Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.БУСДЫГ ХАЙХРАХАА БОЛЬДОГ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРДОГ
—–ХОРВОО ХОСООРОО ЖАРГАДАГ УЧИРТАЙ —–


Эмэгтэй хүн өөрийн хүсэн хүлээж байсан мөрөөдлийн залуутайгаа учирсан тэр мөчөөс эхлэн бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Түүнчлэн энэ тохиолдолд ямар ч эмэгтэй хүн уг боломжийг хэзээ ч алдахгүй бас үгүй хийхгүй байхыг хүсдэг.


• Хайр дурлал нь эмэгтэй хүнд далавч ургуулж өгсөн мэт болж улмаар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн болдог ажээ.
• Хайртай залуугийнхаа хажууд байхдаа өөрийгөө үнэлэх мэдрэмж нь эрс нэмэгддэг.
• Эмэгтэй найз нарынхаа дунд нүүр бардам, сэтгэл хангалуун байж чаддаг.
• Өөрийн дурласан залуудаа улам их таалагдахын тулд гоо үзэмжиндээ илүү анхаарал тавих, хувцасныхаа хэв маягийг өөрчлөх, алхаа гишгээгээ засах гэх мэтээр өөртөө анхаарал тавих эхний алхмыг хийж эхэлдэг.
• Хайртай залуугийнхаа найз нөхдийн дэргэд үг хэл, үйлдлээ цэнэж, тэдэнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх үүднээс зөв боловсон харьцах тал дээр багагүй хичээх хэрэгтэй болдог.
• Ганцаардал гэдгийг мэдрэхээ болиод зогсохгүй цаг агаарын ямар ч таагүй зүйлийг цухалдаж хүлээж авахаа болино.
• Өөрт байгаа бүхнээ зориулж, түүнийхээ төлөө бүх зүйлийг хийхэд бэлэн байдаг.
• Хайртай залуугаасаа өөр хэн нэгэн эр хүнийг шохоорхож харах нь битгий хэл өөрийг нь сонирхсон эрчүүдийг хүлээж авах сэтгэлийн орон зай үгүй болдог.
• Итгэл найдвар, зүрх сэтгэлээ зуун хувь өөрийн дурласан залуудаа зориулж чаддаг.
• Хэрэв энэ бүхнийг эрэгтэй хүн үл тоомсорлож, гомдоох юм бол сэтгэл зүрх нь шархалж, нэг хэсэгтээ л уйтгар гунигт автагдах болно
Гэр бүл салалтын шалтгаан бол нэгдүгээрт уламжлалт ёс заншлаа алдсантай холбоотой. Эцэг эх нь охиноо, хүүгээ гэр бүл болж, айл гэрийг авч явах арга барилд суулгаагүй. Охин хүүхэд эр нөхрөө хэрхэн халамжлах, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэхийг зааж сургадаггүй. Хүүгээ айл гэрийг хэрхэн толгойлж, яаж авч явах гэдгийг заадаггүй. Аав ээж нь үлгэрлэн дуурайлгадаггүй. Амьдрах ухаанд бэлтгэгдээгүй гэр бүл, ойр дотны ах дүү, аав ээжээсээ үг сонсох сэтгэл зүйн чадваргүй байдаг. Тэгээд хадам аав ээж нь жаахан юм хэлчихвэл уулаж уцаарлаж зарим нэг нь хэрэлддэг. Амьдралд бэлтгэгдээгүй, амьдралаа авч явах чадварүй бэлэнчлэх сэтгэлтэй айлын эрх танхил охид хөвгүүд хань ижлээ орхих, мөнгөтэй хөгшин настай хүн дагах гэх мэт асуудлууд гарч ирдэг. Амьдралд бэлтгэгдээгүй хоорондоо ханилснаас болж л гэр бүл салж байгаа юм. Нийгмийн энэ ороо бусгай үед амьдралд бэлтгэгдээгүй учраас хөл алдаж үр хүүхэд золиослогдож байна.

