Moderator: mgl_300
Эмэгтэй хүн төрөлхийн эмзэг байдаг. Хэрэв хайртай хүн нь түүний зүрх сэтгэлд жаахан ч гэсэн өвдөлт өгөх зүйл хийх юм бол орноосоо түлхэхэд бэлэн байдаг. Зарим тохиолдолд эмэгтэй хүний төрөлхийн гэм нь өөрийнх нь сексийн дур хүслийг үгүй хийж орхидог. Тохиолдлын урвалт, хайртаасаа өөр хүнд дурлах, өөр үзэл бодол, үйлдэл нь ямар ч хүнийг нууцлаг байдалд оруулдаг.
Энэ нь сексийн амьдралыг үгүй хийхэд хүргэдэг. Энэ ээдрээтэй асуудлыг шийдэх арга замыг олох хэрэгтэй. Жишээ нь нэг хуудас цаасыг хоёр багана болгож хуваагаад нэг талд нь “буруу хэрэг” нөгөө талд нь “нууцаа” бичих. “Буруу хэргээ” бичихдээ ямар муу зүйлийг хийсэн. Энэ нь таны амьдралд хэрхэн хортойгоор нөлөөлж байгаа эсэх…
Харин “нууцаа” бичихдээ нууцын онцлог болон сөрөг талыг нь тодорхойлох. Хэрэв сөрөг тал нь ганцхан байвал худал хуурмаг, харин сөрөг тал нь олон гарвал бүр ч илүү ноцтой гэдгийг харуулж буй хэрэг юм. Мэдээж хэрэг хууран мэхлэх гэдэг сайн зүйл биш. Гэхдээ та өнгөрсөнд хийсэн зүйлдээ үнэн сэтгэлээсээ харамсаж байгаа бол чимээгүй өнгөр. Үүнийгээ хүлээн зөвшөөрснөөр таны сэтгэл хөнгөрөх боловч хайрттайгаа харьцах харьцааг тань нэг мөсөн үгүй хийх болно.
Ингээд эцсийн эцэст танд юу нь хамгаас илүү чухал болохыг ойлгож, сонголтоо хийж нэг мөр асуудлыг шийдэх хэрэгтэй. Нөхөр тань орон дотроо таныг гайхалтай энхрийлж, ямар нэгэн хөдөлгөөн хийх үед гэнэтхэн сексийн дур хүсэл үгүй болох нь тэр. Үүнийг сэтгэл зүйн гэмтэл хэмээн үздэг. Энэ нь урьд нь амьдарч байсан нөхөр, найз залуу, аль эсвэл охин насанд нь хэн нэгэн эр хүнээр секс хийж байхдаа үйлддэг байсан хөдөлгөөнтэй холбоотой байх гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалдаг байна.
Хэрэв ядарснаасаа болоод сексийн харьцаа хийх хугацаа тань тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод яваад байх аваас сексийн хөрөлтөнд орж, чухам юунаас эхэлж ийм зүйл болсноо ойлгохгүй улмаар бие биенээсээ уйдсан хэмээн үзэх болно.
Зарим нэг ер бусын авъяаслаг эрчүүд байдаг. Тэднийг хэн ч ойлгодоггүй. Эдгээр эрчүүдийн ихэнх нь зураач, кино найруулагч, зохиолч, программист байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд эдгээр эрчүүдийг эхийн хайраар хайрлах нь бий.
Түүнчлэн ямар ч үед тусалж, өмнөөс нь бух зүйлийг нь шийдэж өгдөг байна. Мэдээж хэрэг хүнд үед нь хайртай хүндээ туслах нь зүйн хэрэгл дээ. Гэвч үргэлж түүнд туслаад өмнөөс нь бух асуудлыг нь шийдэж өгөөд байх юм бол эцэс сүүлдээ хамаг тамир тэнхээ, нервийг чинь барж ар гэрийн хамаг ачааг та өөрөө нуруун дээрээ үүрч явахад хүрнэ.
Иймд хэт эр хүнийг өрөвдөх нь тийм ч сайн зүйл биш юм шүү.
-Зарим нэг хэсэг бүлэг эрчүүдийг "вирүс" хэмээн нэрлэх нь ч бий. Тэдгээр эрчүүдийг гаднаас нь харахад тайван, итгэлтэй, эерэг хүмүүс байдаг байна. Гол төлөв улс төр, нийгэмд нөлөө бүхий албан тушаалд суусан байдаг. Вирүс хэмээх хочтой эрчууд нь хамгийн зальтай хүмүүс байдаг төдийгүй тэднийг гаднаас нь харахад хунд зэмлүүлэхээр зүйлийг хийж харагддаггүй байна.
Тэд хэзээ ч хэрүүл шуугианыг эхэлж үүсгэдэггүй, өдөр, сар өнгөрсөн ч гэсэн чимээгүйхэн дотроо гоморхож дуугаа хураадаг. Эмэгтэй хүн өөрийн гэм буруугаа ялгаж салгах гэж түүнээс "би ямар зүйл буруу хийсэн гэж?" хэмээн асуухад тэрбээр шуудхан "чи өөрөө тэрийгээ мэдэж байгаа биз дээ.'" хэмээн хариулт өгдөг.
Энэ нь эмэгтэй хүнийг сэтгэл зүйн гутранги байдалд оруулж шаналгаж эхэлдэг байна. Энэ мэтчилэн хэнд ч ул мэдэгдэхгүйгээр эмэгтэй хүнийг дотроос нь удаан гэгч нь үгүй хийдэг ажээ. Иймд тэдгээр эрчүүдийг вирүс хэмээн нэрлэх болсон байна. Эцэс сүүлдээ эмэгтэй хун ямар нэгэн зүйл хийснийхээ дараагаар өөрийн гэмийг хайж бодохоосоо илүүтэйгээр "түүнд таалагдсан болов уу, үгүй болов уу?" гэсэн бодол толгойд нь байнга орж ирдэг.
Энэ мэтчилэн эмэгтэй хүнийг өөрийн эрхэнд байлгаж, хүсэл сонирхолдоо тааруулан бүхий л зүйлийг хийлгэж санасан бодсоноо амжилттай хэрэгжуулж чаддаг байна. Ний нуугүй хэлэхэд эр хүнийг хайрлах тусам давардаг гэдгийг мартаж болохгүй.