Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
АЛБЕРТ ЭЙНШТЕЙН

Та бүхэндээ Vegan элит цувралаараа Алберт Эйнштений товч намтар болоод бидэнд хандан хэлсэн үгийг оруулж байна. Энэ хүнийг танихгүй хүн гэвэл өлгийтэй хүүхэд л байх.....

   Алберт Эйнштейн нь 1879 оны 3 дугаар сарын 14-ны өдөр   одоогийн Герман улсад буюу тухайн үеийн Вотенбергийн вант улсын Ulm хэмээх газар инжинер, борлуулагчийн гэрт мэндэлжээ.

   Бага насанд нь түүний аав болон авага ах нар нь Elektrotechnische Fabrik J. Einstein & Cie  компанийг үндэслэж шууд холболтын цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байжээ.

   Тэрээр 8 нас хүртэлээ хэлд ороогүй байсан бөгөөд энэ нь деслипс хэмээх тархины өвчинөөс болсон байжээ. 1904-1910 онуудад тэрбээр анх удаа энэтхэгт очиж амьдарсан бөгөөд энэ л үеээс тэрээр цагаан хоолтон буюу цэвэр ургамлын гаралтай хоолоор хооллож оюун ухаанаа нэмж сайжруулах бясалгалыг хийж сурчээ.

   Агуу эрдэмтэн Алберт Эйнштейн хэлэхдээ: "Хүний араншин бүрэлдэхэд бие махбодийн талаасаа цэвэр нөлөө өгдөг цагаан хоолтон байх явдал нь хүн төрөлхтөнд хамгийн үр ашигтай арга юм" гэж хэдэнтээ онцолж байжээ.

    Тэрээр нийтдээ 300 эрдэм шинжилгээний ажил болон 150 гарам эрдэм шинжилгээний бус ажил дээр ажилжээ. Тэрээр сонгодог Физикийн эцэг бөгөөд дэлхийн мянга мянган Цагаан хоолтон элитүүдийн тэргүүлэгчидийн нэг гэдэг нь дамжиггүй билээ.

Түүний хэлсэн үгс болон өөрийн биеээр үзүүлсэн үлгэрлэлийг дууриан маш олон хүн эрүүл, өөрт ашигтай цэвэр ургамалын хүнстэн болсон гэдэг.

1955 оны 4 сарын 18 нь Америкын нэгдсэн улсын New Jersey мужын Princeto гэдэг газар 76 насандаа өнгөрсөн бөгөөд одоо түүний дурсгалын хүрээнд The Albert Einstein Peace Prize шагналыг жил бүр олгож байна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3676553/0b0/trackback

profile

ind

2010.09.17 11:46:18
*.230.2.99

Дэлхийн цагаан хоолтон болон веган элитүүд

Гүн ухаантнууд, шашны болон оюун санааны удирдагчид Дээрхийн Гэгээн 14-р Далай Лам (Төвдийн шашны тэргүүн), Парамаханса Йогананда (Энэтхэг оюун санааны номлогч багш), Сократ (Эртний Грекийн гүн ухаантан), Есүс Христ болон эрт дээр үеийн христосын шашинтнууд, Күнз (Хятадын гүн ухаантан), Шагжамуни Бурхан, Лууз (Хятадын гүн ухаантан), Ассисийн Гэгээн Франсис (Италийн Гэгээнтэн), Тич Нат Ханх (Вьетнамын Бурханч лам\зохиолч), Йоги Махариши Махеш (Энэтхэгийн гүн ухаантан, зохиолч, Бясалгалын багш), Лев Николаевич ТолстойПифагор (Оросын гүн ухаантан, зохиолч), (Эртний Грекийн гүн ухаантан, математикч), Зороастер (Ираны Зороастранизмыг үндэслэгч), гэх зэрэг.   Зохиолч, уран бүтээлч, зураач нар Леонардо Да Винчи (Италийн уран зураач), Ральф Уолдо Эмерсон (АНУ нийтлэлч, яруу найрагч), Жорж Бернард Шоу (Ирландийн зохиолч), Жон Робинз (АНУ зохиолч), Maрк Твейн (АНУ зохиолч), Aлберт Швайзэр (Германы гүн ухаантан, физикч, хөгжимчин), Плутарх (Грекийн зохиолч), Волтейр (Францын зохиолч), гэх зэрэг.                                  Эрдэмтэн, зохион бүтээгч, инженерүүд Чарльз Дарвин (Английн байгалийн ухаан судлаач), Aлберт Эйнштейн (Германы эрдэмтэн), Toмaс Эдисон (АНУ эрдэмтэн, зохион бүтээгч), Сэр Исаак Ньютон (Английн эрдэмтэн), Никола Тесла (Хорват - АНУ эрдэмтэн, зохион бүтээгч), Хэнри Форд (АНУ Форд Моторзыг үүсгэн байгуулагч), гэх зэрэг.                                                                       Улс төрч, төрийн зүтгэлтэн, нийгмийн идэвхтнүүд Сюзан Б. Антони (АНУ, Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөө хөдөлгөөний удирдагч), Maхатма Ганди (Энэтхэгийн Иргэний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч), Кoрeттa Скотт Kинг (АНУ иргэний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, Др. Бага Мартин Лютер Кингийн гэргий), Жанез Дрновск (Словений ерөнхийлөгч), Др. A. П. Ж. Aбдул Kaлeм (Энэтхэгийн ерөнхийлөгч), Др. Манмохан Сингх (Энэтхэгийн ерөнхий сайд), Деннис Ж. Күчинич (АНУ конгрессийн гишүүн), гэх зэрэг.                                                                                  Жүжигчин, кино телевизийн одод Памела Андерсон (АНУ жүжигчин), Aшли Жадд (АНУ жүжигчин), Бриджит Бардо (Францын жүжигчин), Жон Клийз (Английн жүжигчин), Дейвид Дачовни (АНУ жүжигчин), Данни Девито (АНУ жүжигчин), Кaмeрoн Диаз (АНУ жүжигчин), Ричард Гир (АНУ жүжигчин), Даирил Ханна (АНУ жүжигчин), Дастин Хофман (АНУ жүжигчин), Кейти Холмс (АНУ жүжигчин), Стив Мартин (АНУ жүжигчин), Деми Мур (АНУ жүжигчин), Йан МкКеллен (Английн жүжигчин), Toби Магуайр (АНУ жүжигчин), Поул Ньюман (АНУ жүжигчин), Брад Питт (АНУ жүжигчин), Гуинет Палтроу (АНУ жүжигчин), Хоакин Фоеникс (АНУ жүжигчин), Стивен Сигал (АНУ жүжигчин), Брүк Шилдз (АНУ жүжигчин /загвар өмсөгч), Жерри Сайнфилд (АНУ жүжигчин), Нaoми Ваттс (АНУ жүжигчин), Kейт Уинслет (Английн жүжигчин), гэх зэрэг.                                                   Поп одод, хөгжимчид Жoaн Бaeз (АНУ ардын дуучин), Жорж Харрисон (Английн хөгжимчин, алдарт Бийтлзийн гишүүн), Поул Маккартни (Английн хөгжимчин, алдарт Бийтлзийн гишүүн), Ринго Старр (Английн хөгжимчин, алдарт Бийтлзийн гишүүн), Боб Дилан (АНУ хөгжимчин), Майкл Жексон (АНУ поп од), Moррисей (Английн дуучин), Oливия Ньютон Жон (Англи-Aвстралийн дуучин), Шинед O'Коннор (Ирландын дуучин), Пинк (АНУ дуучин), Принс (АНУ поп од), Жастин Тимберлейк (АНУ поп дуучин), Tина Турнер (АНУ поп од), Шаная Твейн (Канадын дуучин), Ванесса Вилиямз (АНУ дуучин, жүжигчин), гэх зэрэг.                                                                                         Спортынхон Билли Джин Кинг (АНУ-ын тамирчин, теннисийн аварга), Билл Уалтон (АНУ-ын тамирчин, сагсан бөмбөгчин), Карл Лүис (АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин, Олимпийн 9 удаагийн алтан медальт), Эдвин С. Мозез (АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин, 2 удаагийн аварга), Eлeнa Уалендзик (Германы тамирчин, боксын аварга), Aлександр Даргатз (Германы тамирчин, Бодибилдингийн аварга, эмч), гэх зэрэг.                                                                                                Загвар өмсөгчид Кристи Бринкли (АНУ-ын супермодель), Кристи Турлингтон (АНУ-ын супермодель), гэх мэтчилэн тоочоод баршгүй биз ээ…                                                                                                                                                      Та энэ талаар илүү их мэдээллийг http://AL.Godsdirectcontact.org.tw/vg-vip хаягаас лавлана уу!

profile

ind

2010.09.17 11:48:11
*.230.2.99

Бидэнд хугацаа байна
Earth 861 өдөр
Цагаан хоолтон болцгооё
- Supreme Master Ching Hai -
profile

ind

2010.09.17 11:59:25
*.230.2.99

.......СУГАР ГАРИГИЙН НУУЦААС........

1-р хэсэг: Та бүхэндээ 2009 оны 8 сарын 29-нд АНУ-н Калифорни мужийн Лос Анжелест Их Багш Чин Хай, Суприм Мастер Телевизийн ажилтнуудын хооронд болсон “Сугар Гарагийн нууц” видео конференцийн эхний хэсгийг толилуулж байна.
Багш: Баярлалаа. Тавтай сайхан байцгааж байна уу? Та нарт хайртай шүү!
Асуулт: Сайн уу! Багш аа!
Багш: Та бүхнийг их хичээнгүй ажилладаг гэдгийг хэлмээр байна.
Асуулт: Өнөөдөр Хайрт Багшийгаа харж байх маш их аз завшаан тохиож байна. Өөрийн үнэт цагаа бидэнтэй хуваалцаж байгаад маш их баярлалаа. Дэлхийн төлөө, энд байгаа хамаг төрөлтний төлөө хийж байгаа бүхэнд бид маш их талархаж байна.
Багш: Үүнийг үргэлж дурдаад хэрэггүй. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй. Залуус та нар агуу тус болж байна. Мөн та ахан дүүс, гадна байгаа цагаан хоолтон, веган, усан хоолтон, жимсэн хоолтон, нар, агаараар хооллогч болон цагаан хоолтон бус хүмүүсийн тус ихээ. Тэд одоо маш их тусалж байгаа бөгөөд манай гарагт маш их тустай цагаан хоол уруу тэд эргэж байна. Та нар сайн байгаад маш их баяртай байна. Та нар их ажиллаж байгааг би мэднэ.
Энэ бүх сайхан, төгөлдөр хүмүүс ээ, ээ Бурхан минь!
Та нар надаас аль дээр Сугар гараг гээд халуухан сэдвээр асуултыг надад тавихыг хүсч
байсныг би мэднэ

