Beni bağlı tut
neg yum asuuyaa ene tavan ungiin hadagnii uchiriig ali ungu ni dooroo ali ni deeree bh amiig ni haash ni haruulah zergiig meddegeesee helj uguuch er ni tegeed ail bolgond bval sain muu eseh geed l
2011.02.10 15:41:16 *.199.159.199
Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, vсэг чимгээрээ маш олон янз бєгєєдурт богиноороо ч харилцан адилгvй байна. Хээ чимгийн байдлаар хvний дvрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хvнд голчлон барих бєгєєд нар, сар, vсэг бvхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хvн рvvгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сєгдєж барина. Авах хvн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой
.
. Хадгийг аргамж сур, усгvй хар архины хамт хадгалдаг уламжлалтай. Учир нь аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бvх буяныг тогтоодог гэсэн санааг агуулдаг.Монголчууд эрт дээр vеэс хадаг apxи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хєрнгє, мєнгє тєгрєг тогтон улмаар єсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж vздэг байжээ.-Арван зvгийн бурхад єршєє-Арван зvгийн лусын хаад єршєє-Арван зvгийн ачит маналууд єршєє-Эцэг эхийн минь гал голомт єршєє- Хvvхдvvдийн минь єлмий бат, мэлмий тунгалаг байг, гэх мэтээр хадганд залбирч уул овоондоо єргєдєг. Энэ нь хадгаар дамжуулан тэнгэр, бурхан, уул овоондоо сайн сайхныг сvслэн залбирдаг ёсон юм.1 .Цэнхэр єнгийн хадаг: Энэ єнгийг тэнгэрийн билэгдэл бєгєєд ерєнхийдєє хvндэтгэлийн билэгдэл болгодог. Цэнхэр єнгийн хадгийг єєр хоорондоо, ах дvvсдээ барьж золгодог.2.Ногоон, Улаан єнгийн хадаг: Газар дэлхийг арвижихын билэгдэл бол ногоон єнгә. Харин улаан єнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийг билэгшээдэг. Энэ хоёр єнгийн хадгийг бурхан шашны таван махбод билэгдсэн тусгай vйлд хэрэглэдэг бєгєєд хvмvvст барьж золгодоггvй.З.Шар єнгийн хадаг: Бурхан шашны билэгдэл учир шар єнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бєгєєд єєр хvнд барих ёсгvй ажээ.4.Цагаан єнгийн хадаг: Єглєг буян, сэтгэл ариусгахыг билэгшээж цагаан сvvтэй зvйрэлдэг. Цагаан єнгийн хадаг маш том хvндэтгэлийн билэгдэл хэмээн vздэг. Энэ єнгийн хадгийг бурхан шvтээндээ єргєдєг бєгєєд хамгийн хvндтэй ахмад хvндээ барьдаг. 5.Цагаан єнгє: Энэ єнгє нь хар муу санаа агуулаагvй, ариун байхыг илэрхийлдэг. Мєн шинэлэх, цагаалахад цагаан єнгийг билэгшээж, цагаан идээг дээд єнгєнд тооцдог. Цагаан єнгийг эхийн цагаан сvvтэй зvйрлэдэг.
Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, vсэг чимгээрээ маш олон янз бєгєєд
урт богиноороо ч харилцан адилгvй байна. Хээ чимгийн байдлаар хvний дvрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хvнд голчлон барих бєгєєд нар, сар, vсэг бvхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хvн рvvгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сєгдєж барина. Авах хvн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой
.
. Хадгийг аргамж сур, усгvй хар архины хамт хадгалдаг уламжлалтай. Учир нь аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бvх буяныг тогтоодог гэсэн санааг агуулдаг.
Монголчууд эрт дээр vеэс хадаг apxи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хєрнгє, мєнгє тєгрєг тогтон улмаар єсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж vздэг байжээ.
-Арван зvгийн бурхад єршєє
-Арван зvгийн лусын хаад єршєє
-Арван зvгийн ачит маналууд єршєє
-Эцэг эхийн минь гал голомт єршєє
- Хvvхдvvдийн минь єлмий бат, мэлмий тунгалаг байг, гэх мэтээр хадганд залбирч уул овоондоо єргєдєг. Энэ нь хадгаар дамжуулан тэнгэр, бурхан, уул овоондоо сайн сайхныг сvслэн залбирдаг ёсон юм.
1 .Цэнхэр єнгийн хадаг: Энэ єнгийг тэнгэрийн билэгдэл бєгєєд ерєнхийдєє хvндэтгэлийн билэгдэл болгодог. Цэнхэр єнгийн хадгийг єєр хоорондоо, ах дvvсдээ барьж золгодог.
2.Ногоон, Улаан єнгийн хадаг: Газар дэлхийг арвижихын билэгдэл бол ногоон єнгә. Харин улаан єнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийг билэгшээдэг. Энэ хоёр єнгийн хадгийг бурхан шашны таван махбод билэгдсэн тусгай vйлд хэрэглэдэг бєгєєд хvмvvст барьж золгодоггvй.
З.Шар єнгийн хадаг: Бурхан шашны билэгдэл учир шар єнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бєгєєд єєр хvнд барих ёсгvй ажээ.
4.Цагаан єнгийн хадаг: Єглєг буян, сэтгэл ариусгахыг билэгшээж цагаан сvvтэй зvйрэлдэг. Цагаан єнгийн хадаг маш том хvндэтгэлийн билэгдэл хэмээн vздэг. Энэ єнгийн хадгийг бурхан шvтээндээ єргєдєг бєгєєд хамгийн хvндтэй ахмад хvндээ барьдаг.
5.Цагаан єнгє: Энэ єнгє нь хар муу санаа агуулаагvй, ариун байхыг илэрхийлдэг. Мєн шинэлэх, цагаалахад цагаан єнгийг билэгшээж, цагаан идээг дээд єнгєнд тооцдог. Цагаан єнгийг эхийн цагаан сvvтэй зvйрлэдэг.