-Залуус хүнтэй үерхэж байгаад салах, гэр бүл болж байгаад салсныхаа дараа зарим нэг нь ганц бие амьдралыг сонгодог. Ганц бие удаан амьдрах хүний сэтгэл зүйд хэр хор уршигтай вэ?
-Хайр дурлал, шохоорхол, үерхэл гэх мэт сэтгэл зүйн олон шинж чанар байдаг. Эдгээр шинж чанаруудыг ялгаж, салгаж мэдэхгүйгээр хань ижлээ зөв сонгож чадахгүй. Аавыгаа ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн бусдыг хайрлаж чадна. Ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн эхнэрээ хайрлана. Харин аавыгаа хайрлаж, хүндэтгэж, хэлсэн үгийг нь сонсож чаддаг эмэгтэй хүн эр нөхрөө аавыгаа хайрладаг шиг адилтгаж хүндэтгэн хайрлаж чадна. Дээр нь хайр сэтгэлийн үнэ цэнэ гэдгийг ойлгож, эхлээд үерхэж, дараа нь нөхөрлөж, дурлаж, хайрлах хэрэгтэй. Ер нь хараад байхад хамт ажиллаж, хамт сурч байгаад сонгосон гэр бүл илүү баталгаатай байдаг. Гэхдээ заяаны хань зам дээр гэдэг үг байдаг. Нэгэнт тохиолдоод таарвал тэр ямар сонирхолтой, ахуй амьдрал нь ямар юм, ямар үзэл баримтлалтай хүн, миний зан чанар, манай ёс зүйд тохирох хүн мөн үү, биш үү гэдгийг судлах хугацаатайгаар хүнтэй танилцаж, амьдрал зохиох ёстой. Тэгэхгүй яаран шийдвэрлэж байгаагаас болж гэр бүл салдаг. Ингээд амьдралдаа нэг алдаа гаргасан хүн “Хүнтэй амьдрал зохиох гэсэн боловч алдчихлаа. Би хань сонгохдоо чадахгүй юм байна гэж бодоод ганц бие амьдралыг сонгодог. Мөн хүнд итгэх итгэлээ алддаг. Хүнд итгэхээ байснаас болж хамтран амьдрагч гэсэн элемент гарч ирсэн. Энэ бол аргаа барсан хэрэг. Тиймээс амьдрал зохиохоосоо өмнө гэр бүлийн амьдралд бэлтгэгдэх ёстой. Хүн насаараа ганц бие амьдрана гэж байхгүй. Хорхой шавж, амьтан хүртэл үр удаа үлдээдэг.Түүнтэй ялгаагүй байгалийн хуулиар эр эмийн шүтэлцээ байх ёстой. Насаараа ганцаараа амьдарна гэдэг их хүнд асуудал.

Залуучууд амьдралд бэлтгэгдээгүй, хоёрдугаарт жендерийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа үед охид нь их болж хөвгүүд нь цөөрсөн энэ үед ганцаараа амьдрах хагацаж салах, үхэж үрэгдэхээс эхлээд олон хүчин зүйл ганц бие амьдралд нөлөөлж байна. Өндөр хөгжилтэй оронд ганц бие амьдралтай хүмүүсийг нийгэмд идэвхтэй оролцуулж, сэтгэл зүйн талаас нь их анхаарал тавьдаг. Ганц бие хүн сэтгэл гутралд амархан ордог. Жишээ нь “Ганц бие хүн гэртээ очоод сайхан хоол хийлээ гэхэд” би үүнийг хэндээ ч зориулах билээ. Эсвэл өөрийгөө бусадтай харьцуулан “Энэ сайхан гэр бүлтэй амьдарч байхад би ганцаараа. Би ямар азгүй хүн бэ” гэх мэтээр өөрийгөө гутраадаг. Гэртээ орж ирэхэд нэг л хөндий хоосон орон зай угтаад байгаа юм шиг бэрхшээл тохиолдоно.

