Moderator: mgl_300
энэ бол толигор сайхан арьс, гэрэлтсэн шингэн нүүр царай, гялалзсан сайхан үс, бат бэх хумс байдаг юм. Хэрхэн ийм болох вэ?
Толигор арьс
Хүний биеийн хамгийн чухал хэсгийг арьс эзэлдэг. Түүнд маш олон тооны мэдрэлийн судас болон түүний төгсгөлүүд, мөн хөлсний булчирхай, цусны маш нарийн судсууд байдаг. Арьс нь биеийг халуун хүйтнээс хамгаалж шингэн болон жингээ алдахаас сэргийлдэг.
Арьсаа сайн арчилж байх хэрэгтэй. Үүний тулд зөвхөн гадна талаас нь төдийгүй дотроос нь арчлахад анхаарах хэрэгтэй. Арьсанд үнэн хэрэгтээ маш бага цус байдаг бөгөөд зайлшгүй хэрэгцээт бодисуудыг түүгээр дамжуулан авдаг. Тиймээс цусанд тэжээлийн бодис төдийгүй амин дэм, микро элемент хангалттай хэмжээгээр хэрэгтэй байдаг. Эдгээр нь нарийн судсаар дамжин арьсанд нэвчин ордог. Дээрх тэжээллэг бодисууд нь арьсны дотоод байдлыг сайжруулж түүний шим тэжээлийг хангаж өгдөг. Тэгэхдээ эдгээр нь байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд зөвхөн арьсны дээд үед л үйлчилдэг. Ийм учраас эрүүл арьс үүсэх нөхцөлийг бий болгоход анхаарах хэрэгтэй.
Арьсыг гөлгөр бөгөөд уян хатан болгодог бодисыг коллаген гэнэ. Энэ нь арьсыг өөхлөг үеэр бүрхэж өгдөг. Коллаген гэдэг нь уургийн нэгдэл юм. Энэ нь витамин С болон цинкийн үйлчлэлээр бат бэх бүрхүүл болон хувирч уян хатан ширхгүүдээр бэхлэгддэг. Коллаген усыг өөртөө татан авч арьсны харимхай шинжийг бий болгодог. Хэрвээ та шингэн зүйл бага хэрэглэвэл арьсны өөхлөг үе сул болдог. Хэрвээ та сүү, бяслаг, загас, шувуу, үхэр хонины мах, жимс жимсгэнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь коллаген үүсэх үндсэн нөхцөл болдог.
Гэрэлтсэн нүүр
Хүнийг нүдэнд эн тэргүүнд тусдаг зүйл бол тухайн хүний нүүр царай байдаг ба тэр тусмаа нүд гэдэг бол хүний сэтгэлийг харах цонх байдаг. Хэрвээ нүд гялалзсан,өнгөлөг харагдвал бусдад бид өндөр сэтгэгдэл төрүүлж чадаж байна гэсэн үг. Нүд бүх зүйлийн тухай өгүүлж чадна. Иймээс баяр баясгалан, уйтгар гуниг, өвчин зовлон бүрийг хүний нүднээс харж болно. Нүдний энэ сайхан нь хүний дотоод байдал, бүр цаашилбал налгар тайван амьдралын хэв маягаас үүсэлтэй юм.Үүнд витамин В-гийн төрлүүд ялангуяа витамин В12 нөлөөлдөг. Эдгээр амин дэмүүд нь бидний нервт нөлөөлөх гол хүчин зүйлүүд болдог. Хэрвээ хүний организмд витамин В дутагдвал мэдрэлийн судас чинэрч, хүн ууртай, цухалдуу болдог. Ийм байдал бидний нүүрэн дээр ч илэрдэг. Нүд тэжээллэг бодисыг маш амархан, түргэн, хүлээж авдаг. Нүдний хараанд витамин А болон түүний провитаминууд болох каротинууд маш чухал юм. Хэрвээ жижиглэсэн лууванг бага хэмжээний ургамлын тосонд битүү жигнэж хэрэглэвэл нүдэнд хамгийн тэжээлтэй хүнс болно.
