Moderator: mgl_300
Бүсгүй та хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд бие болоод сэтгэл санааны хувьд бэлэн байна уу?
Уншсан 729 vote 0 2010.10.05 15:12:21
Эмэгтэй хүн анхны хүүхдээ төрүүлснээс хойш 2-4 жилийн дараа дараагийн хүүхдээ төрүүлэх нь тохиромжтой байдаг гэж эмэгтэйчүүдийн эмч нар, хийгээд анагаах ухааны мэргэжилтнүүд үзэж байна.
Учир нь эхний жил хүүхдээ хөхөөр хооллож, хоёр дахь жилдээ жирэмсэн байх үеийн болон хүүхэд төрүүлэхэд зарцуулсан хүч энергиэ эргүүлж нөхөж авдаг.
Хоёр дахь хүүхдээ төрүүлэхээсээ өмнө ямар хүйстэй байгаа бол, том хүүхэд маань хэрхэн хүлээж авах бол? гэсэн асуулт ямар ч эмэгтэй хүнд өөрийн эрхгүй төрдөг. Мэдээж хэрэг хүүтэй болсон бол охинтой болохыг хүсэх нь зүйн хэрэг.
Гэхдээ энэ тийм ч чухал асуудал биш юм. Харин том хүүхдэдээ удахгүй дүүтэй болно гэдгийг эртнээс хэлж байх хэрэгтэй. Түүнчлэн дүүдээ ямар нэр өгөх, дүүдээ ямар бэлэг авч өгөхийг нь хүртэл асуугаарай.
Учир нь энэ нь дүүтэй болох хүслийг нь төрүүлж, шинэхэн төрөх дүүгээ тэсэн ядан хүлээж, дүүтэй болох гэж байгаагаа ойлгож, сэтгэл зүй нь энэ байдалд дасан зохицож, хүлээн зөвшөөрөхөд нь тус дөхөм болдог.
Дүү нь гарсан ч гэсэн урьдын адил том хүүхэддээ анхаарал халамж тавьж, тусалж дэмжиж байх хэрэгтэй. Түүнчлэн удахгүй дүүтэй болох гэж байгаа болохоор миний хүү /охин/ чинь том хүүхэд болж байна гэсэн үг юм.
Иймээс дүүгээ өсгөхөд ээждээ тусалж байгаарай гэж хэлээрэй. Ингэвэл хүүхэд тань бүхнийг эерэгээр хүлээж авах болно.