Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



- Хэлний шалгалтад тэнцсэн хүмүүсээс эрүүл мэндийн шалтгаанаар хасагдвал жагсаалтын дагуу нөхөхөөр болжээ –

БНСУ өнөө жил манай улсаас 3000 ажиллах хүч авах квот тогтоож, хэлний төвшин тогторх шалгалт өгөх хүмүүсийг бүртгэсэн билээ. Энэ дагуу Солонгост хөдөлмөр эрхлэхээр 14 мянган залуус бүртгүүлсэн бөгөөд тэдний 3000 нь шалгалтад тэнцэж, тус улсын Хөдөлмөрийн биржид нэр нь байршихаар болсон. Гэхдээ анхнаасаа 3000 гэрээт ажилчин авах байсан хэрнээ дөрөв дахин их хүн бүртгэж, тус бүрээс нь 26 мянган төгрөг хураасан, шалгалт будлиантай болсон гэхчилэн гомдол тасрахгүй байгаа. Мөн шалгалтад тэнцээгүй хүмүүс хураамжийн 26 мянган төгрөгөө буцааж авахыг хүсэхийн зэрэгцээ хэлний шалгалтын босго 80-аас дээш оноо авсан хүний нэрийг Солонгосын Хөдөлмөрийн биржид байршуулахыг шаардаж буй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди БНСУ-д ажиллах үеэрээ энэ асуудлын мөрөөр тодорхой санал тавьж, албаны байр суурийг нь тодруулж ирснээ өчигдөр иргэдийн төлөөлөлд дуулгалаа. Тэрбээр, тус улсын үндэсний ассамблейн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн байнгын хорооны дарга Чү Ми А, Аж үйлдвэр, хүний нөөцийн газрын дарга Ю Зэ Соб, Гадаад ажилчдын хэлтсийн дарга Зон Ил Сон, Гадаад ажилчдын шалгаруулалтын албаны дарга Зон И Хэ нарын албаны хүмүүстэй уулзжээ. Өмнөх хэлний шалгалтад тэнцэж, өнөө хэр ажлын байрны санал нь ирээгүй байгаа 1800 хүний нэр Солонгосын Хөдөлмөрийн биржид байршиж буй аж. үүн дээр саяны шалгалтад тэнцсэн 3000 нэмэгдээд 4800 хүний нэр байршихаар болжээ. Тэгэхээр шалгалтад тэнцээгүй хүмүүсийн нэрсийг нэмж байршуулах боломжгүй гэнэ. Нөгөөтэйгүүр шалгалтын хураамж 26 мянган төгрөгийг буцааж өгөх боломжгүй гэсэн байна.

Солонгосын Хөдөлмөрийн хуульд зааснаар ажиллах хүч авч буй 15 оронд шалгалтын зардлыг тооцсон хураамж тогтоосон байдаг аж. Зөвхөн Монгол Улсын иргэдээс хураамж аваагүй тул буцааж өгөх боломжгүй гэсэн байна. Шалгалтын дүнг засахдаа будлиан гаргасан гэдэг асуудлын тухайд “Тестийг компьютерийн программаар шууд уншуулсан учраас будлиан гарах боломжгүй. Гэхдээ солонгос багш нар авлига авсан нь баримттай бол бид хариуцлага тооцно” гэсэн хариу өгчээ.

БНСУ Вьетнам, Индонез, Филиппин, Монгол зэрэг 15 орноос ажиллах хүч авдаг аж. Тэгэхээр зөвхөн Монголын талаас тавьсан асуудалд зориулж хуулийн заалтаа өөрчлөх боломжгүй гэжээ. Гэхдээ энэ жилийн тухайд солонгос хэлний мэдлэг өндөр байх шалгуур тавьсан нь шалгалтад олон хүн 80-аас дээш оноо авахад хүргэсэн, дээр нь квотоос хэд дахин олон хүн бүртгүүлсэн нь өндөр оноотой хүмүүс хасагдахад хүрснийг хүлээн зөвшөөрчээ. Юутай ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди албаны хүмүүстэй ярилцсанаар нэг асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Тодруулбал, хэлний шалгалтад тэнцсэн ч эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах нь олон. Энэ удаагийн шалгалтад тэнцсэн 3000 хүнээс эрүүл мэнд, хувийн амьдралын шалтгаанаар хасагдсан хүмүүсийн оронд жагсаалтын дарааллаар нөхөхөөр болсон гэнэ. үүний зэрэгцээ сайд эх орондоо ажиллах боломжийн талаар залууст танилцууллаа.

