Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Энэ онд БНСУ Монгол Улсаас  дахин ажиллах  хүч авахаар болж 15 мянга  орчим иргэд  бүртгүүлэн 14 мянга 600 гаруй хүн  3100-хан  “виза”-ны төлөө  өрсөлдсөн.  Үлдсэн 10 мянган гаруй иргэдээс 100 гаруй хүн  шалгалтын  дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, санал гомдол гаргаад байгаа. Анхнаасаа 3100 хүн тэнцүүлэх ёстой байсан Солонгосын холбогдох байгууллага   бүртгүүлэх хүсэлтэй хүн бүрийг  хязгааргүй  бүртгэх журам оруулсан нь өнөөдөр ийм  нөхцөл байдал үүсэх шалтгаан болсон гэх хүмүүс цөөнгүй.  Тиймээс ч шалгалтад  тэнцээгүй иргэд шалгалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу НХХЯ, Гадаадад ажиллах хүч илгээх төв Солонгосын холбогдох  агентлагт 80-аас дээш оноо авсан иргэдийн материалыг дахин нягтлах, 80-144 оноо авсан 5000 гаруй иргэдийг бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэнцсэн хүмүүсийн нэрийг тус улсын хөдөлмөрийн биржид байршуулах гэсэн хоёр хүсэлтийг гаргасан юм. Хүсэлтийн хариу долдугаар  сарын 28-нд буюу өчигдөр гарах байсан ч нааштай хариу авахыг хүлээсэн  иргэдийн горьдлого  талаар боллоо. Шалгалтын дүнд сэтгэл дундуур байгаа иргэд  арваад хоног НХХЯ, ГАХИТ-ийн үүд манаж сууна. Тэдний дунд дөрвөн жил дараалан Солонгос хэлний шалгалт өгөөд тэнцээгүй  ч хүн байх. Бид энэ талаар гомдолтой байгаа иргэдийн байр суурийг сонирхоход дараах хариултыг өгч байна.

БЗД-ийн иргэн н.Хандсүрэн:

-Манай хүү, охин хоёр шалгалт өгсөн. Хүү маань дөрөв дэх удаагаа  энэ шалгалтыг өгөөд 116 оноо авсан ч  тэнцсэнгүй. Олон жил  хөөцөлдөж энэ  жил итгэл  найдвар тавьж байсан ч  бас  л  чадсангүй. Гомдолтой бай­на. Олон хоног зардал чирэгдэл бол­сон.  Бүртгүүлэхдээ хүртэл  дотор нь ажил­лаж байсан хүнд 50 мянган төг­рөг “атгуулж” байж бүртгүүлсэн. Одоо гомдолтой байгаа хүмүүсийн  хү­сэл­тийг хүлээн авч Солонгосын хөдөл­мөрийн биржид байршуулж өгөхийг л хүлээж байна гэлээ. Энэ мэт  олон иргэд тэнд хүлээж байсан тул ГАХИТ-ийн дэд захирал С.Энхболдоос зарим асуултад хариулт авлаа.

-Солонгос улсын холбогдох агент­лагт хүсэлт хүргүүлээд байгаа. Хү­сэл­тийн хариу хэрхэн шийдэгдэх  бол?

-Иргэдийн хүсэлтийг дамжуулсан. Гадаадад  ажиллах хүч илгээх төв бол зуучлагч байгууллага. Шийдвэрийг зөвхөн Солонгосын тал шийдэх учир ямар хариу ирэхийг мэдэхгүй байна.

-Шалгалтад тэнцээгүй иргэдийн зүгээс 3100 хүнийг авах нь тодорхой байхад олон мянган хүн бүртгэх шаардлагагүй байсан гэсэн яриа бий. Бүртгэх хүнийхээ тоог хяз­гаар­лах боломжгүй байсан юм уу?

-Солонгос улсаас  иргэдийг бүртгэх тухай журам ирсэн. Тэрхүү журамд бүртгүүлэх хүсэлтэй хүн бүрийг хязгааргүй  бүртгэнэ гэсэн байгаа. Бид түүнийг нь өөрчилж, бүртгүүлэх хүсэл­тэй иргэдийн тоог  хязгаарлах эрх­гүй. Энэ тухайгаа ч хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр олон удаа мэ­дээл­сэн. Нэгэнт авсан онооныхоо дараал­лаар  3100 хүн тэнцүүлсэн бай­хад­ одоо ингэж чирэгдэл болох хэ­рэг­гүй. Вьатнам улсад 71 мянган хүн бүртгүүлснээс 8000 иргэнийг  тэнцүүлсэн тухай мэдээ бий. Тэгэхээр энэ зөвхөн манай улсад л үүссэн нөхцөл байдал ч биш.

-Бүртгэл болж байхад онооны талаар ойлгомжтой тайлбарласан уу.  Иргэдийн дунд 80-аас дээш оноо авсан бол тэнцэнэ гэсэн ойлголт байсан?

