Moderator: mgl_300
文章數量 42,366



Уучлалт гуйх 10 арга




1. Яг нүүр лүү нь эгц хараад уучлалт гуй. Шууд уулзаад уучлалт гуйвал сайн. Хэрэлдэн маргалдсаны дараа харилцан сэтгэл таагүй байдал үүссэн байдаг тул утсаар ярих эсвэл мэссэж илгээн уучлал гуйвал чин сэтгэлээ хангалттай дамжуулж чадахгүй, харин ч бүр тэмцэл зөрчлийг улам даамжруулах тохиолдол болохыг үгүйсгэхийн аргагүй. Тэмцэлдэн маргалдсаныхаа дараа шууд нүүр тулан уулзах нь ичгүүртэй зүйл хэмээн боддог хүмүүс байдаг ч шууд нүүр тулан уулзан ярилцах нь илүү чөлөөтэй, таатай уур амьсгалыг бий болгодог учир нэн тустай зүйл гэдгийг санаж яваарай.

2. Харилцагчийнхаа сэтгэлд бүрэн нийцүүл. Уучлал гуйхын эцсийн зорилго нь харилцагчийнхаа сэтгэлийг тайвшруулж байгаа хэрэг билээ. Уучлалт гуйхдаа эхлээд харилцагчийнхаа сэтгэлд уур буцалж байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Ууртай байгаа бол харилцагчийнхаа сэтгэлийг шархлуулсан үг хэлэхийг тэвчин, сонсох дуртай сайхан үгийг зөв сонгон хэлэх хэрэгтэй.

3. Уучлалт гуйхаас илүү харилцагчийнхаа үгийг сайтар сонсох нь чухал. Учир зүггүй уучлалт гуйх нь төдийлөн үр нөлөөтэй байж чадахгүй тохиолдол бас байна. Харилцагч маань яагаад уурласан, юунд сэтгэл нь таагүй болсныг нь яриулж, маш анхааралтай сонсох хэрэгтэй. Ингэвэл харилцагчийнхаа уур уцаарыг намжааж, өөрөө ч хэрхэн уучлалт гуйхаа тодорхой мэдэж авна.

4. Цагаа олж уучлалт гуй. Уучлалт гуйхад цагаа олох гэдэг нэн чухал. Буруугаа ойлгосны дараа аль болох хурдан уучлалт гуйх нь сайн хэрэг. Гэхдээ бие биенийхээ сэтгэлийг шархлуулсны дараа тэр даруй уучлалт гуйх нь харин ч бүр чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа хэрэг бус сэтгэлээ шингээлгүй зүгээр л нэг үг хэлж байгаа мэт харагдаж болзошгүй. Хэрэлдэн тэмцэлдсэнийхээ дараа бие биенийхээ уур гарч, арай намжсан үед уучлалт гуйх нь илүү сайн.

5. Өөрөө чухам юу буруу хийснээ тов тодорхой мэдэх хэрэгтэй. Өөрөө юуг буруу хийснээ ч мэдэхгүй байж уучлалт гуйх нь харилцагчийнхаа сэтгэлийг бүр эвгүйрхүүлэн хэцүү болгох талтай. Дурласан хосуудын хувьд ийм харилцаанд нэн болгоомжтой хандах хэрэгтэй. Эмэгтэй нь чухам ямар зүйлд уурласныг эрэгтэй нь мэдэж байх нь туйлын чухал. Эрэгтэй нь эмэгтэйгээсээ уучлалт гуйж байгаа утгаар цэцэг илгээх нь сайн арга боловч хэрэв өөрийнх нь юу нь буруу, алдаатай байсныг мэдэхгүй мөртлөө ямар ч байсан уучлалт гуйхаас эхэлье гэсэн хэлбэрдсэн үйлдэл хийвэл эмэгтэйг тайтгаруулах гэхээсээ тэр цэцгийг аваад шууд хогийн сав руу чулуудах үйлдэл хийхэд хүргэж болно.

6. Уулзахад хэцүү байгаа бол уучлал гуйсан захидал бич. Уулзаад уучлалт гуйх нь хамгийн сайн боловч уулзахад бэрх байгаа бол захидал бичээд уучлал гуйх нь бас тустай. Сэтгэлээ шингээн бичсэн захидалд харилцагчийн чинь сэтгэл хөдөлнө. Ингэж уучлалт гуйхад хамгийн зохимжтой бус арга нь гар утсаар мэссэж илгээх явдал. Учир нь төдийлөн чин сэтгэлээ шингээлгүй товчхон бичээд илгээдэг учир харилцагчийнхаа сэтгэлийг харин ч бүр эвгүйрхүүлж магадгүй.

7. Уучлалтыг олон удаа гуйх хэрэггүй. Дахин давтан уучлалт гуйх нь сэтгэлийн үнэ цэнийг бууруулж, бүр эсрэг үр дагавар авч ирж болзошгүй. Ийм үед харилцагч чинь чамайг улиг болсон үгээр өөрийгөө хаацайлж байдаг нөхөр хэмээн ойлговол цаашид уучлалт гуйсан ч түүнийг хүлээн авахгүй.

8. Эцэг эх ч гэсэн хүүхдээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Эцэг эх ба хүүхэд нь харилцан бие биенээсээ сайтар уучлалт гуйхгүй байх тохиодол байдаг ч эцэг эх, хүүхдийн харилцаанд илэн далангүй яриа хөөрөө өрнөж байвал нэн сайн. Ялангуяа эцэг эхчүүд ялихгүй алдаа эндэл гаргалаа ч гэсэн хүүхдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйх үлгэр дууриалыг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхийн ийм шударга төрх нь хүүхэддээ сайн нөлөө үзүүлэх учраас тэр билээ.

