Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

busguichuudee meddeg hun bval helj uguurei

Уншсан 1044 vote 0 2010.10.27 21:45:40

husnegt harj emegtei hunii oniig, hezee huuhedtei bsong saraar ni haraad huisiig ni todorhoildog ter husnegt neted bga bolovuu.ali esvel tiim husnegttei hun haraad ugch tus bolooch.76 onii 9 sard jiremsen bolson .huisiig ni medmeer bna.medeh hun bval hariu ilgeene uu

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3820269/05d/trackback

profile

ssamii

2010.10.27 21:56:19
*.138.213.83

хvvхдийн төрөх хvйсийг мэдэхийн тулд vр тогтоох vеийн эхийн нас, vр тогтсон сар хоёрыг л мэдэх шаардлагатай юм.

Тэмдэглэгээ: Хvv-Х, охин-О

  I II III IV V VI VII VIII IX X XI XII
18 O X O X X X X X X X X X
19 X O X O O X X O X X O O
20 O X O X X X X X X O X X
21 X O O O O O O O O O O O
22 O X X O X O O X O O O O
23 X X X O X X O O O X X O
24 X O O X X O X O X X O X
25 O X O X O X O X O X X X
26 X X X X X O X O O X O O
27 O O X X O X O O X O X X
28 X X X O O X O X O O X O
29 O X O O X O O X O X O O
30 X X O X G X X X X X X X
31 X X X X O O X O X O O O
32 X O O X O X X O X X O X
33 O X X O O X O X O X X O
34 X X O O X O X X O X O O
35 X O X O X O X O X X O X
36 X O X X X O X X O O O O
37 O O X O O O X O O X X X
38 X X O O X O O X O O X O
39 O O X O O O X O X X O X
40 X X X O X O X O X O O X
41 O O X O X X O O X O X O
42 X O O X X X X X O X O X
43 O X O O X X X O O O X X
44 X O O O X O X X O X O X
45 O X O X O O X O X O X O
profile

tsoogii01

2010.10.27 22:03:28
*.127.174.82

ssami ih bayarlalaa


profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.27 23:03:39
*.143.206.73

Хүү төрүүлэхийн тулд банан идэх хэрэгтэй
Эмэгтэйчүүдийн,  хүүхэд олохоос өмнөх үеийн хоол тэжээлэлт нь ирээдүйн хүүхдийн хүйсэнд нөлөөлөх боломжтой гэж эрдэмтэд тайлбарлсныг CNN мэдээлжээ. Хүүхэд тээхээс өмнө , эмэгтэйчүүд хэдий чинээ их колари агуулагдсан бүтээгдэхүүн хэрэглэнэ төдий чинээ хүү төрөх  магадлалтай, харин тэжээллийн хязгаарлалтанд ихэвчлэн охин төрдөг байна. Британы Оксфордын болон Экстерийн их сургуулийн эрдэмтэд 740 эмэгтэйн эхний жирэмслэлтийн явц дахь хоол тэжээлийг судалснаар нэгэн ард түмний итгэлийг баталгаажуулах баталгааг олжээ.  " Бананаар  хооллох тухай яриаг бид баталж чадсан. Банан нь их кали агуулдаг  тул  хүү төрүүлэх чадвартай " гэж Эксетерийн их сургуулийн биологийн мэргэжилтэн Фиона Мэтьюс өгүүлсэн байна. " Сүүнээс охин төрдөг гэсэн түүх батлагдаагүй . Үнэн хэрэг дээрээ ихээхэн хэмжээний кальци нь хүү төрүүлэх ихээхэн магадлалтай .  Бид хүү төрүүлэх боломжийг ихэсгэх энгийн аргыг олсон  гэж Мэтьюс хэлжээ. "Хэрвээ та хүү төрүүлэхийг хүсвэл өндөр калорийн агуулгатай эрүүл хүнсийг , ялангуяа өглөөнийхөө цайн дээр хэрэглээрэй " гэж тэрээр New Scientist сэтгүүлд мэдээлжээ.

" Долоо хоногт нэгээс бага удаа амуу тариагаар хооллосон 43%-н  эмэгтэйчүүдтэй харьцуулбал өдөр болгон амуу тариагаар хооллосон 59%-н эмэгтэйчүүд хүү төрүүлжээ "

Тэрчлэн , хүүхэд олохоос өмнө өндөр агуулгатай калори нь хүү төрүүлэх боломжийг ихэсгэдэг: 20 шинэ төрөлт болгонд дунджааар 10-11 хүү төрдөг  гэж судлаачид мэдэгджээ. 

