Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

heleed ogooch

2010.07.05 11:36:34

so. nohroos salah gesen umaa. salbal shud harlah u. biztei baih ymar arga bna be heleed ogooch .( bayralla huuhnuudee. 

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3350274/a42/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.05 13:34:54
*.251.203.16

 

 

ӨМХИЙ СОГООР ЯАХ ЮМ ХҮНИЙ ХАНЬ БИШ НААД БУЛАЙГААСАА ХУРДАН САЛ

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.05 13:36:37
*.251.203.16

132 ийшээ залгана орон нутгийн  утасны  код хийгээд мөн мөн хуульзүйн яамны иргэдийн хуулийн лавлах утас гэж байдаг  025037023 ийшээ лавлаад нарийн асуугаарай 021688-0120 Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 15771366  ЗААВАЛ САЛАХ БОЛСОН ШАЛТГААН ДАРАМТАНД ОРСОН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ГЭХ МЭТ ХЭРЭГТЭЙ ЭДНИЙ ХУУЛЬ ХҮҮХДИЙГ ӨГӨХГҮЙ   ЗААВАЛ ЭЦЭГТ НЬ ҮЛДЭЭДЭГ БУСАРМАГ БАЛАЙ ХУУЛЬТАЙ ГАЗАР ЭСВЭЛ 6-САРААС ДООШГҮЙ ХУГАЦААНД ХАМТ БАЙГААГҮЙ ТОХИОЛДОЛД ШУУД АВТОМАТААР ЦУЦЛАГДДАГ ... ӨМГӨӨЛӨЛ ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ХҮСЭЖ БОЛНО ТИЙМ ГАЗРЫН ХАЯГ ЗААГААД ӨГЧ БОЛНО ЗҮГЭЭР Л МӨРӨӨРӨӨ Л САЛСАН НЬ ХАМГИЙН ЗӨВ...ЭНЭ БОЛ ТИЙМ АМАР ШИЙДЭХ АСУУДАЛ БИШ ЗААВАЛ ЧИНИЙ ЭСРЭГ ШИЙДЭГДЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР ХАМГИЙН ГОЛ НЬ БАТАЛГАА НОТОЛГОО БАРИМТ БАЙХГҮЙ НӨХЦӨЛД....ВИЗТЭЙ ВИЗГҮЙ ЭНД АМЬДРАНА Ш ДЭЭ ЗААВАЛ ХАР ТАМГАНЫ ТӨЛӨӨ ЗҮТГЭЭД БАЙХ Ч ЯМАР ЮМ ..СО БОЛ ХҮНД ХАНЬ БОЛОХГҮЙ
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.05 19:17:18
*.251.203.57

Солонгос нөхөртэй болох гэж нэт дээр зар тавьж өөрийгөө илчлээд, эсвэл битүүхэн мөрөөдөөд явдаг охид, бүсгүйчүүдээ!!! Нааш ир.

 

Би Солонгос гэгч энэ хойгт нилээн хэдэн жил амьдарлаа. Солонгос нөхөртэй нутаг нэгтнийхээ гашуун нулимсыг бишгүй л харж дэмий бачимдахаас өөр туслаж чадахгүй юм.

Тэгээд энэхүү бичлэгийг уншаад нэг ч гэсэн бүсгүй бодлоо өөрчилж ухаараасай гэсэндээ чадан ядан эрээчиж сууна.

.

Та нэг сайн бод доо !!!

Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???

Эх орных нь эмэгтэйчүүд "гөлөөөг" ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн "но" той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл "хүний шаарууд" л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.

Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.

Энгийн сайхан амьдрах гэж яваа "эрүүл" эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.

Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.

Жишээ 1.

42 настай "Х" бүсгүй нөхрөөсөө салснаас хойш  охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.

Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.

Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.

Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг "зарц" бэртэй болж санаа амарцгаажээ.

"Х" бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.

Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.

Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.

Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.

Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.

Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ"соёлтой" орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.

Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.

"Барын зулзагыг бага дээр нь" гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.

Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.

Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.

"Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай" гэсэн зурвас.

/Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/

Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг "Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах" төвийн байранд хүргүүлсэн юм.

Гэвч "Х" бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.

"Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ" гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.

Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин "Х" эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа...

Жишээ 2.

"У" охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж "баян" солонгос эртэй суужээ.

Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.

Бод доо 19, 52 гээд.

Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.

94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.

Ингээд л "У" бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын "асрагч" эхнэр болжээ.

Хайран залуу нас.  Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.

Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.

Жишээ 3.

21 настай "Б" бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас  ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.

Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.

Архичин нөхөр нь аймаар санаатай.

"Б" бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.

Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.

Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.

Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.

Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.

"Б"-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь "Цонх".

Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.

Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.

Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.

Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч , хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.

Бидэнтэй анх уулзахад 39 хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. "Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон " гээд муухан инээмсэглэж  билээ.

