Ундармаа “Алтан гадас” одонгоор энгэрээ цооллоо

Монголын хошин урлагийн салбарт өөрсдийн байр сууриа хэдийнээ олсон “Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармааг хүмүүс часхийсэн дуутай, цовоо хүүхэн хэмээн магтдаг. Түүнчлэн Хошин Урлагийн цөөнх эмэгтэй жүжигчдийн сор нь болсон хамгийн царайлаг гэгддэг жүжигчин бүсгүй маань 2010 оны 12-р сарын 10-нд Төрийн дээд одон болох “Алтан гадас” одонгоор энгэрээ цооллоо. Жүжигчин СТА Г.Ундармаа нь Монголын Хошин урлагт 10 гаруй жил тасралтгүй ажиллаж, тайз дэлгэцийн олон бүтээлд дахин давтагдашгүй дүрүүдийг бүтээсэн.
awyastai shvv awyastai boloodoo huurhii