Moderator: mgl_300
Хонь
Нийтлэг зан чанар:
Хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг, шударга үйлийг хамгаалахад хэзээд бэлэн байдаг. Гойд нөхөрсөг хүнтэй тааралдаж байсан уу? Тэгвэл тэр чинь “хонины орд”-д төрсөн хүн гэдэгт итгэж болно. “Хонь” бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай нь холбоотой. “Хонинд” ов мэх, арга башир огт байхгүй, дэндүү итгэмтгий, үхэн үхтлээ тэр чигээрээ л байна. Худал хэлж чаддаггүй. Тэд өөртөө арчаагүй эмзэг сэтгэлтэй байх нь олонтаа. Дээрэлхүү занг үзэж чаддаггүй.
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүмүүс түрэмгий зантай мэт боловч бүх хүнийг өөрийнхөө найз нөхөд гэж боддог. Хэн нэгэнд урам хугарвал сэтгэлийнхээ зовиурыг ил гаргахгүйг хичээдэг. “Хонь” уйлж байвал үнэн голоосоо гомдсон гэсэн үг. Юмны ая эвийг олохдоо муухан, тэвчээргүй улс. Хэтэрхий шулуун зантай, ов мэх, хуурмаг зан угаасаа байхгүй. Яг хүүхэд шиг шулуун хонгор зан гаргах, хийсэн хэргээ хариуцах чадваргүй байх нь олонтаа бөгөөд энэ нь заримдаа эвгүй юманд хүргэдэг.
Аймшиггүй зоригтой, ямар ч бэрхшээлээс
айхгүй, заяа мэдэг гэж явдаг хэдий ч өвчинд тэсвэргүй. Жишээ нь шүдний
эмчид очих болбол аль болохоор л хойшлуулна. Бие нь айхтар өвдөж
шаналахгүй л бол хэчнээн ч жилээр эмчид очихгүй явсаар өвчин нь газар
авч ноцтой болсон үед сая нэг очно. “Хонь” нугаршгүй өөдрөг үзэлтэн
болохоор архаг хууч өвчинд шаналах нь ховор. Их халуунтай ханиад, хурц
үрэвсэл, цус харвахад л сая нэг сөхөрнө.
“Хонины” ордныхон аливаа ажлыг өөрөөс нь илүү сайн хийх хүн байхгүй гэж
тэнхээгээ тасартал, тэр ч байтугай мэдрэлийн ядаргааны туйл болтлоо
ажилладаг. Тэднийг өөр юмаар буруутгаж болно. Харин залхуу гэж хэлж
яавч болохгүй. “Хонь” өс хонзон өвөрлөдөггүй, цагаахан сэтгэлтэй. Уур
нь хүрсэн үедээ “хонь” арцалдагчдаа юу ч гээд хэлчихэж мэдэх боловч
уураа гарсан хойно уучлал гуйхад хэзээд бэлхэн. Олон хүний гайхлыг
төрүүлдэг эрс шууд зантай ч хэрэв хүсвэл эелдэг наалинхайн туйл ч байж
чадна. Цагийг дэмий үрэх дургүй. Хониныхон чиглэсэн тодорхой
зорилготой, ажил хэрэгч чанартай хүмүүс байдаг боловч сэтгэлийн
мухартаа хийсвэрлэн бодож, уясч, гуньж, ид шидэд итгэж явдаг.
Улс төрийн зүтгэлтэн байх нь ховор. Бизнес, уран бүтээлийн ажилд онц таарна. Бас гүдэсхэн зантай нэг нь сайн зохион байгуулагч байдаг. Дарга бол залуу, хайш яйш хүнийг тэвчиж чадахгүй, хэн нэг нь ажил хийдүүлснийг мэдвэл галтайгаа бууна, харин цаадах нь буруугаа хүлээвэл өршөөж, алдаагаа засах боломж олгоно. Ийм даргын удирдлагад ажилладаг хүн илүү цаг сууж заримдаа амралтын өдөр ч ажилдаа ирэхэд бэлэн байх хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн таныг ажилдаа хожимдож, үдийн хоолноос хагас цаг хоцорч, эсвэл худал хэлж чөлөө гуйвал танд өөдтэй хандахгүй. Уг нь үнэнээ хэлчихвэл чөлөө өгч магадгүй.
“Хонь”-ийг ажилтнаар
авч буй удирдах ажилтан нэг бол их онодог, эсвэл алддаг. Бүх юм түүнд
яаж хандахаас л шалтгаална. Нэг л янзын юм хийлгээд байвал дорхноо
уйддаг. Харин зохион байгуулах авьяас чадвараа илрүүлэх, санаачилга
гаргах, аль нэг юм хийх боломжийг нь олгоод байвал гялалзаад л байна.
