Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
![]() Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, ГАХИТ-ийн удирдлагууд сэтгүүлчдэд хандлаа. Гол нь гадаадад ажиллах хүч илгээх төвийн шугмаар Солонгос улсад ажиллах хүсэлтэй байсан залуусаас авсан шалгалтын асуудлаар хэвлэлийнхэнийг цуглуулжээ. Д.Нямхүү сайдын мэдээлснээр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам өнгөрсөн өдрүүдэд олон хүний хөлд дарагдсан байна. Шуудхан хэлэхэд Солонгос явж ажиллахаар бүртгүүлж, шалгалтанд хамрагдсан залуусын нэг хэсэг шалгалтын дүнг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, тус яамны үүдэнд цугларчээ. Солонгос явж ажиллах хүсэлтэй залуусаас Солонгос улсаас хүмүүс ирж шалгалт авсан. ГАХИТ –ийн хувьд шалгалт авах байрыг нь бэлдэж, мөн аюулгүй байдлыг хангаж ажилжээ. Өөрөөр хэлбэл шалгалтын хариуг Солонгосчууд улсдаа очиж гаргасан бөгөөд ГАХИТ-өөс нөлөөлөх боломжгүй гэсэн үг. Гэхдээ нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Солонгосын талд хандан албан бичиг хүргээд байгаа гэнэ. Залуусын шалгалтын материалыг хянаж үзэх, алдаа гарсан бол засаж залруулахаар ажиллаж байна гэж Д.Нямхүү сайд ярилаа. Солонгос улсыг зорьж, хар ажил хийх хүсэлтэй залуусыг бүртгэж, өнгөрсөн сарын 27-нд шалгалт авсан. Нийт 14000 залуу тус улс руу явахаар бүртгүүлсэн билээ. Эндээс 12400 нь шалгалтанд оржээ. Бусад хүмүүсийн хувьд өвдсөн, хоцорсон гэх мэт шалтгаанаар шалгалтанд орж амжаагүй. Шалгалтанд орсон 12400 залуусаас хамгийн өндөр оноо авсан 3100 иргэн Солонгос улсад ажиллах боломж руу нэг шатаар ойртлоо. Тэнцсэн залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж , хөдөлмөрийн биржид нэрсийг нь байршуулах ёстой юм. |