Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Бага насны охидын биеийг худалддаг сүлжээнийхэн баригдаж, охин үртэй хүн болгоны сэтгэлийг эмзэглүүлж байна. Гэмтнүүд 15 ба түүнээс доош насны охидод их хэмжээний шан харамж амлан, зугаагаа гаргадаг байсан нь олон нийтэд ил боллоо. Энэ хэргийг хэн үйлдсэн нь чухал биш харин ийм бузар явдал байжээ гэдэг нь олон аав, ээжид анхаарал, сургамжийг өгч байна. Бага насны охидын биеийг худалдаж авч, үйлчлүүлдэг, тэднийг зуучилдаг, санхүүгийн бэрхшээлтэй эмзэг байдлыг нь ашигладаг энэ сүлжээний талаар “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясахтай ярилцлаа. Тус төв нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болон бэлгийн мөлжлөгөд өртсөн охидтой тулж ажилладаг Төрийн бус байгууллага юм.

- Бага насны охидын биеийг үнэлүүлдүүдэг, дамладаг сүлжээ манай улсад байсан нь тогтоогдоод байна. Энд “Мон-Уран”-ы Б.Наранхүү юу, өөр нэгэн зохиомол Наранхүү байсан уу гэдэг нь чухал биш. Харин балчир охидоор 2008 оноос хойш үйлчлүүлж ирсэн сүлжээ байсанд хэргийн учир байна. Үүнд мэргэжлийн байгууллагын зүгээс яаж хандаж байна вэ?
- Энэ асуудалд тодорхой хэмжээний эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүн холбогдсон болоод л дуулиан тарьж байна. Манай байгууллага хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаад есөн жил болжээ. Энэ хугацаанд 600 гаруй хохирогчтой уулзсан. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч шүү дээ. Тэдний 10 орчим хувь нь бага насны хүүхэд байсан. Энэ нөхцөлд төр нэгдсэн бодлоготойгоор анхаарах ёстой. Цаг нь ч болсон. Бид 2005 онд Нийслэлийн цагдаа нартай хамтран  хүүхдийн биеийг үнэлүүлдэг сүлжээ  байгаа эсэхийг тогтоохоор судалгаа хийж байсан. Тухайн үед тодорхой, цөөн тооны охид байсан уу гэвэл байсан. Харин 2010 онд хууль, хяналтынхантай дахин судалгаа хийхэд илүү далд хэлбэрт шилжсэн болох нь анзаарагдсан. Өөрөөр хэлбэл, бага насны охидын биеийг үнэлүүлдэг зохион байгуулалттай бүлэг байгаа гэдэг нь хэн нэгэн Наранхүү гэдэг хүний үйлдлээр гарч ирлээ. Үүнд ганцхан Наранхүү холбогдсон юм биш. Өөр олон хүн байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл бага насны охидын санхүүгийн бэрхшээлтэй эмзэг байдлыг ашиглаж биеийг нь худалдаж авч байгаа энэ этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага тун  чамлалтай. Хөнгөн ял ногдуулна. Эсвэл Өршөөлийн хуульд хамарч, торгуулийн төдий ялаар шийтгүүлдэг. Хууль, эрхзүйн орчин нь гэмт хэрэгтнүүдээс хоцроод байна. Нөгөө талаас хохирогч нарыг эргээд гэмт хэрэгтэн болгодог асуудал байна. Бэлгийн мөлжлөгт өртсөн охид эргээд энэ төрлийн хэргийн зуучлагч, зохион байгуулагч болж хувирдаг. Практикаар ч батлагдсан. Тэгэхээр хэн гэдэг хүн холбогдож, хэн энэ мэдээллийг гаргаж нийтлэв гэж хэргийг өөрөөс зайлуулахаар оролдох бус харин энэ асуудалтай бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй. Бага насны охидоор зугаагаа гаргадаг, хүсэмжилдэг эрэлт зах зээл дээр байгаа. Ийм хүсэлтэй эрчүүд одоо болих хэрэгтэй. Та мэдээж, ээж, дүү, эгчтэй байж таарна шүү дээ. Хариуцлагатай бай гэж хэлмээр байна. Охид чинь ирээдүйг хөтлөх хүн болно. Нэрээ цэвэрлэх гээд зайлах биш өөрөө энэ төрлийн гэмт хэргийг багасгахад чухал нөлөөтэйгөө мэдэх хэрэгтэй.