Тухайлбал, Оюутолгойд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулахаар бүртгэл эхэлсэн бөгөөд Улаанбаатараас 800, аймаг тус бүрээс 100 хүн гэсэн квот тогтоожээ. Төлбөргүй харин ч тэтгэлэгтэй энэ сургалтад хамрагдаад эх орондоо ажиллахыг хүсвэл та бүхэнд боломж олгоно гэж сайд хэлсэн юм.

Мөн Солонгосын тал манай улсаас гэрээгээр ажиллах хүмүүсийг загас агнуур, гахай, шувууны аж ахуйд авахыг хүсдэг. Харин сайд “Бид зам, гүүр, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт түлхүү ажиллуулах сонирхолтой байна” хэмээн санал тавьснаа мөн дуулгалаа.

Монгол иргэдэд бэрхшээл мундахгүй байна

Өдгөө БНСУ-д манай 30 гаруй мянган иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж, мөн цөөнгүй монгол эмэгтэй солонгос иргэдтэй гэр бүл болон амьдарч буй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд тус улсын үжынбү хотод ажиллах үеэрээ монгол залуучууд, эмэгтэйчүүдтэйгээ уулзжээ. Уулзалтад нийт 100 гаруй монголчууд оролцсон бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлсний ач холбогдол юу болох, ажиллах нөхцөл хүнд тоосжилт их, жижиг компаниуд ажиллагсдынхаа эрх ашгийг зөрчдөг, том компаниудыг сонгож болохгүй юм уу гэхчилэн олон асуудал хөндсөн байна. Солонгост хууль бусаар ажиллаж буй иргэдийн хувьд цалингаа авч чаддаггүй, эмнэлгийн үйлчилгээнээс хол гээд л олон бэрхшээл байдгийг уулзалтад ирсэн хүмүүс онцолжээ.

