Moderator: mgl_300
Сайн байцгаана уу, би амьдралдаа тохиолдоод байгаа нэгэн зүйлийн талаар уншигч та бүгдээс зөвлөгөө авмаар байна.
Би гэр бүлтэй, хүүхэдтэй. Одоогоос 5 сарын өмнөөс би өөрөө ч хүсээгүй мөртлөө гэр бүлтэй нэгэн залуугийн бас нэг давхар нууц уулздаг хүн нь болчихлоо. Тэр залуу өөрөөсөө 10-аад насаар эгч эмэгтэйтэй бараг 7-8 жил холбоотой байдгийг мэддэг боловч яагаад ч юм сонирхоод түүний хүслийг биелүүлчихлээ. Тэгээд дахиад уулзахгүй байя, энэ бол алдаа байжээ, бид зөвхөн хамт ажиллацгаадаг энгийн хүмүүс байх хэрэгтэй гэж хэлэхийг маш их хүсч байгаа ч яаж эвтэйхэн хэлж ойлгуулахаа мэдэхгүй байна. Учир нь бид сексийн хувьд бие биендээ маш таалагдсан, нэг үгээр хэлэхэд тохирсон гэх үү дээ. Миний хувьд түүнтэй унтахад урд нь мэдэрч үзээгүйгээ ч мэдэрсэн. Гэвч амьдрал бол зөвхөн секс биш, хүнлэг сэтгэл, гэр бүл, хайр, хүндлэл, гэж боддог болохоор тэр залуугийн эхнэрийг бодох бүр яс хавтайж бас нөхрийгөө хуурч байгаадаа сэтгэл өвдөж байна. Сүүлийн үед би түүнийг нөхрөөсөө ч илүү хайрлаад сэтгэл татагдаад түүнээс бас хайрыг хүсдэг болоод байх юм. Хамгийн аймаар нь тэр залуу, түүний олон жил холбоотой байгаа эмэгтэй бид 3 хамт ажилладаг. Тэр эмэгтэй намайг түүнтэй огт холбоогүй байх үед л залуу амрагаа надтай хардаж уурлаж байсныг би саяхан мэдсэн.
Би тэр залууг тэр эмэгтэйгээсээ болих санаатай зориуд надтай уулзаж өөрөөсөө холдуулах гэж намайг ашиглаж байгаа юм болов уу гэж бодож үзсэн, тэгэхээр бас биш юм шиг, би түүнийг арай ч тийм зүйл хийхгүй байх гэж бодож байна. Түүний эхнэр нь тэр удаан холбоотой байгаа эмэгтэйг мэддэг гэсэн. Гэвч нөхөр нь салах бодолгүй, хүүхдүүддээ хайртай халамжтай болохоор яах ч аргагүй тэсч байгаа байх аа. Цаад уулздаг эмэгтэй нь нөхөргүй чөлөөтэй болохоор санаа зовох зүйлгүй одоо ч уулзаж учирч байгаа. Миний хувьд хайрын гурвалжинд ормооргүй байна, тиймээс яаж эвтэйхнээр түүнд хэлж , энэ арчаагүй байдлаасаа гарах вэ, миний цалин хөлс нийгмийн асуудал гээд олон зүйл тэр залуугаас шууд хамаардаг учраас өөртөө хохиролгүйгээр шийдмээр байна. эсвэл ажлаасаа гарах хэрэгтэй юм болов уу, Өмнө нь би тэр залууд амьдралаа бодооч, ханиа гэр бүлээ хайрлаач, битгий өөр хүнтэй 2 эхнэртэй юм шиг зовж амьдраач гэж хэлэхийг маш их хүсч байсан ч хүний амьдралд оролцоод юуга хийхэв, өөрөө мэдэж байгаа байлгүй гэж боддог байв. Гэтэл одоо би ч бас нэмэрлээд л эхнэрийг нь доромжилж байдаг, ямар тэнэг юм бэ гэж гутарч байна. Хамгийн хачирхалтай нь тэр залуу маань юу ч болоогүй юм шиг, амьдралд байж л байдаг зүйл мэтээр надад хэнэг ч үгүй 2 эмэгтэйтэй зэрэг явж байж, тэр эмэгтэйтээгээ бараг уулзахгүй байгаа гэж худлаа хэлэх юм. Одоо хамгийн чухал нь би ямар ч гэсэн тэрнээс маш хурдан болих хэрэгтэй. Би түүнтэй уулзахгүй, арга саам хийж байгаа ч намайг аргагүй байдалд оруулаад байх юм. Түүнээс болихын эхлээд яах хэрэгтэйг та бүхэн надаа зөвлөөрэй.