- Бага насны охидын биеийг худалдан авах явдал 2008 оноос эхэлсэн гэдэг. Гэтэл энэ хугацаанд яагаад илрэхгүй байсан юм бол. Хохирогчдын тоо энэ байдлаар 20 байтугай гарна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байсан?
- Энэ төрлийн хэрэг маш далд хэлбэрээр явагддаг. Түүнийг дагаад их хэмжээний мөнгөний  асуудал байдаг учраас тэр. Зохион байгуулагч болон үйлчлүүлэгч нь энэ хэрэгт холбогдсон болгоны амыг мөнгөөр таглана гэсэн үг. Дээрээс нь тухайн үйлдлийг хийхдээ заавал хэн нэгнийг барьцаалж хийдэг. Өөрөөр хэлбэл, гудам-жинд яваа хэн нэгэнд “Би чамд 500 ам.доллар өгье. Надтай бэлгийн харьцаанд ор” гэж хэзээ ч хэлэхгүй. Заавал хэн нэгнээр дамжуулж, зохион байгуулалттай, илрүүлэхгүй байх бүх талыг тооцоолж байж энэ хэргийг үйлддэг. Ийм хэргийг үйлддэг эцэг хүн байна гэдэгт үнэхээр их харамсаж байна. 

- Манай улсад бага насны охидоор зугаагаа гаргадаг сүлжээ цагдаагийн байгууллагад анх удаа бүртгэгдлээ?
- Бэлгийн мөлжлөгөд ашиглагдсан охид анх хүчиндүүлж бэлгийн харьцаанд ордог. Тэд сэтгэл санааны маш том хямралд орж, амьдралаас уйдан, сэтгэлийн дарамттай болдог. Хэрэв гэр бүлийн хүрээнд хүчингийн гэмт хэрэгт золиослогдсон бол гэрээсээ дайждаг. Энэ үед өнөөх гэмт этгээдийн өгөөш болж байгаа юм. Манай төвд хандсан олонхи охин ийм байдлаар хохирсон байдаг.

- Охидын биеийг үнэлдэг нь найз нөхөд, ангийн охидоор дамжиж үйлдэгддэг гэсэн. Энэ нь эцэг, эх, сургуулийн анги удирдсан багш, нийгмийн ажилтны охидод тавих анхаарал халамж муу байна гэсэн үг үү?
- Хүүхдүүд цэцэрлэг, бага ангид байхдаа эцэг, эхдээ бүх зүйлээ ярьдаг. Харин сургуульд ороод ирэхээрээ дуугүй болчихдог. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ бие дааж байна гэж ойлгодог. Үүнээс болоод нууцаа танд биш, найздаа  яриад эхэлдэг.  Энэ бол эцэг, эхийн алдаа. Тэд өсвөр нас буюу шилжилтийн насандаа яваа охид, хөвгүүдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол муу хүнд татагдах, хууртагдах, улмаар гэмт хэргийг золиос, холбогдогч болох аюултай. Нөгөө талаас энэ нь төрийн алдаа. Яагаад гэвэл төр нь иргэдээ санаа амар сайхан амьдрах боломж, нөхцлийг нь хангахгүй байна. Тэд иргэнээ яаж сайхан амьдруулах вэ, яаж гэмт хэрэгт холбогдохгүй байлгах талаар шаналж явах ёстой. Гэтэл нэдэр дээрээ өөр.

- Бүртгэгдээд байгаа хэргийн хохирогч охид өөрсдөө шийдвэр гаргаж биеэ үнэлчихсэн болохоор цагдаагийн байгууллагад хандвал гэмтэн болох байх гэсэн эргэлзээтэй байгаа байх.  Энэ тохиолдолд яах ёстой вэ?
- Гэмтэн яасан ч болохгүй. Бусдад биеэ үнэлсэн, зуучилсан бага насны охид байвал манай төвд хандах хэрэгтэй. Та хэдэн төгрөгөөр ч үнэлсэн байж болно. Гагцхүү таны эрхийг ноцтойгоор зөрчсөн гэдгийг ойлгох хэрэгтэй.  Бидэнд хандсан охид хүсвэл бид цагдаа, хуулийн байгууллагад мэдэгддэг. Хүсээгүй бол зөвлөгөө өгөөд, нэр төр, аюулгүй байдлыг нь хамгаалж ажилладаг. Нөгөө талаар бага насны охидыг садар самуунд уруу татаж, оролцуулахад ногдуулах хууль, эрхзүйн орчныг сайжруулмаар байна. Цагдаа нар энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн охидоос мэдээлэл худалдаж авах ёстой.