Ажилдаа хоёр цаг хожимдож ирдэг байлаа ч ажил тарах үед цаг руугаа байн
байн хараад байхгүй. Оройн цагаар ганцаар суун ажиллаж чадна. Бүтээн
туурвих оргилсон хүсэлд хоногийн 24 цагийн алинд нь ч автаж магад. Тэр
үед нь саад болох хэрэггүй. Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сард
төрсөн хүмүүст мөнгө, шагнал нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой
зүйл. Хийснийхээ хэрээр авах нь зүйтэй гэж бодоцгоодог. Гэхдээ нэр
хүнд, амжилтыг эд баялгаас чухалд тооцдог. Авьяас чадвар, амжилт
ололтыг нь үнэлж байвал “хонь” улам илүү ажилладаг. Иймд гярхай
удирдагч “хонийг” тушаал дэвшүүлэх, бие дааж ажиллахыг нь зөвшөөрөх,
тэр ч байтугай өөрийнхөө орлогчоор тавибал маш зөв алхам болно.
“Хонь” танд гомдвол, эсвэл танаас уйдвал зан авир нь дорхноо л
мэдрэгдээд ирнэ. “Хонь” тэвчээргүй, зоригтой, өөртөө итгэлтэй, маш
өгөөмөр, өрөвчхөн, тэгсэн атлаа баргийн юмтай эвлэрдэггүй. Гаднаас нь
харахад амгалан юм шиг байвч дотроо сэтгэл санаа, сэрэл мэдрэл нь
буцалж явдаг. Аль нэг ажил нь бүтэлгүйтвэл ямар ч аргаар хамаагүй
бүтээхийн төлөө зүтгэнэ.
Хэрэв эрэгтэй бол…
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн эр хүн хэн нэгэнд үнэхээр дурласан бол тэр хүндээ л үнэнч байсаар дуусна. Шударга шулуун зантай болохоороо хэд хэдэн бүсгүйтэй зэрэг явж чадахгүй. “Хонь” их хартай, энэ талаараа “арслан”-тай л дүйнэ. Тийм болохоор эхнэр нь буюу сэтгэлтэй бүсгүй нь түүнийг хууран мэхлэх бүү хэл санамсаргүй өөр хүн рүү харц чулуудахад ч сүйд болж мэднэ. “Хонь” харамч биш, бэлэг сэлт өгөхдөө дуртай. Гэвч орлогоо эхнэртээ хянуулж цагдуулах дургүй. Эхнэрээ зөвхөн гэрийн ажилтай зууралдахад мөн дургүй. Тэдэнд ухаалаг амьдралын хань хэрэгтэй.
Хэрэв эмэгтэй бол…
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүүхнүүд шар замын 12 ордын бүхий л хүүхнүүдээс илүү, эр хүний гар харалгүйгээр аж төрж чадна. “Хонины орд”-ын хүүхнүүд эр хүнийг үнэлэх өөрийн бодолтой. Эргэн тойрных нь эрчүүдээс сэтгэлд нь таарах хүн олдохгүй. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө ямар ч юмыг эрчүүдийн хэнээс нь ч илүү сайн, илүү хурдан хийж чадна гэж боддог.
“Хонины” ордонд төрсөн хүүхнүүд хэрэгтэй гэж үзвэл сэтгэлтэй болсон
хүндээ хайр дурлалаа түрүүлж илчилж чадна. Өөрийгөө цааш түлхсэн хүнийг
сонирхох нь элбэг. Өдий төдий хүн сонирхож эргүүлдэж байдаг боловч
сэтгэл зүрх нь цорын ганц, бүтэшгүй хүн рүү үргэлж тэмүүлж байдаг.
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүүхнүүд магтуулах дуртай. Гэхдээ
магтаалыг хэтрүүлэх хэрэггүй. Тэд хайрлуулж байгаагаа мэдвэл тэр хүндээ
онцгой үнэнч байдаг. Гэхдээ эр хүнд захирагдах дургүй нь эрчүүдийг
галзууруулах дөхдөг.
Энэ ордод төрсөн хүүхнүүд хүнтэй суухаасаа өмнө ч, хойно ч бүрэн эрх
чөлөөг эдлэхийг эрмэлзэнэ. Яс маханд нь шингэсэн шударга зангаасаа болж
шалиг зан хэзээ гаргадаггүй. Хэн нэгэнд сэтгэл хөрч өөр хүнд сэтгэлтэй
болсон бол заавал ч үгүй үнэнээ хэлнэ.
“Хонины орд”-ын эмэгтэйчүүд сайн эхчүүд, үр хүүхдээ эрүүл чийрэг, цэвэр
цэмцгэр, сайн хувцастай, аз жаргалтай байлгах гэж үргэлж санааширч
явна. Тэд хүүхдээ биеэ даасан хүмүүс болгохын тулд хатуу чанга сахилга
батад дасгана. Гэсэн ч хүүхдүүд нь хайр энхрийллээр ер дутахгүй. Зав
гаргаж хүүхдүүддээ унтахаас нь өмнө сайхан үлгэр яриад өгчихдөг зантай.
