Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



 

 

Би одоо 25 настай нэгэн компанид гайгүй албан тушаалын ажил эрхэлдэг. Ганц бие эмэгтэй. 2 сарын өмнөөс миний амьдралд хэцүүхэн асуудал тулгарч олон жил хайрлаж итгэж хүлээж явсан залуу минь намайг хүлээх хэрэггүй амьдралаа бод гэсэн ганцхан имэйлээр миний амьдралыг хүнд итгэх итгэлийг юу ч үгүй нурааж инээмсэглэл, ажил хийх хүсэл хамт олон гээд бүхнээс минь хөндийрүүлж хэсэг хугацаанд би орой бүр ажлаа тараад 2, 3-н пиво ууж энэ маань намайг ажлынхаа залуутай дотно найз болход хүргэсэн юм. Сэтгэл минь шаналж хоол ч орохгүй ажлаа хийгээд компьютер ширтээд өөрийн эрхгүй уйлж суух тэр бүх хүнд үеүүдэд тэр залуу маань миний сайн найз байж намайг хүчээр хоолонд дагуулж орж, орой бүр хамт салхинд гарч хамт ууж хамт инээлдэж сэтгэлийг минь засах гэж намайг ганцаардуулахгүйг их хичээж байгааг би олж харсан. Гэвч надад найзын сэтгэл л байсан. Бидний ажил хотоос 70 км-н цаана байдаг ба ажилчдын байранд байдаг болохоор бид дуртай үедээ уулзаж ярилцдаг байсан. Нэгэн орой бид нилээн пиво ууж сууж байгаад гэнэт тэр гараас минь атгаад намайг уруул дээр минь үнссэн. Зүрх зогсох гэж байгаа юм шиг анх хүнд дурлаад догдолж байгаа юм шиг л мартхын аргагүй сайхан үнсэлт байсан. Тэр орой бид үнсэлцээд л өнгөрсөн.

Маргаашнаас нь бид 2 биерүүгээ тэмүүлж бид олны дунд харцаараа ойлголцох шиг 2-лахнаа хамт байх боломжыг хайж гар гараасаа атгахаас цаашгүй анх дурлаж үерхэж байгаа жаахан хүүхдүүд шиг л байлаа. Энэ хугацаанд миний сэтгэлийн зовиур бага багаар нимгэрч аль болох тэр хүний тухай бодох боллоо. Энэ жаргалдаа нисэж явахдаа 1ой 8 сартай нялх хүүг нь,надаас үзэсгэлэнтэй эхнэрийг нь би мартсан байж.

Би түүнтэй хамт байхыг хүссэн ч ийм харьцаа байж болохгүй чиний гэр бүлийг үймүүлхийг хүсэхгүй бүр дотсохоосоо өмнө ингээд зогсьё гэж би зөндөө л олон хэлж ойлгуулах гэсэн боловч тэр болгонд надад би өөрийгөө мэднээ яав л гэж санаа зоволтгүй зүгээр дахиж битгий ийм юм яриач гэж гуйдаг байлаа. Нэг орой тэр өрөөндөө ганцаараа байна ороод ир гэхээр нь би орлоо. Миний бие тааруу байсан болохоор би тэр хүний орон дээр хэвтэж бид тв үзэж байгаад гэнэт тэр миний хажууд орж ирэн хэвтээд намайг тэвэрлээ. Намайг чанга тэврээд бид үнсэлцсэн. Надад бид ингэж хамт байгаа маань л аз жаргалтай байсан. Гэвч тэр намайг хүсэж байна гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэгээд хэсэг тайвширч тэврэлдэж хэвтэж байгаад бид дахиад л эрхлэлдэж тэр намайг гараа хөдөлгөхийн аргагүй болтол дарж хэвтэн хамаг хувцасыг минь тайлан үгүй гэж хэлээд ч барахгүйгээ би ойлгож түүнийг солиортлоо хүсэж байсан болхоор нэг л мэдхэд бид дур хүсэлдээ дийлдэн 2-лаа дур тавьж арай л гэж амьсгаа аван хэвтлээ. Яг тэр мөчид би тэр хүнд бидний хооронд ийм зүйл болох ёсгүй байсан би дахиж чамтай иим харьцаатай байж чадахгүй чи надаас зөвхөн секс л хүсч намайг эргүүлээд надад сайн хандаад байсан биздээ чи санасандаа хүрч чадлаа гэж намайг хэлхэд тэр маань юу гэждээ маргааш бид яг энэ хэвээрээ уулзаж учраад хамт байх болно гээд нүдрүү минь хараад итгэлтэй нь аргагүй хэлсэн.

