Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ МЭС ЗАСАЛ СОЛОНГОС ХҮҮХЭНТЭЙ ЗҮЙРЛЭХИЙН АРГАГҮЙ ..........
Уншсан 698 vote 0 2010.11.23 13:39:55Энэ сарын 19, 20 нд буюу өнгөрсөн Баасан, Бямба гарагт “Sweetymotion” хамтлагийн “Number one” тоглолт болж өнгөрлөө.
“Number One” шоу тоглолтын хөгжмийн найруулгыг тус хамтлагийн продюсер Б.Чинбат хийжээ.
Даралтат хөгжмийг Чинбаа өөрөө тоглон, соль гитарыг Өөжгий, басс гитар, бөмбөрийг Америкийн хөгжимчид тоглож байсан нь энэ оройн тоглолтод хөг нэмж, амьдруулж чадсан хамгийн чухал хүчин зүйлс нь байв.
Тоглолтын турш дөрвөн удаа хувцсаа сольсон агаад тоглолтын найруулга маш сайн, алдаа багатай байсныг хэлэх нь зүйтэй байх. Олныг үл нуршин, уг амьд тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүргэе.