Moderator: mgl_300



-Та нэлээд жин нэмчихээ юу даа?
-Тийм ээ. Ажил гэж гүйсээр байгаад тураах төвөөр үйлчлүүлж чадахгүй байна. Гэхдээ би өвөл фитнесст явсан, яваагүй турчихдаг юм. Харин зун болохоор таргалчихдаг.
-Одоо шинэ кинон дээрээ ажиллаад завгүй байна уу?
-Манай продакшн хөгжилтэй залуусын хайр сэтгэлийн сэдэвтэй кино хийж байгаа. Зураг авалт амжилттай хийгдэж дууссан. Одоо дуу хөгжим монтажныхаа ажил дээр явж байна.
-Таныг их хөгжилтэй хүн гэдэг. Ер нь ч урлагийн хүмүүс хөгжилтэй байж үзэгчдийг өөртөө татна байх. Тийм үү?
-Хүн хүн өөрийнхөөрөө л хүлээж авч, дүгнэдэг байх даа. Зарим нь яравгар гэж байхад зарим нь хөгжилтэй дандаа инээж явдаг л гэдэг юм. Тухайн цаг үед сэтгэл догдолсон эсвэл хөнгөн гунигтай байсан уу түүгээрээ л нүүр царайны хувирал илэрдэг байх. Оюутан байхад ангийнхан маань, бас багш нар дандаа инээмсэглэж явдаг гэж ярьдаг байсан. Харин одоо заримдаа уцаарладаг болчихоод байгаа. Ер нь би хүмүүсийг нүд дүүрэн инээмсэглэлтэй яваасай гэж хүсдэг. Гэвч одоо гудамжаар явж байгаа хүмүүс ихэнхдээ хөмсөг зангидсан дүнсгэр шаналсан царайтай харагдах болж. Энэ нь надад гунигтай санагддаг. Амгалан тайван, сайхан инээмсэглэсэн хүний хажуугаар өнгөрехөд дагаад сэтгэл санаа сайхан болчихдог шүү дээ. Түүн шиг бие биедээ зөв энерги, халуун дулаан сэтгэл хайрлаж байх нь зүйтэй юм болов уу гэж боддог.
-Та урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Сайхан эмэггэй гэж таны бодлоор ямар эмэгтэйг хэлэх вэ?
-Сайхан гэдэг үг агуулгынхаа хувьд ергөн ойлголт л доо. Зөвхен царай зүс, бие хааны сайхнаар хэмжигдэхгүй. Мэдлэг, боловсрол, дотоод сэтгэхүй, соёл хүмүүжил, зан төрх энэ бүгд цогц бүрдэж сайхан гэдэг үгний утга учрыг илэрхийлдэг болов уу.
-Та нэг их буддаггүй юм аа даа. Урлагийнхныг энгэсэгнээс ангид бодож боломгүй санагддаг?
-Надад будах тусам овор нэмдэг юм шиг санагддаг. Ер нь манай удамд буддаг хүн нэг их байгаагүй. Хэрэв ээж маань их буддаг байсан бол магадгүй дагаад өдөр болгон будах байсан байх. Гэхдээ бид орой болгон тоглолт дээр будах шаардлага гардаг шүү дээ. Тиймээс хааяа нүүрээ амраах хэрэгтэй.
-Бүсгүйчүүд өтөлж хөгшрөхөөс айдаг. Гэхдээ урлагийнхан залуу насаа хадгалсан овор багатай байх юм. Энэ нь ажил мэргэжилтэй холбоотой юм болов уу?
- Жамын юм жамаараа л явна. Өтөлж хөгшрөх нь хорвоогийн жам. Түүнээс гажих ёсгүй. Залуу байхдаа хүний нүдэнд аятайхан харагддаггүй хэрнээ хөгшрөөд сайхан харагддаг хүмүүс байдаг шүү дээ.
-Таны хэлэх дуртай үг тань?
-Санаа зөв бол заяа зөв гэхчлэн бэлэг дэмбэрэлтэй сайхан үгнүүд олон байна. Энэ үгийг би байнга охиндоо хэлдэг. Хүн юмыг дандаа болж бүтнэ гэж өөдрөг сэтгэлээр бодож явбал болж бүтэхгүй юм үгүй. Тэр хэмжээгээр амьдрал, ажил үйлс тэгширч бүх юм зөвөөр эргэх магадлал өндөр байдаг гэж боддог.
