Би та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхрөөсөө салаад 10 жил болж байна. Том болсон нэг хүүтэй. Нөхрөөсөө салаад 1 жил хагасын дараа өөрөөсөө 10 аад насаар ах залуутай учирсан юм. Тэр маань эхнэртэй нэг хүүхэдтэй. Тэр хүн маань төлөв даруу эелдэг хүлээцтэй гээд л эр хүнд байх бүх л шинжийг агуулсан их сайхан хүн. Бид 2 ын харьцаа одоо хүртэл 10 жил үргэлжилж байна. Бидний сексийн харьцаа хэзээ ч уйдамгүй үнэхээр гайхалтай тэрний найзууд манай найзууд бид 2 ыг аргагүй амрагууд гэж хэлдэг. Миний амьдралд 2 л эр хүн байсан нэг нь салсан нөхөр, одоогийн хайртай амраг маань байнадаа. 10 жил болоод ирэхээр өөрийн гэсэн нөхөртэй болмоор санагдах үе байх юмаа. Гэвч надад ямар ч эр хүн огт таалагдахгүй юм. 5 жилийн өмнө амрагаасаа жирэмсэлсэн боловч төрүүлээгүй. Нөхөртэй болж байж хүүхэд гаргана гэж боддог байсан болохоор. Одоо би 36 настай энэ хэвээрээ амьдраад дуусах уу хань ижлийн талаар бодох уу. Манай гэрийнхэн найз нөхдүүд хань ижлийн талаар сануулахаа ч больсон. Би одоогийн энэ амьдралтайгаа бүр эвлэрсэн гэхүү дээ. Одоо яавал дээр вээ…