Moderator: mgl_300
Бүсгүйчүүд булангийнхаа нийт охид бүсгүйчүүдэд Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
Уншсан 3713 vote 0 2011.03.08 13:26:34Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!
Бүсгүй минь чиний төлөө олон сайхан хайр бий
Бүсгүй минь чиний төлөө олон сайхан дуу бий
Бүсгүй чиний холбоо төрсөн үр хүүхэд чинь бий
Бүсгүй минь чиний хэлхээ төө зайгүй найз нар чинь бий
Бүсгүй минь чиний өмнө эцгийн сайхан нэр бий
Бүсгүй минь чиний дэргэд эх орны минь сүлд бий
Бүсгүй минь чиний хөхөнд эрлэгийг буцаах уураг бий
Бүсгүй минь чиний хүзүүнд зэрлэгийг номхотгох үнэр бий
Үзэсгэлэнт сайхан бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Мартын 8-ны баярын мэнд хүргэе!