Арьсны шинэ эсүүд
Арьс нь биеийг халуун, хүйтэн, хуурайшилт, чийгшилт, химийн бодисын нөлөөллөөс үргэлж хамгаалж байдаг. Арьсаа үлбэгэр үхээнц байлгахгүйн тулд үргэлж тэжээллэг амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тэгэхийн тулд арьсны үндсэн үеийг тогтмол сэргээж байх ёстой. Арьсны хамгийн гол витамин нь С, А, Е, ба Д юм. Тэд арьсыг сэргээж байдаг. Эдгээр витаминууд нь эсийн шинэчлэлийг сайжруулдаг. Энэ нь тохиромжтой орчинд явагдахгүй бол арьсан доорх эсэнд хуучирсан муу уураг, молекул болон холестрин нэвчин орж арьсанд үрчлээ, атираа үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Үүнийг шинэхэн хан боргоцойн шүүс зогсоож чадна. Энэ шинэхэн жимс нь дотроо бромелайн, уураг агуулсан байдаг.
Гялалзсан үс ба бөх бат хумс
Бие тань өвчтэй байна уу эрүүл байна уу үгүй юу гэдэг нь үс болон хумснаас ихээхэн шалтгаалдаг. Хэрвээ хүн эрүүл бус хоол, хүнс хэрэглэвэл ходоод хямарч , гэдэс доторын хэвийн үйл ажиллагаа алдагдаж үсэнд шаардлагатай бодис дутагдаж улмаар үс гялалзахгүй болж, хумс ч хэврэг болдог. Хүний үсний 97%-нь кератинаас бүрддэг.
Хэрвээ хүн хоол хүнсэндээ уураг бага хэрэглэвэл, үс шингэрч гялалзахгүй болдог. Үүнд уураг хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг жимс, ногоо, үр, өөхгүй мах, загас нөхөж болно. Амьтны гаралтай уургийг илүүтэйгээр хэрэглэвэл бие махбодын хүчил ихдэж улмаар бие өвчлөмтгий болдог. Үс өнгөлөг бөх бат байхад цайр гол үүрэгтэй. Цайранд витамин В агуулагдаж байдаг тул хүний үс бууралтахыг зогсоож чаддаг. Буурал болохоос сэргийлэхийн тулд долоо хоногт 3-4 удаа өндөг хэрэглэх хэрэгтэй. Эрүүл, сайхан үстэй байх нь аминокислет болон эрдэс бодисоос шалтгаалдаг. Үсэнд цайр, кобальт хром, магни, зөгийн бал хэрэгтэй. Түүнчлэн үсэнд маск тавих нь маш их үр нөлөө өгдөг. Ингэснээр өнгөгүй, хугарамтгай үс бөх бат эрүүл болдог.Үс нь хүнийг хүйтэн нойтноос хамгаалж байдаг. Борооны ус үс арчилах чухал хэрэгсэл болдогийг шинэ судалгаа харуулж чаджээ. Бороонд малгай өмсөхгүйгээр алхаад дараа нь үсээ хаттал арчвал үс гялалзсан, эрүүл болдог. (энэ үйлдлийг 2 долоо хоногийн туршид хийх)
Хэрвээ таны үсэнд хаг үзэгдэж эхэлбэл энэ нь таны дотоод шүүрлийн булчирхайтай системтэй холбоотой. Чөлөөт радикалууд нь арьсны эсэнд орж улмаар уураг болон өөх тостой түлхэлцдэг. Ийм тохиолдолд радикалуудыг устгах замаар А,Е,С витаминуудыг хэрэглэдэг. Хумсыг тань бөх бат байлгахад эрдэс бодис болон витамин В-ийн төрлүүд шаардлагатай. Хэрвээ хүн өдөр бүр жимс, ногоонуудыг хоол хүнсэндээ хэрэглээд байвал үс гялалзсан өнгөлөг болж хумс ч эрүүл байх болно.
|
| |