Moderator: mgl_300
Эхнэр нөхөрөө хуурч араар нь явах явдал бишгүй тааралддаг. Энэ явдал сэтгэлд болон бие организмд гүн шарх үлдээдэг онцлогтой. Германы Гёттингений Их сургуулийн Сэтгэл судлалын сургуулийн эрдэмтэдийн явуулсан судалгаа дээрхийг нотолж байна. Өөрийн эхнэр, нөхөр өөрийг нь хуурч мэхэлсэн гэдгийг мэдмэгцээ сэтгэл санаа болон бие организм нь хүртэл хямралд ордог байна. Хууртагдсан 3 334 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг судалгаанд хамруулахад эрчүүдийн 66%, эмэгтэйчүүдийн 61% нь нойргүйдэлтэй болсон байна. Мөн анхаарал нь сарних явдал тус тус 69%, 62% , өөрийн ирээдүйгээс айх явдал – 68% , 69% гарчээ. Эрчүүдийн 12%, эмэгтэйчүүдийн 9% нь нэг л удаа араар нь тавьсан байна. Харин 41%, 46% нь нэгээс дээш удаа, сараас хагас жил хүртэлх хугацаанд үнэнч бус байсан гэсэн тоо гарчээ. 29%, 23% нь хагас жилээс дээш хугацагаар хуурч мэхэлж байсан байна. Нэгийгээ хууран амьдрах явдлын нэг гол шалтгаан нь бэлгийн ханамжгүй байдал гэнэ.
Өмнө нь хосын нэг нь ханиадтай бол секс хийсний дараа нөгөөд нь халдварладаг гэж эмч нар оношлодог байсан аж. Харин шинэ онолоор бол идэвхтэй секс хийсний дараа ханиад эдгэрдэг хэмээн vзэх болжээ. Тэр ч байтугай хоолойн vрэвсэл хvртэл эдгэрдэг байна. Гэхдээ энд зvйлийг онцлоход тохиолдлын бус хайртай хvнтэйгээ сексдвэл ханиад эдгэрэх магадлал өндөртэй гэнэ шvv. Тэрчлэн vнсэлцэхэд биенд байгаа нянг устгадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс ханиадтай хvмvvсийг тохиолдлын бус хvнтэй, хамгаалалттайгаар идэвхтэй сексдэхийг эмч нар зөвлөж байна.