-Тиймээс төрийн бус байгууллагууд сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн байгууллагууд ганц бие хүмүүст анхаарал хандуулах ёстой юм биш үү?
-Япон, Солонгос улсад гэр бүлийн асуудал үүсэхээс нь өмнө их анхаардаг юм билээ. Тиймээс ганц бие амьдрах сонирхолтой байгаа үедээ үе тэнгийн эрэгтэй эмэгтэй эсрэг хүйсийнхээ хүмүүстэй өргөн харилцаатай байх ёстой. Тэд нартай ойр ойрхон уулзаж санал бодлоо солилцож, амарч зугаалж, алжаал ядаргаагаа тайлдаг, амьдралд тулгарсан хүндрэлтэй асуудлаа хуваалцдаг байх нь зөв. Мөн амралтын өдрөөрөө найз нөхдөө урьж хооллодог байвал зүгээр. Ингэж байж л ганц бие хүн сэтгэлийн тэнхээтэй амьдрах ёстой. Өөртэйгөө ижил ганц бие хүмүүс байвал хоорондоо уулзаж спорт урлаг, бүжиг гэх мэтээр хичээллэвэл зүгээр. Эмэгтэй эрэгтэй хүмүүс амьдралаа хамтарч авч явах нь байгалийн бичигдээгүй хууль. Ханиад хүрлээ гэхэд гэр бүлийн хоёр бие биеэ хайрлаж, халамжлахад амархан эдгэрдэг. Ажилдаа гарахад нь хүртэл үнсэж үднэ. Үнсэж угтана. Энэ бүхэн чинь өдрийн ажилд эрч хүч өгнө. Маргалдах тохиолдолд амархан ойлголцох сэтгэл зүйн бэлтгэл болж байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.

-Тэгэхээр яах ёстой гэж?
-Тиймээс аль болох бусад эсрэг хүйсийн хүмүүс болон ажил дээрээ байгаа эрэгтэй хүнд анхаарал халамж тавьж, тэднээс хайр талархал хүлээдэг байвал зүгээр. Гэхдээ энэ нь хамтран амьдрахын хайр талархал биш. Зүгээр л хүндэтгэл хүлээдэг байх хэрэгтэй гэсэн үг. Ийм л харилцааны өндөр соёл, үнэ цэнийг эзэмших ёстой. Эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс дангаараа ажиллахад амжилт төдийлөн гаргадаггүй. Харин эсрэг хүйсийн хүмүүс хамтран ажиллахад илүү эрч хүчтэй амжилт дүүрэн байдаг. Тиймээс амьдралд нэг алдсанаас болж ганц бие амьдралыг сонгохгүй аль болох хүйсийн харьцаанд идэвхтэй оролцож байхыг зөвлөе.

Эмэгтэй хүн байхад эрэгтэй хүнтэй харьцахдаа ямар харьцаан дээрээ алдаж байна вэ гэдэг алдаагаа эрэгтэйчүүдтэй харьцаж байхдаа олж авах ёстой. Эсвэл эсрэг хүйсийнхээ хүнээс зөвлөгөө хүсэх хэрэгтэй. Эрэгтэй хүн ялгаагүй эмэгтэй хүнээс би юун дээр алдаад байдаг юм бол гэж зөвлөгөө хүс. Ингэж үе тэнгийн залуус бие биенээсээ хүйсийн харилцаанд орох туршлага, харилцааны сэтгэл зүйн ухааныг олж авах шаардлагатай. Зөвлөгөө хүсэхийн тулд спортоор хамтран хичээллэ, хамтарч сонирхолтой үйл ажиллагаа хий. Ном хамтарч бич. Ингээд бие биенийгээ ойлгож, санаа нийлж ажиллаж байх үедээ зөвлөгөө хүсвэл зүгээр.

-Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хардалтын талаар ярихгүй өнгөрөхгүй байж болохгүй. Хардалт байх ёстой зүйл мөн үү?
-Манайхан нэг явцуу ойлголттой байдаг. Нөхрөөсөө өөр хүнтэй харьцах ёсгүй, эхнэрээсээ өөр эмэгтэйтэй харьцах ёсгүй гэсэн явцуу ойлголттой байдаг. Энэ бол буруу. Нөхөр нь ажлынхаа газрын нэг эмэгтэйтэй харьцаад ирэхээр эхнэр нь хардаж эхэлдэг. Эхнэр нь ажлынхаа газрын залуутай харьцахаар нөхөр нь харддаг. Энэ бол оюуны хоосрол. Жинхэнэ хайр гэдэг юу вэ? гэхээр харилцааны тэнцвэртэй сэтгэл зүй.
-Хүн ер нь аминчхан үзлээсээ салах ёстой. Стресс, бухимдалд ороод байгаа нь сэтгэцийн эмгэг өөрчлөлтөнд орж байгаа шалтаг шалтгаан бол сэтгэл тэнцвэргүй байгаа явдал. Хүний сэтгэл догширдог. Сэтгэл догшрох гэдэг бол стресс бухимдалд орохыг хэлж байгаа юм. Хүний тэнцвэртэй сэтгэл бол аз жаргалын үндэс. Сэтгэл тэнцвэргүй болсноос уур уцаар ихтэй болно. Тиймээс гэр бүлийн хүмүүс үл ойлголцох байдал улам их болно гэсэн үг. Живэх гэхээрээ догширч, бухимдаж, юм бүхэнд бухимдаж байснаа сүүлдээ цөхөрнө. Эхлээд хардаж эхлэхээр нь уурлаж, бухимдаж, стресст орж хэрэлдэж байснаа сүүлдээ айдас түгшүүр үүсээд гутранги байдалд орно. Унах гэхээрээ сүүлдээ хүн би хүнтэй харьцсан ч хардана. Харьцаагүй ч хардана архи уусан ч гэсэн ууна, уугаагүй ч ууна гээд дүүрсэн хэрэг зөнгөөрөө явдаг. Тэгэхээр хүн догшрох, живэх, унах гэсэн сэтгэл зүйн гурван шатанд хүн заавал сэтгэл зүйчид хандаж, гарах арга замаа олох ёстой.
-Гэр бүлээрээ сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Ер нь нөхөртэй болох, эхнэртэй болохоосоо өмнө сэтгэл зүйчид хандах нь чухал. Гэр бүлийн ёс жаяг янз бүр учир ээж аав нь хүртэл сэтгэл зүйчид хандах шаарлагатай байдаг. Хамгийн гол нь цаг хугацаа алдахгүйгээр л сэтгэл зүйчид хандаж амьдралдаа буруу алхам хийхгүй байх хэрэгтэй.
-Сэтгэл зүйн зөвлөгөө авсанаар хүн сэтгэлгээ нь бүрэн өөрчлөгдөнө. Ер нь бүх зөрчилдөөний шалтгаан нь аминчхан үзэл л байдаг. Эхнэр нөхөр бие биенийгээ хайрлаж байснаа сүүлдээ өмчлөх хэлбэртээ ордог. Тэгсэн мөртлөө өөрөө өөр эмэгтэйчүүдэд анхаарал тавьж байдаг. Түүнийгээ би эр хүн учраас болно гэж зөвтгөдөг. Ийм байж болохгүй. Тийм бодолтой эр хүн, ийм бодолтой эмэгтэй хүн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Тэгэхээр асуудал нь өөр болно.
-Энэ бол зөв сонголт хийж чадаагүй гэр бүл. Нэгэнт сонголтоо хийж чадаагүй гэр бүл үзэл бодол, ёс зүйн төлөвшлийн хувьд ч аав ээжийнх нь амьдралын туршлага нь өөр өөр учраас зөрчилдөж эхэлдэг. Ер нь гэр бүлийнхээ хүнийг сайн таниагүй учраас удаан хугацаанд амьраад ирэхээр таалагдахгүй чанарууд нь мэдэгдэж эхэлдэг. Ингээд л зөрчилдөж эхэлнэ. Дээр нь хэтэрхий аминч үзлээсээ болж эхнэр нөхрүүд бие биенийгээ өмчлөх хэлбэрт орсон учраас хардаж сэрдэх нь элбэг болдог. Гэр бүл оршин тогтнох боломжгүй гурван үндэс байдаг.
-Хий хардалт, үг өдөж хэрүүл үүсгэх, үглэн янших явдал юм. Энэ гурав давхацвал айл гэр амьдрах боломжгүй болно. Гэтэл зарим нэгэн хүн хүүхдээ хүндэтгээд салж чаддаггүй. Энэ нь хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн ухаалаг бодол боловч нөгөө талаараа байнга хэрүүл маргаантай, сэтгэл зүйн хүчирхийлэл дарамтанд хүүхэд их зовдог. Тиймээс хүүхдийг хэдэн талаас нь бодох хэрэгтэй. Хүүхэд айдас түгшүүрт хүмүүжвэл том болоод хүчирхийлэгч болно гэсэн үг. Тиймээс гэр бүл салахдаа ухаалаг салах хэрэгтэй. Гэр бүл саллаа гэхэд зарим ээжүүд хүүхдээ эцэгтэй нь уулзуулдаггүй. Ингэж уулзуулахгүй байх нь хэр хор уршигтай вэ гэдгийг сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ зарим хүн нь уулзуулахад хэцүү хүн байж болно. Тиймээс тухайн хүн ямар хүн бэ гэдгийг нь сайн бодох хэрэгтэй.
-Би олон хүнтэй уулзаж зөвлөгөө өгч байсан. Тэгэхэд надад нэг юм анзаарагдсан. Хүн ертөнцөд нэг л эцэгтэй, нэг л эхтэй. Хүүхэд аавтай гэдгээрээ бахархдаг. Аавыг нь тас нуух заримдаа эрсдэл дагуулдаг. Ялангуяа шилжилтийн насандаа очихоор хүүхдүүд аавынхаа тухай ярина. Чиний аав чинь хаана байгаа юм. Аав чинь юу хийдэг вэ? гэж асуухаар хүүхэд юу ч хэлж чадахгүй эмзэглэж эхэлдэг. Тэгээд ээжээсээ аавынхаа тухай асуудаг. Тэр үед нь нуухаар хүүхэд би аавтай юм байна гээд аавыгаа далдуур хайж хэлдэг. Аавыгаа л олж мэдэх гэсэн хүсэлд автдаг. Тиймээс хүүхдийг нь аавынх нь тухай сайн сайхнаар л мэдүүлж, хэлж өгч байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт аавтайгаа уулзана гэдэг сэтгэлтэй байлгах хэрэгтэй. Харин үзэн ядалт руу битгий явуул. Ер нь аавыг нь л ойлгуулах нь чухал. Амьдралд юу ч тохиолдож болох учир аав хүү хоёрыг салгах нь буруу.

