон
Хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
Хазайсан газар тэдэнд чинь
Бvvвэй ээж нэмэр болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь
Бvсгvйн хайр тvшиг болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Yvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдддэг юм
Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
Дээл бvс гоёлтой,
Дээрээ малгай хоймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хvvхдvvдийг
Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
Єєрийн минь биеийг битгий єршєє
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр хvнийг та хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл <script language="JavaScript"> function copyit(theField) { var tempval=eval("document."+theField) tempval.focus() tempval.select() therange=tempval.createTextRange() therange.execCommand("Copy") } </script>

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366786
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
25761 emch naraas asuuya yaraltai hariulj uguuch [1] haanii ohin 2011-03-19 806
25760 xos zurxee asuuya [3] mozart9 2011-03-19 1039
25759 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** b_shuuderhen 2011-03-19 535
25758 dollar hedtei bgaa bol heleed uguuch [1] junia 2011-03-19 839
25757 **СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**55% хямд үнээр **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 zax-zeel 2011-03-19 653
25756 БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД 010-7566-7074 zax-zeel 2011-03-19 585
25755 ajilaas garah akt hiij ogno,,gereeniihend naidvartai,,010-9821-3721 mgltaun604 2011-03-19 695
25754 zubulguu [2] 156 2011-03-19 5105
25753 bugjnii tailbar uguch [1] 156 2011-03-18 1022
25752 hi targalmaar bna ??? [2] zahirma 2011-03-18 1076
25751 швед улсын шилмэл байгалийн цэвэр гоо сайхны бүтээгдэхүүнийг таньд санал болгож байна [1] shinesoel 2011-03-18 582
25750 taunii emneleg asuuyaa [2] tjak 2011-03-18 1083
25749 vitamin b9 엽산 jiremsen hvn yaj uuh ymar vilchilgeetei [3] nogrushka 2011-03-18 954
25748 shudnii emneleg??? [1] my husel 2011-03-18 831
25747 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-18 551
25746 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-03-18 629
25745 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-18 687
25744 무료 한방 진료 [1] sumowoman 2011-03-18 1001
25743 harilj ugnuu [2] coolgirl 2011-03-18 1272
25742 hi.. asuuya.. busguichuudee.. [4] montaem 2011-03-18 951
25741 <<<<СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДАД ШИНЭХЭН МЭДЭЭЛЭЛ>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-18 1161
25740 **** GMOBILE,,,SK KT INTERNETEE ZOVHON ENDEES UTAS:1599-1698 SAMSUNG NOTEBOOK 2011-03-18 532
25739 Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргууд [3] Ээж минь 2011-03-18 1518
25738 Үсээ самнасан бүсгүй цэмцгэр... file Ээж минь 2011-03-18 2126
25737 Visnii talaar asuuya [4] einj 2011-03-18 1125
25736 Гинж бугуйвч хосоороо \даралт хэвийн байлгах,зүрхэндэх өвчний ачаалалыг мэдэгдэхүйц багасгах file chevon 2011-03-18 810
25735 Cогрю-анар жимстэй эмчилгээний витамин chevon 2011-03-18 1629
25734 eejuudee??????? [5] Selen88 2011-03-18 1161
25733 hoolnii site asuuya [1] 20000810 2011-03-18 3003
25732 TERELJ-d huwiin ezemshliin gazar zarna file [1] Jero 2011-03-18 2757
» unshuushtai sanagdaad oruulchihlaa shuu [3] gambirmaa 2011-03-18 1393
25730 gereenii ger bvliin ajil bna say 700g awah bolomjtoi hurd123 2011-03-18 644
25729 elgemsuugees asuuya [2] i need you 2011-03-18 737
25728 eejuudees asuuh yum bn aa [2] i need you 2011-03-18 1044
25727 СОЛОНГОСЧУУД СОНИРХОЛТОЙГООР МИНИЙ ЭХ ОРНЫГ .... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-18 798
25726 JARGALMAA BAGSHIIN ZAASAN SOLONGOS HELNII HICHEELIIG [1] tsooxor 2011-03-18 1791
25725 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-03-18 574
25724 Та ороод үз. Хамгийн багадаа 7 хоногт 400$ нэмэлт орлоготой болох болно NBT 2011-03-18 633
25723 asyya?????viz [1] zahirma 2011-03-18 773
25722 Elgemsuugees [3] hee 2011-03-17 1042
25721 Та зар үзэж интэрнетээр нэмэлт орлого олмоор байну энэ ажилар би сард 1000$ авдаг та надтай холбоо бариаарай dpro 2011-03-17 687
25720 An Min omgoologchidiin holboonii talaar ... [1] chiburashka 2011-03-17 886
25719 СОЛОНГОС ЛАМЁН БЭЛЭН ГОЙМОН ИДЭЭД ИЙМ БОЛООД ..... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-17 3166
25718 швед улсын шилмэл байгалийн цэвэр гоо сайхны бүтээгдэхүүнийг таньд санал болгож байна____ shinesoel 2011-03-17 668
25717 SANHUUGIIN TUSLALTSAA UZUULNE [1] zaluu123456 2011-03-17 797
배너신청
자생병원

배너신청