Асуулт: Тийм ээ, Багш аа.
Багш: . Бид дэлхийг аврах ч юм бил үү, хэн мэдлээ, . За, надад хэл дээ, та нар хоорондоо ярилцсан, тийм үү?
Асуулт: Тийм ээ, Багш аа.Танаас асуух маш их асуулт бидэнд байна.
Багш: За хэлээд байгаарай, би сонсож байна.
Асуулт: Сайн байна уу, Багш аа, эхний хоёр асуултаа асууя. Хэдэн тэрбум жилийн өмнө Сугар гараг дэлхийтэй адилхан далай тэнгистэй байсан, гэхдээ далай нь хэсэгчлэн хатаж ширгэсэн. Учир нь Сугар гараг наранд их ойрхон байж. Тэгсэн ч тэнд ус байгаа нь тэнд физик амьдрал байсан ба өнөөдөр тэнд бичил амьтдын амьдрал байгаа гэдэгт эрдэмтэд итгэж байна. Сугар гараг Дэлхий шиг амьдралтай байсан уу?
Багш: Тийм, тийм, байсан. Тэр нэгэн цагт үзэсгэлэнтэй гараг байсан ба одоо бол тэнд юу ч байхгүй тэнд ердөө амьдрал байхгүй, бидний амьдрал гэж мэддэг зүйл байхгүй.
Харамсалтай

Асуулт: Тэнд өмнө байсан төрөлтөн бидэнтэй адилхан зүс царайтай байсан уу?
Багш: \Тийм ээ\ тэд бидэнтэй адилхан харагддаг.
Асуулт: Марс, Дэлхий, Сугар гаригууд бидэнтэй адилхан /гуманоид/ төрлийг олон яаж байгаад амьдрах болсон юм бэ? Бид нэг өвөг дээдэстэй юу? Баярлалаа, Багш аа.
Багш: Тийм ээ, бидэнд цорын ганц өвөг байгаа. Тэр бол Бурхан. Гэхдээ бид “доройтсон сахиусан тэнгэрүүд”. Тэд бидэнтэй адилхан харагдаж байгаа шалтгаан бол тэд адил буянтай. Марс, Сугар, манай галактикийн зөвхөн манай галактикийн зарим гараг. Хэтэрхий алсыг бүү асуугаарай, тэгвэл би хэзээ ч самадигаас гарч чадахгүй. Таны асуулт энгийн ч би шалгах хэрэгтэй, цаг орно. Гараг оршиж байхын төлөө физик байдлаар ид маш завгүй байдаг тул таны хүсэлтийг золиослож, үүнийг өнөөдрийг хүртэл орхисон байгаа, энэ хариултыг олох гэж их хичээсэн.
Асуулт: Баярлалаа, Багш аа.
Багш: Танд хэлэх зүйл байна уу?
Асуулт: Марс улаан гараг бөгөөд Сугар гараг буцлам халуун.
Багш: Тийм ээ.
Асуулт: Сугар гараг Дэлхий шиг газар нутагтай, амьдрал цэцэглэсэн, ногоон уул толгодтой, цэнхэр нуур устай байсан уу, эсвэл өөр дүр төрхтэй байсан уу?
Багш: Тийм, тэд адилхан. Сугартай адил манай хөрш гараг Марс нь мөн адил дүр төрхтэй. Зарим нь илүү үзэсгэлэнтэй тансаг.

Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Сайн байна уу.
Асуулт: Нийтийг хамарсан сүйрлийн өмнө Сугар гараг технологийн хувьд хэр хөгжилтэй байв?
Багш: Бид нараас хавьгүй илүү хөгжилтэй байсан. Харамсалтай нь зөвхөн технолгийн хувьд бөгөөд өөр юугаар ч дэвшээгүй тул ийм зүйл болсон. Тэд хэтэрхий материалистик байсан. Тэд өөрийн ололт амжилтандаа хэтэрхий бардаж, дотоод хаант улсын тэнгэрлэг мөн чанарт маш бага анхаарал тавьдаг байсан. Тэд хэтэрхий бардам, технологийн хувьд хэтэрхий их дэвшсэн байсан. Тэд өөрсдийгөө Бурхан гэж боддог. Тэд өөрийн хүссэнээ хийж болно гэж боддог. Үнэндээ голдуу физик байдлаар. Танд хэлэх зүйл надад надад байгааг би харъя. Үргэлжлүүлээд байгаарай, магадгүй надад танд хэлэх өөр зүйл байж мэднэ.
Асуулт: Сүйрэл болохоос өмнө Сугар гараг дээр гэгээрсэн Багш байсан уу?
Багш: Тэд байсан ч тэднийг тэд даруй устгасан. Би танд хэлсэн. Тэд өөрийн материаллаг амжилтандаа дэндүү бардаж, Бурхан, дотоод хаант улсын үнэ цэнэ, ёс зүйн үнэ цэнэ зэрэг хийсвэр зүйлийн тухай хэнийг ч яриаг сонсоход дэндүү мунхаг байжээ. Тиймээс Багш нарын хэн нь ч амьд үлдээгүй. Хожим нь мэдээж ямар ч Багшийг тэнд илгээгээгүй. Цөөн хэдэн эхэнд гарч ирсэнийг тэд бараг даруй устгасан.
Асуулт: Багш аа, тэр цагт хэчнээн хүн оюунлаг бясалгал хийж байсан бэ?
Багш: Хэчнээн хүн ээ? Хэн ч байгаагүй, хүүхдээ. Маш харамсалтай. Сугар гараг л ийм байсан.
Өөр асуух зүйл байна уу?
Асуулт: Болсон. Баярлалаа, Багш аа.
Багш:  Зүгээр .
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш аа, нийтийг хамарсан сүйрлийн өмнө веган байх зэрэг шийдвэрлэх арга зам Сугарыханд байсан уу?
Багш: Үгүй, үгүй. Тэд веган байх, энэрэл, амьдралуудын хоорондох харилцан холбооны талаар ямар ч мэдлэггүй байсан . Тиймээс ийм аймшигтай төсгөл болсон юм. Марсаас ч дор.
Асуулт: Сугар гарагт ямар төрлийн гай гамшиг гарсан бэ?
Багш: Мал аж ахуйгаас гарсан хортой тэсрэмтгий хий, энэ нь дагаад бүх талаас өөр бусад хийг татсан байсан. Тэгээд тэд хэдхэн долоо хоногийн дотор, 8, 9 долоо хоногийн дотор дэлбэрсэн, бүх зүйл бүрэн сүйрч, тэд бүгд устгагдсан, учир нь газрын доороос маш хүчтэй дэлбэрэлт болж, яг л галт уулын дэлбэрэлт шиг, мөн далайгаас, амьтдаас ялгарах хий энд байсан. Тэд хамтдаа бүхэл гарагаа дэлбэлсэн. Тэсрэмтгий, хортой хийнээс болж хүн ам тэр чигтээ өөд болсон. Маш харамсалтай юм болсон.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Сайн байна уу.
Асуулт: Дэлхий дээр оршин байгаа бусад оршин суугчдын идэх зуршлаас болж гарагийг сүйрүүлэх энэ сүйрэлд олон гарагууд орсон гэж санагдаж байна. Гарагийн хөгжилд мах идэх нь яагаад ийм их саад учруулдаг вэ?
Багш: Та нар харж байна уу, ухамсрын доогуур түвшинтэй оршин суугчидтай доогуур ухамсрын түвшний гарагууд сүйдэж, үгүй болж байсныг харж байгаа биз. Дээдийнх биш.
Асуулт: За.
Багш: Мэдээж тэд тоолшгүй олон байгаа. Би энд хаа нэгтээ бичсэн байгаа Сугар, Марс гараг шиг адилхан хувь заяаг эдэлсэн, сүйрч үгүй болсон 5 тэрбум гараг байсныг хэлэхэд харамсалтай байна.
Асуулт: Багш аа Маяа өөр бусад гарагууд дээр мөн адил шалгалтыг өдөөсөн үү? Гарагийг сүйрүүлэх, мах идэх зуршлаар сорьсон уу?
Багш:
Тийм ээ. Тийм ээ, мэдээж чөтгөрүүдийн хаан Маяагийн ажил байгаа юм. Тэд сөрөг хүчний толгойлогчид. Тэд Бурханы хүүхдүүдийг сүйтгэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс тэнгэрлэг зөн совин, оюунлаг жолоодлогыг сонсохгүй бол тэд мэдээж энэ занганд унадаг, унахад үнэхээрийн маш амархан.
Асуулт: Би ойлгож байна. /Баярлалаа, Багш аа. /
Багш: Зүгээр ээ.
Асуулт: Та Сугар гараг дээр урьд нь байсан уу?
Багш: Үгүй. Гэхдээ би өөр Сугар дээр байсан. Энэ Сугар дээр биш. Манай галактикт 4 Сугар байдаг. Тэд хоорондоо адилхан учраас тэднийг ингэж нэрлэсэн юм, за? Адилхан хэмжээтэй, адилхан дүр төрхтэй, адилхан үзэмжтэй. Тэднийг Сугар гэдэг. Тэдний хоёр нь сүйрсэн. Гарагаар тархсан халуун хийгээр өөрийгөө устгасан, одоо бидэнд харагдаж байгаа гараг уу?
Асуулт: Тийм ээ.
Багш: Энэ бүх амьдрал устаж үгүй болсон. Өөр бас нэг Сугар гараг сүйрсэн, бүрэн сүйрсэн, бүрэн тэсэрч, гэнэт л хумхын тоос болон бүрэн үгүй болсон. Бидэнд бас манай гарагаас технологийн хувьд хавгүй дэвшсэн маш үзэсгэлэнтэй хоёр Сугар бас байгаа. Азаар тэр Сугар гараг дээр хүн ам байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг мах идэж байгаа ба тэд маш сарнисан. Харин үлдсэн дөрөвний гурав нь бүгд цагаан хоолтон буюу веган /ургамлан хоолтон/.
Асуулт: Энэ агуу юм.
Багш: Тиймээс тэд өөрийн гарагтай байсаар байгаа. Өөр хоёр гараг тэндээ байгаа ч буцлам халуун, хоёр дахь нь тэсрэмтгий хийгээр бүрэн чандруу болсон.
Асуулт:Ойлголоо.
Багш: Хоёр дахь Сугар гарагийн хөрсөн дор бас өөр нэг төрлийн хий цугларсан байжээ. Халуун гараг дээр биш, харин хоёр дахь гараг дээр, тэсэрсэн гарагийн цөмийн дотор хортой хий хуралдсан. Гарагууд дотроо хоосон цөмтэй, хортой хий тэндээ бүрэлдэж, гарагийн уур амьсгалыг мөн ийнхүү болгосон. Тийм учраас Сугар гараг, дөрөв дэх Сугар гараг бүрэн үнсэн товрог болтлоо дэлбэрч, бүр мөсөн арилсан. Хүмүүс төдийгүй гараг бүхлээрээ.
Асуулт: Баярлалаа.
Багш: Зүгээр ээ.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Таны бие сайна уу? Би сайн байгаа, харин та?
Асуулт: Маш сайн. Сугар гарагийн сүйрэл хэзээ болсон бэ?
Багш: Хэдэн тэрбум жилийн өмнө, Марсын сүйрлээс өмнө болсон юм. Тийм учраас Сугарын нэг ч хүн надтай холбоо тогтоогоогүй. Тийм учраас энэ бүх хариултыг олохын тулд надад их хугацаа шаардагдсан. Энэ бүх хариулт Сугараас ирээгүй, , энэ халуун гарагаас ирээгүй юм.
Мэдээж алга болсон Сугар, 4 дэх Сугар гэж нэрлэе, энэ бүх зүйл мэдээж ирээгүй. Намайг харахад энэ нь ердөө дөрвийн тоо шиг харагдаж байна. Бидний асууж байгаа нь 1, бусад нь хоёр, гурав, болж байна. Нэг нь дундаа байсан, эхнийх нь, сүүлийнх нь асуудалд орсон. Тиймээс эдгээр бүх хариултыг би Марсын хүмүүсээс авсан.
Марсын настайчууд надад зарим нэг хариулт олоход тусалсан. Тэгээд зарим нэг хариултыг Марсаас авч чадаагүй юм учир нь Марсын хүмүүс бүхнийг хэлж чадахгүй. Зарим асуултанд Марсын хөгшчүүл хариулсан. Харин ихэнх хариултыг танд гэж хэлэхэд алга болсон Сугар ба бусад асуултын хувьд мэдээллийн өөр сурвалжаас ирсэн. Тодруулж хэлбэл бид Галактикийн Тэмдэглэлийн Бурханд талархах ёстой. Тэр бүхнийг хадгалдаг.
Асуулт: Гайхалтай.
Багш: Тийм ээ. Зөвхөн манай галактик. Хэтэрхий хол бүү яваарай, би илүү их бясалгах хэрэгтэй болно. Та бүхний асуулт энгийн гэж харагдаж байвч би их ажиллах хэрэгтэй болдог. Би ямар эх сурвалжтай холбоо тогтоохоо мэдэхгүй, учир нь энэ мэдээ Акашисын тэмдэглэлээс ирээгүй юм. Энэ нь Галактикийн Түүхэн тэмдэглэлээс ирсэн юм. Хэн ч түүний дотор орох боломжгүй. Учир нь энэ нь хэнд ч хамаагүй юм. Бид өөрийн тэмдэглэлээ Акашисын тэмдэглэлээс авч болох ч манай галактикийн тухай, сүйрэл, оршин тогтнохын тухай мэдээг нягталж энэ номын санд орж чадахгүй. Бурхан Галактикийн Түүхэн тэмдэглэлийг хариуцдаг учраас тэр сайхан сэтгэл гаргаж, энэ мэдээллийг надад мэдэх боломж өгсөн. Түүнд бид талархах ёстой.

