Moderator: mgl_300
Шөнийн тос хэрэглэхийн ач тус юу вэ? Яагаад хэрэглэх ёстой вэ?
Уншсан 1341 vote 0 2010.08.04 13:58:02
Яагаад шөнийн тос хэрэглэх ёстой вэ?
Шөнө хүний арьс бүрэн тайвширч амардаг тул тосыг маш амархан хүлээн авдаг. Тийм ч учраас шөнийн тос арьс арчилгааны хамгийн чухал хэсэг гэгддэг буюу үйлчилгээ нь өдрийн тосыг бодвол илүү сайн байдаг юм.
Өдрийн тос, шөнийн тосны гол ялгаа нь найрлагандаа байдаг. Өдрийн тосны найрлага нь илүү энгийн, арьсыг хамгаалах чийгшүүлэх найрлагатай бөгөөд нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Харин шөнийн тосны хувьд хөгшрөлтөөс сэргийлэх, арьсны эд эсийг нөхөн сэргээх, уян хатан чанарыг хадгалах, үрчлээсийг багасгах үйлчилгээтэй байдаг.
Хэрхэн өөрт тохирсон шөнийн тосыг сонгон авах вэ?
Юуны өмнө шөнийн тос хэзээ ч тосорхог, тослог ихтэй байж болохгүй. Мөн арьсанд хурдан шингэцтэй байх ёстой.
20 нас
Хэрвээ та 20 настай бол шөнийн тосны найрлаганд нь зөгийн бал, зуун наст, чамомил орсон байвал тохиромжтой. Хэрвээ тослог арьстай бол тослоггүй тосыг сонгоорой.
30 нас
Та 30 хүрсэн бол үрчлээс, хөгшрөлтөөс хамгаалах эрчимтэй найрлагыг сонго. Ретинол, коллаген, био амины хүчил, витамин агуулсан байвал тохиромжтой. Түүнчлэн нүднийхээ эргэн тойронд үрчлээсээс хамгаалах тос түрхэж эхлээрэй.
40 нас
Хэрвээ та 40 нас хүрсэн бол гүн үрчлээс, хавдалт, арьс унжихаас сэргийлсэн тосыг түрхэж эхэлнэ. Найрлаганд нь коллаген, ретинол, пептид, био липид, зэс, буурцаг, витамин агуулсан байх ёстой.
Шөнийн тосыг зөв хэрэглэх
Та хэдэн ч настай, ямар ч төрлийн арьстай байсан, нүүрээ өдөрт 2 удаа цэвэрлэж байх ёстой. Эхлээд нүүр угаагчаар угаагаад дараа нь лосионоор арчиж цэвэрлэнэ.
Тосоо түрхэхээсээ өмнө нүүрээ сайтар хатаасан байх шаардлагатай. Тосыг нүүрний дунд хэсгээс гадагш гэсэн чиглэлтэйгээр түрхэнэ. Гэхдээ их зузаан түрхэж болохгүй. Харин нүдэндээ зориулалтын тосыг түрхэнэ. Шөнийн тосыг нүдэнд ер түрхэж болохгүйг санаарай.