Хүүхэд ахуй цагтаа…
Гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 20-ны хооронд төрсөн
хүүхдийн эцэг эх нь “зочдоо” хүлээн авч байх хооронд сая төрсөн “нялх”
хурга орон дотроо бахирч гарна. Тэр нь та нар намайг эгшин ч болов
ганцааранг минь орхиж яаж зүрхлээ вэ? Эцсийн эцэст энд чинь хэн нь
жанжин болж байнаа? гэсэн үг. Хэн нь жанжин болохыг эцэг эх нь амаржих
газраас ирсэн даруйдаа мэдэж авна.
Та хүүгээ /охин ч байсан
ялгаагүй/ халбагаараа ширээ нүдэж, өгсөн хоол өөрт нь тохирохгүй
гэдгийг нотлох гэж хоолныхоо ногоог зад тургиж байхыг хараад энэ үг
үнэн болоход итгэнэ. “Хурга” үе тэнгийнхээ багачуудаас хэлд ч, хөлд ч
түрүүлж орно. Шүд нь загатнасан үед тун явдалтай. Их сониучхан, явахгүй
газаргүй, оролдохгүй юм гэж үгүй. Хурц үзүүр, иртэй зүйл, чүдэнз
зэргийг сайн нуух хэрэгтэй. Тэд бэртэж гэмтэн, гар хөлөө эсгэж,
түлэгдэх гээд байдаг тул хараа хяналтгүй орхиж болохгүй.
Бяцхан “хурга” өсч өндийх явцдаа улаан бурхан, гахайн хавдар, салхин
цэцгийг дажгүй туулж гарсны дараа ааш авир нь улам ч нэмэгдэнэ. Ялихгүй
л эсэргүүцэлтэй учирвал уур нь дүрсхийнэ, гэхдээ дорхноо намдана.
Шуурганы дараа наран мандах лугаа уурласныхаа дараа үргэлж инээмсэглэж
байдаг. Шуналгүй, бусадтай тоглоомоо дуртайяа хуваалцана. Сургуульд
орохдоо гэрийн даалгавраа үл тоомсорлох хандлага гаргана. Яаж ч
загнаад, бусдаар жишээ авч яриад нэмэргүй. Харин “Миний хүү бусдын
хүүхдийг арай л гүйцэхгүй доройхон амьтан юм даа, одоо яая гэхэв дээ”
гээд хэлчихвэл бусдаас дутахгүй, харин ч илүү гэдгээ нотлох гэж хичээж
гарна даа.
Дөрөвдүгээр сард төрсөн хүүхэд дүрслэн бодох чадвар сайтай. Тэд агуу их
мөрөөдөгчид. Мөрөөдөл нь үргэлж тодорхой байдаг. Хүүхдүүд үгэнд нь үл
орж, өөрийг нь дагахаа больчихвол сэтгэл нь эмзэглэж, эцэг эхдээ гүйж
ирнэ. Ийм үед нь түлхэж болохгүй, тайвшруулж, амьдралд бүх юмыг шууд
дайрч захиран тушаах журмаар хийж болдоггүйг тайлбарлаж өгөөрэй. Гэхдээ
өөртөө итгэх итгэлийг нь бүү алдагдуулаарай. Тэр чанар өөрт нь агаар ус
шиг хэрэгтэй. Тэд аав, ээжтэйгээ холбоо тасрах юм бол гэрээсээ оргох
оролдлого хийж мэднэ. Ийм явдал тэдэнд бишгүй нэг тохиолддог.
Үхэр
Нийтлэг зан чанар:
“Yхэр”-ийн ордынхны онцгой шинж нь гэвэл дуу цөөтэй. Удаан
хөдөлгөөнтэй. Уул хад шиг бат тогтвортой, үргэлж тайван. “Yхэр” нэг л
зүйлийг шийдсэн бол түүнийг хөлөөр дэвсэлж, гараар нударгалж байсан ч
ажрахгүй.
“Yхэр” тайван байдалд л дуртай. Шахаж хавчвал
зөрүүдэлнэ, гоочилж хорыг нь малтвал хилэгнэнэ. “Yхэр” бага сага
өшиглөх хатгах жөтгөхийг хэдэн жилээр ч тэвчээд биеэ бариад явна.
Тэгснээ нэг өдөр гэнэт тэсмээргүй санагдаж ухасхийж тулалдана. Ийм үед
замаас нь зайлах л хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хэнийг ч дэвслээд
хаяж мэднэ. Дэвслэх гэдэг үг ч бас багадна, чухамдаа газрын хөрснөөс
арчина. Олонх “үхэр” биеэ баримтгай учраас иймэрхүү галзуу хилэгнэл
насанд нь нэгээс хоёр удаа л тохиолдоно.
Гаднах онцлог нь хүзүү бүдүүн, уян хатан, мөр, нуруу цээж өргөн.
Ерөнхийдөө махлаг боловч бие хаа сайтай, долгиотсон үс, жижигхэн
чихтэй. Өндөр туранхай байх нь ч бий.
