Moderator: mgl_300
Número de documentos 42,366
Цагаан хоолны ашиг тус Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ. Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм. Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг. Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг. Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм. Эдгээр хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Нэг фунт (хагас кило шахуу) шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг. Амьд эсийг шингэн урокинез дотор хийхэд бодисын солилцоо нь алдагддаг байна. Махны зүйлд эслэг эд болон ширхэглэг бодис бага байдаг бөгөөд эслэг бодис дутагдвал өтгөн амархан хатах болно. Мэдээж өтгөн хатах нь шамбарам болон бүдүүн гэдэсний өмөнг үүсгэдэг. Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мөн адил болжээ. Өмөн үү бол үхэлд хүргэж буй шалтгаануудаас хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген /carcinogen/ агуулдаг нэг зүйлийн химийн бодис(метилхолантрен)-ыг үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Ихэнх хүмүүс мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтанд орсон гэж боддогоос махыг цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий үхэр, гахай, тахиа, нугас зэргийг алж худалдаж байгаа тул амьтан болгоныг хорт хавдартай эсэхийг нь нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Нэрт цагаан хоолтон доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчнөөр үхсэн бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул идэж уухыг маань таатай сайхан болгоно шүү!” гэж хэлжээ. Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл бас байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Ийм амьтны махыг идвэл энэ бодисууд нь хүний биед шингэдэг болохыг нийтэд мэдээлсэн байна. Маханд байгаа антибиотик нь хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн үйлчилгээг бууруулах магадлалтай байна. Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил эмнэлгийн ажил хийжээ. Тэр бүх ажилтан, өвчтөн цөмөөрөө цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр: “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтны нэг бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд хоёр хулганын өсөлт бойжилтын байдал адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна хоёр хулгана өвчин тусвал ургамал хоолтой хулгана нь түргэн эдгэрдэг байна” гэжээ. Мөн “орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хичнээн их сайжирсан ч гэсэн зөвхөн өвчнийг л эмнэж чадна. Харин хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна” гэж нэмж хэлж, Ургамлын гаралтай хүнсний зүйл нь махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм гэж заажээ. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бараг бүх өвчнийг тээж байдаг. Энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтай гэсэн үг юм.Тиймээс хүн шим тэжээлээ яагаад ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер эрүүл мэндээ сайн байлгая гэвэл, бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг, ногоо л хэрэгтэй гэжээ. Амьтны уураг ургамлын уургаас илүү гэж олон хүн үздэг. Учир нь амьтны уургийг нийлмэл уураг, ургамлын уураг нийлмэл бус уураг юм. Үнэндээ бол нийлмэл уураг зарим ургамалд байдаг, бас нийлмэл бус уурагтай хэд хэдэн ургамал нийлж нэгдээд нийлмэл уураг үүсгэдэг байна. 1988 оны гуравдугаар сард Америкийн Хоол Судлалын холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол нь эрүүл мэндэд ашигтай, шим тэжээлээр хангалттай гэж АХС-ын холбооны зүгээс үзэж байна” гэж зарлан тунхаглажээ. Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудаас хүч чадалтай байдаг гэсэн төөрөгдөл түгээмэл байдаг ч Яал их сургуулийн профессор Ирвинг Фишерийн 32 цагаан хоолтон, 15 махан идэштэн оролцсон туршилт хийхэд цагаан хоолтнууд нь илүү тэсвэр хатуужилтайг илрүүлжээ. Туршилтанд оролцсон хүмүүсийг гарыг нь аль болох удаан өргүүлж үзжээ. Туршилтын хариу нь тун илт тодорхой харагдав. Мах иддэг 15 хүний 2 нь л арван таваас гучин минут гараа өргөсөн бол, цагаан хоолтон 32 хүнээс 22 нь гараа арван таваас гучин минут, 15 нь хагас цаг, 9 нь нэг цагаас дээш, 4 нь хоёр цагаас дээш, нэг нь гурван цагаас дээш хугацаагаар өргөсөн байна. Холын зайн уралдаанд гүйдэг шилдэг тамирчид тэмцээний өмнөх үеүүдэд цагаан хоол иддэг байна. Цагаан хоолны эмчилгээний мэргэжилтэн эмч Барбара Моур зуун арван бээр (200-аад км) зайг 27 цаг 30 минутад туулсан байна. Тавин зургаан настай нэгэн эмэгтэй залуу эрчүүдийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр: “Би бүрэн цагаан хоолтон хүмүүс эрүүл чийрэг, ухаан саруул, цэвэр ариун амьдралтай байдгийг харуулах жишээ байхыг хүссэн юм” гэжээ. Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4,5 хувийг нь уургаас авч болно. Буудайд 17%, ногоон цэцэгт (байцаа) наргилд 45%, цагаан будаанд 8%-ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх тун хялбар юм. Зүрхний өвчин, өмөн үү зэрэг олон өвчин үүсгэдэг хэт их өөх тостой хоол хүнснээс ангижрах нэмэлт ашиг тустай байдаг болохоор цагаан хоол хэрэглэх ёс нь хамгийн дээд зэргийн сонголт гэдэг нь илэрхий юм. Зүрхний өвчин, хөх, шулуун гэдэсний өмөн, саа өвчнөөр өвчлөх нь ханасан өөх тос ихээр агуулдаг мах болон амьтны гаралтай хүнсний зүйлийг хэт их хэрэглэхтэй холбоотой нь батлагдаад байна. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих, өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг. Тамхи татахыг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй
