4000 жилийн өмнө Хятад улсад анх гоймон хийх болсон гэх боловч удаан хадгалах боломж үгүй, гоймонг болгож бэлтгэхэд адармаатай байсан тул хүмүүс тийм ч ихээр хэрэглэхгүй байжээ. Дэлхийн II дайны дөнгөж дараахан хоол хүнс хүрэлцээгүй байх үед Япон улсад Момофуку Андо гэдэг хүн бэлэн гоймонг анх зохион бүтээж гоймонгийн түүхэнд томоохон эргэлт хийсэн байна. Японд 20-р зуунд бэлэн гоймонг нийтээрээ хэрэглэдэг болжээ.
М.Андо 1910 онд Тайваньд төрж, 1933 оноос Японд амьдрах болсон ажээ. Андо урьдчилан бэлтгэж хатаасан гоймон дээр буцалсан ус хийгээд идэхэд бэлэн болдог энэ хоолныхоо санааг хүнсний хомсдолын жилүүдэд зах дээрээс халуун гурилтай шөл авах гэж дугаарлан зогсох хүмүүсийг хараад анх бодож олжээ. Ингээд гоймонг хурдан болгох, удаан хадгалах аргыг олохоор єєрийн гэрийг багахан судалгааны газар болгосон байна. Тэрээр гоймонг хатаавал удаан хадгалж болно гэдгийг мэдэж байсан тул хүнсийг наранд хатаах Японы уламжлалт аргуудаас эхлэн, утах хүртэл янз бүрийн аргыг хэрэглэж үзсэн байна. Түүнээс гадна, хатсан гоймонг буцаан амт чанартай байдалд нь оруулах аргыг ч хайж байв. Нэг удаа эхнэр нь шарсан тэмпүра хоол бэлтгэж байхад нь бэлэн болсон тэмпүранд маш олон жижиг нүх байгааг мөн тэмпүраг шарж байхад доторх усны дуслууд нүх үүсгэн ууршиж болгож байхыг анзаарчээ. Ийнхүү гоймон дэвтээх аргыг Андо ойлгосон гэдэг.
Андо 1958 онд тахианы махны амттай анхны бэлэн гоймонгоо худалдаанд гаргаж Токиогийн нэгэн дэлгүүрт лангуу түрээслэн, єєрийн бүтээгдэхүүнээ хүмүүст амтлуулж эхэлсэн байна. Түүний бүтээлийг япончууд талархан хүлээж авснаар барахгүй, "шидэт ламен" гэж нэрлэх болжээ. Тухайн үед Японы бэлэн гоймонг ламен гэж дууддаг байсан боловч сүүлд Л болон Р үсэг ялгаагүй болж эхэлснээс хойш бидний мэдэхээр Рамен буюу Р үсгээр дуудах болсон байна.
Ус нэвтрүүлдэггүй аяга анх гарснаар 1971 онд аягатай бэлэн гоймон үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд олон улсын зах зээлд одоо болтол байр сууриа алдахгүй байх боломжийг нээжээ. Үнэхээр бэлэн гоймон XX зууны хоолны жоронд єєрчлєлт оруулсан гэж хэлж болно. Мөн 1995 онд Япон улс сансрын нисэгч нарт зориулсан бэлэн гоймонг анх гаргаж байсан юм.
М.Андо "хүн тєрєлхтєнд хүнс бэлтгэе" гэсэн уриатай ажилладаг байлаа. Єлсөж ядарсан хүмүүсийн хэрэгцээг хангах хүсэлдээ хєтлєгдсєн Андогийн бүтээл ийнхүү хүн тєрєлхтний хүнс хоолны соёлын нэгэн євєрмєц хэсэг болж дэлхий нийтэд танигдсан билээ. Тэрээр 2007 онд 96 насандаа зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.
2008 оны эхээр Япон улсад явуулсан судалгаагаар XX зууны Японы шилдэг нээлтээр энэхүү бүтээгдэхүүн шалгарсан ажээ. Энэхүү бизнесийг улс орнууд єєрийн онцлогтой тохируулан "хуулбарлах" болсон билээ. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дүнгээр 2009 онд дэлхийд нийт 93.6 тэрбум ширхэг бэлэн гоймон иджээ. Үүнээс Хятад, Хонконг улс 48%, Индонези 17%, Япон 7%, Америк 5%, Солонгос 4%, бусад улс 20% бэлэн гоймон идсэн байна. Нэг хүнд ноогдох дүнгээр Солонгос хамгийн өндөр дүн буюу нэг жилд 69 уут бэлэн гоймон ноогдож байгаа ажээ.
Мөн сүүлийн жилүүдэд олон улсын бэлэн гоймон үйлдвэрлэгчдийн холбооноос Гайтид болсон газар хөдлөлт, Мянмарт болсон хар салхи, Сичуанд болсон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгсдэд нийт 1,7 тэрбум ширхэг бэлэн гоймонг тусламж болгон илгээжээ.
Момофуку Андогийн XX зууны нээлт болсон энэхүү бүтээгдэхүүн саяхан гамшиг тохиолдоод байгаа Японы ард түмэнд одоо ч ихээхэн нэмэр болж байгаа гэж найдаж байна.
Нэг ширхэг бэлэн гоймонгийн ерөнхий тэжээлийн орц
ЗАЛХУУ ХҮНИЙ ИЙМ ЗАВААН ХООЛЫГ МОНГОЛ ХҮН ИДДЭГ ХООЛ БИШ .... НААНАДАЖ ХОДООДГҮЙ БОЛНО ........