“Yхэр”-ийн зан байдал ерөнхийдөө идэвхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй,
хүндлүүлэн сайшаагдахыг удаан хүлээнэ. Унтууцах нь бага, тэсвэртэй,
амьдралын зорилгыг нь юу ч гуйвуулж чадахгүй.
“Yхэр”-ийн ордод төрсөн хүмүүс гэртээ нам гүм, тайван байхыг л хүсдэг.
Ямар нэг эвгүй байдал гарвал уургаа шүүрч аваад л загасанд явна.
Байгалийн сайханд сэтгэл нь их татагддаг. Цонх, тагтан дээрээ цэцэг
тарьж байж сэтгэл нь амардаг.
“Yхэр”-ийн ордынхон бие сайтай улс, харин нэг өвдвөл удаан эдгэнэ. Тэр
нь эмчийн зааврыг биелүүлэхдээ дургүйтэй нь холбоотой. Тэд даарснаас
өвчин олж болно. Зүрх нь өвдөж, судас нь өргөсч, бөөр, үе мөч нь
өвддөг. Энэ нь унд хоолоо хэтрүүлж, хөдөлгөөн, эрүүл агаар дутагдсанаас
болно. Хөдөлгөөн, агаар хоёр амин чухал хэрэгтэй атал тэдний зөрүүд зан
энэ бүхнийг эсэргүүцэж л байдаг.
“Yхэр”-ийн ордынхон зөрүүд зантай гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй,
өөрсдийгөө хэтэрхий тэвчээртэй улс гэж тооцдог. Yнэхээр тэдний олонх нь
бие сэтгэлийн ачааллыг дааж чадна.
“Yхэр”-ийн ордынхонд идэж чадахгүй юм гэж үгүй. Халуун ногоо, давсалсан
өргөст хэмхээс өгсүүлээд мах шөлийг ч нэг л суудал дээр иднэ.
Тэд тийм ч алиа хошин улс биш. Харин хэн нэг хүн гадилын хальсан дээр
хальт гишгээд өнхрөөд ойчихыг харвал элгээ хөштөл инээнэ. Гэвч энэ нь
жинхэнэ урлагийн мэдрэмжгүй гэсэн үг биш. Тэд уран зураг, яруу найраг,
дуу хөгжимд дуртай. Зарим нь сайхан хоолойтой, тэр ч байтугай
мэргэжлийн дуучин болдог.
“Yхэр”-ийн ордынхон солонгон цацрагаас номин цэнхэр, цайвар ягаан, бас байгалийг санагдуулам ногоон, хүрэн өнгөнд дуртай.
Хэрэв эрэгтэй бол…
Тэд “Сугар” гаригт захирагддаг учраас их номхон, хүнийг хайрлаж
чаддаг, төрсөн өдөр, хэн хэндээ хамаатай аль нэг чухал өдрийг огт
мартахгүй. “Yхэр”-ийн ордынхон, “хумх”-ын ордынхон шиг хийсвэр
мөрөөдөгчид биш учраас сэтгэлтэй бүсгүйдээ “арслангийн” ордынхон шиг
гандирсын шилтгээн амлахгүй ч нэг л орой өөрийнхөө мөнгөөр барих гэж
буй модон байшингийнхаа зураг төслийг үзүүлхээр бүсгүйнхээ гэрт уран
барималчинтай очиж мэднэ. “Yхэр”-ийн ордынхон үе үе зөрүүдэлдэг ч гэсэн
ухаантайхан хүүхэн бол тэдний зөөлөн сэтгэл, амгалан зан, найдвартай
түшигтэйг нь үнэлнэ. Санхүүгийн хувьд тэдэнд бүрэн найдаж болно.
“Yхэр”-ийн ордынхон үнэнч сайн ажилтнууд. Тийм болохоор хүндхэн ажлын
дараа амрах хэрэгтэй. Амрахад нь саад болох хэрэггүй. Өөрийг нь удаан,
залхуу гэж бүү яриарай. Энэ нь мөргөдөг бухыг өдөөн хатгаж улаан
дарцгаар далласантай адил. Радио, телевизийнхээ дууг намсгаад,
хөглөрсөн тоглоомуудаа хамж аваад, тэдэнд амрах боломж олгох хэрэгтэй.
Тэд сайн эцэг байдаг. Удам угсаагаа залгуулах хүүтэй байхыг мөрөөддөг.
Гэсэн ч охиддоо эелдэг, анхаарал халамжтай. Хүүхдүүддээ тэвчээртэй
ханддаг, бүх зүйлээ ёсоор нь хийж байвал хичээлээ хийж байхад нь
яаруулдаггүй. Хэрэгтэй гэж үзвэл хүүхдүүддээ яггүй хатуу арга хэмжээ
авч чадна. Гэсэн ч хүүхдүүд нь эцэгтээ их хайртай, том түнтгэр
бамбарууштай ноололдох лугаа адил хивсэн дээр аавтайгаа ноцолдож тоглох
дуртай. “Yхэр”-ийн ордод төрсөн удирдах ажилтад захирагдаж буй хүмүүс
даргынхаа тэвчээрийг шалгах хэрэггүй гэдгийг санаж явбаас зохилтой.
