Moderator: mgl_300
Гадаадад ажиллах хүч илгээх төв БНСУ-д гэрээгээр ажшшах хүсэлтэй 12452 иргэнээс солонгос хэл, тестийн шалгалт авсан байна. Эдгээр иргэнээс 3105 нь тэнцэж эрүүл мэндийн үзлэг шалгалтад хамрагдахаар болжээ. Тэнцсэн иргэдтэй энэ сарын 26-наас эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах гэрээ байгуулж, 29-нөөс үзлэгт хамруулж эхлэх аж. Энэ удаагийн шалгалтын дээд оноо 200 байсан аж.
Үүнээс авбал зохих босго оноо нь 80 хувь байжээ. Гэтэл босго онооноос дээгүүр оноо авсан иргэд нийт ажиллах хүч гаргах тооноос хэтэрсэн байна. Иймд хамгийн өндөр оноотой хүмүүсийг шилж авчээ. Үүнээс үүдэж босго оноо авсан хүмүүс бухимдаж, гомдол гаргасан байна. Энэ талаар ГАХИТ-ийн тамгьш албаны ‘Дарга Б.Нармандах “Энэ удаагийн шалгалтад иргэд маш сайн бэлтгэлтэй орсон. Өмнө нь тус улсад гэрээгээр ажиллаж байгаад ирсэн иргэд шалгалтад дахин хамрагдаж өндөр оноо авах нь элбэг байсан. Гэвч бидэнд Солонгосын тал 3100 хүн авах санал л ирүүлсэн.
Тиймээс бид хамгийн өндөр оноотой хүмүүсийг сонгосон” гэлээ. Шалгалтын тестийг БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн албанаас гарган ажиллах хүч авах улс орнуудын зуучлах төвүүдэд тараадаг аж. Дашрамд дурьдахад, хэлний шалгалтад тэнцсэн хүмүүсийн шалгалтын дүн 2012 оны долдугаар сарын 14 хүртэл хүчинтэй байх аж. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцэхгүй бол дээрх хугацаанд эмчилгээ хийлгэж Солонгосын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулаад дахин шалгалт өгөхгүй юм.