Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эмэгтэй хүнд өөрийг нь хайрлаж байна гэсэн маш олон янзын хайрын илэрхийлэл хэрэгтэй байдаг ажээ. Харин ихэнхи эрчүүд маань үүнийг мэдэхгүй нэг, хоёр удаа хайраа томоор илэрхийлэх нь л чухал гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүн эрэгтэй хүний өгсөн бэлэг бүрт том жижиг гэж ялгалгүй адилхан нэг оноо өгдөг байна. Тиймээс эрчүүд маань тэдний хайрын торхыг дүүрэн байлгахын тулд их олон жижиг зүйлийг хийх хэрэгтэй болдог талаар дор жагсаан үзүүллээ.

-Гэртээ эргэж ирэхдээ ханиа хамгийн чангаар тэврэн үнсэх
-Түүнээс энэ өдөр хэрхэн өнгөрсөн тухай асуулт тавин юу хийхээр төлөвлөж буйг нь асуух
-Сэтгэл зовоосон асуудлыг нь шийдэх гэж бүү зүтгэ! Түүний оронд өөрийгөө тавьж зовлон жаргалыг нь ойлгохыг хичээ
-Өдөр болгон өөрөөсөө, зөвхөн хоёулхнаа байх цагийг 20 минут орчим гаргаж сэтгэл зүрхээ түүнд харамгүй зориул! Ингэж байхдаа сонин унших ч юмуу өөр үйл хийнгээ ярих биш юм шүү. Нүүр нүүрээ тулан халуун яриа өрнүүлэх
-Ямар нэгэн онцгой үйл явдал гарсан үед /тэмдэглэлт өдөр/ гэнэт сюрприз болгон мэдэхгүй байхад нь жижигхэн ч хамаагүй бэлэг заавал ч үгүй барих
-Болзоо тавих юм бол хэдэн өдрийн өмнө аль эсвэл урьд өдөр нь төлөвлөж асууж байх. Яг өдөр нь тулсан үед түүнээс юу хиймээр байна? Хаашаа явах уу? гэж асуухгүй байх
-Түүнийг ажилдаа ядарч туйлдчихсан, оройн хоол хийх тэнхээгүй харагдах юм бол өөрөө санаачлан хоол хийх юмуу эсвэл туслан дэмжих
-Түүний гадаад төрх болоод хувцаслалтыг нь гоочилж өөлөхийн оронд магтаж урам өгөх
- Уурласан юмуу сэтгэл санаа тавгүйтсэн үед буруутгахын оронд аль болохоор ойлгохыг хнчээж хүндэл
-Ядарч туйлдан, өвдөж зовсон үед нь өөрөө туслах
-Ямар нэгэн юманд явж байхдаа \хөдөө эсвэл аялал\ сул цаг заавал Гаргаж түүнийг тайван байлгах
-Гэртээ оройтож харих юмуу эсвэл товлож болзсон цагаасаа оройтох юм бол заавал утасдаж мэдэгдэх
-Зөвлөгөө юмуу тусламж хүсэхэд нь ямар нэгэн тайлбар тавилгүйгээр “тийм” “үгүй” хэмээн товч тодорхой хариулж “Иймхэн юм асуугаад байхдаа яадаг юм?” гэж хэзээ ч бүү хэл.
-Түүний зүрх сэтгэл гүн гунзгий шархалсан үед нь “зөндөө их гомдоож дээ, эвий зайлуул” гэх мэт сэтгэлийг нь тайвшруулах үг хэлэх, тэгээд чив чимээгүй болох, чин сэтгэлийг нь үнэхээp сайн ойлгож байна хэмээн түүнд мэдрүүлэх. Ийм байдалд орсон нь миний буруу биш хэмээн тайлбар тоочиж, ингэвэл тэгвэл яасан юм хэмээн номлож хэзээ ч болохгүй.
-Та өөрөө уурлаж бухимдан хэнтэй ч яримааргүй болсон үедээ түүнд энэ тухайгаа хэлж бодож тунгаах цаг хэрэгтэй байна гэдгээ ойлгуул
-Тайвширсныхаа дараа чухам юу хэцүү байж, саад болсон тухайгаа буруушааж зэмлэсэн бус эелдэг зөөлөн аргаар яривал тэр муугаар төсөөлөхгүй
-Түүнийг ярьж байхад сонин сэтгүүлээ тавьж, зурагтаа унтраан түүнд зуун хувь бүрэн анхаарлаа төвлөрүүл.