Тэдний тэвчээр шавхагдашгүй мэт санагдаж болно. Маргааш нь та хагас цаг
биш бүтэн цаг хожигдож ирвэл нэг л мэдэхэд бөөн шуугиан дэгдэж таныг
халчихсан байх вий. Тэд эрүүл ухаантай, сахилга баттай ажилтнуудыг
хүндэлдэг. Бас тэднээс өөрийнхөө сэтгэлд тохирсон зүйл хийхийг
шаардана. Тэдний гаргасан шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй.
“Yхэр”-ийн ордод төрсөн жирийн ажилтны тухайд гэвэл худалдаа наймааны
салбарт амжилт олохгүй. Учир нь тэд үг цөөтэй болохоороо бараагаа
сурталчилж, элдвээр магтаж чадахгүй. Харин тэдний дотроос сайн инженер,
эмч, сурган хүмүүжүүлэгч, дуучин, зураач, газрын эзэд төрдөг. Хаана ч
ажиллаж байсан хариуцсан ажилдаа ухамсартай ханддаг. “Yхэр”-ийн
ордынхон амьдралд эзлэх байр сууриа олж, тэр нь ирээдүйтэй бол ажлаа
өөрчлөх нь ховор.
Хэрэв эмэгтэй бол…
Энэ ордын эмэгтэй ажилтан ямар ч албан байгууллагад ховорхон олдох
хүний нэг. Намуун дуутай, амгалан зантай тэд голдуу сайн нарийн бичгийн
дарга болдог. Юу ч тохиолдсон тэд галзууртлаа уурладаггүй, тайван
байхыг хичээдэг.
Дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 21-ний
хооронд төрсөн хүүхнүүд аятайхан царайтай, эелдэг, хөдөлгөөнтэй ч
тэдний цаана далд хүч нуугдаж байх шиг санагддаг.
Чухамдаа ямар ч эр хүн зөвхөн мөрөөдөж л чадах, эмэгтэй хүний бүхий л
сайн чанарууд тэдэнд цогцолсон байдаг. Хааяа уурлаж хилэгнэх боловч уур
нь амархан гарна. Уурыг нь хүргэхгүй бол үргэлж тайван тогтуун байна.
Тэд өөрийгөө хүндэлж чадах эр хүнд дуртай. Найз нөхдийнх нь дунд худалч
хуурамч хүн байдаггүй. Амьдралд нь тийм хүн таарч гэмээ нь цааш
түлхэлгүй, үнэнч байж чадна. Хардаж сэрдэх нь гайгүй. Нөхрөө аятайхан
хүүхэнд харц чулуудах бүрийд уурлаж бухимдахгүй. Гэхдээ даврах
хэрэггүй. Бүх юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Ёс зүйн тухай ойлголтыг
нь зөрчиж гэмээ нь өөрийгөө л зэмлэх хэрэгтэй. Учир нь тэдний хилэгнэл
бөмбөг дэлбэрэх лугаа адил.
Энэ ордын хатагтай нар хээрээс түүсэн тэвэр дүүрэн цэцэг, янз бүрийн
сүрчиг, угаасан цагаан хэрэглэлийн үнэр, шинэхэн хадсан өвсний анхилуун
үнэр, шатаж буй хөрмөгний эхүүн утаа, асч буй лаван лааны үнэрт дуртай.
Ийм эхнэртэй хүн амьдралын шуургатай далайд эхнэр чинь үргэлж сэтгэл
санааны дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж болно.
Тэд хүүхдүүдтэйгээ зууралдах дуртай ч тэднийгээ өсч өндийхийн хэрээр
улам хатуу шаардлагатай болж, залхуу, салан задгай байдал, үг дуулахгүй
явдалтай нь эвлэрдэггүй. Хүүхдүүд нь өөрсдийнхөө юмыг эмх журамтай
байлгаж сурах хэрэгтэй. Эс тэгвээс ээжийнх нь зүгээс ширүүхэн зүйл
толгой дээр чинь бууж мэднэ. Гэсэн ч тэд сайн эх хэвээрээ үлдэж жил
ирэх тутам хөвгүүд охидынхоо сайн нөхөр нь болдог.
Хүүхэд ахуй цагтаа…
Бяцхан “тугалхан” амаржих газрын сувилагч баривч өмсүүлэх гэж
оролдоход л ойр хавьд нь хүн тогтохын аргагүй бахирч гарна. Хөршүүд нь
тийм “концерт” байнга сонсож инээд нь хүрч суух болно. Зөрүүд занг нь
эс тооцвол эдгээр жаалууд бусад бүх юмаараа тун ялдамхан. Та зөв л
хандвал тэдний хүмүүжил баяр цэнгэл авчирна. Шахаж хавчихгүй бол тэд
хөгжилтэй, зөөлөн чихтэй, эелдэг байдаг. Тэднийг хайрлаж энхрийлж
байвал санасандаа хүрч болно. Зандарч тушаавал амжилт олохгүй.