-Эцэг, эхчүүд хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэх сонирхол ихтэй. Та ч гэсэн охиноо жүжигчин болгохыг зорьж байгаа гэл үү?
-Охин маань багын суурь хүмүүжил сайтай. Одоо миний мэргэжлийг өвлөх гээд ажиллаж байна. Би ч хажуунаас нь тэгэх ёстой, ингэх ёстой гээд бараг залхтал нь үглэх юм даа. Одоогоор ямар жүжигчин болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна.
-Хүмүүс кайфтай амьдарна гэж их ярьдаг. Таны хамгийн их кайф авдаг зүйл юу вэ?
-Ажлаасаа их кайф авдаг. Ер нь бид ихэнх цаг хугацааг ажлын байран дээр бэлтгэл сургуулилтаа хийгээд өнгөрөөдөг шүү дээ. Ийм сайхан жүжигчиний мэргэжил эзэмшээд түүнээсээ кайф авна гэдэг хамгийн том аз жаргал.Өөрөөр хэлбэл сэтгэл хангалуун байх агшин л хамгийн аз жаргал юм даа.
-Дуучид ивээн тэтгэгчтэй байдаг. Жүжигчдэд ч бүтээлийг үнэлсэн хүмүүс тодорхой хэмжээгээр тусалдаг хүмүүс байдаг байлгүй?
-Миний хувьд бусдаас эдийн засгийн тусламж аваад байдаггүй. Түүнээс илүү сэтгэл санааны урам өгөх нь надад хамгийн их баяр баяслыг авчирдаг. Ер нь эргэн тойронд сайхан хүмүүс байх тусам түүгээр тэтгэгдэж тэжээгдэж амьдардаг болов уу гэж боддог юм.
-Тайзан дээрх хамгийн сайхан дурсгалт агшин тань?
-Үзэгчдийн алга ташилтаар мялаалгах тэр агшинд хамгийн их баяр бахдал төрдөг. Өөрөөр хэлбэл үзэгчид сайхан хүлээж авах тусам омогшдог гэх үү дээ.
-Та чадварлаг сайн жүжигчний нэг. Ер нь сайн жүжигчин байхын тулд яаж хөдөлмөрлөх ёстой вэ?
-Сайн жүжигчин байхын тулд уйгагүй хөдөлмөрлөж, урлагт өөрийгөө зориулах ёстой. Сэтгэлээ бүрэн зориулж байж түүнийхээ үр шимийг хүртэнэ.
Зарим хүмүүс авьяастай л бол сэтгэл, ухаан хоёр хэрэггүй аяндаа л авьяасаараа цоороод гараад ирнэ гэдэг. Тийм биш. Тэр авьяасыг зөв хөтлөх зөв тийш нь залах, зөв хөгжүүлэх, хөглөх, тун хэмжээгээ барих энэ бүгдэд заавал ухаан хэрэгтэй.  Тэр ч утгаараа авьяас, ухаан, сэтгэл нийлж байж амжилтад хүрдэг.
-Таны хань бас жүжигчин хүн. Бие биедээ зөвлөж алдаа оноогоо ярилцахад амар байдаг байх даа?
-Тэгэлгүй яахвв. Манай Бархүү их мэдрэмжтэй. Айхтар залуу л даа. Уран бүтээлчийнхээ хувьд ч их авьяаслаг. Тийм учраас нэг нэйнийгээ илүү ойлгож миний уран бүтээл бас өөрийнхөө уран бүтээл дээр ярилцдаг. Ер нь бид хоёрын хувьд илүү амар, сэтгэл дүүрэн амьдарч байгаа.
-Хүн болгон янз бүрийн зүйл сонирхож түүндээ чөлөөт цагаа зарцуулдаг. Таны хувьд?