Иим л үг сонсхыг хүссэн бардам зантай өчүүхэн сэтгэл минь тэр шөнө тайван хонолоо. Маргааш өглөө нь цайны цаг болхыг хүлээж түүнийгээ хархыг тэсэн ядан хүлээж суутал танихгүй дугаараас дуудлага ирлээ. Нэг эмэгтэй намайг нэрийг минь асуугаад тэр газар ажилдаг хүүхэн чи мөн үү гэхээр нь нэг л түгшүүртэй санагдаж би дугаар андуурсан бололтой гээд утсаа тасаллаа. Дахин дахин тэр дугаараас надруу тэр эмэгтэй залгаж байсан ба би утсаа ч авч чадахгүй надруу ингэж залгах хэн байдаг билээ гэж бодон сууснаа гэнэт нөгөө уулзахыг тэсэн ядан хүлээж байсан түүнрүүгээ залгаж чи… ийм дугаар мэдхүү гэтэл манай эхнэрийн дугаар шдээ чи яаж мэдэж байгаан гээд гайхаж надаас асуулаа. Би тэрхэн үед шоконд орж яахаараа танай эхнэр надруу залгадгын нэж уурлаад утсаа тавьлаа. Удалгүй эхнэрээс нь утсаа ав ичихгүй бол хэдэн юм асууя гэсэн мессеж ирлээ. Ингээд би яах ч учраа олохгүй дэмий л түүнрүүгээ уурлаж гомдон утсаа авахгүй гүрийж өдөр өнгөрлөө. Тэр маань эхнэртэйгээ ярьж асуусан чинь тэр хүүхэн чинь өөрөө надруу залгаж би танай нөхөртэй чинь 6-н сараас эхэлж орой болгон мессеж-р харьцдаг уулздаг болсон намайг тэр гэдэг миний дугаар… тэд гэж дугаараа нууцалсан утаснаас ярьсан гэж нөхөртөө хэлжээ. Нөгөө залуу маань ёстой л хүний хүн гэсэн шиг эхнэртээ итгэж надруу уурлалаа. Чи яах гэж манай хүнрүү өөрөө эхэлж тэгж биччээд одоо ингээд байгаан нтр гээд намайг сонссонгүй итгэхийг ч хүсэхгүй байна. Би зүгээр л хүн гүтгүүлээд муу эмэгтэй болоод хувирчихлаа. Тэгхээр бидний харьцааг гадарласан билний 2 талын ойр хүмүүсээс нэг нь л намайг хорлох гэж миний өмнөөс би болж түүний эхнэрлүү ярьсан байж таарах гээд байна. Түүний эхнэрийн утсыг мэдэж байна гэхээр түүний ойр хавиас л тийм зүйл гарсан болов уу гэж бодож байна. Бүр муу муухайгаар бодлоо гэхэд тэр надтай унтцан хүссэнээ авцан одоо би түүнд сонирхолгүй болцон болхоор өөрийх нь зохиосон хэрэг юм болов уу? Уг нь тэгж өөрийгөө эхнэртээ барьж өгөөд ярих хүн биш л дээ.Гэхдээ л эрчүүдийн санаан яаж мэдэхэвдээ.

