Moderator: mgl_300
文章數量 42,366

 Талийгаач Б.Ганцэцэгийн ар гэрийнхнийх нь хүсэлтээр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч О.Баасанхүү саяхан тус улсыг зориод иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Талийгаачийн амь насыг хөнөөсөн сэжигтний шүүх хурал өчигдөр болсон байна. Үүнд та оролцож амжив уу?

-Талийгаачийн ээж Д.Нарантуяатай би БНСУ руу яваад өнгөрсөн даваа гаригт ирлээ. Ар гэрийнхэн нь шүүх хурлын тухай болон тэнд болсон хэргийн талаар тодорхой ойлголтгүй байсан учир надад хандсан юм. Нэг ёсондоо ар гэрийнхнийх нь хүсэлтээр хэд хэдэн асуудлыг цэгцлэхээр тус улс руу явсан юм.

-Чухам ямар асуудлаар вэ. Энэ тухайгаа дэлгэрэнгүй яриач?

-Дээрх хэрэг шударга шийдэгдэх нь үү, тэндхийн хууль цагдаагийнхан ямархуу хандлагатай байна. Талийгаачийн долоон сартай хүүхдийн иргэншлийн асуудал цаашид хэрхэн шийдэгдэх вэ. БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны байр суурь ямархуу байгаа зэргийг тандахаар явсан. Талийгаачтай хамгийн ойрын хүн нь болох төрсөн эгчтэй нь уулзлаа. Хэрэг болоход чухам юу болсон гэдгийг ч мэдэж чадлаа. Хэвлэлийн мэдээллээс ч илүү онц ноцтой хэрэг тэнд болжээ.

-Хэвлэлээр мэдээлэгдсэнээс илүү хэргийн тухай онц ноцтой зүйл олж мэдсэн гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Энэ талаар дэс дараалалтай ярья л даа. Гэмт хэрэг үйлдэгдэхээс дөрөв хоногийн өмнө БНСУ-д амьдардаг Э талийгаач РУУ утасдаж "Манай нөхөр намайг алах гээд байна. Туслаач" гэсэн аж. Тэр хоёр нэг дүүрэгт амьдардаг байсан юм билээ. Э солонгос хэлэнд тааруухан тул талийгаачаас өөр хандах хүн байгаагүй аж. Иймд талийгаач Ганцэцэг тэнд ажилладаг төрсөн эгчдээ энэ тухай дуулгаж Э-д туслахыг хүссэн байна. Ингээд эгч нь түүнийг ажил дээрээ түр нуухаар тохиролцжээ. Гэтэл Э-гийн нөхөр Ян эхнэрээ нуусан газрыг олж мэдээд орон нутгийнхаа цагдааг дуудсан аж. Дуудлагаар ирсэн цагдаа нар "Гэр бүлийн асуудал бидэнд хамаагүй" гээд яваад өгчээ. Ян ч "Миний эхнэрийг гаргаад өг" хэмээн тэр хавиар хашгичиж байгаад явжээ. Талийгаач Э-гийн тухай тус улсын Хүчирхийллийн үндэсний төвд хандсан боловч тус газрынхан "Түүнийг нөхөртэй нь хамт авчир" гэжээ. Ингээд Э-г талийгаач гэртээ авчрахаас өөр арга олдсонгүй. Ян талийгаачийн эгчийн ажил дээр очин "Манай эхнэрийг гаргаад ир" хэмээн ойр тойронд нь асуудал үүсгээд байсан тул Э-г "Одоо яв" гэж талийгаач хэлэхэд "Би буцаж очвол нөхөр, хадам ээж хоёр ална" хэмээн туслахыг гуйсан тул байлгахаас өөр арга олдоогүй байна. Эцэст нь хэрэг гардаг өдөр талийгаачийн гэр рүү Э-гийн нөхөр дайрч орон талийгаачийг 13 удаа хутгалан хөнөөсөн байдаг.

-Тэр үед талийгаачийн нөхөр, Э хоёр байгаагүй юм уу?

-Байсан.

-Тэгээд тэд талийгаачийг хамгаалах ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн үг үү ?

-Талийгаач руу дайрч байхыг нь харсан ч Э айгаад хөдөлж чадаагүй бололтой. Яныг гэмт хэрэг үйлдээд гарч явахад нь талийгаачийн нөхөр зогсоох гэсэн боловч түүний биед нь хутгаар гурван удаа гэмтэл учруулсан байдаг.

-Э солонгос хэлэнд тааруухан байсан гэхээр тэнд очоод удаагүй байсан уу?

-Тэндхийн бэр болоод жил орчим л болж байсан юм билээ. Талийгаач харин хоёр жил орчим болсон байв. Тэд гэрээний ажилтнаар бус гэр бүл зуучлалын төвөөр дамжуулан БНСУ-д очсон.