Элчин болон Миатыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.

Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.

Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!

Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.

2007 онд "Азийн эмэгтэйчүүдийн бага хурал" Сөүл хотод болсон юм. Энэ хурлын хамгийн тулгамдсан асуудал нь Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйн жендерын асуудал байлаа.

20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.

Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.

МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/

ЭСЯ  хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажилна уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болхоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.

Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаал гаргана.

Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.

Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.

Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.

Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.

Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.

Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.

Энэ бүгд чинь эргээд эд  мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү...

Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.

Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай. Тэнд солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд ажилдаг болохоор таньд заавар зөвөлгөө өгнө байх.

Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366

Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.

Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.

Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.

Жич.

Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.

Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.

"Эмс садарлавал, төр самуурна" гэдэг дээ.

Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.

Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.

3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.

Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.

Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366667
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524267
16086 eejvvde hariulj tuslache [1] dalainus 2010-07-06 792
16085 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA byandag 2010-07-06 501
16084 위 염 gej yu gesen ug we? [3] hogi 2010-07-06 994
16083 nyrai huuhduun talaar asuuy pls [3] uhriin nud 2010-07-05 1228
16082 tulburgui emneleg zaaj uguuch [3] teko 2010-07-05 959
16081 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA dabaa4 2010-07-05 538
16080 agaariin achaa 12nd avch yavna Batsuda 2010-07-05 565
16079 emneleg zaaj ogooch pls [1] mildman 2010-07-05 732
16078 www.shoesone.co.kr ondor osgiitei gutland durtai busguichuuded asdfgtre 2010-07-05 1001
16077 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA byandag 2010-07-05 568
16076 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA byandag 2010-07-05 579
16075 sain bna uu busguichuudee asuuyaa??? [4] boloree 2010-07-05 966
16074 eejuudees asuuya [7] rabbit99 2010-07-05 1740
16073 ГАЗАРЫН АЧАА ДУУДЛАГААР АВЧ МОНГОЛД ХҮРГЭЖ ӨГНӨ.ТЭНГИС КАРГО. 010-3144-3245. oskar 2010-07-05 735
16072 yum asuuya manaihaan [4] itgel_cetgel 2010-07-05 940
16071 auuyaaaa [1] odgarag 2010-07-05 876
16070 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file ssamii 2010-07-05 724
16069 АНХААР!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-05 909
16068 Gereenii 3 sariig dahin sungah talaar asuuy please! [3] coolgirl 2010-07-05 991
16067 huuhed & tamhi ??? [5] harandaa_02 2010-07-05 4240
16066 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-07-05 829
16065 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-05 632
16064 Эмэгтэйчүүдийн угаалгын шингэн асууя [3] jiji 2010-07-05 1469
16063 hi vnegvi emnelegt vzvvlj bga eej bnu [2] xlady 2010-07-05 985
16062 EMEGTEICHVVDIIN EMCH ZOWOLGOO OGCH BAINA vazilnik 2010-07-05 620
16061 DUSAL HIIJ BAINA vazilnik 2010-07-05 643
16060 helj uguuch eejuudee ,busguichuuddee [1] sain egch 2010-07-05 903
16059 eejvvdees asuuhn [1] Hi... 2010-07-05 795
16058 elgemsuugees asuuy [1] duck duck 2010-07-05 863
16057 Shineer ashiglaltand udahgui oroh bolomjiin unetei oron suutsand zahialga avch b.a Erdene2mgl 2010-07-05 881
» МУУХАЙ СОЛОНГОСООС САЛМААР БАЙНАА ЯМАР АЙМААР ХҮМҮҮС БЭ???????? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-05 1142
16055 Hariylj tyslana yy!!! [4] anygirl 2010-07-05 860
16054 hi asuuy [2] mcblog 2010-07-05 713
16053 HUUHDIIN am gemthed [3] milkinmilk 2010-07-05 1095
16052 hi huuhedee yavuulsan eej baival helej tus bolooch [1] sakudur 2010-07-05 718
16051 hariulj tuslaach busguichuudee [4] marzagnuur 2010-07-05 1420
16050 hi eejuudee.helj uguuch??? [4] harandaa_02 2010-07-05 1015
16049 " Гоёлын Даашинз - МУСК " Маралгоо 2010-07-05 1440
16048 ASUUYA???? [1] chejv 2010-07-05 980
16047 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-05 480
16046 uduriin mendees Asuuya [4] uujuu 2010-07-05 781
16045 ajil bna 김유진 2010-07-05 572
16044 Hi busguichuudee tsagaan mah eregchihlee yah ve? [2] marzagnuur 2010-07-05 1420
16043 shud asuuy [2] sanghe 2010-07-05 980
16042 МОНГОЛ ОХИН ГАДААД ААВ ЭЭЖТЭЙ БОЛЛОО Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-05 1309
배너신청
자생병원

배너신청