profile

ind

2010.09.17 12:09:24
*.230.2.99

Сугар Гаригийн нууцаас - 2р хэсэг

Асуулт: Тийм ээ, баярлалаа.
Багш: Тэр байна! Уучлаарай, тэр.Өмнө би үүнийг мэдэж байгаагүй. таны асуултанд талархлаа, таны дотоод чин хүслийн дагуу би энэ дарь эхтэй холбоо тогтоож чадсан: үгүй бол би энэ талаар мэдэх ч үгүй байсан. Ойлгож байна уу? Тийм үү?
Асуулт: Тийм ээ.
Багш: Би энэ талаар бодож байгаагүй. Хэн ч тийшээ очиж чадахгүй ч тэр надад мэдээлэл өгсөн, энэ бидэнд хангалттай.
Асуулт:Тэдэнд хир их цаг байсан бэ? Тэд арга хэмжээ авсан уу, эсвэл оройтсон байсан уу?
Багш: Оройтсон.
Асуулт: Би таныг асуултанд хариулчихлаа гэж бодлоо, гэхдээ Марсын адил веган /ургамал хоолтон/ байхын чухлыг хүргэж өгөх хангалттай хүн тэнд байгаагүй юу?
Багш: Үгүй, үгүй. Байсангүй. Тэдэнд ямар ч хугацаа байсангүй. Хэдхэн долоо хоногийн дотор бүхэл гарагаараа сүйдсэн. Мал аж ахуйгаас ялгарсан хорт хийгээр сүйрсэн. Мэдээж тэр бүх хийг, далайгаас, та нарын мэдэж байгаа дулаан далайгаас татаж авсан. Энэ нь бидэнд байгаа гарагийн асуудалтай ижилхэн. Тэдэнд энэ маш хурдан өнгөрсөн. Тэдэнд хугацаа ч байсангүй. Тэд цагаан хоолны талаар санаа тавиагүй. Тэд ямар ч оюунлаг хүрээнд үнэндээ очсонгүй. Марс илүү хувьтай байсан, тийм үү? Гэхдээ энэ бол үгүй. Энэ Сугар гаригт, халуун.
Сугар гаригт гарагийн цөм нь халуун, хортой хийгээр дүүрэн байсан ба ямар ч амьдрал оршиж чадахгүй байсан. Магадгүй бичил биетэн, харин бидний хувьд, хүн төрөлтний хувьд амьдрах ямар ч аргагүй байсан. Та тэнд хүрч чадах ч үгүй. Сарнисан Сугар гарагийн хэмжээ нь Марстай адилхан. Харин нөгөө хоёр Сугар гараг сайн, маш сайн. Тэнд дайн гэж байхгүй. Тэнд мах иддэг хүн ам цөөн байгаа, за?
Тиймээс тэд их бага хэмжээгээр үйлийн үрийн хуулиар тэнцвэржсэн. Урьд нь хэрвээ гарагийн хүн амын гуравны хоёр нь цагаан хоолтон бол бид мөн гарагаа аварч чадна гэж хэлсэн, гэвч одоо дэндүү оройтсон. Одоо бид Бүхэл гарагаараа энэрэлтэй байх ёстой.
Веган байвал хамгийн сайн. Тэдэнд ЮФО байдаг. Хоёр амьд гарсан гарагт, тэдэнд ЮФО байдаг.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Та сайн байна уу?