- Ер нь эрчүүд яагаад бага насны охидыг сонирхох болов. Энэ нь байж боломгүй үйлдэл шүү дээ?
- Үүнийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал бага насны охидыг сонирхогч нар  молопил, садист өвчнөөр өвчилсөн байна. Ямар ч цоо эрүүл хүнээс ийм гаж бодол, үйлдэл төрөх ёсгүй. Ийм сонирхолтой хүмүүс сэтгэцээ эмчлүүлэх хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3870437/d3e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211398
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366800
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524316
20721 Hogjiltei bichleg [2] [6] hee 2010-11-12 7000
20720 HI BUSGUICHUUDEE TAIBAN EBTEI BAYA L DAA [1] anchege 2010-11-12 798
20719 elgemsuu duugui ongorch chadahguinee [2] bananas 2010-11-12 620
20718 tseverhen bair bna 2sayiin baritsaatai bananas 2010-11-12 580
20717 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү [2] ӨДРИЙН МЭНД 2010-11-12 468
20716 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД ***** "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-11-12 538
20715 Гал тогоог тохижуулах тухайд Маралгоо 2010-11-12 3874
20714 Хүүхэд ганцаараа тоглог Маралгоо 2010-11-12 712
20713 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс [1] sumowoman 2010-11-12 516
20712 Хүүхэд төрүүлэхэд тохиромжтой үе Маралгоо 2010-11-12 1733
20711 Таны асуултын хариулт өнөөдөрт байдаг Маралгоо 2010-11-12 635
20710 Жирэмсний хордлогоос хэрхэн сэргийлэх вэ? Маралгоо 2010-11-12 4523
20709 Өөдлөх зам өөртөө итгэх итгэлээс эхэлдэг ind 2010-11-12 907
20708 Залхуу эрийг хүмүүжүүлэх арга [1] ind 2010-11-12 582
20707 Цагаан хоолны ашиг тус (Эрүүл мэнд) ind 2010-11-12 689
20706 Бүсгүй та хэн бэ? (sonjoo) ind 2010-11-12 4319
20705 Америк зурхай [12] ind 2010-11-12 1899
20704 Эрчүүдийн хэзээ ч ойлгохгүй 11 зүйл ind 2010-11-12 588
20703 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-12 533
20702 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-11-12 511
20701 Турахыг хүсвэл сайн унт Маралгоо 2010-11-12 727
20700 LIRIKOS бvтээгдэхvvний талаар илvv мэдээлэл авахийг хvсвэл/таны гэрийн хаягаар сэмпил явуулж өгнө/ мөн захиалгаа өгөхийг хvсвэл манай оффис дээр ирэх болон утсаар холбогдоно уу?Утас 010-3387-9449 file chevon 2010-11-12 577
20699 낙지, 문어, 오징어, 주꾸미 neeree mgl xeleer yu gex ve? blgmjl 2010-11-12 724
20698 ИЙМ БҮСГҮЙЧҮҮДЭЭС БОЛГООМЖИЛ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 845
20697 МЭДЭЭЖ ЭР ХҮНД ИТГЭЛГҮЙ ЯАХАВ ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 775
20696 hi all [1] Sirus 2010-11-12 547
20695 СОЛОНГОСТ УНАХ БОЛОН МОНГОЛ РУУ АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ ҮЗЭМЖ САЙТАЙ МАШИНУУД ЗАРНА DEVSHILT-CAR 2010-11-12 530
20694 danod 김유진 2010-11-11 494
20693 ORHIDOS2 GARCHEE USEEREI АНТОЛКАА 2010-11-11 1580
20692 shud enkriimaa 2010-11-11 487
20691 Өнөөдрийн солонгос хэл kwon 2010-11-11 596
20690 uuniig medex uu? [1] shineleg buxen 2010-11-11 540
20689 hi bvsgvichvvdee asuuh zvil b.a bi 3 ni sart jiremsen ym aa [1] hi................ 2010-11-11 664
20688 jiremsenii ehnii 3 sar [2] jeonju-s 2010-11-11 7292
» БИ ОХИН ҮРДЭЭ САНАА ЗОВИНОХ БОЛЛОО..БҮСГҮЙЧҮҮДЭЭ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-11 1063
20686 БҮСГҮЙ МИНЬ БИТГИЙ МАЯГЛА БҮҮ ИЧ СЭКС ХИЙ ЭРҮҮЛЖ ЗАЛУУЖ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-11 3260
20685 АНХААР!! ӨМХИЙ СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛ ХҮНИЙГ ИНГЭЖ .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-11 1348
20684 БОЛОМЖ бүү алд ?? Multi FULL HD LED TV 42 inch 11-r sariin 17 xurtel 1.500.000w niiluulne 010-5810-5503 khukh 2010-11-11 483
20683 KEB bank 안산 хотод оршин суугчдад money$$$ 2010-11-11 481
20682 eejuudeeb busguichuudee.... [3] duck duck 2010-11-11 754
20681 *** ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *** орчуулга үнэгүй 010-3169-6932 ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-11 530
20680 ene haliungo gej buzar avgai bnaa te !!!!!!!!!!!!!! [12] nusnud 2010-11-11 2830
20679 Ингэж салад хийдэг гэнэ шүү хаха [4] Маралгоо 2010-11-11 1469
20678 5 sartai huuhdiin hool nemelt hool asuuya [2] Bi Eej 2010-11-11 3451
20677 Busguichuudee - turah [3] sssssssssss 2010-11-11 6297
배너신청
자생병원

배너신청