Moderator: mgl_300
Би хэдэн сарын өмнө нэг залуутай танилцаад түүндээ хайртай болоод үнэхээр жаргалтай байсан. Байсан гэдэг нь энэ бүхэн болохоос өмнө шүү. Найз залуу минь ч надад үнэхээр хайртай. Бид хоёр бараг гурван сар үерхсэн тэр надад гэрлэх санал тавьсан. Би ч зөвшөөрсөн.
Гэтэл харин хадмуудтайгаа танилцахаар гэрт нь очтол би ухаан алдахаа алдсан. Гараад гүйчихмээр л санагдсан. Гэвч чадаагүй ээ. Яагаад гэвэл өмнө нь би оюутан байхдаа төлбөрөө хийж чададгүй тэгээд чатаар зар өгөөд нэг хүнтэй унтаж төлбөрөө хийсэн гэх үү дээ. Тэр хүнтэйгээ нэг биш нилээд их уулзсан. Гэтэл тэр хүнийхээ бэр болохын гэж би яаж мэдэх вэ дээ.
Тэгээд л байдал ороод. Юу ч ярилгүй байсаар байгаад гараад ирсэн. Манай найз залуу болохоор анх хадмындаа очоод тийм байсан байх гэж бодсон харин би одоо хүртэл ахиж тийшээ очоогүй. Манайд очьё гэхээр нь ямар нэгэн арга олоод л цааргалдаг.
Нэгэнт би энэ хүнд хайртай. Салж чадахгүйгээс хойш хэзээ нэгэн цагт тэднийд очих л байх. Гэхдээ л чадахгүй юм шиг. За яахав бүх юм зүгээр өнгөрлөө гэхэд хадам маань намайг эргүүлээд байвал яанаа…