ЮУН Ч ИЛҮҮ ХАРЖ БИЛҮҮ ДОЛООСОН ЗАНТАЙ ЮМ БАЙГААГАА ХАЙРЛААД Л АМЬДАРВАЛ БОЛОО ЮМ БИШҮҮ !!!!!!!! ЭР ХҮНИЙГ ТЭНЭГ ХҮМҮҮС ГЭЖ БОДООГҮЙ БИЗ ДЭЭ ХЭЗЭЭ Ч ЭР ХҮН ЧАМАЙГ БУЦААД СЭТГЭЛЭЭ НЭЭСЭН Ч БАЙСАН СЭТГЭЛИЙН СААТАЛТАЙ Л БИШ БОЛ АРААРАА ТАВИУЛСАН ЭХНЭРЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ ТАРХИ НЬ ЭРГЭСЭН ЭР ХҮН ХОРВОО ДЭЭР 1-ШИРХЭГ Ч БАЙХГҮЙ ..ҮҮНИЙГ МЭДСЭН ТОХИОЛДОЛД ЭР ХҮН ХЭЗЭЭ Ч ӨРШӨӨДӨГГҮЙ ЭМ ХҮН БОЛ АМЬДРАЛАА БОДООД УУЧИЛДАГ СЭТГЭХҮЙН ЯЛГАА ИЙМ Л БАЙДАГ ..ӨӨРТӨӨ Л...
БҮСГҮЙ ХҮН ГЭДГЭЭ МЭДРЭЭД ХИЧНЭЭН АГУУ ХҮСЭЛ БАЙВЧ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАЛГҮЙ ХҮНДТЭЙ БАЙ Л ДАА БОЛМООР Л ЮМ
БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГНИЙГ… ӨӨРТӨӨ БИШ ӨӨРӨӨ САЙН ЗАЛУУГАА ХҮСЖЭЭ ..ТААЛАМЖТАЙ САЙХАН БАЙХ БОЛНО ЭXЛЭЭД ЗҮГЭЭР Л ЭНГИЙНЭЭР ХЭЛЭХЭД УНТАЖ БОЛНО…БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГЭН ЗАЛУУД ХАЙРТАЙ БАЙХ СОНИН БИШЭЭ ДАСДАГ Л ЮМ СОНССООР БАЙГААД …. ХАРИН ДАРАА НЬ ЯАХ БОЛ ?????????? ————-*****ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ИХ ХАЧИН *******..ЭМЭГТЭЙ ХҮН ИХ ХАЙРЛУУЛЖ БУСДАД ӨӨРИЙГӨӨ БАГА ОЙЛГУУЛАX ТАВИЛАНТАЙ . УУЛЗААГҮЙ БАЙХДАА ГЭГЭЛЗСЭН СЭТГЭЛ УУЛЗААД УЧРААД ГҮН ХАРИЛЦААНД ОРЧИХООРОО БҮСГҮЙ ХҮН ХАЙЛЖ УРСААД НӨГӨӨ ХҮНЭЭ УЛАМ САНААД УЛАМ ИХЭЭР ХҮСЭЭД БАЙДАГ БОЛЧИХДОГ ФИЗИОЛОГИЙН НАРИЙН ОНЦЛОГТОЙ ———————————….ХАРИН ЭР ХҮН ШУУД Л СОНИРХОЛ НЬ БУУРДАГ ГЭЭД Л ТӨСӨӨЛ ДӨӨ **************ЭМ ХҮН ДОТНО ХАРЬЦААНД ОРЧИХООРОО НАДТАЙ ХАМААРАЛТАЙ ГЭЭД ОЙЛГОЧИХДОГ **************..ИНГЭЭД ҮНЭ ЦЭНЭЭ АЛДСАН БОЛЖ ХУВИРАХ УУ?????? БОДООД ҮЗЭЭРЭЙ СЭХ ХҮЧЭЭР БИШ ХҮСЛЭЭРЭЭ ХИЙХ ЁСТОЙ