-Хамтдаа явж, худалдаж авах юм байгаа юу гэж асууж, хүссэн зүйлийг нь марталгүй авч өгөх
-Өдөрт дөрвөн удаа түүнийг энхрий зөөлнөөр тэвэр
-Ажлаасаа түүн рүү утасдаж ямаршуухан байгаа талаар нь асуух юмуу ямар нэгэн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл байвал хуваалцах, тэгээд түүнд “Би чамд хайртай” гэж хэлэх
Image
-Өдөр болгон ядаж хоёр удаа “Хайртай шүү” гэж хэлэх
-Ороо засах юмуу эсвэл унтлаын өрөөгөө цэвэрлэх
-Хогийн сав дүүрчихсэн байвал уутыг нь сольж шинээр хийх эсвэл гадаа гаргаж хаях
-Томилолт болон ажлаар хөдөө явахдаа очсоныхоо дараа утсаар ярьж хонох газрынхаа утсыг заавал өгөн сайн явж очсоноо мэдэгдэх
-Хамт юманд /болзоо гэх мэт/ явахынхаа өмнө машинаа угааж доторхийг нь цэвэрлэх
-Хайр хийхээсээ өмнө заавал ч үгүй биеэ сайн угааж, түүнийг дуртай тааламжтай байх юм бол үнэртэй усаа түрх ,
-Тэр хэн нэгэнд уурлавал түүний талд зогс!
-Заримдаа түүний хүзүү, нуруу, хөлөнд нь массаж хийж өг
-Заримдаа бэлгийн дур татам зорилгоор бус түүний сэтгэлийг гэнэт хөдөлгөж, өөртөө татах юмуу хүүхэд шиг зан авир гарган хөгжөөх
-Түүнийг ярьж байхад тэвчээртэй сонс! Цагаа байн байн бүү хар
-Таньтай цуг зурагт үзээд маш их сонирхон харж байвал сувгаа бүү соль!
-Олон нийтийн газар ч ичиж зоволгүй хайраа илэрхийл!
- Түүнтэй хөтлөлцөн явахдаа сул юмуу эсвэл хайш яйш барилгүй гарыг нь чанга атган хайраа мэдрүүл
-Түүний дуртай уух юмыг нь асууж мэдээд ресторанд хоол идэх үедээ төвөггүй бөгөөд нарийн тодорхой захиалга өгөх .
-Хоёулхнаа гадуур хоолонд орж, хөгжилдөн явахын тулд хэд хэдэн рестораныг санал болгож өөрөөр нь сонгуулах. Түүгээр ресторан хайлгаж уурыг нь барахгүй байх.
-Түүний дуртай жүжиг, балет, концерт, шоуны билет худалдан аваад бэлэглэж өгөх
-Хоёулаа гоёлын хувцас өмсөж явах таатай боломж гаргаж байх. Гадагшаа цуг гарах үедээ хувцсаа сонгож чадахгүй эргэлзэн, тээнэгэлзсээр цагаасаа хоцорчихдог түүнийг хатуу үгээр дайрч буруутган зэмлэх хэрэггүй
-Олон нийтийн газар явж байхдаа бусдыг харахаасаа илүү ханиа их анхаарч. халамжилж яв.
-Хүүхдүүдээсээ илүүтэйгээр түүнийг илүү чухалчил! Хүүхдүүдийхээ өмнө аав нь ээжийг нь хамгийн их хайрлаж хүндэлж, эрхэмлэдгээ биеэр илэрхийл
-Хааяа нэг нууцаар хувцас аваад түүнд бэлэглэ
-Ямар нэгэн онцгой өдөр байвал (төрсөн өдөр, анх гэрлэсэн хуримын өдөр гэх мэт) заавал ч үгүй хамтдаа зураг авахуул.
-Хоёулхнаа ямар нэгэн романтик бяцхан аялал хий. ( нэг хоногоор эсвэл өдрөөр)
-Түрүүвчиндээ түүний зургийг xийж, дандаа хамт байгаа сэтгэлээр явдаг шүү гэдгээ хэлж шинэхэн авахуулсан зургаар байн байн сольж байх.
-Аяллаар явахдаа зочид буудалд байрлах бол өрөөндөө ямар нэгэн онцгой зүйл бэлдэх
-Төрсөн өдөр эсвэл өөрсдийнхөө ямар нэгэн онцгой өдөр баяр хүргэн ил захидал ч юмуу захиа бичиж илгээх
-Урт холын аянд явах боп өөрөө машинаа жолоодох.