“Yхэр”-ийн ордын хүүхдүүд сургуульд сурч байхдаа их хичээнгүй, хичээлээ
нямбай хийнэ. Багшийн ярианд анхаарлаа төвлөрүүлэх авьяастай. Бяцхан
“тугалхан”-уудаа хэт хатуу дэглэмийн “өргөст тороор” бус, нөхөрсөг
дулаан уур амьсгалд хайрлан энхрийлж хүмүүжүүлцгээ. Сайн сайхан юмыг
олж хардаг, ойлгож мэддэг болгоцгоо. Тэгвэл насны эцэст та
ганцаардахгүй.
Ихэр
Нийтлэг зан чанар:
Өрнө дахины
ихрийн орд гэдгийг монгол зурхайд хамтатгах буюу “ихэр”-ийн орд гэж
нэрлэдэг. Хамтатгахын ордонд төрсөн хүмүүстэй тааралдмагц нүдэнд чинь
юм давхар харагдвал нүдний эмчид очих гэж яарсны хэрэггүй.
“Хамтатгах”-ууд хоёрдмол зан ааштай улс. Орон байр, ажил төрөл, хувцас
хунар, тэр ч байтугай сэтгэлтэй бүсгүйгээ ч гэнэт өөрчлөхөд бэлэн улс.
Хурдан хөлтэй буд гаригт захирагддаг эл хүмүүс Юлий Цезарь шиг хэд
хэдэн ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна. Тэд бага зэрэг худал залахдаа
ичихгүй. Гэвч тэр нь хортой биш.
Санаандаа орсныг ярьж байгаа нь тэр. Ноцтой хэрэг тарих нь ховор. Тэд эрүүгийн хуулийг хүндэтгэж, дагаж мөрдөхийг хичээдэг.
Тав, зургадугаар сард төрөгсөд өөрийнхөө жинхэнэ санаа бодолыг нямбай
гэгч нь нууж чаддаг. “Загас”-ууд шиг өөрийнхөө жинхэнэ хүсэл зорилготой
харшилдсан юм хийж байхдаа дуртай. Олонх “хамтатгах”-ууд мэргэжлийн
зохиолч болдог. Гэвч өөрийнхөө намтар, дурдатгал, ялангуяа хувийн
захиагаа нийтлэхээс зайлсхийдэг. Учир нь тэдний өчигдөр хэлсэн зүйл
маргаашийнхтай нь зөрчилддөг. Юмыг хурдан уншдаг хэдий ч ном,
сэтгүүлийн хуудсыг ихэвчлэн араас нь эргүүлж унших муу зуршилтай.
“Хамтатгах”-ууд голчлон чилгэр сайхан биетэй, уян налархай, өндөр
нуруутай байдаг. Зарим нь хонин бор нүдтэй, наранд борлох нь амархан.
Цайвар царайтай, шар, хар ямар ч үстэй байж болно. Эрэгтэй, эмэгтэй
ялгаагүй өргөн магнайтай төрдөг. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол ходоод
гэдэс, уушиг, үе мөч, толгойн өвчин тусч болно. Тэд ямар нэг юманд
хүрэх гэж үргэлж тэмүүлж байдаг. Тэр нь алдар нэр, эд баялаг, хайр
сэтгэлийн аль нь ч байж болно. Хэзээ ч бүтэхгүй юм байж ч мэднэ.
