Би энэ жил 25 настай хүүхэдгүй найз залуутай. Дажгүй ажил хийдэг. Найз залуутайгаа үерхээд жил арай хүрээгүй байна. Гэхдээ би тэрэндээ хайргүй анхнаасаа л хайргүй байсан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг би тэгэх байх л гэж бодсон одоохондоо байнга хамт байхгүй болохоор дасахгүй байгаа юм болов уу. Бид 2 багаасаа нэг нэгнээ мэддэг тэр үнэхээр сайн залуу сайхан ч хүн. Тиймээс би алдахыг хүсдэггүй. Ийш тийшээ ажлаар явахдаа би тэрнийгээ санадаггүй. Ёстой юм шиг худлаа хайраа гэсэн мсж бичиж ярьдаг. Харин надад бол хайртай л юм шиг байна лээ. Томоотой залуу болохоор би тэрэнд сайн итгэдэг. Хамт байхад ч миний сэтгэл хөдөлдөггүй. Одоохондоо ихэнх цагаа тусдаа өнгөрөөж байгаа. Тэр онцгойд ажилладаг болохоор ийш тийшээ их явна. Одоо би ч бас хөдөө ажлаар явж байгаа. Бид хоёрын харьцаа нэг иймэрхүү. Надад ойрын үеэс больё гэсэн бодол орж ирээд байгаа. Үнэхээр гоё хайрыг мэдэрмээр байна. Би яасан нь дээр вэ. Ялангуяа эгч нар надад үнэ цэнэтэй зөвлөгөөгөө хайрлаарай баярлалаа…
ЧИ ЭР ХҮНД ХАЙРТАЙ БАЙХ СОНИН БИШ ЭР ХҮН ЧАМД ХАЙРТАЙ ЧАМАЙГ ДЭЭДЭЛДЭГ Л БОЛ ЧИ ЖАРГАЛТАЙ АМЬДАРНА БҮСГҮЙ ХҮН ДАСАЖ ДУРЛАДАГ