-Тийм юм байхгүй. Тэр 80 оноо бол зөвхөн босго оноо. Иргэдийн авсан онооных нь дарааллаар жагсааж эхний 3100 хүнийг авна гэдгийг маш сайн ойлгуулж хэлсэн. Энэ жилийн хувьд иргэдийн хэлний мэдлэг сайн байсан учраас 144 оноо авсан хүн  тэнцээгүй.

Солонгос хэлний шалгалт өгө­хөөр  нийт 15 мянга орчим иргэн бүр­т­гүүлсэн. Тэднээс тус бүр 26 мянган төг­рөгийн хураамж авс­ныг хүн бүр мэдэж байгаа. Энэ жи­лийн хувьд 20 мянган төгрөгийг Солонгосын холбогдох агент­лаг зарцуулж, зургаан мянган төг­рөгийг нь дотооддоо шалгалт зо­хион  байгуулахад зарцуулсан тухай мэ­дээ­лэл бий. Тэгвэл  бүртгэлийн хураам­жаас хэдэн төгрөг цугларсаныг тооцоод үзэхэд зөвхөн бүртгэлээс 390 сая төгрөг цугларчээ. Түүний 300 сая орчим нь буюу хүн бүрээс авсан 26 мянган төгрөгийн 20 мянга нь Солонгосын “төсөвт” төвлөрнө. Харин манай ГАХИТ-ын зохион бай­гуулалтад зарцуулсан гээд буй хүн тус  бүрийн зургаан мянган төгрөг нийт­дээ 90 орчим сая төгрөг болохоор тоо­цоо бий. Тэгвэл энэ мөнгийг хэр­хэн зарцуулсан талаар ГАХИТ-ийн санхүү аж ахуйн албаны дарга Д.Цэрэнжамцаас тод­руулахад эсрэгээрээ өөр тайлбар өгч байна.

-Бүртгэлийн хураамжаас цуглар­сан мөнгийг хэрхэн зарцуулсан бэ?

-Бүртгэл явуулах, шалгалт зохион байгуулахад сургууль, анги танхимын түрээс, хянагч багш, цагдаа нарын цалин хөлс, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр мэдээлэх зэрэгт нийтдээ 106 сая төгрөг хэрэгтэй байсан. Харин манай байгууллагад бүртгэлийн хураамжаас 79 сая 195 мянга 300 төгрөг төвлөрсөн. Харин ч бид үлдсэнийг нь өөрсдөөсөө гаргаж алдагдалтай ажилласан.

-Яг юу юунд энэ мөнгийг зарцуул­сан юм бэ?

-14 мянга 600 зуун хүнээс нэ­гэн зэрэг шалгалт авахын тулд 20 сур­гуулийн 500 гаруй ангийг түрээ­сэл­сэн. Сургуулийнхаа багтаамжаас  шалт­гаалаад түрээсийн төлбөр нь харил­цан адилгүй байсан. Ерөнхийдөө зард­лын дийлэнхийг сургуулийн заал түрээслэхэд зарцуулсан. Хянагч багш, цагдаа нарын цалин, хулдаасан хэвлэл, сургуулиудын түрээс зэрэгт нийт­дээ 71,5 сая төгрөг зарцуулсан тоо­цоо байна. Үлдсэн 8 сая гаруй төг­рөгийг  харууул хамгаалалт, бусад урс­гал зардалд  зарцуулсан.  Энэ та­лаар  бид дэлгэрэнгүй тайлангаа мэ­дээ­лэх шаардлагагүй.

-Харин Солонгосын талд шил­жүүл­сэн 300 сая төгрөг хаашаа орсон бэ?

-Тэд шалгалтын материал  боловс­руу­лахад зарцуулсан байх. Тэдний юунд зарцуулж байгааг манай бай­гуул­лага мэдэхгүй. Солонгосын тал зөвхөн манай улсаас бус  Азийн хэд хэдэн орноос ажиллах  хүч авдаг. Тэдгээр улсын иргэд ч  бүртгүүлж, шалгалт өгсний төлбөр төлдөг гэв.

Холбогдох  байгууллагын хүмүүс нь дээрх хариултыг өгч байна. Тэдний тайлбарласнаар шалгалтад тэнцээгүй хүмүүс бүртгэлийн хураамжаа буцааж авах талаар гоьрдолтгүй аж. Учир нь бүртгүүлэхдээ буцаан олгохгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурчихжээ, иргэд. Энэ мэтээр чухам юунд хэрхэн зарцуулдаг талаар Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн  дэлгэрэнгүй мэдээлэл  өгсөнгүй. Асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.  

