Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантурт суралцаж буй "Өдрийн сонин"-ы тусгай сурвалжлагч Б.Хажидмаа Сөүлээс бичиж байна.

Зөвхөн монголчууд ч биш харласан гадныхан БНСУ-д олон. Тэднийг үргэлж баривчлахгүй, эрх дураар нь тавихгүй л дээ. Харин ч их гүрнүүдийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэлийн хүрээнд "харлагсдыг" сүүлийн хугацаанд шуургалан баривчилсан. Ирэх арваннэгдүгээр сарын 1-5-нд БНСУ хүн амаа тоолох гэж байна. Дэлхий нийтээрээ хүн амаа тоолж байгаа төслийг БНСУ дотооддоо зохион байгуулах талаар бэлтгэж, сурталчилгаа нь ид үргэлжилж байна. Өөрийн хүн амаас гадна бусад улс орнуудаас хичнээн хүн, аль улсаас хамгийн олноороо оршин суугаа, тэд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, эмнэлгийн ямар үйлчилгээнд хамрагддаг гээд олон үзүүлэлтийг гаргана. Мэдээж, энэ нь тус улсын эдийн засгийн чадавхи, боловсрол, анагаах ухааны салбарын үнэлэмж дэлхийд өсч эсвэл буурч байгаа эсэх гээд олон асуултад хариулт авчирч таарна. Тухайлбал, БНХАУ гадаадад байгаа иргэдээ ер тоололгүй хаячихдаг. Тэгвэл БНСУ-ын сургууль бүрт хахсан хятад оюутнууд эндээ тоологдож эдний боловсролын системийн үнэлэмжийг өргөөд л ирэх жишээний. Ерөөсөө БНСУ-ын эдийн засагт боловсролын салбараар нь хөрөнгө оруулж байгаа энгийн хятад аав, ээжүүдийн ач тус тоймгүй байх. Ямартай ч, БНСУ гадныханд оршин амьдрах ямар боломжоор хангаж байгаа чадавхиа НҮБ-д тайлагнахын тулд үнэн зөв, бодитой судалгаа гаргахаар тооллогын хугацаанд "харласан" харийнхныг баривчлахгүйгээр шийдвэрлэжээ. Угаасаа дэлхийн тооллогын системийн дүрэмд тооллогын үеэр хаана ч оршин сууж байсан ямар ч гэмт хэрэгтнийг баривчилдаггүй. Хуулиараа нийтэд зарлахаас бусад мэдээллийг хүчний байгууллагад ашиглуулах ёсгүй. Тиймээс БНСУ-д харласан харийнхан төдийгүй ер нь аль ч улс оронд эсвэл эх орондоо оргож, зугтаж яваа гэмт хэрэгтэн ба-ривчлагдахгүй. Харин иргэн хүний хувиар тоол-логод заавал хамрагдах ёстойг дэлхийн хүн амын тооллого шаардаж байна.

Өнөө жилийн дэлхийн тооллогод НҮБ-аас 182 орчим тэрбум ам.долларыгтөсөвлөжээ. Арван жил тутам дэлхийн улс орнуудын хүн ам, орон сууцыг тоолж хүний өсөлтийн хурд, шалтгаан, насны ангилал, боловсрол, орлогын түвшин гээд нарийвчилсан үзүүлэлтүүдийг базаах хэрээр улс орнуудын уялдан оршин тогтнох бодлогыг төлөвлөх юм. Харин энэ төлөвлөлтөд БНСУ хэрхэн тусгагдах нь иргэн таны тооллогод хамрагдахтай холбоотой гэсэн сурталчилгаа эндхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Цаашлаад "НҮБ-аас шаардаж байгаа мэдээллийг хүссэн хүсээгүй бүх улс орнууд бүрдүүлж өгнө, харин бид энэ тооцоо баримтыг хэрхэн ашиглах нь иргэн таны төлөө, таны хойч үе үр хүүхдийн сайн сайхны төлөө болохыг заавал мэдэж, тооллогод хичээнгүй хамрагдах шаардлагатай. Тооллогын дүнгээс таныг хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарах, эмчлүүлэх эрсдэлтэй насанд тань ямар эмнэлгийг гэрийн тань хамгийн ойр барьж байгуулах, хэдхэн жилийн дараа их сургууль төгсөх хүүхдийн тань үеийнхэн манай улсад хэд болж өсөх, тэднийг ямар ажлын байраар хангах, эсвэл удахгүй мэндлэх хүүхдийг тань цэцэрлэг, яслид хэрхэн хамруулах вэ гээд нийгмийн хангамжийн төлөвлөлт гарган түүний биелэлтийг улсын хөгжлийн зорилго болгох тул таны төлөө хийгдэж байгаа дэлхийн нэгдсэн ажил болохыг ойлгоорой..." мэтчилэн сурталчилгаа олон хүн цуглардаг газарт өлгөжээ. Энэ тооллогын үеэр ногоон байгууламж, байгаль орчинд халгүй зам тээврийн судалгаа ч хийгдэнэ. Таван жилийн өмнө буюу НҮБ-ын завсрын тооллогын материалыг бүрдүүлэхдээ БНСУ хүн амынхаа 0.9 хувийг интернэтээр тоолж байсан бол энэ удаа 30 хувь нь цахим байдлаар мэдээллээ өгнө гэж мэдээлсэн байна. 50 сая хүн амын 82 шахам хувь нь гэртээ интернэт ашигладаг нь хүн амын орон сууцжилт буюу амьжиргааны өндөр түвшинг илтгэх тул БНСУ интернэтээр тооллого явуулах хүчин чадлаа сэтгэл хангалуун зарлаж байна. Интернэт тооллого ирэх 22-ноос 31-ний хооронд болох юм.

