Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өнөөдөр өглөө 07 цагийн үед Чоннам Нажүд амьдардаг Монгол Улсын иргэн 26
настай эмэгтэй К нь хамаатныхаа эмэгтэйн солонгос нөхөрт хутгалуулан
амь насаа алджээ. Түүний хамаатны эмэгтэй 21 настай Х нь зуучлах
товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янг-тай гэр бүл болж, 2009 оны
арванхоёрдугаар сард тус улсад очиж амьдарсан аж. Х-ийн солонгос нөхөр
байнга архи уун эхнэрээ зоддог байсан тул тэрээр гурав хоногийн өмнө
нөхрөөсөө зугтаан хамаатны эгчийндээ очсон байжээ. Х-ийн нөхөр өнөөдөр
түүнийг хамаатны эгчийнд нь хайн очиж эхнэрээ нэхэхэд “Архиа гаргаад
эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав” гэж хэлснйи төлөө урьдчилан бэлдэж
ирсэн хутгаараа монгол эмэгтэй К-г 6-7 удаа хутгалан амь насыг нь
хөнөөжээ. Түүнээс хутгыг нь салгах гэсэн К-ийн солонгос нөхөр 40 настай
Ха-гийн гар хоолой зэрэгт мөн хутгалж бэртээжээ.
Солонгос хүний гарт амиа алдсан К-нь 6 сартай хүүхэдтэй, өнгөрсөн оны 12 сард солонгос хүнтэй гэрлэн тус улсад амьдардаг байжээ. Харин согтуугаар монгол эмэгтэйг хутгалан амь насыг нь хохироосон иргэн Янг хэргийн газрас зугтаасан бөгөөд түүнийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа аж.

МУУСАЙН ХҮНИЙ СҮГНҮҮД ЛАМЭНИЙ ГУЙЛГАЧИНГУУД ---ХӨӨРХИЙ АЛАГ ҮР ӨНЧРӨН ХОЦОРЛОО ДОО ЯАНА ДАА