Асуулт: Маш сайн байгаа, Багш аа. Танд баярлалаа. Надад асуулт байсан, гэхдээ та хэдийн Сугар Марс хоёрын аль нь эхлээд сүйрсэн, Сугар гарагийн тухай та хэдийн бидэнд хэлсэн учраас үүнийг шийдэхэд та хэдийнэ тусалсан. Гамшиг болохоос өмнө Сугар гараг Марс гарагтай холбоо тогтоох боломжтой байсан уу?
Багш: Үгүй, үгүй, тэд хоорондоо холбоотой байгаагүй. Хоёр Сугар гараг сүйрч, устгагдсан, тэдэнд хангалттай оюунлаг чанар байгаагүй, тэдэнд телепати, юу ч байгаагүй, учир нь тэд хөгжлийн зөвхөн физик тал дээр анхаарлаа хандуулсан. Тэд оюунлаг тал дээр санаа зовоогүй. Тийм учраас тэд сүйрсэн.
Асуулт: Ойлголоо. Гай гамшиг гарахад ямар нэгэн төрөлтөн амьд үлдсэн үү?
Тэд яаж амьд үлдэж чадсан бэ? Цаг уурын гай гамшгийг хичнээн төрөлтөн дааж гарч чадсан бэ?
Багш: Хэн ч үлдээгүй.
Асуулт: Хэн ч үү?.
Багш: Хэн ч. Тэд бүгд явсан. Зарим нь шууд үхсэн, зарим нь хэдэн долоо хоногийн турш зовиуртай үхсэн, бүгд үгүй болсон, хүн, амьтан, ургамал, өвс, бүгд. Энэ халуун гараг дээр, халуун Сугар гараг дээр оршиж байсан бүх зүйл хэдхэн долоо хоногт үгүй болсон. Миний дурдсан өөр нэг гараг болох дөрөв дэх Сугар хэдхэн минутын дотор тэсэрч, бүрэн үгүй болсон. Маш харамсалтай, мэдэж байна. Дөрөв дэх гарагийн сүйрсэн гол шалтгаан нь тэд амьдралын маш харгис байдлаар амьдарч байсан.
Тэд ямар нэг ёс зүйн стандартанд санаа тавиагүй. Тэдний эсрэг юу л байна, Тэнгэрлэг мөн чанар, Бурханыг номлодог хэнийг ч гарсан тэд тэднийг даруй маш их тамлан харгис, зовлонтой, удаан үхлээр тамлан алдаг байсан. Энэ бол аймшигтай, аймшигтай гараг. Энэ хоёр Сугар гараг аймшигтай гарагууд байсан. Хэдийгээр тэд технологийн хувьд маш их хөгжсөн ч тэд оюунлаг хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээний хувьд юу ч биш байсан. Материаллаг байдлаар батлагдахгүй ямар ч зүйлийн тухай хэн нэгэн ярихыг зүрхлэхэд тэр хүн хорон санаатанд, хамгийн муу, үнэ цэнэгүй, аюултай хүнд тооцогддог байсан. Тэд энэ төрлийн хүн гарагийн хүн амын ухааныг хордуулна гэхээс айгаад тэднийг хамгийн харгис байдлаар олон нийтийн нүдэн дээр устгасан. Энэ талаар хүн бүхэнд мэдүүлэхийн тулд алсан. Тэгээд хэн ч энэ чиглэлд дахин бодож ч зүрхлэхгүй байсан. Тэд машин, технологи хөгжүүлэх тал дээр төвлөрч байсан бөгөөд тэд маш тухтай амьдралтай байсан учраас үүнд итгэдэг байв. Тэд үүнээс илүү, тэдний диваажингаас илүү зүйл байхгүй гэж тэр үед бодож байсан.
Асуулт: Ойлголоо. Энэ бүхнийг мэдэх нь үнэхээр харамсалтай байна.
Багш: Тийм ээ. Энэ намайг өчүүхэн санагдуулдаг. Учир нь би хэдийнэ жижигхэн байгаа. Харин галактикт маш их зүйл байгаа, маш их гараг, маш их зүйл болж байгаа. Энэ биднийг маш өчүүхэн, ямар ч хэрэггүй өчүүхнээс өчүүхэн болгож байгаа.
Асуулт: Бидэнтэй хамт Дэлхий гараг дээр хамт байсанд маш их баярлалаа.
Багш: Зүгээр. Зүгээр.
Асуулт: Биднийг аврахын тулд.