Хүүхэд бол амьдралын баяр баясгалан. Хосууд гэр бүл болсныхоо дараа хүү эсвэл охин аль нь төрөхийг таах гэж оролддог. Гэхдээ хүүхдийн хүйсийг дураараа сонгож болохгүй нь тиймхэн. Басхүү хүүхэдтэй болох цаг хугацаа ч тэр бүр санаснаар байдаггүй билээ. Зарим гэр бүл олон хүүхэдтэй байхад заримд нь үр заяадаггүй.

Тиймээс хүүхэд хэрхэн олох, хүү эсвэл охинтой болох арга боломжуудын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Хүүхэд олох сар
Ирээдүйн хүүхдийн хүйс хүүхэд олдсон сар, эхийн наснаас хамаардаг гэж эртний Хятадын ухаантнууд үздэг байна. Тухайлбал, 25 настай эмэгтэй намар, өвлийн саруудад эрэгтэй, хавар эмэгтэй хүүхэд олох магадлал илүү өндөр аж. Харин 24 настай эмэгтэйнх эсрэгээрээ гэнэ. Үүний зэрэгцээ хүүхдийн хүйс төлөвлөх аргыг Япончууд бодож олжээ.

Тэд эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхэдтэй болохыг эцэг, эхийн төрсөн хийгээд хүүхэд олсон сараар тодорхойлдог байна. Жишээлбэл, арваннэгдүгээр сард төрсөн аав, ээж хоёрдугаар сард хүүхэд олбол хүүтэй, долдугаар сард олбол охинтой болно. Хэрвээ эх нь нэгдүгээр сард, эцэг нь долдугаар сард төрсөн хүмүүс хүү хүсч байвал нэг, охин хүсвэл зургадугаар сар хамгийн тохиромжтой гэнэ.

Цусаа хэрхэн шинэчлэх вэ
Европын эмч нар өөрсдийн боловсруулсан "цус шинэчлэгдэх" онолд тулгуурлан хүүхдийн хүйсийг таамаглахыг оролджээ. Энэ онолын дагуу эрэгтэйн цус дөрөв, эмэгтэйнх гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Хүүхэд олох үед эцэг, эх хоёрын хэнийх нь цус "залуу" байгаагаас хүүхдийн хүйс шалтгаална.

Энэ аргыг ашиглахын тулд хүүхэд олсон жилийн эцгийн насыг дөрөвт, эхийн насыг гуравт хуваах хэрэгтэй. Дараа нь гарсан хариуны үлдэгдлийг харьцуул. Хэнийнх нь үлдэгдэл бага байна тэр нь залуу цустай байна гэсэн үг юм.

Долоо хоногийн аль өдөр
Бидний үед хүүхдийн хүйс төлөвлөх хоёр арга буй болжээ. Эхнийх нь эмэгтэй хүний өндгөвчнөөс өндгөн эс боловсорч гүйцээд ялгарах үеийг тооцох арга юм. "Эрэгтэй" буюу Х-хромосомтой эр бэлгийн эсийн амьдрах хугацаа "эмэгтэй" буюу У-хромосомтой эсээс бага байдаг ч илүү идэвхтэй хөдөлдөг аж.

Тиймээс өндгөн эс ялгарах өдөр секс хийвэл өндгөвчинд түрүүлж эр бэлгийн "эрэгтэй" эс орж, есөн сарын дараа хүү төрнө. Хэрвээ өндгөн эс ялгара-хаас 1-2 хоногийн өмнө секс хийвэл өндгөн эс боловсорч гүйцэх хүртэл "эрэгтэй" эсүүд үхэж, охид хөгжинө. Ийм таамаглал биелэх магадлал 58-63 хувьтай байдаг.

Сексийн тоо ч хамаатай
Гэр бүл төлөвлөлтийн "орчин үеийн" хоёр дахь арга ирээдүйн эцэг, эхэд зориулагджээ. Охинтой болохыг хүсэж байвал сексийг эрс цөөрүүл, харин хүү төрүүлэхийг хүсвэл олон хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн секс хийхгүй удвал бие махбодод нь У-хромосомтой эр бэлгийн эсийг "үхүүлдэг" онцгой эсрэг биет үүсдэг байна.

Тиймээс удаан тэвчвэл охинтой болох магадлал маш өндөр аж. Гэр бүл төлөвлөлтөд ийм аргыг хэрэглэхэд 100-аас 65 -70 тохиолдолд "захиалга" биелжээ. Үнэндээ охин хүссэн хосуудад амаргүй буюу тэд наад тал нь нэг сар хагасын хугацаанд бие биеэсээ хол байх ёстой.