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3455569/539/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.29 20:32:56
*.111.205.164

ХАР АЖИЛ ХИЙХ ГЭЖ БУЙ ХҮНЭЭС ХЭЛНИЙ  ШАЛГАЛТ АВДАГ МУНХАГ  ХҮЙ НЭГДЛИЙН ХОЦРОГДСОН СЭТГЭЛГЭЭТЭЙ УЛС    ДЭЛХИЙД СОЛОНГОСООС ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ 

profile

jaalhuu

2010.07.29 21:32:05
*.187.168.89

Teneg mal ELEGee helnii medlegtei baijeej har ajliig chin hiidiin bgaazdee?? Cham shig yamar hel hereggui belgiin ajil hiih gej bgaa bishdee....

profile

(-.(-.(^.^).-).-)

2010.07.30 12:21:06
*.135.193.234

teneg awgai ene bichlegee yasan ih oryyldag vym neeh yrt medrel myytai awgai vymaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211401
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366815
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524317
17076 otgon hataltand yu sain be [3] tmama 2010-07-30 1596
17075 SAINUUUUU [3] mongol_111 2010-07-30 814
17074 Асууя. [6] Zulaida. 2010-07-30 2375
17073 hi huuhediin or bolon tereg mun busad zuil zarna hayamd cd.key.crack 2010-07-30 872
17072 testeer uzehed hed honogiin daraa medegdehu? [3] jeonju-s 2010-07-30 983
17071 МИНИЙ МОНГОЛ ЭР ХҮН ЧАМАЙГ ........ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 931
17070 ЯМАР АЛХАМ ХИЙХ ЁСТОЙ БЭ ...ЧИНИЙ БОДЛООР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 811
17069 **ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮГИЙН ЦЭНГЭГ ДАЛАЙД АМАРЧ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 010-7566-7074 ***ИнээM.Cэглэл*** 2010-07-30 571
17068 asuuy.... [3] chansv 2010-07-30 1418
17067 hi asuuh yum bnaa [3] angella2010 2010-07-30 844
17066 HELJ ogooch busguichuudee [4] suren9 2010-07-30 1025
17065 ELGEMSUU EGCHEE ASUUH ZUIL BNA [7] hums 2010-07-30 882
17064 yaraltai ?h zuil bna humuusee medeh bol yaraltai hariu bicheed uguurei [5] huuun 2010-07-30 980
17063 yaraltai helj ogooch [2] hyunju 2010-07-30 1507
17062 ЭЛГЭМСҮҮ ӨГЛӨӨНИЙ МЭНД МАШ ЯАРАЛТАЙ . [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 877
17061 Үртэй хүний сэтгэл file [2] namdag 2010-07-30 1452
17060 asuuya? [1] kooko 2010-07-29 1394
17059 УУЧЛААРАЙ ЧИНИЙ ХАНЬ ИЙМ ҮГИЙГ ЧАМД .... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1299
17058 БҮХ ХОСУУДДАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 3093
17057 bvsgvichvvdee [4] 79 2010-07-29 1669
17056 ЗҮГЭЭР Л ЭЛГЭМСҮҮГЭЭС ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1459
17055 Монгол залуусын хэдэн зураг орууллаа, сонирхоод үзээрэй [2] Маралгоо 2010-07-29 2324
17054 Бадар-Ууган Улаанбаатарын үдэш Маралгоо 2010-07-29 1309
17053 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-07-29 1174
17052 반지-ID tai hvnd; 몬골_한국 2010-07-29 1029
17051 toroh emneleg handiv [3] surguul 2010-07-29 1447
17050 ELGEMCYY EGCHEES DAHIAD ASUUH [1] surguul 2010-07-29 1705
17049 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gphone1 2010-07-29 1162
» ЯАДАГ Ч Л БАЙСАН СОЛОНГОС ГАРМААР БАЙНАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1749
17047 서울대학교 oir 신림동-d bair bn FR4Y 2010-07-29 1222
17046 ЭМЭГТЭЙЛЭГ ТА ЗАРАА УЧИРТАЙ ОРУУЛААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1394
17045 ELGEMCYY EGCHEES ASUUH [3] surguul 2010-07-29 1518
17044 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР XAHA-TOUR.co.Ltd 2010-07-29 1150
17043 ҮҮНИЙГ БҮГД Л МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1185
17042 asuuh zuil bna [7] 반지 2010-07-29 1531
17041 Дуучин Ч.Цэлмүүн ээж Ариунтуулын хамт (Universe Best Song's- ын ялагч ) Маралгоо 2010-07-29 1765
17040 busguichuudee goe amttai [2] M.puto 2010-07-29 1976
17039 Bair bna!!!! ◈SaGGaJi◈ 2010-07-29 1158
17038 sotoi suusan eejvvd bolon busguichded medehed ilvvdehgui shvv file [6] tsetseg navch 2010-07-29 1885
17037 toroh emneleg [6] surguul 2010-07-29 1995
17036 huuhdiin vagtsinii talaar dahij oruulj uguuch [1] essetb 2010-07-29 1862
17035 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-29 1082
17034 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-29 1067
17033 test [3] jeonju-s 2010-07-29 1395
17032 HAJUU OROO BAINA marlaa247 2010-07-29 757
배너신청
자생병원

배너신청