Moderator: mgl_300
>

Эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж, байлдан дагуулах талаар маш олон ном товхимол, сонин хэвлэлд бичигдсэн байдаг. Тиймээс эдгээрийг нэг бүрчлэн уншиж байсан хүний хувьд хэлэхэд энэ бүхэн бол хэнд ч хэрэггүй дэмий зүйл л гэх байна....
Яагаад гэвэл та энэ олон зөвлөгөөг дагаснаар өөрийгөө бүр эвгүй байдалд ч оруулж мэднэ. Тийм болохоор анх удаагаа эр хүнтэй уулзах гэж байгаа бол хамгийн энгийн хэдэн зарчмыг л мэдэж байх нь чухал.
Өөртөө итгэлтэй бай. Санаа сэтгэл тайван биш байна даа гэсэн бодлыг тархи толгойноосоо авч хаян, өөртөө бүрэн итгэлтэй бай. Гадаад байдал маань ямар харагдаж байгаа бол гэсэн түгшүүр нь таныг хүлэгдмэл байдалд оруулж чөлөөтэй харьцаж чадахгүйд хүргэнэ.
Тэгээд аятайхан инээмсэглэ.
Аливаад хөгжилтэй, хошин шог ч мэдрэмжтэй байвал эрчүүд ч гэсэн танд тэгж хандах болно.. Харилцан яриа чухал Уулзалтын хамгийн гол хэсэг бол харилцан яриа.
Эрэгтэй хүнийг дуустал нь яриул.
Ярих боломжийг олгосноор цаад хүндээ та эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Дараа нь та найз нартайгаа юугаа ч ярьж болно шүү дээ. Тиймээс жаахан тэвчээд түүний ярихыг сонс. Түүний сонирхол, хобби болон хийх дуртай зүйлийг мэдэж ав. Та хоёрын уулзалт амжилттай болбол энэ нь цааш цаашдын чинь харилцаанд хэрэг болно. Болзох газраа зөв сонго Кафе, баар ресторан тохиромжгүй. Эдгээр нь тийм ч таатай дурсамжийг үлдээдэггүй. Харин мөсөн дээр гулгах ч юм уу буудлагын газар эсвэл компьютер тоглоомын газар байж болно. Чи өөрөө буудаж чаддаггүй, мөсөн дээр тогтож чаддаггүй бол бүр ч сайн. Анхны болзоо удаан байж болохгүй. Богино байх тусмаа л дурсамжтай байдаг гэдгийг санаарай.
Ихэнх эрчүүдэд хошин шогийн мэдэмжтэй эмэгтэй таалагддаг. Хэдийгээр тэд бусдын тоглоом тохуу хийхийг дааж чаддаг ч зарим нь тоглоом гэхээс шоглоом болх нь бий. Тэдний тоглоомд тооцдоггүй зүйл юу вэ? Халзан толгой Вэн Дизель шиг Холливуудын....
одыг үл тооцвол гялаан толгойтой эрчүүдийг сайханд тооцдог бүсгүйчүүд ховор гэнэ. Тиймээс халзрах вий гэдэг айдас эрчүүдийн санааг хамгийн их зовоож байдаг зүйл аж. Эр хүнд шингэрч байгаа үснийх нь талаар үг цухуйлгавал эмзэг сэдвийг нь хөндсөн хэрэг болно. Тэр үс нь шингэрч байгааг тэртэй тэргүй мэдэж байгаа учир үүнийг нь сануулах хүн түүнд хэрэггүй.
Шалихгүй өр
Эрчүүд гэртээ хоол хүнс авчрах ёстой гэж үздэг нь Чулуун зэвсгийн үеээс эхтэй ойлголт. Хэрэв эр хүн хангалттай мөнгө олж чадахгүй бол өөрийгөө үнэлэхээ больдог. Тиймээс эр хүнийг ээжийнхээ өврөөс гараагүй гэж хэлэх нь түүнд ямар хүнд тусч болохыг харж байгаа биз дээ. Эр хүн эхнэрээсээ бага цалин авдаг байхыг хүсдэггүй.
Түүний ээж
Ирээдүйн хадам ээж болох хүнтэй анх уулзах хэцүү давааны нэг. Бүх зүйл буруугаар эргэхэд маш ойрхон байна. Эрчүүд ээждээ илүү хайртай байдаг гэдгийг санаж түүнийг эсэргүүцсэн, муулсан зүйл ярихаас болгоомжил. Бас нэг зүйл: Түүний эгч нартай ч мөн адил болгоомжтой харьц.
Эр хүний бахархал
Хэрвээ та түүнээс мэдэрдэг таашаалаа алдахыг хүсээгүй л бол түүний “бахархал”-ыг шоглохгүй байсан нь дээр. Эрчүүдийн “бахархал”-ын хэмжээ, хэлбэр, өнгөнд инээдтэй зүйл байхгүй гэдгийг та мэднэ. Тиймээс ийм тохиолдолд дуугүй өнгөрсөн нь дээр.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/3347298/eeb/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.04 15:39:55
*.111.205.164

Оршилд: Үнэн хийгээд үл буруудах шалтгаант үгс нь хүртэж буй савны хэмжээ, тунгааж чадах, эс тунгааж чадах сэтгэхүйн цараас шалтгаалан үнэн үг худал болж ховд хутгалдах, басхүү анхныхаа зорилгоос хол зөрүү холбирох нь бий. Иймээс үнэн, чин шудрага үгийг ч бай хэлэхдээ хүртэж байгаа саваа /энэ хүн бөлгөө/ сайтар шинжих нь зүйтэй.