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.27 23:04:35
*.143.206.73

ХЭРЭВ өндгөн эс гадагшлахаас хоёроос 24 цагийн өмнө хурьцал үйлдвэл наян хувьд гол төлөв хүү, өндгөн эс гадагшлахаас 36-48 цагийн өмнө хурьцвал наян хувьд нь охин төрдөг.
 
 
Эмэгтэйн өндгөн эс гадагшлах мөчийг тодорхойлохын тулд хүүхнүүд өглөө бүр сэрээд босолгүйгээр шулуун гэдэснийхээ халууныг 5 минут хэмжих хэрэгтэй. Ийнхүү гурван сарын турш үргэлжлүүлэн шалгаарай. Биеийн юмны эхний хагаст биеийн халуун 36.5-36.8 Цельсийн градус байдаг. Харин сүүлчийн хагаст 0.4-0.6 хэмээр нэмэгддэг. Ингэж биеийн халуун нэмэгдэх нь өндгөн эс гадагшлах буюу овуляцийн дохио юм. Сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйчүүд гол төлөв 12 дахь хоногт өндгөн эс гадагшилдаг боловч хүн бүрт адилгүй.
 
 
АЛИВАА хүний цус дөрвөн жилд нэг удаа шинэчлэгддэг. Эхнэр нөхрийн хэний нь цус “залуу” үед хүүхэд олсноос хамааран хүү, охин төрдөг байж болох талтай гэнэ. Тухайлбал нөхөр 31 настай, эхнэр 29 настай гэвэл 31: 4=7 ногдоод үлдэгдэл гурав гарна. Нөхрийн цус 7 удаа шинэчлэгдээд одоо гурван настай гэсэн үг.
 
 
Харин эхнэрийн хувьд 29:4=7 ногдоод үлдэгдэл нэг гарна. Эхнэрийн цус 7 удаа шинэчлэгдээд одоо нэг нас хүрч байна. Иймд энэ насанд хүүхэд олдвол эхнэрийн цус залуу учир охин тогтож болох талтай. Эхнэр, нөхрийн нас нь чацуу эсвэл дөрвөн насны зөрүүтэй бол дээрх хамаарал гарахгүй.
 
 
ТУРШААД ҮЗ
 
 
“АНАГААХ ухааны дөрвөн үндэс” судрын “Тогтох ёсны бүлэгт” төрөх хүүхдийн хүйс зохицуулах аргын талаар дурдсан нь бий.
 
 
Сударт өгүүлснээр, сарын хир төгсвөөс хурьцах сэтгэл үүснэ. Умайн үүд нээгдэж 12 хоног хүртэлх анхны гурав хоног болон 11 дэх өдөрт хөвгүүн үл тогтоно. Охин тогтох боловч тэр үед эр эмийн харьцаа үйлдэхийг цээрлэх хэрэгтэй хэмээжээ.
 
 
Нэгээс 9 дэх өдөрт хөвгүүн тогтмуй. Хоёроос 8 дахь өдөрт охин тогтмой. Наран шингэвэл лянхуагийн цоморлиг хумих мэтээр 12 дугаар өдрийг өнгөрвөл умайд дусал үл тогтмой хэмээн бичжээ.
 
 
Биений юмны мөчлөгийн эхний 5 хоногийг сарын хир ирэх үе гэж үзээд анхны гурав хоног буюу 6,7,8 дахь хоногт охин олдох боловч эр эмийн харьцаа хийхийг цээрлэнэ гэж ойлгож болох нь. Түүнчлэн, нэг дэх хоног гэдэг нь сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйн 9 дүгээр хоногтой, гурав дахь хоног гэдэг нь 11 дугаар хоногтой, тав дахь хоног гэсэн нь 13 дугаар хоногтой, 7 дахь хоног гэдэг нь 15 дугаар хоногтой, 9 дэх хоног гэдэг нь 17 дугаар хоногтой тохирч энэ хоногуудад хурьцвал хөвгүүн тогтоно.
 
 
Хоёр дахь хоног гэсэн нь 10 дугаар хоногтой, дөрөв дэх хоног гэдэг нь 12 дугаар хоногтой, 6 дахь хоног гэсэн нь 14 дүгээр хоногтой, 8 дахь хоног гэсэн нь 16 дугаар хоногтой тохирч охин тогтоно гэсэн утгатай бололтой.
 