Хүн амынхаа тоотой харьцуулбал тус улсын эрчүүдэд эмэгтэйчүүд нь хүрдэггүй. Бас сүүлийн үед бүсгүйчүүд нь хүнтэй суухыг чухалчлахаа больсон. Тэр тусмаа эдийн засгийн чадамжгүй эрчүүдтэйгээ суудаггүй. Тэд нь гэр бүл зуучлалын төвөөр дамжуулан гадаадаас эхнэр авдаг. Гадаад ч юу байх вэ, Хятад, Вьетнам, Монгол гэсэн гурван орноос бэр буулгадаг юм билээ. Тухайн улс нэгэнт гэр бүл зуучлалаар эрчүүдээ гадаадаас эхнэр авахыг зөвшөөрдөг бол буцаад үүндээ тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээдэг байх ёстой.

-Манай орны хувьд?

-Манай орон гэр бүлийн зуучлалыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол хууль бус үйлдэл. Гэр бүлийн тухай хуульд үүнийг тодорхой заасан нь бий. Хууль бус энэ явдлыг мэдсээр байж ИБМУТ, ГИХАЭГ зэрэг байгууллагууд иймэрхүү асуудалд нүдэн балай чих нь дүлий өнгөрч буйгаас бүсгүйчүүд хүний газар очоод, ёс заншил, хэл соёл, тухайн улсын ахуй амьдралыг мэдэхгүйн улмаас амь насаа алдах нь энүүхэнд боллоо. Энэ тал дээр анхаарал тавих цаг болжээ гэж хэлмээр байна.

-Э одоо хаана байгаа вэ?

-Түүнийг тус улсын Хүчирхийллийн үндэсний төв хамгаалалтандаа авсан байгаа. Шүүх хурал дуустал тэнд байна. Ян шоронд хоригдож байгаа. БНСУ-д дээрх хэргийг шүүх хурал уржигдар болсон. Хэргийг дахин шалгаж, баримт цуглуулах ёстой гээд шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулсан дуулдлаа.

-Талийгаачийн ар гэрийнхэн нь мэдээж гомдолтой байгаа биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, тэд гомдолтой байгаа. Талийгаач ар гэрийнхнээ ганц тэжээж авч явдаг байсан юм билээ. Тус улсын хуулиар энэ хэргийн хохирогчоор нь нөхөр нь тогтоогдсон. Хохирогч хүсэх юм бол түүний нөхөн төлбөрөөс ар гэрийнхэнд нь өгч болох юм билээ. Талийгаачийн хүүхэд одоо долоон сартай. Хохирогчийн ар гэрийнхэн хүүхдээс нь хүйн холбоогоо салгах бодолгүй байгаа. Тийм учраас гэрээ байгуулах талаас нь бид хөөцөлдөж байна.

-БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхантай уулзсан гэсэн, тэд юу гэж байх юм?

- Дэд консултай уулзсан. Түүнд ар гэрийнхнийх нь хүсэлтийг тавьсан. Монгол Улсын иргэн гадаадын нутаг дэвсгэрт тухайн улсын иргэний гарт хэрцгийгээр хөнөөгдсөн үед байр сууриа албан ёсоор мэдэгдэх учиртай гэдгийг дамжуулсан.

-Э гэр бүл зуучлалаар явахдаа 20 сая вонын гэрээгээр явсан гэдэг. Хэдэн настай юм бэ?

-Тэр 19 настай. Зуучлалаар явахдаа хийсэн гэрээ нь байдаг юм билээ. Гэхдээ энэ бүсгүйн нас бага. Магадгүй эх орондоо ирээд шинэ амьдралтай золгоно. Тийм болохоор түүний талаар дэлгэрэнгүй яриад яах вэ. Талийгаач 24 настай. Хадамд гараад жил зургаан сар болсон. Энэ хэргээс харж байхад солонгос хүнтэй суусан бүсгүйчүүд гэрээслэл бичиж, амь даатгалд хамрагдах ёстой мэт санагдсан.

БНСУ нэгэнт иргэдээ гадаадын хүнтэй гэр бүл болохыг зөвшөөрч байгаа юм бол хуулиараа амь насны нөхөн төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэргийг бас оруулж өгөх шаардлагатай. Манай Улсын иргэд гадаадад явж байгаад янз бүрийн байдлаар эндэж, бэртсэн тохиолдолд тэр орныхоо жишгээр нөхөн төлбөр олгуулдаг байх талаас нь төр засгийнхан анхаарч эх зүйн орныг нь бүрдүүлэх шаардлагатай байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

引用 :
http://www.mglclub.com/3985455/295/trackback

profile

ENGLAND7

2010.12.16 12:57:28
*.10.135.10

COMPUTER  ZASVAR VIRUS USTGAX   01075158223

AМЕРИКИЙН  МАШ САЙН ЧАНАРЫН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛДМЭЛҮҮД БАЙНА. МӨН ТУРААХ БҮРЭН  СЕТ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙНА. ХАМГИЙН  ГОЛ НЬ  ТА БҮХЭНДЭЭ  ЧАНАРЫН ӨНДӨР  ТҮВШИН  БОЛОН БАТАЛГААГ  АМЛАЖ БАЙНА. 