Хэрэв эрэгтэй бол…
Эмэгтэй хүн хайр сэтгэлтэй учирснаар хүнд хэцүү үед эр нөхрийнхөө мөрийг түшиж, хамгаалуулах боломжтой боллоо гэж боддог бол “хамтатгах”-ынханд огт хамаарагдахгүй зүйл. Та эр нөхрөө даваа гаригт талханд явуулсан бол лхагва гаригт л талхтай ирнэ гэж бодох хэрэгтэй. Хоёр өдөр хаагуур тэнэж явсныг нь мэдэх боломжгүй. Гэсэн ч та ганцаардахгүй. “Хамтатгах”-ууд хоёрдмол зантай улс болохоор хоёр эмэгтэйг зэрэг хайрлаж чадна. Иймд ирээдүйд яах нь тодорхойгүй, богино хугацаанд үндсээрээ өөрчлөгдөж ч мэдэх ийм хүнд дасаж болох эсэхээ сайн бодох хэрэгтэй. Гэсэн хэдий ч “хамтатгах”-д дурласан хүн дотоод сэтгэл рүү нь их өнгийхгүй бол жаргалтай ч байж мэднэ. “Хамтатгах”-ыг уйдаахгүй байхыг хичээ, эргэн тойрных нь зүйлсийг сонирх. “Хамтатгах” өөртэйгөө маргалдаж чадахуйц ухаантай ханийг л хүсэхээс бус дан ганц “тогооны хүн” хэрэггүй гэдгийг санаж яваарай. “Хамтатгах”-ууд хартай юу гэвэл гайгүй. Тэгсэн ч зарим нь нэг бус удаа гэрлэдэг. Нэг биед нь хоёр хүн оршиж байгаа болохоор эхнэр ч гэсэн хоёроос доошгүй хэрэгтэй. Харин та өөрөө нөхрөөсөө дутуугүй ухаантай, тэгээд өөртэй чинь хамт байхад уйдахааргүй үргэлж сонирхолтой байдаг бол нөхрөө өөр хүнтэй сээтгэнэнэ гэж айсны хэрэггүй. “Хамтатгах” хүүхдүүдээ эрхлүүлдэг, тэдэнтэй үг хэлээ ололцож чаддаг. Сургуульд орохоос нь өмнө нэлээд юманд сургаад авдаг томоогүй эцэг. Харин хүүхдийн сахилга батыг сайжруулах тал дээр санаачлагыг ээжүүд авах хэрэгтэй. Учир нь “хамтатгах”-ын эрчүүд өөрсдөө сахилга батад суралцах шаардлагатай байдаг. “Хамтатгах”-ын ордод төрсөн удирдах ажилтан ихэвчлэн пүүс, компанийн ерөнхийлөгч болдог. Гэхдээ бүх насаараа нэг газар ажиллаад байх сонирхолгүй. Өндөр албан тушаал хашдаг\" ч бай, үгүй ч бай 09.00-17.00 цаг хүртэл сандалдаа хүлүүлсэн мэт сууж, пүүсийн дэг журмыг сахиулахдаа дуртай. Аливаа пүүс, компани богино хугацаанд, үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийхийг хүсвэл “хамтатгах”-ын ордын хүнийг даргаар тавих хэрэгтэй. Тэд тогтсон ёсыг эвдэж, янз бүрийн шинэ зүйл бодож олохдоо гарамгай. Жишээ нь, өрөөний тавилгыг олон удаа нааш цааш сэлгэж тавиулах жишээтэй. Харилцах утас нэмж тавиулж, “картотек” хөтлөх шаардлагыг нарийн бичгийн даргадаа тавьж, байгууллагынхаа өдрийн дэглэмийг өөрийнхөө санаанд нийцэх хүртэл нь өөрчилнө. Ийм даргын сэтгэл санааг тандахгүй байхыг зөвлөе. Учир нь тэрбээр өнөөдөр таны цагийг нарийн дүгнэж, аяга кофе уухад зарцуулсан хоёр хормыг ч тоолох мөртлөө маргааш нь таныг үдийн цайнаас хоёр цаг хожимдож ирсэн ч анзаарахгүй. Энэ үед пүүсийнхээ орлогыг хэд дахин нэмэгдүүлэх тухай арга сүвэгчилэн, том том санаа сэдээд завгүй байх жишээтэй. Танай пүүст хурдан сэтгэдэг, хурдан ажиллаж, хурдан ярьдаг албан хаагчид бий юу? Тэд их залуу харагддаг уу? Залуу биш ч гэсэн залуу хүний байдалтай юу? Тэд тааж хэлэхийн аргагүй зан ааштай, тэвчдэггүй зантай юу? Тийм бол тэд чинь “хамтатгах”-ын ордынхон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сайн ажиглаад байвал тэд аливаа хийсвэр санааг математикийн томьёо болгож өлхөн чадах чадвартай хүмүүс. Тэд “охин”, “хонь”, “арслан”, “хилэнц”-ийн ордод төрсөн хүмүүсийн нэгэн адил ярвигтай үед хамаг хүчээ дайчилж, түргэн шийдвэр, үйлдэл хийх төрөлхийн авьяастай. Хэрэв та “хамтатгах”-ын ордын нарийн бичгийн дарга буюу бичээчтэй бол ховорхон олз гэдгийг санаарай. Учир нь, аль нэг албан бичгийн талаар битүүхэн сэжүүр гаргахад л өөрөө уул бичгийг зохиогоод машиндчихна.
Хэрэв эмэгтэй бол…
Олон
татвар эмстэй байсан хаадад битүүхэндээ атаархаж явдаг эрчүүд тавдугаар
сарын 22-ноос зургадугаар сарын 21-ний хооронд төрсөн хүүхэнтэй гэрлэх
хэрэгтэй. Тэгвэл ядаж л наад зах нь хоёр эхнэртэй мэт байж болно. Харин
тэд дэндүү замбараагүй, олон зүйл сонирхдог учраас сексийн амьдралд
сэтгэл ханамжгүй байдаг. Энэ байдал нь хий хоосон мөрөөдөл болон
хувирах нь буй. Ер нь ч ийм хүүхнүүд орой боловсордог. Эр хүн тэдний
жинхэнэ шунал тачаалыг хөдөлгөж чадах эсэхээс бүх зүйл хамаарна.