Тэрчлэн солонгос иргэдтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдэд ч хүндрэл их аж. Хэлний бэрхшээлээс болоод зөрчилддөг, тус улсын иргэн болоход хэцүү гэхчилэн. Ер нь гэр бүл зуучлалын байгууллагуудад хяналт тавьж, хариуцлага тооцохгүй бол охидыг хуурч гэрлүүлдэг, салалт их гэнэ. Эмэгтэйчүүдийн эрх ашиг зөрчигддөг ч хандах газаргүй, мэргэжлийн хуульч ажиллуулах, зөвлөгөө өгөх төв нээх хэрэгтэй гэсэн санал ч гарчээ. Мөн монгол эмэгтэйчүүд давхар иргэншилтэй болохыг хүсдгээ илэрхийлсэн байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3549370/05b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
17886 ЭЛГЭМСҮҮ ЯАРАЛТАЙ ТУС БОЛООРОЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-20 711
» СОЛОНГОСТ МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ АШИГ ИЙМ Л БАЙНА ДАГ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-20 884
17884 ЭНЭ ЯАЖ БАЙГАА ЮМ БОЛ БҮСГҮЙЧҮҮДЭЭ ...СОНИРХОЛТОЙ Л ЮМ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-20 984
17883 ????байHa [1] eenee12 2010-08-20 732
17882 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-20 441
17881 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-20 546
17880 oruulaad ogooch [2] lg123 2010-08-20 758
17879 ali n deer be,,,,,,,,,, [4] lg123 2010-08-20 2053
17878 busguichuudee xelj ogooch [1] never 2010-08-20 824
17877 asuuh zuil bna busguichuudee [1] shuushuu 2010-08-20 636
17876 yaraltai helj ogooch [2] ekhomina 2010-08-20 855
17875 deglem asuuya [2] oniagii 2010-08-20 996
17874 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA byandag 2010-08-20 630
17873 УУЧЛААРАЙ БҮСГҮЙЧҮҮДЭЭ ДЭНДҮҮ ГОЁ ТИЙМЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-20 1784
17872 МӨРӨӨДЛИЙН ХООСОН АЗ ЖАРГАЛ ИЙМ ХАЧИН БАЙДАГСАН УУ ??? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-20 823
17871 MINII BODOLOOR [1] jagaa4458 2010-08-19 1050
17870 tsestit ovchniig so r yu gej heldeg yum be ymar em uudag yum be helj ogooch [7] mjlmjl 2010-08-19 1429
17869 УЛААНБААТАР- ЧЭЖҮ-УЛААНБААТАР аялал 799 $ мөн СӨҮЛ-ЧЭЖҮ-СӨҮЛ аялал 390,000 w ЧЭЖҮ аралд ах дүү гэр бүл найз нөхөдтэйгөө уулзаж 3 өдөр хамтдаа зугаалах 010-7566-7074 XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-19 629
17868 8н настай охидууд........... [4] Маралгоо 2010-08-19 1010
17867 helj ogooroi tuslaarai [6] suren9 2010-08-19 1763
17866 ASUUYAA [2] jiinaa 2010-08-19 893
17865 lg-n utas [2] enkhzul99 2010-08-19 890
17864 ЗӨВЛӨЖ ТУСАЛВАЛ ИХ САЙН БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-19 899
17863 xvvxed [1] SBB 2010-08-19 988
17862 sain bna uu asuuy ????? [3] boloree 2010-08-19 1359
17861 БУЛАН ХАРИУЦАГЧ БАЙНА УУ [7] Балайэлгэмсүү 2010-08-19 1186
17860 elgemsuu d [5] madahbadrah 2010-08-19 1200
17859 hi helj tusalaach [4] вилгγγн 2010-08-19 1179
17858 ЭЛГЭМСҮҮ АНХААР [9] Балайэлгэмсүү 2010-08-19 1464
17857 Улаанбаатар- ЧЭЖҮ-Улаанбаатар аялал 799 $ мөн СӨҮЛ-ЧЭЖҮ-СӨҮЛ аялал 390,000 w ЧЭЖҮ аралд ах дүү гэр бүл найз нөхөдтэйгөө уулзаж 3 өдөр хамтдаа зугаалах 010-7566-7074 file XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-19 770
17856 mongol usgiin fond suulgamaar bna. [2] oodoshon huu 2010-08-19 1603
17855 jiremsen tehiin sheeg uuj bolohu? [2] mcblog 2010-08-19 2490
17854 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА jiinaa 2010-08-19 550
17853 huuhdiin otgon [2] Freet 2010-08-19 1172
17852 xelj tuslaach [1] LOVE24 2010-08-19 991
17851 ansahd em buudal bna bayaraa_5480 2010-08-19 830
17850 huuhed asuuya mishil 2010-08-19 956
17849 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-19 803
17848 tuslaach [1] 0415 2010-08-19 1302
17847 hi 150000 iin turaah taria choneand haana b.dag bol [1] nogrushka 2010-08-19 1112
17846 ГОО САЙХНЫ СЕТ ХЭРЭГЛЭЭД ИЙМ БОЛЛОО ..АНХААР НАЙЗУУДАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-19 1529
17845 ЭЛГЭМСҮҮД ...ЧИ СО ХҮНЭЭС БОЛГООМЖЛОХ НЬ ..... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-19 1397
17844 СОЛОНГОСЧУУД ИЙМЭРХҮҮ Л ХАЧИН СОНИН ХҮМҮҮС ДЭЭ . [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-19 2016
17843 mgl-s so-ruu, emegtei hund [2] huuuuue 2010-08-19 1242
17842 hi odoriin mend havagnaad bn yah be eejuudee??????????????? [3] gal23 2010-08-19 1482
배너신청
자생병원

배너신청