List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211398
Aviso ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239304
Aviso ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366800
Aviso ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365278
Aviso Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524316
20721 Hogjiltei bichleg [2] [6] hee Nov 12, 2010 7000
20720 HI BUSGUICHUUDEE TAIBAN EBTEI BAYA L DAA [1] anchege Nov 12, 2010 798
20719 elgemsuu duugui ongorch chadahguinee [2] bananas Nov 12, 2010 620
20718 tseverhen bair bna 2sayiin baritsaatai bananas Nov 12, 2010 580
20717 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү [2] ӨДРИЙН МЭНД Nov 12, 2010 468
20716 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД ***** "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." Nov 12, 2010 538
20715 Гал тогоог тохижуулах тухайд Маралгоо Nov 12, 2010 3874
20714 Хүүхэд ганцаараа тоглог Маралгоо Nov 12, 2010 712
20713 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс [1] sumowoman Nov 12, 2010 516
20712 Хүүхэд төрүүлэхэд тохиромжтой үе Маралгоо Nov 12, 2010 1733
20711 Таны асуултын хариулт өнөөдөрт байдаг Маралгоо Nov 12, 2010 635
20710 Жирэмсний хордлогоос хэрхэн сэргийлэх вэ? Маралгоо Nov 12, 2010 4523
20709 Өөдлөх зам өөртөө итгэх итгэлээс эхэлдэг ind Nov 12, 2010 907
20708 Залхуу эрийг хүмүүжүүлэх арга [1] ind Nov 12, 2010 582
» Цагаан хоолны ашиг тус (Эрүүл мэнд) ind Nov 12, 2010 689
20706 Бүсгүй та хэн бэ? (sonjoo) ind Nov 12, 2010 4319
20705 Америк зурхай [12] ind Nov 12, 2010 1899
20704 Эрчүүдийн хэзээ ч ойлгохгүй 11 зүйл ind Nov 12, 2010 588
20703 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA Nov 12, 2010 533
20702 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA Nov 12, 2010 511
20701 Турахыг хүсвэл сайн унт Маралгоо Nov 12, 2010 727
20700 LIRIKOS бvтээгдэхvvний талаар илvv мэдээлэл авахийг хvсвэл/таны гэрийн хаягаар сэмпил явуулж өгнө/ мөн захиалгаа өгөхийг хvсвэл манай оффис дээр ирэх болон утсаар холбогдоно уу?Утас 010-3387-9449 file chevon Nov 12, 2010 577
20699 낙지, 문어, 오징어, 주꾸미 neeree mgl xeleer yu gex ve? blgmjl Nov 12, 2010 724
20698 ИЙМ БҮСГҮЙЧҮҮДЭЭС БОЛГООМЖИЛ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 12, 2010 845
20697 МЭДЭЭЖ ЭР ХҮНД ИТГЭЛГҮЙ ЯАХАВ ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 12, 2010 775
20696 hi all [1] Sirus Nov 12, 2010 547
20695 СОЛОНГОСТ УНАХ БОЛОН МОНГОЛ РУУ АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ ҮЗЭМЖ САЙТАЙ МАШИНУУД ЗАРНА DEVSHILT-CAR Nov 12, 2010 530
20694 danod 김유진 Nov 11, 2010 494
20693 ORHIDOS2 GARCHEE USEEREI АНТОЛКАА Nov 11, 2010 1580
20692 shud enkriimaa Nov 11, 2010 487
20691 Өнөөдрийн солонгос хэл kwon Nov 11, 2010 596
20690 uuniig medex uu? [1] shineleg buxen Nov 11, 2010 540
20689 hi bvsgvichvvdee asuuh zvil b.a bi 3 ni sart jiremsen ym aa [1] hi................ Nov 11, 2010 664
20688 jiremsenii ehnii 3 sar [2] jeonju-s Nov 11, 2010 7292
20687 БИ ОХИН ҮРДЭЭ САНАА ЗОВИНОХ БОЛЛОО..БҮСГҮЙЧҮҮДЭЭ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 11, 2010 1063
20686 БҮСГҮЙ МИНЬ БИТГИЙ МАЯГЛА БҮҮ ИЧ СЭКС ХИЙ ЭРҮҮЛЖ ЗАЛУУЖ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 11, 2010 3260
20685 АНХААР!! ӨМХИЙ СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛ ХҮНИЙГ ИНГЭЖ .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 11, 2010 1348
20684 БОЛОМЖ бүү алд ?? Multi FULL HD LED TV 42 inch 11-r sariin 17 xurtel 1.500.000w niiluulne 010-5810-5503 khukh Nov 11, 2010 483
20683 KEB bank 안산 хотод оршин суугчдад money$$$ Nov 11, 2010 481
20682 eejuudeeb busguichuudee.... [3] duck duck Nov 11, 2010 754
20681 *** ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *** орчуулга үнэгүй 010-3169-6932 ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** Nov 11, 2010 530
20680 ene haliungo gej buzar avgai bnaa te !!!!!!!!!!!!!! [12] nusnud Nov 11, 2010 2830
20679 Ингэж салад хийдэг гэнэ шүү хаха [4] Маралгоо Nov 11, 2010 1469
20678 5 sartai huuhdiin hool nemelt hool asuuya [2] Bi Eej Nov 11, 2010 3451
20677 Busguichuudee - turah [3] sssssssssss Nov 11, 2010 6297
배너신청
자생병원

배너신청