Ядаж эхнэрлүү нь дугаараа нууцлаж залгасан дугаарыг нь эхнэр нь шүүлгэсэн чинь миний утаснаас залгасан байна гэсэн гэхийн. Би бүр ойлгохоо байлаа. Би утсаа орхиод миний утаснаас тэр эхнэрлүү нь залгачихаар хүн бараг л байхгүй. Тэр эхнэр нь худлаа ярьж байгаа нт ойлгомтой байгаа биздээ? Тэгж дугаар нууцалсныг амархан мэдэж болдоггүй ялангуяа эсрэг өөр оператороос ирсэн дуудлагыг бол бүр ч илрүүж болдгүй гэх юм энэ үнэн болов уу? Одоо тэр залуу маань надтай дугарах ч гүй байна. Би түүнийг санаад сэтгэлдээ шаналгаатай нэг хүн л яваад байна.

Би айл гэр үймүүлэх ухамсаргүй эмэгтэй бишээ. Гэхдээ одоо зүгээр л би эхнэрлүү нь тэгж яриагүй би тиим муухай зүйл хийгээгүй гэдгээ яаж батлах вэ? Би 1 сар ч хүрэхгүй энэ ажлаасаа гарах гэж байгаа бол0хоор ядаж тэр хүний сэтгэлд нэр цэвэр үлдэж дурсамжаа нандин хадгалж түүнээс холдхыг хүсэж байна. Би зүгээр л энэ бүхний учрыг олоод нэр цэвэр энэ байгуулгаас тэр залуугаас явахыг хүсэж байна. Надад та бүхэн энэ байдлаас гарах арга замыг минь зөвлөж тус болооч. Би энэ харьцааг хэндч хэлж чадахгүй болхоор ганцаараа дотроо бачимдаад аргаа бараад бичиж сууна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3361150/f65/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.07 23:40:42
*.111.205.164

Эхнэртэй эр хүнд би хайртай
Ээмэг зүүлтэнд минь дурладаг
Эрвээхэйн далавч шиг харцанд минь унадаг
Эхнэртэй эр хүнд,гэргийтэй залууд хайртай
Элдэв гоё чамин үгс чи надад хэлдэггүй
Эхнэртээ аль хэдийн хэлээ биз
Гэхдээ гиюүрч суухад минь миний амрагаас илүү
Гэргий шигээ хайрлаж тэвэрдэг болохоор
Тиймээ эхнэртэй эр хүнд би хайртай
Өөлөх юмгүй хөөрхөн гэж намайг уярааж
Үрээ тэвэрч суугаа гэргийгээ бас мартдаг
Даашинзны минь хормойнд унаж хоцорсон нүд чинь
Дальдчиж түүнийхээ өмнө гэмгүй зогсдог
Дараа уулзнаа гэж хүлээсэн зүрх чинь
Давраад орой нь надруу залгадаг
Зүрхээ бид хоёр хувааж чадахгүйгээс
Зүгээр л нууц амраг чинь болъё би
Зүсээрээ чамайгаа жаахан гоёж
Зүггүйтэж хайртыгаа бас мартчихъя
Энгэрийг чинь би түшиж эрхэлдэг ч
Эхнэр чинь хэзээ ч болохгүй чи мэднэ
Үүр шөнөөр хүлээж үрээ тэвэрч хоол халаадаг
Үнэндээ тийм сайхан гэргийг чинь гомдоож би даанч чадахгүй