-Би багаасаа ном унших дуртай хүүхэд байлаа. Уншсан номныхоо үгүүдийг нь өдрийн тэмдэглэлдээ бичиж авдаг байлаа. Харамсалтай нь долдугаар сарын нэгний үймээний үеэр бичсэн зүйлүүд маань бүгд шатчихсан. Хувцас хунар, эд зүйл олдоно. Харин бичиж тэмдэглэсэн зүйл, ховор нандин зурагнууд эргээд нөхөгдөхөд хэцүү байдаг юм байна. Дээр нь ээж маань ээмэг бөгжний маш их цуглуулгатай атал би нэг их бөгж ээмэг зүүх дуртай биш. Нэг л том бөгж зүүдэг. Гэхдээ нас ахиад ирэхээр сайхаи ээмэг бөгжнөөс буцахгүй болох байх аа.
-Зарим хүмүүс олонд танигдаад нэр төр олоод ирэхээрээ хуучин найзуудаа мартах нь бий?
-Би хүнийг мэдлэг боловсрол, өмсч зүүсэн, гадаад өнгө төрх, амьдрал ахуйгаар нь ялгаж харьцах дургүй. Манай аав биднийг хар багаас нь хүнтэй хүн ёсоор харьц гэж мах цусанд     минь     шингэтэл ойлгуулсан. Энэ бол хүнд байх ёстой эрхэм чанарын нэг. Би энэ тал дээр маш их анхаардаг. Охиндоо ч хэлдэг.
Залуучуудыг ч тийм байгаасай гэж хүсдэг. Ажиглаад байхад зарим хүмүүс дарга даамал, нэр төртэй хүмүүстэй өөр харьцаад, ахуй амьдрал, ажил мэргэжил доогуур албан тушаалтай хүмүүстэй ширүүн харьцдаг. Хэчнээн эд хөрөнгө цуглуулсан, өндөр албан тушаалтай байсан ч бид нэг л өдөр хорвоогоос буцна шүү дээ.
Тийм учраас хүн болж төрсөн цаг үедээ бие биесээ хүндэтгэж сайхан харьцаж хайрлаж хамтарч нийгэмшиж амьдрах нь чухал юм.
-Өнөөдөр ялангуяа уран бүтээлч хүмүүсийн дунд атаархал их байдаг. Ер нь та атаархлыг юу гэж үздэг вэ?
-Атаархал авьяасгүй хүмүүсээс төрдөг зүйл. Илүү дутуугаа мэдрэхдээ л хүн хүнд атаархдаг байх. Урлагийн тогоонд атаархал багагүй байдаг. Энэ дунд өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Ер нь урлагийн тогоонд өөрийгөө зөв авч явахад нэлээн ухаан зарцуулна шүү.Тэгэхгүйгээр өөрийгөө зөнд нь орхиод магтсан хүнд нь баярлаж, зэмлэсэн хүнд нь хорсож гомдоод байж болохгүй. Хүн магтаал, шүүмжлэлд их хянамгай хандах ёстой. Зарим нь худлаа магтана, бялдуучилж хөөргөж магтаж байхад зарим нь цаашлуулж, явуулж магтана гээд олон янз шүү дээ. Бас зэмлэл шүүмжлэл ч олон янз. Зарим нь нөхөрсөг байдлаар үнэн сэтгэлээсээ хэлж байхад зарим нь зориуд нэр хүндийг нь унагаж гутаан доромжлох нь ч бий.
-Таны хувьд жүжигчин болсноосоо хойш магтаал шүүмжлэл хоёрын алийг нь илүү сонссон бэ?
-Өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ. Магтаалыг илүү сонссон ч хянуур хандана гэж боддог. Хэтэрхий магтаалд хөөрсөн хүнээс сүүлдээ юм гарахаа ч больчихдог юм. Тиймээс ч уран бүтээлч хүн урдаас өөрийгөө харж сурах хэрэгтэй. Кино, жүжиг ч бай аль алинд нь тоглож байхдаа хүн өөрийгөө урдаас харж илүү хийж байна уу, дутуу хийж байна уу  гэдгээ харах чадвартай байх ёстой. Ийм нүд зайлшгүй байх ёстой.
-Энд тэнд явж байхад гарын үсгийг тань авъя гэсэн хүмүүс бишгүй таардаг биз?
-Хүүхдүүд зарим уран бүтээлч дээр цаасан дээр гарынх нь үсгийг зуруулах гээд ирдэг. Гэтэл тэд зурахгүй гээд татгалздаг. Харин охин маань ээжээ цаасны тасархай барьсан хүүхэд гарын үсгийг тань авъя гэвэл зураад л өгч байгаарай гэж хэлсэн. Магадгүй тухайн хүүхэд таны гарын үсгийг нэг өдөр гээчихэж болно шүү дээ.