Багш: Марсын мэргэд хөгшид надад зөвхөн гурван асуултанд хариулсан ба үлдсэн асуултанд Галактикийн Тэмдэглэлийн Бурхан өгсөн. Дарь эхдээ маш их талархлаа.. Ядаж үлдсэн энэ хоёр гараг нь Бурхныг шүтдэг, тэд өөрийн ганц шашинтай байгаа нь тэдэнд амар байдаг. Тэд бүгд Бурхныг шүтэж, нэг шашинтай, тэр бол бүхнийг чадагч Бурхан, тиймээс шашин хоорондын зөрөлдөөнөөс болж дайтдаггүй. Хэзээ ч Тэд илүү тэнцвэртэй, тэд бидэнтэй нэгэн адил хүн амын дөрөвний гурван цагаан хоолтон.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Бидэнтэй өнөөдөр Та байгаа нь агуу хүндэтгэл билээ. Би маш аз жаргалтай талархалтай байна. Хоёр зүйлийг асуумаар байна. Гарагаа аварч чадаагүй хүмүүс өөр гараг дээр төрөл олдож дэлхийн дулааралтай тулгарсан бидний алдаатай адил алдаагаа засахаар болсон уу?
Багш: Тэдгээр хүмүүс урт хугацааны турш, хэдэн мянган жилийн турш тамын оршихуйд төрсөн бөгөөд үүний дараа тэдэнд дахин гуманоид болж төрөх зөвшөөрөл өгсөн, гэхдээ маш аймшигтай гарагийн оршихуйд. Тэд тэндээ байнгын айдас, гуниг, дотоодын зовиуртайгаар амьдрах болсон. Тамтай адилхан.
Асуулт: Сүйрлийн ирмэг дээр тулсан сүүлчийн гараг нь Дэлхий байх уу?
Багш: Үгүй, сүүлийнх биш, хонгор минь. Бидэнд харгислал, ёс бус удирдамж, ялангуяа бие биений эсрэг, амьтан шиг сул дорой төрөлтний эсрэг хөнөөх үйлдэл гаргаж байгаа цагт энэ байсаар байх болно. Ийм амьдралын хэв маягийг дадуулж, өвөрлөсөн ямар ч гараг бидэнд одоо тулгараад байгаа сөнөх аюултай тэд мөн адил тулгарна.
Асуулт: Тэд зөв амьдралын хэв маягтай удахгүй болох байх гэж найдаж байна.
Багш: Найдаарай.
Асуулт: Танд баярлалаа. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Манай гараг эхлээд амьд гарна гэж найдья. Үүний дараа хүн бүр ямар төрлийн зохион бүтээх ажил хийж болох талаар хүн бүр гайхах болно. Бид өөр бусад гарагийн үзэмж байдлыг харж, тэдэнд зочилж, тэд ч мөн адил зочилно.
Асуулт: Энэ маш гайхалтай.
Багш: Гараг хоорондын холбоо тогтоовол бүр ч сайн.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Хоёр юм асууя.
Багш: Та сайн байна уу?
Асуулт: Би маш сайн байгаа. Маш их баярлалаа. Та сайн байна уу?
Багш: Сайн, сайн. Хайраа, та юу гэж асуумаар байна?
Асуулт: 2009 оны 3 сарын үед бид критик масст хүрсэн.
Багш: Бид сайн болж байгаа. Заримдаа телевизийг үзэж байхад бараг бүх телевиз гарагийн сүйрлийн асуудал, түүнийг шийдэх арга зам болох цагаан хоолны тухай ярьж байна.
Өнөөдөр нэг Оросын телевизээр асуулт тавьж байгаа нэгэн сурталчилгаа жирэлзэн өнгөрсөн: Цагаан хоол гарагаа аврах цорын ганц арга зам мөн үү, гарагийн хямралаас болж цагаан хоолтон байхад хүрээд байна уу?” гээд.
Би маш их баяртай байгаа. Бид үүнийг чадах ч юм билүү. Хэн мэдлээ?
Асуулт: Гайхалтай.
Багш: Сайн, сайн. Тэгвэл бид үлдсэн хоёр Сугар гараг дээр очиж үзэж чадна.
Асуулт: Тэгвэл бүр ч сайхан.
Багш: Магадгүй. Тийм. Тэгвэл та нарт ийм асуулт тавьж байх шаардлага байхгүй, надад шөнө унтахгүй байх шаардлагагүй. Таны асуулт энгийн санагдаж байгаа ч миний хариулт маш энгийн. Гэхдээ би бясалгаж, бүхэл орчлонгоор хайлт хийж, юу л хураангуйлж, хүний хэл рүү хөрвүүлж чадна тэр бүхнээ бичиж, энэ бүхнээ харанхуйд, багахан гэрэлд хийх ёстой. Учир нь би өөрийн төвлөрөл, холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа. Тэгээд энэ нь тэр бүр нүдэнд таатай биш. Учир нь заримдаа энэ бүхнийг хүлээж авахад би нүдний шил зэргээ олж зүүж амждаггүй. Би үүнийг хурдан хийж чадахгүй. Заримдаа эрээчдэг. Заримдаа юу бичсэнээ ч олж хардаггүй юм.
Асуулт: Маш их баярлалаа. Өөр асуух зүйл байна. Гарагаа аврахын тулд хэчнээн хүн веган байх хэрэгтэй вэ?
Багш: Танд хэдийн хэлсэн. Бүхэл гарагаараа байх хэрэгтэй.
Асуулт:Бүхэл гараг. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Тэд бүрэн цагаан хоолтон, бүгдээрээ ядаж цагаан хоолтон гэдгийг мэдэхгүй .Хүмүүс тэд үргэлж маргалддаг. Бүх хүмүүс чин шудрага, өөрийн болоод үр хүүхдийнхээ амийг аврахаар үнэхээр хүсдэг болно гэдэгт найдаж байна.