-Аажуухан их хурдгүй бөгөөд аюулгүй жолоодох. Түүний амар амгалан байдлыг хүндлэх. Тэр аюулгүй байдлаа гагцхүү өөрт тань даатгасан болохоор.
-Түүний сэтгэл санаа ямаршуухан байгаа талаар санаа тавьж, өөрийнхөө мэдэрсэн зүйлийг үгээр илэрхийлэн “Өнөөдөр их баяр баясгалантай харагдаж байх чинь, Ямар их ядруу царайтай байна вэ? Ямар нэгэн юм болоо юу? гэх мэтчилэн тэр өдрийн болсон явдлыг асуух.
-Түүнийг дагуулж гарахаасаа өмнө явах газраа сайн судалчихсан байх
-Бүжгэнд авч явах эсвэл бүжгийн дугуйланд хамт явах.
-Хайрын тухай тэмдэглэл бичих юмуу эсвэл түүнд зориулж шүлэг найраг бичин гайхширлыг нь төрүүлэх (сюрприз барих)
-Анх танилцаж байхдаа хандаж байсан яг түүн шигээ үргэлж харьц.
-Гэр орон доторхи ямар нэгэн зүйлээ засаж сэлбэ. Юуг засаж, янзлах хэрэгтэй байна? гэж завтай үедээ асууж өөрийнхөө хэрээс хэтрэх зүйлд нэрэлхэлгүй учирлаж хэл.
-Гал тогооны хутгануудыг ирлэж өг.
-Гэрэл шатчихсан үед дор нь чийдэн сэлбэж хий.
-Хэрэгцээгүй том хог хаягдал, тавилга, эд хогшлыг гаргахад нь тусал. Түүний сонирхдог дуртай зүйл гарсан байвал сониноос хайчилж авах юмуу чангаар уншиж өг.
-Ямар нэгэн хүн утасдаж хэл дамжуулсан бол түүнд тов тодорхой бичиж үлдээ.
-Усанд орсныхоо дараа банны өрөөнийхөө шалыг сайн арчиж хуурай байлга
-Түүнд хаалга онгойлгож өг.
-Хүнд ачаатай байвал өөрөө зөөж өг
-Хоол хүнсээ цуглуулахад нь хамт яв.
-Хийсэн хоолных нь амттай сайхныг нь магтан байж хоолло /заавал/
-Түүнтэй ярьж байхдаа заримдаа биед нь хүрэн, илж таал
-Түүнийг сонсож байхдаа ан, мм..өө .ун.ун…тийм тийм… гэх мэт өөрийгөө сонирхож байгаагаа батлан харуулж итгэл найдвар төрүүл.
-Өвдөөд хэвтэж байгаа бол бүр илүү их санаа тавих хэрэгтэй. Ядраад сульдчихсан үед нь цай хийж өг. Хамтдаа цуг унтах эсвэл нэгэн зэрэг орондоо ор
-Гарах үедээ түүнийг үнсэж, баяртай гэж хэлэх.
- Алиа хошин яриагаар хөгжөөж инээлгэ.
-Өөрийн тань төлөө ямар нэгэн юм хийхэд баярлалаа гэдгээ заавал үгээр хэл
-Tэр үснийхээ хэв маягийг өөрчилсөн ч юмуу үсээ тайруулж зассан үед нь гярхайгаар ажиж мэдээд заавал ч үгүй магтан урам өг.
-Зөвхен хоёулхнаа байх цаг гарга. (Ээж аавтайгаа амьдардаг бол ялангуяа бүр хэрэгтэй ).
-Хоёулхнаа бие биенээ энхрийлэн таалж байх эсвэл зовлон, жаргалаа хуваалцаж байх үед утас дуугарсан ч бүү ав.
-Богинохон хугацаанд ч гэсэн хоёулхнаа цуг дугуй унаж гадаа зугаал. Аялал, зугаалганд явахаар төлөвлө.
-Хүүхдүүдгүйгээр хоёулхнаа цэцэрлэгээр зугаал.