“Хамтатгах”-ын ордын хүүхнийг хоёр хүнтэй явлаа гэж буруушаахын оронд
өрөвдөх хэрэгтэй. Учир нь тэд хоёрдмол зан чанартай болохоор хоёр хүнд
зэрэг дурлачихаад явж байж болох юм. “Хамтатгах”-ын ордод төрсөн
бүсгүйтэй гэрлэсэн хүн сексийн амьдралд сэтгэл хангалуун байдаг. Өөрөөр
хэлбэл, олон эмэгтэйн зан чанарыг агуулсан бүсгүйтэй суусан гэсэн үг.
Жишээ нь анхны эхнэр нь нөхрийнхөө бүхий л шаардлагад зохицож тэр ч
байтугай нөхөртөө ажил хэрэгч зөвлөгөө өгч чадна. Удаах эхнэр нь аль
нэг эсэргүүцлийн жагсаалд оролцож, нөхөр хүүхдээ мартчихаад шөнө
дундаас хойш ирж байж ч мэднэ. Дараагийн эхнэр нь гэрийн ажилд дургүй.
Ороо хураалгүй, сав суулгаа угаалгүй, ажлаа хийгээд завгүй сууж байна.
Тэр эхнэр нөхөртэйгөө буддын шашин болон гүн ухааны асуудлаар мэтгэлцэж
чадна. Yүгээрээ гэр орны ажилд муухан чанараа эн тэнцүү болгоно. Өөр
нэг эхнэр нь хүүхдэдээ цаг заваа зарцуулна. Хичээл сурлага, тоглоомд нь
идэвхтэй оролцоно. Хичээл хийхийг шаардах боловч хүүхдэдээ хатуу ээж
биш. Тав дахь эхнэр нь гийчин ирэхээс өмнө гэр орноо янзалж, сайдыг
урьсан ч нүүр улайхааргүй ширээ засаж чаддаг зочломтгой эзэгтэй. Мөн
тансаг хувцаслаж, үнэтэй сүрчиг хэрэглэдэг. Ер нь язгууртан амьдралд
зохицсон хүн. Хүмүүсийг харж, өөрийгөө харуулах хүсэлтэй. Иймдээ ч олон
нийтийн үзвэр, үйлчилгээний газраар явах дуртай.
Хүүхэд ахуй цагтаа…
АНУ-ын
тоо бүртгэлийн товчоо тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 21-нд
хоёр, гурван ихэр хүүхэд бусад үеийнхээс илүү төрдөг гэж нотлож байна.
Танайд ганц “хамтатгах” төрлөө ч хоёр хүүхэд өсгөхийн дайтай л гэж мэд.
Хөлд орох нь бүү хэл мөлхөж эхлэхэд нь нүд салгахгүй байх хэрэгтэй. Нэг
харахад чинь байж байсан газраасаа огт өөр газар байх вий. Гайхалтай
хурдан хөдөлгөөнтэй. Буд гариг түүнийг жолооддогийг бүү мартаарай. Ийм
хүүхдийг нэг газар удаан хорих хэрэггүй. Хөдөлгөөнийг хязгаарлах нь
сэтгэцэд муугаар нөлөөлж болно. Хорихоос аргагүй шаардлага гарвал
дэргэд нь олон гоё ном, тоглоом тавьж өгөөрэй. Гэсэн ч удаан тэсэж
чадахгүй, хавь ойрын хүн яав гэтэл сүртэй бахирна. “Хамтатгах”-ын ордын
жаалууд өсөж торних үедээ тогтворгүй, тэвчээргүй зан гаргах, хэд хэдэн
зүйл зэрэг хийх гэж тэмүүлж томчуудын уурыг хүргэх нь олонтаа. Ийм
хүүхдүүд багшдаа харин зовлон учруулаад байдаггүй. Yсгээ хурдан нүдэлж,
санаагаа цаасан дээр буулгахдаа гарамгай. Юманд эв дүйтэй. Техник
сонирхож, зураг зурж, хөгжим тоглох хообийтой. Хичээл дээр өөр юм
оролдож анхаарлаа сарниулах нь олонтаа ч үзэж буй юм нь сонирхолтой бол
анхаарлаа төвлөрүүлж чадна.
“Хамтатгах”-ын ордод төрсөн өсвөр насны хөвгүүд утаснаас хэдэн цагаар
зүүгдэж, найз охиноо, бас эзэмшихээр шийдсэн мэргэжлээ долоо хоног бүр
сольдог. Авто машины хөдөлгүүртэй ноцолдож, эвдэрсэн угаалгын машинаа
засах гэж оролдох нь бий.
“Хамтатгах”-ын охид ч мөчөөгөө өгөхгүй шүү. Уйлах, инээх нь амархан.
Аав, ээж нь үргэлж сонор соргог байх гээд хөгшрөх ч зав олдохгүй болов
уу.