Гэхдээ тэр гарын үсгийг хоёр цаг ч болов хадгалаад хүмүүст үзүүлж баярлах сэтгэл төрүүлнэ гэдэг нь чухал байхгүй юу. Түүний тулд гарын үсгээ өг гэдэг. Түүнээс та гарын үсгээ мөнхлүүлэх гээд байгаа юм биш гэж хэлсэн. Өмнө нь өөрөө ингэж бодож байгаагүй болохоор охиныгоо яасан гярхай юм бэ гэж бодож байсан шүү. Түүнээс хойш охиныхоо үгэнд ороод тасархай цаасан дээр ч хамаагүй гарын үсгээ зураад өгдөг болсон.
-Та нэг үе олны танил хүмүүстэй нэр холбогддог байсан. Энэ үед мэдээж мөрөөрөө ажлаа хийж яваад элдвийн хэл аманд ороод хэцүү санагддаг байсан биз?
-Түүнд би огт ач холбогдол өгдөггүй. Юм бүхнийг цаг хугацаа харуулна гэж бодоод өмнөх уран бүтээлээ хийгээд л явдаг байлаа. Хэтэрхий доромжлох, гүтгэх үе бишгүй байсан.
Тэр бүхэнтэй хөөцөлдөөд нэр төрөө олж авах гээд гүйж явах зав чөлөө ч байгаагүй.Цаг хугацаа өнгөрөх тусам хүний сэтгэлд тээгдсэн эмзэглэл, гомдол багасдаг. Тэгж л өөрийгөө тайвшруулдаг байлаа даа.
-Орчин үед хүмүүс мэдээллээс хоцрохгүйн тулд байнга өөрийгөө боловсруулдаг болсон. Та ч мөн ялгаагүй биз?
-Хүн цаг зав гарвал өөрийгөө боловсруулж байх хэрэгтэй, Ялангуяа бидэн шиг шоу урлагт хүч сорьж орчин цагтай хөл нийлүүлж алхах гэж яваа хүмүүсийн хувьд цаг үеэсээ хоцорч болохгүй.Тийм учраас орчин үеийн дуу бүжиг, өнөөгийн залуучууд юу сонирхож байна гэдгийг гярхай мэдэрч сурах хэрэгтэй. Ер нь цаг үеэсээ хоцорсон үгүй нь уран бүтээл дээр харагддаг.
-Та жүжиглэж, бүжиглэж, дуулж зарим үед хөтлөгч ч хийдэг. Ингэж юм юманд хүч сорьж байж уран бүтээлч хүн өсдөг байх?
-Би энэ тал дээр өөрийгөө голдог. Заримдаа дөрвөн жил юу сурсан бэ гэж бодож харамсдаг юм. Хэрэв тэр дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлэхэд цаг зарцуулсан бол үүнээс илүү сайн дуулж бүжиглэх байсан. Өнөөдөр цаг үе, нийгэм маш хурдтай урагшилж байна. Жүжигчид ч гэсэн үүнтэй зэрэгцэж хөгжих шаардлагатай байна. Гэтэл шинээр гарч ирж байгаа жүжигчид дээрх хурдыг гүйцэхгүй сэтгэн бодох чадвар нь удаан байна. Тиймээс бүжиглэх дуулах тал дээр шинэ жүжигчид тааруухан байна гэж хэлж болно. Гэтэл гадаадын жүжигчид бүгд мундаг бүжиглэж дуулж байна. Бид яагаад тийм байж чадахгүй гэж. Үүнийг би сургах систем хоцорч байна гэж ойлгодог.
Цаашдаа ч залуу жүжигчдээс цаг үе илүү ихийг шаардана. Энэ бүхэнд жүжигчин хүн овсгоотой байж өөрийгөө бэлтгэх шаардлагатай болно гэсэн уг. Тиймээс дээрх шаардлагыг биелүүлэхийн тулд жүжигчид өөрсдийгөө боловсруулах ёстой гэж бодож явдаг даа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/3479933/20a/trackback

