Moderator: mgl_300
|
|||||||
![]() нь байрлуулна уу.Тоглоом нь юу ч байж болно
(угсардаг тоглоомын эд анги,машин,хүүхэлдэй гэх мэт )гол нь тэдгээрийг
байнга өөрчилж сонирхолыг нь татаж байх хэрэгтэй .Тэгснээр нэгд ямагт
шинэ юмыг эрэлхийлэх хүсэл нь төрөхөөс гадна,тавагнууд дээрээ ээлж
ээлжээр очихын тулд мөлхөх үйлдэлд нь дэмтэй. 2. Онгоцоор тоглоё. Хүүдийнхээ усанд ордог онгоцыг өрөөний голд дээш нь харуулж тавиад дээр нь дуртай тоглоомыг нь байрлуулна уу. Хүүхэд харангуутаа мөлхөж очоод онгоцныхоо тусламтайгаар босож зогсохыг оролдох болно.Энэ нь бид түүний хөдөлгөөний хөгжлийг дэмжиж байгаа юм. 3.Шидэт таваг.Нэг удаагийн цаасан таваг 2 ширхэгийг ашиглана. Нэгийг нь ёроолд жижигхэн зураг хийж нуугаад нөгөөгөөр нь таглана.Тэгэхдээ таг болгож байгаа тавагныхаа ёроолд гадна талаас нь жижигхэн товч хадаад бариул хийж болно.Тэгээд тагийг сөхөөд дотроос нь гоё зураг гараад ирхээр нь үнэн сэтгэлээсэээ баярлах болно. Хэдийгээр бусад аргуудаас арай илүү ажилбартай боловч давуу талууд нь мөн илүү хөгжүүлж байдгаас гадна зурагнуудыг солисноор ой тогтоолт сайжирах болно.Нөгөөтэйгүүр, нээлттэй/хаалттай гэсэн ухагдахуудыг таньж мэдэхээс гадна хурууны хөдөлгөөнд ч ихээхэн нэмэртэй юм. 4. Ундааны сав. Ундааны цасан савны дээд хэсгийг хайчилж онгорхой болгоод 2 эсрэг талын ханууд дээр нь бага зэрэг завсар гаргана уу.Тэр завсраар нт 20-30см хэртэй урт лент (тууз ) шургуулаад лентнийхээ 2р үзүүрт нэг нэг товч тогтооно. Хүүхэд нэг талаас нь татахад нөгөө талын товч ирж тулаад нөгөө талаас нь татахад мөн ижил зүйл тохиолдоно. Энэхүү тоглоом нь хүүхдийн гарын хөгжил,хэл яриа ,ой тогтоолтыг хөгжүүлэх болно. 5.Ундааны сав.Ундааны савыг түрүүчийнхтэй яг адилаар бэлдэж хайчилна.Харин товчоо лентнийхээ зөвхөн нэг үзүүрт тогтоогоод тэр талаа саван дотроо хийнэ.Лент нь түрүүчийнхээс арай урт байж болно.Хүүхэд тань лентний нэг үзүүрээс чангаахад та хажуунаас нь Татъя, Татъя, ямар урт лент вэ ? хэмээн тод дуугаар дэмжлэг үзүүлнэ. Энэхүү тоглоом нь хүүхдийн гарын хөгжил ,хэл яриа ой тогтоолтыг хөгжүүлэх болно . 6.Өнгө өнгийн даавуу. Дунд зэргийн хэмжээтэй цаасан хайрцагны (жишээлбэл гуталны хайрцаг ) ёроолд 5-6 нүх гаргаж хайчлаад дотор нь өнгө өнгийн даавуу хийгээд хайрцагийг таглана . Хүүхэд тань сониучхан даавуунуудын үзүүрээс татаж эхлэх ба энэ үед түүний гар хурууны хөгжил тэмтрэх мэдрэмж зэрэг хөгжих болно. 7. Үдээс. Дээрх хайрцагаа ашиглан,уртавтар лентийг нүхнүүдээр нь оруулж гаргана. Хожим том болоод гутлаа үдэхэд дөхөм байх болно. 8.Баримлын шавар.Баримлын шаварт жижиг үрэлнүүд наагаад бага зэрэг дотогш шигтгэнэ. Таны хүүхэд хичээнгүйлэн нэг нэгээр нь авахыг оролдох ба энэ нь түүний хувьд гар хурууны маш сайн дасгал байх болно. Харин энэ үед та өөрөөр ямагт дэргэд анхаарч байх хэрэгтэй. Гар хурууны маш сайн дасгал байх болно. Харин энэ үед та өөрөөр ямагт дэргэд нь анхаарч байх хэрэгтэй . 9.Жимсний нэр. 2-3 тавганд төрөл бүрийн жимс хийж дүүргээд нэг, нэгээр нь нэгээс нөгөөрүү нь зөөж тавина.Тэгэхдээ тус бүрийн нэрийг чангаар хэлж ,өнгө тоо ширхэгийг нь хэлж. Энэ нь таны хүүхдийн сонсгол,хэл яриа,гарны мэдрэмж зэргийг ихээхэн хөгжүүлэх болно. 10.Ундааны сав. Ундааны хуванцар саванд ус хийж дүүргээд дотор нь хэдэн ширхэг тоглоом хийнэ. Үүнийгээ сайтар таглаж ус нь гадагш асгарахгүйгээр болгоод хүүхэддээ өгч тоглуулна.Усан дотор хөвөх тоглоомны хөдөлгөөн нь таны хүүхдийн анхаарал, нүдний хурдыг хөгжүүлэх болно. |