ИЙМ ГАЙГҮЙ АЖИЛ АЛБА ХАШДАГ ХҮН ЧИН ЭХНЭРТЭЙ  ХҮНД ДУРЛАЧИХААР ЯМАР ОЛИГ БАЙНАА ДУРЛАЛ СОХОР Ч ГЭСЭН ИЙМ БАЙЖ БОЛОМГҮЙ  ЗҮҮДНЭЭСЭЭ  СЭРЭЭД ХЭСЭГХЭН ЭРГЭЦҮҮЛ ДЭЭ 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211401
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366815
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524317
16176 elgemsuu egchee bnuu hariulaad ogooch [2] dars55 2010-07-07 783
» ИЙМ Л ЗҮЙЛ БОЛЧИХСОН ЮМ ЯАЛТАЙ БИЛЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-07 984
16174 busguichuudee zovloorei [6] duck duck 2010-07-07 1422
16173 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-07 873
16172 zaawal heleed ogoorei [2] bolorgoo 2010-07-07 1145
16171 zagasnii ajil haij baina haraal idsen hangvvg 2010-07-07 784
16170 . Өөрийгөө бусдаас доогуур үнэлэгч эмэгтэй ЗАЯА 2010-07-07 763
16169 Гахайн мах үрчлээ... [1] ЗАЯА 2010-07-07 994
16168 ХЭН НЭГЭНД ХЭРЭГ БОЛЖ МАГАД ...ВИЗНИЙ АНГИЛАЛ [2] ЗАЯА 2010-07-07 4351
16167 Хоёулхнаа байхдаа амжуулж аваарай Маралгоо 2010-07-07 688
16166 Турахгүйгээр гоолиг харагдах аргууд Маралгоо 2010-07-07 650
16165 Хятадын галт тэргээр аялахыг хүсвэл...... [8] Маралгоо 2010-07-07 997
16164 " Tанайд хоноё " Сарандаваагийнд [1] Маралгоо 2010-07-07 520
16163 НАДАД АЛДАА БАЙНА УУ ГЭЭД Л БОДООД ҮЗ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-07 928
16162 hi maralgoo [1] chejv 2010-07-07 724
16161 asuuy eejuudee [2] jung 2010-07-07 727
16160 ???bna [1] bolor ayga 2010-07-07 742
16159 xelj ogch tuslaach [2] 1298 2010-07-07 767
16158 elgemsuu medj bwal helees uguuch turuh emneleg [3] shiny 2010-07-07 1022
16157 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА [1] МонголТв 2010-07-07 1019
16156 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-07 634
16155 Toroh konpoyn 2010-07-07 1511
16154 6sartai hvvhediin tseej ni pvrjigneed baihiinmaa [1] dalainus 2010-07-07 1119
16153 Ineemseglel konpoyn 2010-07-07 916
16152 ГАДААД ИРГЭДЭД ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ТӨВ help-center 2010-07-07 574
16151 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-07-07 563
16150 12... teach 2010-07-07 564
16149 asuuyaa eejuudee [4] АНУЖИНГОО 2010-07-07 1525
16148 unegui [2] teach 2010-07-07 767
16147 asuuh zuil bn tuslaarai eejuudee [2] 19800901 2010-07-07 777
16146 eejeee bi taniig sonsoj bn. konpoyn 2010-07-07 2540
16145 Гайхалтай шинэ номнууд нэмэдлээ.Аваад уншаарай koda 2010-07-07 846
16144 DUSAL HIIJ BAINA [1] vazilnik 2010-07-07 640
16143 Амьдралд хэрэгтэй, сонирхолтой номнуудаа захиалаад уншаарай koda 2010-07-07 587
16142 EMEGTEICHVVDIIN EMCH ZOWOLGOO OGJ BAINA vazilnik 2010-07-07 529
16141 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая koda 2010-07-07 494
16140 НӨХРӨӨ ЯАХ ГЭЖ СОЛОНГОС ЯВУУЛСАН ЮМ БЭ???????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-07 656
16139 ЧИ ЭР ХҮНИЙГ ГОМДООВОЛ ЖАРГАДАГГГҮЙ ЮМ ШҮҮ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-07 991
16138 СОЛОНГОСТ ОСОЛДСОН МОНГОЛ ОХИНД ТУСЛАХСАН БҮГДЭЭРЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-07 827
16137 asuuya [5] madahbadrah 2010-07-07 866
16136 asuuh zuil b.na tuslaarai eejuudee [7] АНУЖИНГОО 2010-07-07 1295
16135 mashin zarna erdenee_8819 2010-07-07 485
16134 emee nariin biz yaj sungadag ym bolooo [1] dorj58 2010-07-07 615
16133 АГУУЛАХ ЧӨЛӨӨЛӨХ ХУДАЛДААГААР NОТОN, JOFF ФЕРМИЙН БҮХ ТӨРЛИЙН ХУВЦСЫГ 1000ш дээш авах хүнд1500wonoor БӨӨНДӨЖ БАЙНА. 010-2411-4025 popoloo 2010-07-07 542
16132 ЭЛГЭМСҮҮ МИНЬ ТУСЛАХ АРГА БАЙНА УУ ??????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-07 761
배너신청
자생병원

배너신청