Би бүх бурхад, хамаг сахиусан тэнгэр, бүх тэнгэрлэг ухаалаг төрөлтнийг энэ гараг дээр бууж ирээд хүн төрөлхтнийг сэрээхийн тулд туслахыг хүсч байгаа. Учир нь цаг хугацаа явсаар бидэнд хангалттай хүч байхгүй, үнэнийг хэлье. Манай маш жижигхэн учраас өдөр шөнөгүй би залбирдаг, тэднийг энэ дэлхийд бууж ирээд, өөрийн хүчээр хүмүүст нөлөөлж, хүмүүсийг сэнхрүүлж, хурдан цагаан хоолтон болгохын тулд тэднийг сэрээхийг тэд нараас гуйдаг. Мэдээж тэд бидэнд тусалдаг. Бид тэдэнд мөн талархах ёстой. Бурхад, дарь эх, сахиусан тэнгэр өөрсдөө дэлхий дээр богино хугацаанд бууж ирээд, хүмүүстэй ярилцаж, тэднийг сэрээж туслаж байгаа. Тэнгэрлэг оролцоотойгоор бид гарагаа аварч чадна гэж найдаж байна. Учир нь энэ нь миний бодож байснаас илүү удаан болж байгаа.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211364
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366697
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365261
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524288
18876 ҮҮНИЙГ ОНЦГОЙ АНХААРУУЛЖ БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 923
18875 НАЙЗУУДАА ТА НАР ҮҮНИЙГ БОДООД ҮЗ ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1041
18874 ЦАГААЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨВӨӨС [1] sumowoman 2010-09-17 1051
» Vegan элит цуврал АЛБЕРТ ЭЙНШТЕЙН [4] ind 2010-09-17 2051
18872 busguichuudeesee asuuya yaraltai [2] b_chg 2010-09-17 757
18871 Бяцхан аз жаргал.............. (uneheer huurhun) [3] ind 2010-09-17 1825
18870 KOOKMIN bankaar MGL-ruu $ shiluulvel xanshiin xungulult 5원 ximdarna 2010.12.31 xurtel file money$$$ 2010-09-17 552
18869 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-17 489
18868 Цаг хожиж сурах 10 арга [2] ind 2010-09-17 1088
18867 Хүн өөрөө өвчнөө дууддаг буюу ижил зүйл ижил зүйлээ дууддаг [1] ind 2010-09-17 853
18866 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file ssamii 2010-09-17 800
18865 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-09-17 467
18864 ojanaad [1] galsaa2009 2010-09-17 586
18863 БҮГДЭЭРЭЭ ЭЛЭГ НЭГТЭНДЭЭ ТУСЛАЦГААЯ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 727
18862 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ХАРИУ НЭХСЭН ТҮҮВЭР АСУУЛТУУД .. [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1618
18861 MGL clubiin gishuud bolon ELGEMSUU-D [17] erdenesaixan 2010-09-16 1523
18860 Солонгосын Нажу хотоос шууд холбогдон газар дээрээс нь өгсөн мэдээллийг энд дарж дахин сонсоно уу. [3] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 1083
18859 elgemsuu joohon ohin minee kkk [1] mishil 2010-09-16 1009
18858 СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-16 1280
18857 bankanii devter neelgehed [2] lovly99 2010-09-16 797
18856 elgemsvv chamd amjilt hvsiy file [16] ganganuur 2010-09-16 1289
18855 huue elgemsuu [4] mishil 2010-09-16 1057
18854 Шинэчилсэн дүрстэй мэдээ ... Монгол бүсгүй солонгос хүний гарт амиа алдлаа... [4] Маралгоо 2010-09-16 1353
18853 uuniig neg unsh daa [2] tuurug01 2010-09-16 728
18852 Ojanaa idtai hvnd bolorgoo 2010-09-16 738
18851 Амь үрэгдсэн бүсгүйн талаар ГХЯ мэдээллээ [4] Маралгоо 2010-09-16 1114
18850 ГХЯ амиа алдсан иргэнийхээ араас ажил хийгээгүй байна [2] Маралгоо 2010-09-16 767
18849 Солонгос улсад монголчууд жагсана гэв [3] Маралгоо 2010-09-16 1081
18848 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-16 569
18847 Surguuli asuuya [3] mishil 2010-09-16 1028
18846 eejuudee??? [2] Shine eej^^ 2010-09-16 1003
18845 hi huuhenuudee orchuulaj uguuch daraltnii em [2] cd.key.crack 2010-09-16 640
18844 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-16 538
18843 yaraltai haij bn todgor 2010-09-16 618
18842 hi elgemsuu egchee hariulj tus bolooch [2] todgor 2010-09-16 729
18841 Элэгний нухаш асууяа [6] Маралгоо 2010-09-16 3216
18840 eejvvdee ???????// [5] ebaxan11 2010-09-16 764
18839 ЦАГААЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨВӨӨС [8] sumowoman 2010-09-16 1007
18838 ДЭЛХИЙ НИЙТ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНИЙГ ЖИГШИЖ БАЙНА [13] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-16 1935
18837 Duck duck-д [1] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 635
18836 nvdenbvvgiin utasiig xelj uguuch [1] baganaa_ts 2010-09-16 509
18835 Princess-д [2] ӨДРИЙН МЭНД 2010-09-16 870
18834 meddeg bol heleed ygyych [3] synee 2010-09-16 930
18833 hariulaj ogooch [1] hunta 2010-09-16 582
18832 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-16 535
배너신청
자생병원

배너신청