9. Хүүхэд ч эцэг эхээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Балчир хүүхдүүд ихэнхдээ өөрийн хийсэн алдаа бурууг сайн ухааралгүй зөвхөн “уучлаарай” гэдэг үгээр л уучлалт гуйх тохиолдол олон байдаг. Хүүхдүүд өөрийн алдаа бурууг шударгаар ойлгон хүлээх хэрэгтэй. Юун түрүүн өөрийн алдаа бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, эцэг эхээсээ уучлал гуйвал эцэг эх нь хүүхэддээ илүү их итгэл үзүүлнэ.

10. Ялагдана гэдэг нь ялж байгаа хэрэг. “Чиний буруу, чиний буруу” хэмээн нэг хэсэгтээ маргалдан тэмцэлдэх нь харилцан бие биенээ ойлголцоход ерөөс тус нэмэр болохгүй. Хэнийх нь буруу гэдгийг тогтоохоос урьтаж өөрийн бурууг хүлээн уучлалт гуйх нь хоёр биений харилцаанд илүү хөгжил авчрах арга зам болно гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

引用 :
http://www.mglclub.com/4080865/756/trackback
List of Articles
編號 標題 作者 日期 點閱
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
23151 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД **010-7566-7074 zax-zeel 2011-01-13 782
23150 yum asuuye busguichuudee Tsetseguyanga 2011-01-13 827
23149 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2011-01-13 784
23148 hariulj uguuch, busguichuudee [1] ineed 2011-01-13 736
23147 haiulj ogooch busguichuudee. [1] peace_sky 2011-01-13 875
23146 mgl elchin sait? [1] ringoo 2011-01-13 745
23145 Mongol ruu hvvhed avch yavna. power 21 2011-01-13 639
23144 asuuya?? [3] LLC 2011-01-13 1155
23143 asuuya pugonsu? [4] ringoo 2011-01-13 912
23142 hi asyyh yum bnaa [1] dahya 2011-01-13 826
23141 asuuydaa [2] mishil 2011-01-13 1044
23140 SAMSUNG DAATGAL MONGOLD TAARDAG SAMSUNG ZIPEL HORGOGCH SAMSUNG NOTEBOOK 2011-01-13 527
23139 ТЭНГЭР ШИГ БАЙ. bolor2 2011-01-13 695
23138 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-01-13 594
23137 ilsan begsog eogt 314 t bair bn LLC 2011-01-13 631
23136 hi. utas zarna bas asuuh !!!!! rexsa 2011-01-13 743
23135 ORCHUULJ OGCH TUS BOLOOCH [1] bosson uu 2011-01-13 952
23134 6хүний суудалтай, хагас ачааны Istana-гаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2011-01-13 515
23133 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-13 730
23132 mgl taun604toot,,yschin goosaihan,manikur,shivees,gereenii bichig sungana,, mgltaun604 2011-01-13 778
23131 экскаваторын курс өдрийн мэндээс асууя nokio 2011-01-12 939
23130 õîîë deeg muug 2011-01-12 6531
23129 asuuya [2] yongu 2011-01-12 943
23128 asuuh yum bna [1] ebaxan11 2011-01-12 877
23127 ертөнцийн 3 хэлээд өгөөч [3] nokio 2011-01-12 5942
23126 ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНАА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-12 751
23125 700 munguur buunduj baina saatan 2011-01-12 580
23124 ajil haij bna [1] my zvrh 2011-01-12 561
23123 medeh hvn bnu? tiim ym bdg bolu? [5] inconsolablelife 2011-01-12 2140
23122 ANSAN daxi KHAN BANK mungun shiljuuleg file money$$$ 2011-01-12 649
23121 DUSAL HIIJ BAINA vazilnik 2011-01-12 529
23120 EMEGTEICHVVDIIN EMCH ZOWOLGOO OGJ BAINA vazilnik 2011-01-12 1229
23119 Жирэмслэхээс сэргийлэх аргууд Ээж минь 2011-01-12 2277
23118 tuslamj yaraltai [3] 1939 2011-01-12 1676
23117 Эрүүл шүд эрүүл явахын үндэс....эмч танд хариулж бна .Sarnai. 2011-01-12 4261
23116 0-1 Нярай хүүхдэд ямар хоол Ээж минь 2011-01-12 3783
23115 egcn naraa sariin mochlogiin tuhai mash sain tailbarlaj ogooch [3] mochirhon 2011-01-12 2973
23114 БҮСГҮЙЧҮҮД СОЛОНГОСЫН ТАКСИНД СУУХДАА АНХААР !!!!!!!!!! ИЙМ Л...... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-12 1056
23113 hariulj ogno vv? [2] dbtjsgh10 2011-01-12 949
23112 enkhuush87 id tai hund [3] Dano 2011-01-12 924
» <<<<<<<<ТА БҮГДЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА ХАРИН>>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-12 773
23110 Компьютерын цогц үйлчилгээ: (Формат хийж програмууд суулгана) Бид таны компьютерыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай, найдвартай сайн засна. Computer_A/S 2011-01-12 575
23109 700 munguur buunduj baina saatan 2011-01-12 610
23108 yaraltai [1] az1984 2011-01-12 660
23107 gerte suuj bga hvvhenvded [8] saraa_1990 2011-01-12 1245
배너신청
자생병원

배너신청