-Бие биеийнхээ хүсэлт шаардлагыг зовоож шаналгахгүйгээр харилцан ярилцаж ойлголц
-Хааяа нэг гэртээ харих үедээ түүний дуртай идэх юм/ кекс, зайрмаг, торт/ худалдан авчирч өгөх
-Хоёулаа орондоо орж романтик цагийг өнгөрүүлэхээс өмнө, хэтэрхий их идэхгүй байхыг анхаар. Тэгэхгүй бол гэдэс тань дүүрээд, хөдөлж чадахгүй аль эсвэл ядраад унтаад өгнө
-Түүнээс хол байж нилээн удвал их санасан сэтгэлээ илэрхийлж хэл.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4058913/6a0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
22926 yanaa [1] 156 2011-01-07 1155
22925 yum asuuyaa [1] 미수 2011-01-07 780
22924 yum asuuya jiremsen? [3] LLC 2011-01-07 951
22923 eejvvdeesee asuuya [2] dalainus 2011-01-07 798
22922 Мөөгөнцөрийн эмчилгээ Ээж минь 2011-01-07 3108
22921 Ээжийн буруугаас болж хүүхэд чихний өвчтэй болдог [1] Ээж минь 2011-01-07 1109
22920 21000 asuuy? [2] boljmorxon 2011-01-07 885
22919 utas zarya LLC 2011-01-07 594
22918 ilsand bair bna LLC 2011-01-07 558
22917 Fashion бугуйвч , даралт ,эрүүл мэнд бугуйвч , даралт ,эрүүл мэнд file hdgfsagff 2011-01-07 2541
22916 elgemsuu bolon busad busguichuudeesee asuuy [2] homeplus 2011-01-07 1170
22915 bichig barimttai matiz zarna 010 8250 5016 hurd123 2011-01-07 606
22914 hi internetees [7] zurchil 2011-01-07 1096
22913 БҮСГҮЙЧҮҮД АНХААР СОЛОНГОСТ !!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-07 1299
22912 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН b_shuuderhen 2011-01-07 636
22911 herbalife companyiin buteegdehuuniig haymdraltai hudaldaalj bn herb 2011-01-07 615
22910 Өмнөд солонгост зорчиход хялбар болло [4] anuuka 2011-01-07 1224
22909 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү [2] ӨДРИЙН МЭНД 2011-01-07 623
22908 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2011-01-07 478
22907 eejvvde help me.. [4] amiinaa_m 2011-01-07 2798
22906 batga???? [1] e.huu 2011-01-06 893
22905 emegtei ovol havar namriin gytal zarj baina inter_shop 2011-01-06 785
» БҮСГҮЙ ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ ЖАРГАЛ ЭНЭ МӨН БИЗ ДЭЭ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-06 1086
22903 gereenii bichig hiine,,naidvartai,,mgl taun 604toot,,010-9821-3721 mgltaun604 2011-01-06 493
22902 asuuya [1] luutee 2011-01-06 555
22901 solongos hoolni sait [2] teko 2011-01-06 1404
22900 hi all [1] topuser 2011-01-06 822
22899 asuult bnaaa todorhoi bicheed ogooch [2] Хонгорзул11 2011-01-06 1048
22898 ur shiljuulen suulgah talaar asuuya [2] [1] tunga7 2011-01-06 6057
22897 hvvhdee mgl ywuulsan eejvvdes waktsimiin talaar asuuy? [2] mcblog 2011-01-06 1162
22896 БНСУ-ын виз хүсэхэд өөрчлөлт орууллаа [2] bolor2 2011-01-06 2087
22895 ЭНЭ САЙТЫН ЗАРИМ НЭГЭНД БҮСГҮЙ ХҮНИЙИ ӨРӨВЧ СЭТГЭЛ ГЭЖ БАЙНА УУ ??? [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-06 1299
22894 Хадам ээж [3] Ээж минь 2011-01-06 3539
22893 Усанд 오산 байрлаж байна 경기도 오산시 원동 300-8 (2층)225호 아모레퍼시픽 Утас 010-3387-9449 031-378-2229 chevon 2011-01-06 575
22892 helj ogch tuslaach [3] ziaz 2011-01-06 1293
22891 AMORE- HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2011-01-06 629
22890 huuhed Mongol yavuulahdaa [3] SteelIron 2011-01-06 733
22889 Залуужуулдаг жор [1] Ээж минь 2011-01-06 1204
22888 bulchingaar.... [1] Tiim VV 2011-01-06 818
22887 Ходоодны өвчтэй бол [1] Ээж минь 2011-01-06 581
22886 elchingiin utasiig xelj uguuch [1] baganaa_ts 2011-01-06 513
22885 hi bvsgvichvvdeeeeee asuuh yum bnaaaaaaa [1] kara08 2011-01-06 988
22884 huuhdee mongoloos awchirmaar bna tuslaach xuls 2011-01-06 548
22883 jiremsen ehiin turultund beltgeh dasgaluud ? [2] hos hun hos hun 2011-01-06 2725
22882 utas zarya [1] LLC 2011-01-06 569
배너신청
자생병원

배너신청