-Хүүхдийг хүмүүжүүлэх монголч ухаан байна. Хүүхдийг амттай. Өнгөтэй болгоноор тордож, болохгүй. Хүссэн болгоныг нь биелүүлдэггүй. Аль болох сургамжилж бай. Хязгаарлах хориглох юмаа хориглож байх хэрэгтэй. Ууртай хүнийг ухаанаар учирлах хэрэгтэй. Үглэх буруу. Эртнээс л өвөг дээдэс маань хүүхдээ зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг байсан. Ер нь хүүхэд их ганцаарддаг. Тийм болохоор хүүхэдтэйгээ дандаа харьцаж байх хэрэгтэй. Зав л гарвал хүүхэдтэйгээ ярьж бай. Нэг эмэгтэй над дээр ирдэг. Хайртай хүнээсээ л хүүхэдтэй болчихсон. Түүнтэйгээ амьдарч чадаагүй. Тэгээд хүүхдээ аавгүй юм гээд дэндүү эрхлүүлчихсэн. Бүх л хүслийг нь биелүүлдэг байсан. Гэтэл одоо хүүхдийнхээ хүчирхийлэлд автчихсан байна. Аав нь бас эрхлүүлчихсэн. Хүүхэд нь архи уудаг. Ээжийнхээ үгэнд ер ордоггүй. Бүх юманд өөрийнхөөрөө зүтгэдэг. Тэгэхээр хүүхдээ их дураар нь байлгавал энэ эмэгтэй шиг байдалд орно. Сүүлийн үед бол эцэг эхчүүд хүүхдээ дураар нь байлгадаг болсон. Хүүхэд нь тоглоом, чихэр гэхээр нь чихрийг нь авч өгдөг. Хүүхдийг их дураар нь байлгахаар сүүлдээ хүслийг нь биелүүлж дийлэхээ байдаг. Ингэж дураар нь байлгаснаар хүүхэд улам л зэрлэгшдэг. Дураараа загнасан үед нь хүүхдээ зөв аргаар хашраах хэрэгтэй. Бас ухааруулж ойлгуулж хэлэх хэрэгтэй. Айлын ганц хүүхэд их аминчхан болдог. Тиймээс бусдад юмаа өгдөг. Хувааж хэрэглэдэг. Бусадтай тоглоомоо, чихрээ хувааж, хэрэглэдэг болгох хэрэгтэй.

-Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хадам аав ээжийн тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед хадам хадны мангаа гэдэг хүртэл үг гарсан байна?
-Монгол ёс заншил өөрчлөгдсөн. Эмэгтэй хүн айлд бэр болж очоод тухайн айлынхаа ёс жаягийг дагадаг. Аав ээж нь охиноо айлд бэр болгон аваачиж өгчихөөд хонолгүй буцдаг байсан. Бэр тэр айлын алтан ураг, сайн сайхны төлөө, хадам аав ээжийнхээ төлөө амьдардаг байсан. Одоо бол бэр нь өглөө ч босдоггүй. Уулзаагүй байхаасаа л хадам хадны мангаа. Хадмын дарамтанд орж болохгүй гэсэн сэтгэхүйг суулгахчихсан байдаг. Хадмын тухай дуу хүртэл гарцан байна. Ингээд л байхаар чинь хүмүүсийн харьцааг хагаралдуулаад зөрчилдүүлж байна. Хадам аав ээж нь бэрээ хүлээж авахаас эхлээд энэ яах бол гэсэн бодолд ордог.

-Хэдий сайхан загнасан ч гэсэн зарим хадам аав ээж бэрээ хүлээн зөвшөөрөхгүй, дарамтлах, дандаа л загнаж зандрах явдал байдаг.
-Бас хадам аав ээж зарим нэг нь харилцааны сэтгэл зүйд бэлтгэгдээгүй байна. Өнгө мөнгө, зах зээлийн ороо бусгаа сонин сэтгэхүйд оччихсон. Байрыг нь өгчихсөн гээд л дарамтлах хандлагатай. Хоёр хүүхэд нь зөрчилдөхөөр өөр өөрсдийнхийгөө өмөөрдөг. Өндөр хөгжилтэй орнууд гэр бүлд асуудал гарвал л сэтгэл зүйчид ханддаг. Зөвлөгөө авах гэж аав ээж, дотно найз нөхөд, ах эгч дээрээ очих бол буруу. Тэд чинь асуудлыг улам гүнзгийрүүлдэг. Шүдээ авах гэж мужаан дээр очсонтой адил.
-Аль болох аав ээжээсээ тусдаа амьдрах, амьдрахдаа аль аль талдаа ижил сэтгэлээр хандахыг зохицуулах ухааныг эмэгтэй хүн эзэмших хэрэгтэй. Сайхан сайхан охид, хөвгүүд байхад хэцүү хадмууд байдаг. Гэхдээ хэцүү гээд бүхнийг хурцадгах биш. Аль болох зөөлөн аргаар өөрийгөө ойлгуулах гэж оролдох хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүнтэй сайн ойлгоцлох нь чухал. Хань ижлийнхээ аав ээжтэй муудалцаж, хэрэлдэх биш. Аль болох арга зүйгээр харьцах хэрэгтэй. Тийм болохоор хичнээн муухай ааштай хадам байлаа ч гэсэн муудалцахаа урьтал болгох биш. Харин эв дүйгээр хүндэтгэж харьцах хэрэгтэй. Өөрийнхөө аав ээжээс илүү хань ижлийнхээ аав ээжийг хүндэтгэж байж бүгдийн хайр талархалыг хүлээнэ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3759653/6b7/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.11 13:34:01
*.251.203.16

ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ГАНЦ БИЕ БАЙХАД ЗААВАЛ ДААВАР ГОРМОНЫ ӨӨРЧЛӨЛТ ҮҮСДЭГ ..ӨӨРТ НЬ МЭДРЭГДДЭГГҮЙ ..ТҮҮНЭЭСЭЭ БОЛООД БҮСГҮЙ ХАТУУ ХАХИР ААШ МУУТАЙ ЧАНГА ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ БҮР ХАТУУ ХЭЛВЭЛ ЭМЭГТЭЙЛЭГ ШИНЖ ТӨРХӨӨ АЛДДАГ ..100% –СЭКС ХЭРЭГЦЭЭ ХАНГАЛТТГҮЙ Л БАЙВАЛ…ӨӨРТ ЗААВАЛ НЭГ ӨДӨР ЯМАР НЭГЭН СӨРӨГ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСНЭ ..ХҮН ЯАГААД ӨВДДӨГ ГЭЭЧ…ГОЛ ЗАНГИЛАА НЬ ЭНЭ …

