Moderator: mgl_300
Хүнд хэлж бломгүй буюу, ярилцахад хэцүү зүйл их байх юмаа. Би одоо 28 хүрч байна, гэрлээгүй, найз залуугүй. Ар гэрийн боломж тааруу, олон хүүхэдтэй айлын том нь, их сургуулиа төгсч чадаагүй, одоо хувиараа нэг ажил хийдэг юмаа. Олон жил хамт олонгүй явсаар, бас анхны хайр гэж нэг залуугийн араас гүйгээд хаягдсан болхоор эр хүнээс зайгаа барьдаг, зожиг, амьжиргаа хөөж явсаар нэг л мэдэхэд 28 хүрч.
Нөхөртэй болж үр хүүхэд төрүүлж өсгөн сайхан амьдрахыг хүсдэг ч чадахгүй юм. Уржнан жил нэг залуутай танилцаад дотносод гэр орноороо орж гардаг болсон ч тэр гэрийн байдлыг минь голсон юмуу яасан юм аав ээждээ манай гэрийнхнийг гайгүй ажил хийдэг гэхчлэн танилцуулсан байсан. Бас намйаг түүнтэй танилцуулсан найзад маань хүртэл манайхыг ядуу, арчаагүй айл, аав нь архичин гэж ярьсан байна лээ.
Би түүнд нь дургүй хүрээд бас бус шалтгаанаас болоод нүүр өгөлгүй хөөсөөөр байгаад салсан. Яаж жирэмсэн болчоогүй юм, ер нь би жирэмсэн болох юмсан гэж боддог байсан ч болоогүй одоо бодоход энэ нь ч дээр. Одоо хүн амьтантай танилцахаар бас л аж байдал ар гэрийн амьдрал хараад байх болуу гэж айх юм, манайх жирийн л гэр хороолын 2 идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг л айл.
Би өөрөө зорилготой, бодолтой юм юм сонирхдог өөрийгөө хөгжүүлэх дээшлүүлэх бодолтой хүмүүстэй танилцаж найзалмаар байдаг, тэгээд гайгүй ажил төрөлтэй залуустай танилцаад дотносоод ирэхээр гэр орны тухай асуугаал зайгаа авчих юм, өөрийнхөө амьдарч байгаа орчноосоо хань нөхөр олно гэвэл худлаа. Архи уусан, өдөр хоног өнгөрөөсөн хүмүүс байх юм. Сайн хүмүүс байгаа л даа, тэднийг үгүйсгээгүй юм шүү.
Ганцаараа байсаар бүр сурчих юмаа зожигроод, хүн амьтан нааштай харвал нэг унтах л бодолтой байгаа биз гэж бодоод нүүр өгөхгүй болчдог юм байна. Сэкс бол байхгүй ээ жилдээ ганц хоёр л. Бас нэг айдас бүр сэтгэлд байнаа, аав ээжийг архи уугаад зоддог, агсан тавьдаг айлгаж ичээдэг тэрийг багаасаа л харж өссөн, би том нь болхоор ээжийг өмөөрч аавтай муудалцсаар одоо үг ч дуугархаа больсон, эр хүнтэй харьцаад гайгүй дотносхоор энэ айдас гараад ирэх юм, хүнд итгэж чадахаа больдог юм байна лээ.
Одоо яах учраа олохгүй байна. Аягүй бол энэ чигээрээ үр хүүхэдчгүй ганц бие эмгэн болох вий гэж бодохоос айж байна.Заримдаа шөнөжин шаналж, юм бодох юмаа. Үеийнхэн бүгд хүүхэд нөхөртэй. Гэхдээ хүнээс хүүхэдтэй болоод хүүхдийнхээ төлөө амьдрах буруу санагддаг, хүүхдээ эцэггүй өсгөж, зөвхөн өөртөө л хань татаж өөрийгөө л бодож буй мэт санагдаад байдаг. Заримдаа хүүхэд өргөөд авчих юмсан, хайраар дутаж байгаа хүүхдийг хайрлаад өсгөх юмсан ч гэж бодох юм
sain uu ta sanaa bitgii zowoo tanid zorilgoo bna ireedui bna 28 bas hogshin nas bishee
ta humuustei neelttei bai geriinhentei chini bish tanitai l amidran tiim
boloohoor ta neeh sanaa zow ichih hereggui ee amidraliin bololtsoo muutai humuus zondoo l
bdag bayan yaduu humuusti suusan humuus bdag ta bolomjiig buu ald
ЭЛГЭМСҮҮ МУУ ЭНЕРГИТЭЙ ЮМ АА ӨӨРТӨӨ ХАДГАЛ ТЭГЭХ ҮҮ , ЭЭЖҮҮДИЙН АРИУН МЭЛМИЙГ БИТГИЙ БУЗАРЛААД БАЙ