Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүн бүр сонголт хийх бүрэн эрхтэй болохоор бидний нууцыг зарчмын хувьд яавал ч яаж чадна гэдгийг мэдсээр байж хүнд итгэнэ гэдэг бас ч багагүй эр зориг шаардсан хэрэг биш гэж үү. Хууралт бол бидний өөрсдийн ч гэсэн нэгээхэн хэсгийг тээж явдаг учраас бусдын нууцыг хадгалж чаддаггүй тэр сул амтнуудыг ч зөвтгөж байдаг юм.

 

Хүслийн хоёрдмол шинж


Хэн нэгэнд нууцаа дэлгэж байхдаа бид түүнийг бусад хүмүүс мэдээсэй гэж далд ухамсраараа хүсч байдаг юм байна. Бид сонсогчид энэ мэдээллийн хүндийг үүрүүлж (эсвэл ачаагаа хуваалцаж), цор ганцаараа нууцыг эдлэх болсон зайлшгүй дарамтнаас чөлөөлөгддөг. Насаагийн найз эмэгтэй нөхрийнхөө хууралтын тухай ярьж байхдаа, түүний нууц нь байдлыг өөрчилж чадах илүү хурц мэдрэмж төрүүлж магадгүй гэж ухамсаргүйгээр найдсан байж болно. Зарим сэтгэлзүйчдийн үзэж буйгаар зовлон, гуниг, ичгүүрт автсан хүмүүс “Зовлонгийн ёроолд унавал араас нь өргөлт, босолт ирнэ” гэсэн зарчимд зөнгөөр итгэж байдлыг бүхий л талаар улам муутгахыг ухамсарлахгүйгээр хичээж байдаг гэнэ. Ялангуяа нөхрийнхөө урвалтыг мэдсэн эмэгтэйчүүд “цаашдаа бид яах вэ? Амьдрал, хайр, үр хүүхдүүд..,? энэ явдлаас болоод би түүнийг өөрийн оршихуй, ирээдүй, зүрх сэтгэлээсээ ул мөргүй арчин хаяж чадах уу?” гэж бодохын оронд түүний бузар булайг улам ярин илчилж, эцсийг нь үзэх гэж улайрдаг. Ингэснээрээ ямар өөдгүй амьтныг өдий хүртэл тэвчиж явсныг нь хүмүүс мэдээсэй, бүгдээрээ нийлж тэр мууг гишгэх газаргүй болгоосой гэж бодлынхоо мухарт хүсч байдаг. Өөрөөр хэлбэл өс хонзон. Харин энэ бүх үзэн ядалт, гутрал өнгөрсний хойно аймшигт нууцаа цор ганцаараа л тээж явах минь яалаадаа гэж олонх нь харамсдаг. Тухайн үедээ таны нууцыг чих тавин сонсч, гундуу сэтгэлийг тань тайвшруулж байсан “андууд” тань ихэнх тохиолдолд таны зовлонгоор бахаа хангаж байдгыг та мэдэхгүй өнгөрөх нь олонтаа. “Нууцыг нууц биш болгомогц хариуцлагын дарамт өнгөрч, дотоод зөрчил намдаж эхэлдэг. Гагцхүү энэ хүн таны байранд өөрийгөө тавьж чаддаг, хожим таныг чичлээд байхааргүй л хүн байх ёстой” гэж гэр бүлийн сэтгэлзүйчид үзэж байна.

 

Итгэлийн дилемм


Бидний олж мэдсэн зарим нууц нилээн гүнзгий дотоод зөрчлийн шалтгаан болох нь бий. Захирал нь Пүрэвийг халах гэж байгаагаа Баясаад тохиолдлоор мэдэгдсэн нь албаны журмыг ноцтой зөрчсөн явдал байв. Өөрийн зарчим, компанийхаа дүрмээс няцах уу, эсвэл найзаасаа урвах уу? Баясаа ёс зүйн диллемийг найзынхаа талд шийдэж, Пүрэвт удахгүй болох цомхотгол нэртэй халалтын тухай мэдэгджээ. Нууцыг хадгалах нь түүнийг илчлэхээс ч ёс суртахуунгүй явдал болох нь бий. Нэгнийх нь тусын тулд нөгөөд нь шудрага бус хандана гэдэг хэцүү алхам. Зарим тохиолдолд ийм нээлт нь өөрийн нэр хүндийг сэргээх, өөрийн үнэлгээгээ өргөхөд тус болдог. Нууцыг нээж хэн нэгнийг хямралын нөхцөлөөс аварч, бусдын хувь заяанд оролцох үедээ бид ямар ч идэвхгүй хөндлөнгийн ажиглагч биш болж, ердийнхөөс том эрсдэл хийснээрээ энэ үедээ өөртөө шинэ шинэ сайн талуудыг нээж байдаг юм.

 

Өөрийн оршин буйгаа батлах нь...