 
Үүнээс үзэхэд өндгөн эсийн гадагшлалт сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйд гол төлөв 12 дахь хоногт таардаг бөгөөд 11 дэх хоногт хурьцвал хүү тогтоно. 10 дахь хоногт хурьцвал охин тогтоно гэсэн санаа нь өндгөн эс гадагшлахаас 2-24 цагийн өмнө хурьцвал хүү тогтоно гэсэн аргатай тохирч байна.
 
 
ХЯТАД ОТЧИЙН НУУЦ
 
 
төрүүлэх нууц увдисыг нээсэн ачтай буянтай оточ байх аваас төр улсын талыг ч бэлэглэхээс буцахгүй байсантай холбоотой. Ийм учир шалтгааны улмаас хятадын зарим төр улс мөхөж нөгөөгөөр солигдож байсан гашуун сургамж ч буй. Олон мянган бүсгүйчүүд төрүүлсэн үрийн хүйс нь, эр нөхөр болон харгис хэрцгий хадмуудын таалалд нийцэхгүйн улмаас насан туршдаа дарлал гутамшгийн дээдийг үзэж, хөөгдөж туугдан зовж шаналж байсан нь олонтоо. Энэ учир шалтгааны улмаас доорхи нэлээд боловсронгүй арга үүсэн бий болсон түүхтэй.
 
 
Хөвгүүн төрүүлэхийг хүсвэл:
 
 
а. Эр бэлгийн эс нь дотроо эр талын, эм талын бэлгийн эс гэж хуваагдах бөгөөд харьцангүй гавшгай эр талын бэлгийн эс нь түрүүлж өндгөн эсэд хүрэх магадлал их байдаг. Тиймээс өндгөн эс гадагшлах хугацааг аль болох дөхүүлж байж учран золговоос эр үрийн эс эмийнхээс түрүүлж өндгөн эстэй учрах боломж нөхцөл их.
 
 
в. Эмэгтэйн бэлгийн дур ханах үзэгдэл бэлгийн харьцааны үед тэр болгон байнга тохиодоггүй боловч үргэлж давтагддаг бол эрэгтэй хүүхэд төрүүлэхэд бас чиг ихээхэн тустай юм. Учир нь бэлгийн ханамж оргилдоо хүрснээр шүлтлэг дааврын ялгарлыг нэмэгдүүлж эр бэлгийн эсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.
 
 
Хэрэв таны эхнэр байнга бэлгийн ханамжийн оргил үетэй учирдаг бол та түүнд тусалж өөрөөсөө өмнө амжиж таашаал хүртээхийг хичээх хэрэгтэй.
 
 
г. Бэлгийн ажлын байрлалын хувьд эмэгтэй доош харсан байдалтай байвал эрэгтэй нь үрийн шингэнийг шууд савны амсар хүртэл цацаж чадна. Учир нь энэ хэсэгт шүлтлэг даавар хамгийн их хэмжээгээр ялгарсан байдгийг орчин үеийн анагаах ухаан нотолжээ.
 
 
д. Эрэгтэй нь дур ханах үедээ эрхтнийг аль болохоор гүн оруулахыг хичээвээс савны амсар хүртэл үрийн шингэнийг цацахад дөхөмтэй байх болно.
 
 
е. Сарын тэмдэг үзэгдэхээс өндгөн эс ялгартал дур хүслийг тэвчиж үрийн эсийн тоог нэмэгдүүлэн эр талын бэлгийн эсийг идэвхжүүлэх хэрэгтэй.
 
 
Охин төрүүлэхийг хүсвэл:
 
 
а. Өндгөн эс ялгарахаас гурав хоногийн өмнө бэлгийн харьцааг зогсоох хэрэгтэй.
 
 
в. Хэрэв бүсгүй байнга бэлгийн ханамж амархан авдаг бол түүнийг аль болохоор хожуу байлгахыг хичээх хэрэгтэй.
 
 
г. Өөд өөдөөсөө харсан байрлалыг сонгосон байх нь чухал. Ингэснээр умайн хөндийн хүчиллэг орчин нь эр талын бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж эм талын бэлгийн эсийн ялах магадлалыг ихэсгэдэг байна.
 
 
д. Эрэгтэй дур тавих үедээ эрхтэнээ бага зэрэг сугалсан байдалтай байвал зүгээр. Ингэснээр үрийн хорхой дээрх замыг туулж байж сая савны хүзүүний шүлтлэг орчинд хүрэх болно.
 