profile

Маралгоо

2010.08.05 12:11:35
*.254.53.83

Хүн юмыг дандаа болж бүтнэ гэж өөдрөг сэтгэлээр бодож явбал болж бүтэхгүй юм үгүй. Тэр хэмжээгээр амьдрал, ажил үйлс тэгширч бүх юм зөвөөр эргэх магадлал өндөр байдаг гэж боддог

 

Тиймээ үнэхээр сайхан ч хүүхэн мундаг хөдөлмөрч авьяастай ч хүн шүү бахархаж явдагдаа

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211354
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239275
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366663
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365250
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524264
17301 Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье” ( Өрөвдмөөр түүх байна Заавал уншаарай ) [3] sarnai007 Aug 05, 2010 2296
17300 ЧИ ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭЖ БАЙНА УУ ???? ТЭГВЭЛ Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 05, 2010 1328
17299 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ [1] Маралгоо Aug 05, 2010 1755
17298 Elgemsuugees asuuh ni... [4] saza4277 Aug 05, 2010 1689
17297 1 nastai huuhdiin hool [2] deky Aug 05, 2010 7378
» ****ҮНЭХЭЭР ЦОГЛОГ САЙХАН ХҮҮХЭН ШҮҮ .ЮУ ХЭЛЭХЭВ **** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 05, 2010 2259
17295 nemegdel xool asuuy ? [4] vrtei hvn jargaltai Aug 05, 2010 2529
17294 jiremsen eej nar ene xaluund yaj baina ?? [5] Lizaa Aug 05, 2010 1726
17293 Өнөөдөр Улаанбаатарт 18-20 градус дулаан байна Маралгоо Aug 05, 2010 915
17292 hi jiremsnii todorhoilolt? [3] tsomo123 Aug 05, 2010 1968
17291 Үс их унаад байвал энийг хэрэглээд үзээрэй. [1] 현아 Aug 05, 2010 1238
17290 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ Aug 05, 2010 816
17289 HAJUU OROO BAINA marlaa247 Aug 05, 2010 802
17288 Eejuudee nadaa baga ch gsn setgeliin dem ogooch [4] angella2010 Aug 05, 2010 1612
17287 CHI MINI jagaa4458 Aug 04, 2010 1241
17286 Аюуш, Одко хоёр хамтдаа байхдаа сайхан харагдаж байна [1] Маралгоо Aug 04, 2010 1434
17285 ajil asuuya? [1] kooko Aug 04, 2010 981
17284 Унаагаар үйлчлэнэ file Унаагаар үйлчлэнэ. Aug 04, 2010 804
17283 *********ГОЁМСОГ ИХЭМСЭГ ЭРХЭМСЭГ ТАНСАГ НАНДИН БҮСГҮЙ ********* [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 04, 2010 2447
17282 Xошин шогын түүвэр xэсэгүүд... Маралгоо Aug 04, 2010 716
17281 БҮСГҮЙ МИНЬ ЧАМД ХЭН НЭГЭН ЗАЛУУ БИЕД ЧИН ХҮРЭЭГҮЙ БИЗ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 04, 2010 993
17280 СОЛОНГОСТ БАЙДАГ МОНГОЛЧУУД МИНЭЭ БОЛГООМЖИЛ.. Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 04, 2010 1338
17279 ОХИНОО Л ХАЖУУДАА АВМААР БАЙЛГАМААР БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 04, 2010 983
17278 ♥ http://www.mongoltown.co.kr сайтаас утас худалдан авахад үзүүлэх урамшуулал ♥ m109 Aug 04, 2010 1590
17277 НАДАД ЯАХЫГ МИНЬ Л ТА НАР ХЭЛЭЭД ӨГ ЗА ..ӨӨРИЙГ ХҮСЭХГҮЙ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 04, 2010 1174
17276 eejudee ......... [1] hoorhon0709 Aug 04, 2010 1051
17275 BUSGUI jagaa4458 Aug 04, 2010 1056
17274 ohidduuddaa jagaa4458 Aug 04, 2010 1259
17273 hi eejvvdeesee asuuya [1] xlady Aug 04, 2010 1047
17272 2sartai hvvhed odort heden udaa baah yostoi yum be? [2] odgko Aug 04, 2010 1814
17271 Зохиомлоор үр тогтоох аргын тухай Маралгоо Aug 04, 2010 1364
17270 bvsgvichvvdee shampoonii talaar asuuh gesiinma? [1] mcblog Aug 04, 2010 1098
17269 sumiin urilgaa [2] shineleg buxen Aug 04, 2010 1192
17268 28-35 nasnii em MGL butsnaa jagaa2010 Aug 04, 2010 808
17267 ASUUYA??? [2] martuuzai Aug 04, 2010 1515
17266 helj ogooch busguichuudee [1] saruulaa Aug 04, 2010 1281
17265 Үнэртэй усны талаарх нийтлэг асуултууд Маралгоо Aug 04, 2010 1564
17264 Халуун өдрүүдэд хөлрөхөөс хэрхэн сэргийлэх вэ? Маралгоо Aug 04, 2010 1323
17263 Шөнийн тос хэрэглэхийн ач тус юу вэ? Яагаад хэрэглэх ёстой вэ? Маралгоо Aug 04, 2010 1341
17262 Будагтай үсийг арчилах заавар Маралгоо Aug 04, 2010 1361
17261 ??????байнa [3] eenee12 Aug 04, 2010 1291
17260 Кремийг хэрхэн зөв сонгож, зөв хэрэглэх вэ? Хэрхэн хиймэл бус байгалийн харагдах вэ? Маралгоо Aug 04, 2010 1815
17259 hezee gardag ve [2] e.huu Aug 04, 2010 1032
17258 Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. ANGEL SALON Aug 04, 2010 755
17257 ТҮҮНИЙГ НЭГ Л УДАА УУЧИЛ ДАХИН БОЛ ҮГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 04, 2010 832
배너신청
자생병원

배너신청