 

Бусдын амьдралын нууцуудыг задлах нь бүр архагшсан зуршил болж, үүнээс ёс зүйн ч, бодит ахуйн хэм хэмжээнүүд ч аварч чадахгүй болох тохиолдлууд байна. Өөрт итгэсэн бүхнийг чалчигч этгээд бусдын санаа бодолд өндөр ач холбогдол өгдөг, өөрийн толгойгүй амьтан байх нь элбэг. Түүнийг бусад нь ам ангайн шимтэн сонсч буй тэр хэдхэн хором ид шидийн эрх мэдлээр цэнэглэж, бүх нийтийн сонирхол, хүндэтгэлийг татах боломж олгодог. Үүнийхээ хариуг тэр их үнээр төлж, найз нөхөд, ойр дотныхныхоо итгэлийг алдаж, хийсэн хуншгүй хэргээсээ болж гэмшил харууслыг амсдаг боловч анхаарлын төвд байх цөөхөн мөчийн мансуурлын амт ямар ч золиосноос, бас ямар ч сэргээшнээс илүү болдог нигууртай. Сэргэлэн 34 настай, рекламны албаны менежер “Танил хүүхнүүдтэйгээ хов ярихдаа би үргэлж дуртай байсан. Найзууд, ажлынхныхаа “бөгсийг ухаж байхдаа” “энэ бүхэн зөвхөн бидний дунд л үлдэнэ” гэж амлацгаадаг байлаа. Нэг удаа би жинхэнэ нууцыг буюу нэгэн танил маань эдгэршгүй өвчтэй болохыг мэдэв. Дадсан зуршлаараа би энэ тухай найз хүүхнүүддээ юу ч бодолгүй цацаж орхисны дараа бүх юм түүний чихэнд хүрсэн юм. Одоо тэр надтай дуугарахыг ч хүсдэггүй, бүх хүнд намайг итгэл даах чадваргүй, хоосон хонгио гэж ярих болсон. 


Түүнээс хойш муу нэр намайг салахгүй дагаж байна. Манай хот жижгийг ч хэлэх үү, бидний хүрээ явцууг ч хэлэх үү, одоо намайг хаана ч урихдаа дурамжхан байцгаах болсон. Намайг яваад орохоор бүгд дуугаа хураацгааж, над руу харахгүйг хичээн, зарим нь бүр гарч явцгаадаг. Энэ түүх намайг олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Би өөрийнхөө амьдралын тухай ярихыг хүсдэггүй байсан болохоор бусдын амьдралд хошуу дүрж, тэдний тухай хэл ам, ховын цаана нуугдаж байснаа ойлгосон. Өөрт минь өчнөөн бэрхшээл, бас хэн хүнд хэлээд байхааргүй асуудлууд байсныг хүмүүст нээчихгүйн тулд бусдын нууцыг эцэс төгсгөлгүй бурж байх нь надад амар байж. Өөрийн жинхэнэ мэдрэмжүүдээ би бусдын ажил хэргийн тухай ярианд шингээснээр зовиур шаналангүйгээр өөрийгөө илэрхийлэх цорын ганц аргыг олдог байснаа ойлгосон”.

 

Яах вэ?


Хэрвээ нууцыг хадгалж чадахгүй бол... тэр хүний яриаг сонсохоос шуудхан л татгалзчих. Тэр гайхаж хоцрох нь лавтай, гэвч бүү санаа зов. Наанаа таныг жоохон юмтай гэх л байх, цаагуураа таны шулуун занг үнэлэх болно. Амаа хамхиж чадахгүй гэдгээ ил тод мэдэгдсэнээрээ энэ болж буй бүх явдалд хариуцлагатай хандаж байна гэдгээ сануулж байгаа хэрэг.

Та ямар нэг супер нууц мэдээллийг гартаа авлаа гэж бодъё. Бусадтай хуваалцахаа хэсэгхэн азнаад, энэ нууцыг хүнд хүргэж болох эсэхийг сайтар тунгаан бод. Нууцыг задалснаар танд (хувын ач холбогдлоо мэдрэх, өөрийн байр сууриа өндөрт өргөх) сайн юм авчирч байна уу, эсвэл бодитоор занал хийлж буй (итгэл алдах, нөхөрлөлөө сэвтээх, хусавч арилшгүй муу нэрээр алдарших) золгүй явдлууд дагуулц байна уу гэдгийг дэнслээд үз. Хэрэв ямар нэгэн нууцыг дэлгэх нь танд тийм амин чухал шаардлагатай байгаа бол яагаад чухам яг энэ хүнийг сонгосноо өөрөөсөө асуу. Таныг дэмжиж, үйл явдлын дүр зурагт хурц өнгө нэмэх чадварыг нь та үнэлж байна уу? Магадгүй та түүнийг задгай амтай Ховживмаа болохоор нь л өөрийн мэдэлгүй татаад хажуудаа суулгачихав уу? Өөрийгөө түүний оронд тавиад үз. Таны нээлт түүний хувьд юу болох бол. Ер нь яалаа гэж тэр таны өмнө хариуцлага хүлээж, цааш дамжуулахгүй байх андгай тангараг тавих ёстой гэж? Нууцаа түүнд нээснээр шар сонинд зар тавьсантай адил юм болчих юм биш биз! Хэлээ хазаад өнгөрөөчихвөл яасан юм бэ