 
е. Өндгөн эс гадагшлах хоёр гурав хоногийн хугацаанд бэлгийн ажлыг зогсоохоос бус бусад үед хориглох хэрэггүй. Учир нь эр бэлгийн эсийн тоо цөөн байх үед охин үр төрөх боломж нөхцөл илүүтэй байдаг байна. 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366677
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
20136 Tuslaarai [3] saihan amidral 2010-10-28 764
20135 xvvxdiin svv asuuy [7] dulgn 2010-10-27 1384
20134 MGLD BOLOMJIIN UNETEI HYMD BAIR HAIJ BN [2] mex5 2010-10-27 735
20133 shud enkriimaa 2010-10-27 454
» busguichuudee meddeg hun bval helj uguurei [4] tsoogii01 2010-10-27 1044
20131 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-10-27 550
20130 neg sonirholtoi zuil asuuy? [10] АНТОЛКАА 2010-10-27 2892
20129 sevh asuuya [2] enika0216 2010-10-27 725
20128 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД***** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-10-27 449
20127 yag odoo tundemun deer 2 emegtei arbait bn jagai09 2010-10-27 507
20126 2500ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-10-27 581
20125 BUSGUICHUUDEE....BREND GOO SAIHAN..... SU:M37 2010-10-27 576
20124 hi eejvvdee torson umaa hariylaj ogooch [5] rexsa 2010-10-27 888
20123 hi yaraltai [1] zegp 2010-10-27 1150
20122 YAG ODOO HELEED OGOOCH [2] namdag 2010-10-27 656
20121 **ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **010-7566-7074 KOSMOSOO 2010-10-27 450
20120 АНХААР МУУХАЙ СОЛОНГОСЫН ХРИСТИЙН СҮМ МОНГОЛ ОХИНЫГ..... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 2228
20119 БҮСГҮЙЧҮҮД БҮГД ИЙМ БАЙДАГ ГЭЖ ҮҮ ???? АРАЙ Ч ДЭЭ .. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 567
20118 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ 20 - НАСТАЙ МОНГОЛ БҮСГҮЙ .....АНХААРНА УУ ??? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 1431
20117 emegtei ajil xaij bna aaa [2] ldahs 2010-10-27 723
20116 ТӨРСӨН БҮСГҮЙЧҮҮД ЦААНАА Л НЭГ УХААЛАГ .. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 580
20115 otgon hatahad uudag ymar tsai bdag yum be helj ogooch [3] popoloo 2010-10-27 736
20114 yaraltai helj ugch tusalaach.... [1] 사랑 2010-10-27 761
20113 busguichuudee asuult hariulj uguurei [1] gteba 2010-10-27 676
20112 sain baitsgaanuu neg sonirxoltoi zuil asuux gesiin [5] oyuka0719 2010-10-27 887
20111 Солонгос хэлний үнэгүй сургалтууд sumowoman 2010-10-27 1240
20110 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс sumowoman 2010-10-27 487
20109 mazokiin shinjilgee gehiig solongosoor yu gej heleh ve? [2] marzagnuur 2010-10-27 985
20108 yaraltai helj uguuch [1] hehe_3333 2010-10-27 486
20107 Asyylt ba hariylj ugnu uu busguichuudee [2] suyoung 2010-10-27 617
20106 shud eruul bol bie eruul enkriimaa 2010-10-27 577
20105 약어 ..ТОВЧИЛСОН НЭР ЗАЯА 2010-10-27 601
20104 egch naraaaaaa.... [1] ldahs 2010-10-27 623
20103 kart avah gesen yumaa [1] ineed 2010-10-26 505
20102 СОЛОНГОСТ УНАХ MATIZ, SONATA 3, NEW MUSSO. AVANTE ЗАРНА. DEVSHILT-CAR 2010-10-26 723
20101 uuchlaarai dahiad asuuya [3] OLGUUR 2010-10-26 885
20100 ИЙМ САЙХАН СЭТГЭЛТЭЙ БҮСГҮЙЧҮҮД ОЛОН БАЙГААСАЙ [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-26 737
20099 yaraltai heleed ogooch egch naraa [4] kenitr 2010-10-26 971
20098 СОЛОНГОСТ АЙМШИГТ ДОХ --ЫН ТОХИОЛДОЛ ..... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-26 898
20097 ЭРЧҮҮДЭД ЗААВАЛ ТААЛАГДАХ АЛБАТАЙ ЮУ ?? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-26 443
20096 МиссМиссМиссМисс [1] bananas 2010-10-26 792
20095 busguichuudee hariulj ogooch [2] OLGUUR 2010-10-26 884
20094 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД***** " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-10-26 583
20093 ****НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН***** БҮСГҮЙ ТА ЯАРААРАЙ ****ГОО САЙХАН**** HERA 2010-10-26 583
20092 busguichuudee??????? eh ornii hishig asyy? [1] 신비 2010-10-26 1181
배너신청
자생병원

배너신청