 

УТАС:   010-7515-8223  begin_of_the_skype_highlighting              010-7515-8223      end_of_the_skype_highlighting

 

KRCategorylanding-Essentials.jpg      

   

 

 

 

 

purple_roses_beauty.gif SHOWIN LUV image by djsalck08

List of Articles
編號 標題 作者 日期 點閱
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366765
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
22116 МЭДЭЭЛЭЛ СОЛОНГОСТ БУЙ ХУУЛЬ БУС МОНГОЛЧУУД НААШАА АНХААР !!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-16 942
22115 END GER BUL BOLHOD [3] eej mini 2010-12-16 761
22114 Meddeg hun bval yaraltai tuslaach... nadad yamar neg arga bgaa boluu [2] shuudriin mongon dusal 2010-12-16 893
22113 asuult bna [4] LOVE24 2010-12-16 1005
22112 asuuy ? bvsgvichvvdee [1] xorwoo 2010-12-16 778
22111 EMCH ZOVLOJ BNA vazilnik 2010-12-16 614
22110 humsugniii [1] chansv 2010-12-16 778
22109 Улаанбаатрын зурагнуудаас Энхрийхэн 2010-12-16 595
22108 busguichuudees asuuy [1] omdj 2010-12-16 503
22107 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-12-16 588
22106 ''Шинэ жилийн ''-н Mini deresses [1] Энхрийхэн 2010-12-16 1260
22105 "Оддын гэрт" №9: СТА, Жүжигчин Г.Ундармаагийн гэрт [42 зураг] [5] Энхрийхэн 2010-12-16 11467
22104 Ундармаа “Алтан гадас” одонгоор энгэрээ цооллоо [2] Энхрийхэн 2010-12-16 948
22103 Дуучин С.Сэрчмаа нөхрөөсөө салсан гэдэг үнэн үү? [1] Энхрийхэн 2010-12-16 1272
» СОЛОНГОС НӨХӨРТЭЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН АМЬДРАЛ ИЙМ Л ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БАЙНА ЯАНА ДАА ТАМИНЬ!!!!!!!!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-16 1020
22101 БИ ГЭРТЭЭ ХООЛ ХИЙДЭГГҮЙ ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧТЭЙ ХАРИН !!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-16 1260
22100 ANSAN KEB bank 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne ! ! ! file money$$$ 2010-12-16 515
22099 ЭНЭ САЙТЫН ЗАРИМ НЭГЭН ХИЙ ХООСОН БУХИМДАГЧ НАРТ ЗОРИУЛАВ >>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-16 951
22098 ЭНЭ ОХИНЫГ ТАНИДАГ ХЭН НЭГЭН БАЙВАЛ САЙН ХАР ДАА [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-16 6376
22097 hariulj tus bolooch bayarlalaa [1] calla 2010-12-16 742
22096 orchuulj ogooch bvsgvichvvdee [7] plmokn 2010-12-16 955
22095 БҮГД АНХААР ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД МАШ ХЭЦҮҮ ......... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-16 758
22094 hi egch naraa zuvluuch [3] tuulain bujin 2010-12-16 754
22093 TUSLAJ UGNU VV [1] erhtsas 2010-12-16 744
22092 elgemsuud bayarlaa asuult bas bnaa kk [1] ganchimeg_sh 2010-12-15 788
22091 elgemsuud [4] 2009_3 2010-12-15 615
22090 $ hedtei bga bol? [4] nokio 2010-12-15 801
22089 СОЛОНГОСТ БУУДАЛД ИНГЭЖ АЖИЛД АВНА ГЭНЭ БОЛГООМЖИЛ АНХААР...!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-15 1144
22088 hi hiimor 2010-12-15 455
22087 hi bogj jigchii huruunii ali gart zuudeg yumbe zarim humuus baruund bh yum baruunaar bidnar yum ogdogch genuu....tedee [3] siahan 2010-12-15 4642
22086 ajil bna 김유진 2010-12-15 511
22085 hi bvsgvichvvdee ? [4] shine_xvn 2010-12-15 998
22084 eejuudee hariult ogooch [1] ganchimeg_sh 2010-12-15 627
22083 busguichudee asuuh neg yum bna 37837899 2010-12-15 525
22082 Suvond [2] mymik 2010-12-15 773
22081 yum asuuya jiremsen? [2] LLC 2010-12-15 943
22080 AMORE~~HERA фирмийн Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file jiimiis 2010-12-15 588
22079 Танайд хоноё - Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны дарга Оюунгэрэл Энхрийхэн 2010-12-15 1015
22078 hi busguichuudee 7 ungu [3] ээж минь 2010-12-15 939
22077 ger bvl arbait hiine 1939 2010-12-15 461
22076 egch naraa yum asuuyaa [4] tuulain bujin 2010-12-15 1005
22075 asuuy?? [2] mcblog 2010-12-15 989
22074 hi ? [1] shine_xvn 2010-12-15 573
22073 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file jiimiis 2010-12-15 509
22072 eejuudees asuuya. [6] serven 2010-12-15 1020
배너신청
자생병원

배너신청