Moderator: mgl_300
Бид ханьлаад 8 жил болжийн би 28-тай нөхөр минь 34-тэй бид 2 хөөрхөн хүүхэдтэй. Манай хүн намайгаа хуураад 20-той бүсгүйтэй найзалсан юм байна л даа. Тухайн үедээ хэцүү байсоон надад, сэтгэл санаа хямраад тэр бүсгүй надруу залгаад нөхөртэй минь сууна барьна хайрлаж яв гээд л бас элдвийн смс бичээд… Тухайн үед надад хичнээн хэцүү байх нь тодорхой шүү дээ. Тэр од юмуу хаашаа юм бэ дээ байнга ярианы сэдвээ болгохгүйг хичээж ёстой чихэн дүлий нүдэн балай гэдэг шиг байхийг хичээв. Манай хүн ч намайг мэдэхгүй гэж бодсон л юм шиг байгаан. Инээдтэй гэдэг нь олон жил хамтдаа зовж бүтээсэн амдралаа нураачихгүйн тулд шүд зуугаад бас тэр бүсгүйд дийлэгдэхгүй гэсэндээ салахгүй л гэж бодлоо. Энэ байдал удаан үргэлжилсэн. За гэтэл нэг өдөр хаалга тогшоод нөгөө бүсгүй чинь хүүхэд тэврээд ороод ирвээ. (тэр урд нь би чамаас хөөрхөн туранхай гээд л зургаа майлруу явуулдаг байсан болохоор хараад бараг л таньдаг хүн шигээ болсон) Тэгснээ май энэ нөхрийнхөө хүүхдийг ав гээд. Үнэхээр сонин тэгснээ нөхрийг ирэхийг хүлээгээд сууж гарваа тэр үед миний хүү явдаг байсан бас хүүгийнхээ дэргэд хэрүүл хийгээд яахав гээд дуугай л байлгалаа тэгээд ч хар өвлөөр яалтай ч билээ дээ нялх хүүхэдтэй хүүхнийг. Орой нөхөр ирээд ёстой эмгэнэлт инээдмийн жүжиг болвоо, юу гээд ч байгаан нөгөө хүүхэн уйлж унжаад орилж хашгираад би нилээд дуугай харж зогслоо тэд нарийг. Хүүхэд л буруутай л хүүхдээ ав тэжээж чадахгүй гээд л нялх амьтныг. Тэгээд нөгөө бүсгүй гараад хүүхдээ орхиод яваад өгсөн. Миний шийдвэр гэвэл би нөрхөө бас хөөгөөд явуулчлааа тэр өдөр, нөгөө хүүг би өсгөхөөр шийдлээ хөөрхөн миний хүүгээс орцгүй 6 сартай л болвуу гэмэээр.
Тэгээд би гэдэг хүн чинь 1 төрсөн биш 2 сайхан хүүтэй болсон одоо том нь 3-тай жижиг нь 2.6-тай 2 хүү. Тэр үед хүмүүс миний тэнэгийг ихэд гайхаж байсан та хэд ч бас тэгж бодож байна уу? Би лав дотроо тэгж бодоогүй хүнд хүн илүүдэдгүй гэж ээж минь дандаа л хэлдэг байсан. Манай хүн ч нэг хэсэг үзэгдэж баригдахгүй байснаа сүүлдээ шалдаа буусан амьтан ирдэг болсон би ч олон жил ханилсан нөхрөө яалтай ч билээдээ. Ёстой л үлгэр ч юм шиг зохиол ч юм шиг зүүд ч юм шиг ийм юм болдог юм байна. Гэсэн ч би 2 хүүдээ маш их хайртай тэр нэгэн өдөр тэр бүсгүй гарч ирээд хүүгээ аваад явчихвий гэж их айдаг тэр үед ёстой би өгөхгүй дээ л гэж боддог. 2 дахь хүүгээ авах гэж би тэр хүүхний араас хөөцөлдөж үрчилж авсан шүү. Би буруу шийдвэр гаргаагүй биз дээ? Намайг харааж зүхэж эсвэл тэнэг л гэж хүмүүс хэлэх болов уу даа? Ихэнх хүмүүс намайг тэнэг л гээд байдгийм шдээ. Гэхдээ би 2 хүүгээ хэнээс дутаахааргүй сайхан хүмүүжилтэй сайн боловсролтой хөвгүүд болгож өсгөнөө. Тэр үед 2 хүүгээ дагуулаад, тортой юм барьж гараа өвтгөхгүй дуртай цуйванг нь хийж өгөөд л сайхан байх байхдаа бас сайхан 2 бэртэй болноо л гэж бодгийн шдээ ингэж бодохоор би их уйлнаа баярласандаа болоод. Би 1-хан зүйлд голдоо ортол гомдсон нөхөртөө худлаа 2 эмэгтэйн хайрыг ашиглаж миний залуу нас өчнөөн зүйлийг үрсэн хүн хичнээн их хайртай байлаа даа нөхөртөө одоо түүнийг хайрлах завсар ч байхгүй 2 хүүгийнхээ төлөө л бүх хайраа зориулж явж байна даа. Сэтгэл гаргаж уншсан та бүхэнд баярлалаа. Энэ зохиол биш ургуулж бодсон зүйл ч биш энэ бол эгэл жирийн л монгол бүсгүйн амьдрал шүү хүмүүсээ.
manai mongoliin uujim setgeltei uhaalag busgui
ta saihan setgeltei emegtei yumaa taniar baharhaj bisherch bna
tsaashdiin aimdrald tani 2 hoorhon huud tani az jargal eruul enhiig huse
hun nemegdvel huns nemegdene gedeg bhaa