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211371
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239291
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366721
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365269
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524294
19551 hi orchuulj ogch tuslaach? [2] syys 2010-10-11 782
19550 비오비타 ? [3] shine_xvn 2010-10-11 988
19549 asuult bnaa busguichuudee [7] have a nice day 2010-10-11 1388
19548 ДЭЛХИЙ НИЙТ ЭХНЭЭСЭЭ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ..ИЙМ Л БОЛНО ,,. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-11 736
19547 tsolko-d sain bna uu? 수정_0220 2010-10-11 585
19546 tsolko-d sain bna uu? 수정_0220 2010-10-11 514
19545 vsend ondognii sharaar yaj mask xiideg yum be zaaj ogooch [2] xlady 2010-10-11 7866
19544 asuuh zuil baina hariult ogooch kogda 2010-10-11 591
19543 СОТОЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮД УНШ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-11 1022
19542 eejuudees asuuy? [2] rainismmm 2010-10-11 1062
19541 1- ЮМ АСУУЯ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-11 531
19540 mgl huuhediin sait helj ogooch [1] namuunka 2010-10-11 1272
19539 i phoniig yaj avah be [3] hongoroooo 2010-10-11 831
19538 ОНЦГОЙ Л АСУУЛТ ЮМ ӨНӨӨДРИЙН ..МЭДЭЭД АВЧИХ . [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-11 887
19537 ene sard xvvxed mgl avch yavj chadax xvn bnu? dulgn 2010-10-11 673
19536 buh turliin hubtsas buundunu gutal duundunu hashaaa 2010-10-11 504
19535 Орчуулаад өг [6] eenee12 2010-10-11 1255
19534 busguichuudee helj ogch tuslaach [4] tian 2010-10-11 1019
19533 Mongoloos hamgiin shildeg nomnuud..^^ bas huuhdiin hoorhon ulgeruud ch bii shuu..ta huuheddee unshij ogoorei [1] chonhukargo 2010-10-11 2260
19532 asuuya [2] mgl 247 2010-10-11 771
19531 daatgaliin talaar asuuy [1] ari_ariuna 2010-10-11 739
19530 NYARAIN HOOLLOLT??? [3] joons 2010-10-11 1859
19529 viznii angilal [1] heirin 2010-10-11 1106
19528 Та gmobi1ekr@yahoo.com мэссэнжэрээр болон 010-3147-0114 утсаар холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай gnew1 2010-10-11 498
19527 БИ ҮҮНИЙГ ХҮСЭЭГҮЙ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-11 739
19526 udriin mendees asuuya [5] cniniih 2010-10-11 949
19525 LJ IIN SHINE HORGOGCH ZARNA dornottal 2010-10-11 735
» БҮСГҮЙ МИНЬ БИ ЧАМАЙГ ХАЙРЛАЯ .БИТГИЙ ГАНЦААР ЯВ....ЯАГААД .. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-11 1184
19523 asuuh zuil bn [1] mgl 247 2010-10-11 802
19522 СОЛОНГОСЫН МОНГОЛЧУУД АНХААР ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-11 1532
19521 yazraltiin esreg tos asuuya? [3] kooko 2010-10-11 757
19520 БАРИА ЗАСАЛ; ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА HOLISTIC 2010-10-11 520
19519 bvsgvichvvdee kargo asuuy??? [1] LOTUS 2010-10-11 1048
19518 elgemsvv egchee [1] 5959 2010-10-10 915
19517 *,,СOЛOНГOС ЭМНЭЛЭГ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 HI***KOREA 2010-10-10 754
19516 yaraltai xeleed ogooch ,,,,,,..,.,. [5] жор 2010-10-10 1302
19515 Гоо сайхны массаж, ядаргаа тайлж эрүүлжүүлэх бариа засал tsasaahai 2010-10-10 525
19514 otgon hataad bna ㅠㅠ [6] uk_dior 2010-10-10 1931
19513 DAPSONE ene emiig olood ogooch ganganuur 2010-10-10 623
19512 dansaar avdag kargo [2] teko 2010-10-10 1025
19511 HVVHDIIN HOSLOL MADE IN KOREA 12000W SALE BOONII VNEER! file [1] 수정_0220 2010-10-10 1207
19510 shudnii apparatiin talaar asuuya [2] huuuuue 2010-10-10 1485
19509 Мэнгэ түүлгэх талаар [4] Унаагаар үйлчлэнэ. 2010-10-10 2099
19508 Монголын Улсын интернет тооллогын үйл ажиллагаа өнөөдрөөс явагдаж эхэллээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-10-10 839
19507 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-10 646
배너신청
자생병원

배너신청