Өнөөдөр БНСУ-д 32 мянган монгол бий гэх багцаа тоо бий. Гэхдээ тэднийг Монгол Улсын хүн амын тооллогод бүрэн хамруулна гэдэг эргэлзээтэй. Гадаадад байгаа иргэд интернэт тооллогод хамрагдахаар болж байгаа. Хэрэв интернэтээр тооллогод бүртгүүлэх бол регистрийн дугаараараа www.toollogo2010.mn  сайт руу нэвтэрч хариу ирэх нууц кодын тусламжтайгаар бүртгэлээ хийх юм. Гэтэл нэг хүний паспортоор хилээр орж ирсэн хэдэн ч хүн арав хорин жил БНСУ-д ажиллаж амьдарч байгааг нарийн тооцоход бас л бэрхшээлтэй тухай Элчин сайдын яамныхан хэлж байна. Бусдын бичиг баримтаар БНСУ-д орж бичиг баримтын нэрээр хамт ажиллагсад нь дуудсаар нэрээ жинхэнэ мартчихсан ч хүн байдаг гэх. Энэ тохиолдолд регистрийн дугаараар тооллогод хамрагдах эрх нэг л олгогдох боломжтойг программчилсан тул нэг хүний паспортоор орж ирсэн бусад хүн Монгол Улсын тооллогод хамрагдахааргүй асуудал үүсч байгаа аж. Зөвхөн интернэт тооллого ч биш нийт тооллогоор бүрдэх хувь хүний мэдээллийн нууцлалд өндөр ач холбогдол өгч байгаа, цахим бүртгэлийн тохиолдолд нарийвчилсан хамгаалалтуудыг хийж байгаагаа Үндэсний статистикийн газрынхан тайлбарлаж байна лээ. Басхүү гадаадад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын ажилтнуудыг Монголд тооллого явагдаж байгаа системийн дагуу бүртгэнэ. Уг нь энэ кампаничилсан тооллогод хүн ам гэдэг үгийн хамт орон сууц гэсэн үг яваа. Гэтэл Элчин сайдын яамд, олон улсын байгууллагад ажиллах монголчуудын хувьд орон сууцны тооллого хийгдэхгүй аж. Орон сууцны тооллого нь тухайн хүний амьжиргааны түвшин, орчныг тодорхойлж байгаа үзүулэлт. Гэтэл дийлэнхдээ түрээсийн жижигхэн, хэцүүхэн байранд ажил үйлчилгээ явуулдаг гадаадад суугаа Элчин сайдын яамдын орон сууц яагаад тоологддоггүй, амьжиргааны түвшнийг яагаад илтгэх ёсгүй байна вэ гэсэн асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Эртний Вавилоноос үүсэлтэй хүн амын судалгааны олон статистик үзүүлэлтийг зэрэг гаргах "Census"-ын загвар тооллогын 2010 оны дүнг НҮБ-аас энэ удаа монгол хэл дээр бас хэвлэн түгээх юм