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3639807/f63/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211409
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366889
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524334
18606 Mongolruu huuhed avch yavna... teach 2010-09-10 522
18605 mash nuuts [4] shineleg buxen 2010-09-10 6035
18604 Viz asuuya [3] hee 2010-09-10 1045
18603 50 nastai emegtein ubdug nudeer hatgad bhin?zubluuch [2] sarnai007 2010-09-10 990
18602 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-10 537
18601 sain bna uu asuuh yum bna [2] 하늘 2010-09-10 909
18600 bvsgvichvvde asuua? [4] mcblog 2010-09-10 1187
18599 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-10 468
18598 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-10 520
18597 TOGLOLT 9 sariin 22-nii 3tsagt UNGUI file money$$$ 2010-09-10 754
18596 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ЭМЧИЛГЭЭ  Handon 2010-09-10 465
18595 ЭЛГЭМСҮҮ ЧИ ЗҮГЭЭР Л ХЭЛЭЭД ӨГЧИХ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 1015
18594 Унаагаар үйлчлэнэ Унаагаар үйлчлэнэ. 2010-09-10 495
18593 HELJ OGOOCH [1] hvren har 2010-09-10 747
18592 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-10 524
18591 asuult asuuya (daatgal) [4] 귀염토끼 2010-09-10 1003
18590 ---사랑합니다-- Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-09 913
18589 heleed uguuch meddeg bol????? [3] cuna 2010-09-09 1194
18588 vitamin asuuya ydargaa tamir tenheenii [4] tsooxor 2010-09-09 1746
18587 busguichuudee??medehuu?? [4] bomboison bombogor 2010-09-09 1242
18586 Аура гэж юу вэ? [1] ind 2010-09-09 1840
18585 asuuh zuil bna tuslaarai busguichuudee [1] 돼지 토끼 2010-09-09 773
18584 Бид амин орноо харж чадах уу? [1] ind 2010-09-09 1044
18583 Та gmobi1ekr@yahoo.com мэссэнжэрээр болон 010-3147-0114 утсаар холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. gcall1 2010-09-09 608
18582 **BEST**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ""010-3169-6932"" " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-09-09 542
18581 Солонгост суугаа Монгол эмэгтэйчүүдийн холбоо байгууллагдлаа ӨДРИЙН МЭНД 2010-09-09 978
18580 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 XANA-tour-Juulchin 2010-09-09 567
18579 ЯДУУ БОЛОХООР ЗАЛУУС ТООХГҮЙ ЮМ ЯАХУУ ?? ХЭЦҮҮ БАЙНАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-09 899
18578 МУУХАЙ СОТОЙ СУУВАЛ ИЙМ Л БОЛНО ЯМАР Ч АВРАЛГҮЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-09 1330
18577 Mongolruu huuhed avch yavna... teach 2010-09-09 478
18576 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-09 507
18575 hvvnnvvdee vs unaad shingeree bnaa bvr haltsarah shinjtei [5] [1] mochirhon 2010-09-09 2793
18574 Бясалгал sonirhogchdod [5] ind 2010-09-09 1427
18573 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file jiimiis 2010-09-09 590
18572 huuhnuudee [3] MR ESUDER 2010-09-09 888
18571 hi eejyydees asuuya [2] britz_ 2010-09-09 1009
18570 asuuya xariulj tuslaarai [1] LOVE24 2010-09-09 744
18569 gereer huuhed harnaa АНУЖИНГОО 2010-09-09 711
18568 bvsgvichvvdee asuux zvil bna [4] SBB 2010-09-09 1045
18567 ind.s asuuh zvil bnaa? [2] mcblog 2010-09-09 702
» -----ЧИ НАЙЗ ХҮҮХЭНДЭЭ БИТГИЙ НУУЦАА ДЭЛГЭ ---OK Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-09 859
18565 БҮСГҮЙ МИНЬ ҮҮНИЙГ ЧИ АНДУУРААД БАЙГАА ЮМ БИШ БИЗЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-09 797
18564 Mongolruu huuhed avch yavna... teach 2010-09-09 577
18563 hi bvsgvichvvdeeeeeeeee [3] kara08 2010-09-09 940
18562 monkoreagiin utasiig medeh hun bna uu [3] hairthuu 2010-09-09 759
배너신청
자생병원

배너신청