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3736869/591/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366684
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524277
19371 mashinii une asuuy? [1] rainismmm 2010-10-05 2159
19370 asuuya ???? [1] 0912 2010-10-05 868
19369 huuhdiin talaar asuuy? [2] rainismmm 2010-10-05 828
19368 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-10-05 505
19367 asuuya [1] 55958760 2010-10-05 755
19366 HUUHNUUDEE ASUUH YUM BNA HELJ OGCH TUS BOLNO UU [3] 424242 2010-10-05 1335
19365 Та хэр мөрөөдөмтгий вэ? 신비 2010-10-05 744
19364 Сэтгэл санаа хямарсан, таагүй үедээ хооллох хэрэггүй ...................... 신비 2010-10-05 1295
19363 Бүсгүй та хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд бие болоод сэтгэл санааны хувьд бэлэн байна уу? 신비 2010-10-05 729
19362 Эрчүүдэд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? 신비 2010-10-05 1472
19361 Ямар өнгөтэй хүнсний ногоог сонгох вэ? 신비 2010-10-05 609
19360 eejvvdee tuslaarai [3] ebaxan11 2010-10-05 846
19359 viz asuuy [2] baayu 2010-10-05 913
19358 ehchuude harshil hodlood hetsuu bna [4] mongolo 2010-10-05 1609
» 11- САР ХҮРТЭЛ ХАРААР ВИЗГҮЙ МОНГОЛЧУУДЫГ БАРИХГҮЙ АНХААР .. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-05 1151
19356 jorlon bann ugaadag beelii avya Batsuda 2010-10-05 627
19355 asuuya [1] joly 2010-10-05 658
19354 hirs ? shine_xvn 2010-10-05 534
19353 hiisveriin tuxai asuuy [3] duck duck 2010-10-05 934
19352 huuhnuudee kejeliin dasgal her udaan hiih ve [3] mandanbadrag 2010-10-05 3406
19351 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлцгээнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-05 507
19350 solongosoor yu gedeg ve [2] budukeenee 2010-10-05 783
19349 eejuudee nada tuslach zaagaad og [4] 돼지 토끼 2010-10-05 907
19348 690000w 4 uildeltei ungut printer , 20.1 LCD, Dual core cpu 2.8gb, ram 2gb , hdd 500gb, ij buren shini com. 010-5810-5503 [1] khukh 2010-10-05 571
19347 sevx [4] booby 2010-10-05 1050
19346 eejuudee tursnii daraa us unaad bna aa. yah ve? [2] Usachyan 2010-10-05 1895
19345 eejvvdee??? [3] xlady 2010-10-05 1176
19344 oron bairnii vniig ymar saitnaas vzeh we tuslaach [2] mglboy007 2010-10-05 1037
19343 wiznii talaar asuuya [2] gbtech 2010-10-05 1067
19342 asuult bnaa eemeg bugjnii talaar [2] budukeenee 2010-10-05 1162
19341 asuuh zuil bna [1] boloree 2010-10-04 884
19340 yaraltai helj ogch tus boloooch [3] tuslay 2010-10-04 984
19339 асууяа?????? [3] 60gal 2010-10-04 844
19338 ККК .БАЙГААГААРАА Л БАЙВАЛ БОЛОО ЮМ БИШ ҮҮ ???ЗААВАЛ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-04 758
19337 ansand bgaa eej naraa taniltsii [1] SteelIron 2010-10-04 738
19336 НАДАД ХОРВОО ЯАГААД ИНГЭЖ ХАТУУ ХАНДАЖ... [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-04 1365
19335 helj uguuch humuusee!!!!!! [1] cuna 2010-10-04 914
19334 Асуулт байна? [2] kwon 2010-10-04 924
19333 ******НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН****** ****ГОО САЙХАН**** 2010-10-04 607
19332 Margaash ugluu sunuri-d er arbait bna. 70.000.unaatai Aussie 2010-10-04 481
19331 asuuyaa [1] enkuush87 2010-10-04 789
19330 전라북도 전주시-d nisnis 2010-10-04 647
19329 geriin arbait bn uu [6] enkuush87 2010-10-04 1287
19328 turultiin uwdultiin tsagiig? [2] mcblog 2010-10-04 1197
19327 ASUUYAA............. [3] namdag 2010-10-04 1031
배너신청
자생병원

배너신청