Бурхан багшийн сургаальд нэгэнтээ “Чигч шудрагуй үгийг хүссэн хүнд нь, хүссэн цагт нь айлдамой” гэсэн байдаг.

Буддын сургааль: Бусадтай тоож харьцахгүй гэдэг хүнтэй амьдрал өөрөө тоож уясдаггүйг сана.

Василий Ключевский: Өөрсдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс бий.

Плавт: Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг.

Хун Цзычен: Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна.

 

Александр Поун: Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Чарьлз Бакстон: Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог.

Маттис Клаудиус: Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай.

Сенека: Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.

“Ядаж байхад “дайсны баатар”-ын зөгий шиг хэл, шөвөг шиг үгс нь хүнийг лазерийн гал шиг үхтэл түлж үнс болтол шатаадаг атлаа, үйлдэл санаа нь болохоор тэнгэрлэг Тереза эх шиг буян нигүүсэл бялхуулаад байхаар яалтай ч юмдээ” гэж блогчин Инга нэгэнт шогширсон байдаг. Хүнд үг хэлэх ч боломж олгодоггүй хурдан түргэн хэл амтай хүмүүсийн зогсоо зайгүй пулмётлах үгс нь магадгүй боломжийг алдахгүй өөрийгөө хаацаалах гэсэн эцсийн оролдлого байж болох ч юм. Өөрийнхөө хэлүүлэх гэснээ “Тийм биз дээ” гэж тулгах, “Тийм л юм бна л даа” гэж яаран садран өөрөө өөртөө батлах тийм хүмүүстэй харьцах тохиолдолд хамгийн зөв сонголт нь дуугуй байх эсвэл тухайн хүний асуугаад, асуултандаа өөрөө батлаж хариулаад байгаа тэр үгсээр  эцэслэн хариу барих нь дээр юм билээ дээ.

Тийм дээ ч дээрхи бүх сургааль үгсийн гол зангилаа болсон санаа шиг, эцсийн бүлэгт Плавтын хэлсэн шиг “хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг” гэдэг шиг хүмүүст өөрт нь тааруулаад ойлгох үгийг хэлж сурах нь бусадтай харилцахдаа хийх гарцаагүй зөв сонголт байх нь бий юм даа. Мэдээж ойлгохгүй үгсийг яриад эхлэвэл чи эсвэл тэнэг, галзуу солиотой, гажиг хүн болох нь дамжиггүй юм.  Гэхдээ зарим тохиолдолд бялдууч үг унагаж, ул долоон хоромхон зуурт хүнд таалагдах гэж амиа хоохойлж байснаас тэнэг балай, гажиг болоод үлдэх нь ч дээр байж болох. Юм хоёр талтай гэж.

Хов жив + эмэгтэйчүүд = зоосны хоёр тал

“Чигч шудрагуй үгийг хүссэн хүнд нь, хүссэн цагт нь айлдамой” гэсэн үгийг хүмүүс тэр дундаа эмэгтэй хүмүүс тун сайтар санаж явахад илүүдэхгүй юм билээ. Учир нь эмэгтэйчүүд нөгөө л нэг байгалийнхаа зангаар сонссон зүйлээ боловсруулах, шүүн тунгаах чадваргүйгээр тараан түгээх гэдэг үүрэгт сигналаар ажиллаж эхлэдэг учраас таны үг ямар хэмжээтэй саванд орж, гарч байгаагаас шалтгаалан идээ бээртэй, өмхий хамхай болж түгэх нь ч бий . Энэ нь эцэстээ эцэс төгсгөлгүй хов живийн эхлэл болно.

Яагаад гэж үү?

Хов живийг эм хүйстнээр бүр тодруулбал авгай, охид хүүхнүүдээр тодруулан тодорхойлсон нь олон талын шалтгаантай. Хов жив гэдэг үгийг залгаад яагаад заавал эмэгтэй хүн гэж зүүсгэл /Connotation/хамт дагалддаг юм гэдэг асуулт гарч ирнэ. Бас хов жив, эмэгтэй хүн хэзээ ч нүүр нүүрээ харалцахгүй тэрхүү зоосны хоёр тал шиг байдаг вэ гэх асуулт юм гарна. Хов жив таригч эрэгтэй хүн гэж байж болох ч хүн төрлөхтөн, универсал ойлголтонд эмэгтэй хүн л хов живтой орооцолдогчдын дийлэхи хувь нь байдаг.

Аливаа зүйлд ерөнхий хандлага буюу mainstream гэдэг ойлголт байдаг гэдгийг манай их сургуулийн багш байнга хэлдэг байж билээ. Тэр өөрөө хэдийгээр маш чадалтай эмэгтэй байсан боловч яагаад ч юм эмэгтэй хүн бол бүдүүлгээр хэлэхэд “тогооны хүн” гэдэгтэй би далдхан санал нэг байдаг юм гэж байсныг одоо тодхон санаж байна. Басхүү эмэгтэй хүн байгалиасаа сонсох эрхтэндээ илүү итгэж чаддахаас цаашгүй юм шүү дээ гэж хэлж байж билээ. Тиймээ эмэгтэйчүүд сонсох эрхтэндээ л илүү итгэж чаддаг. Яг энэ мөн чанар л эмэгтэй хүмүүсийг хов жив таригчид болгодог. Бид хэзээ ч чихээр сонссон юмандаа үнэлэлт дүгнэлт өгч, бодож тунгааж зөв буруугийн дэнслүүр дээр шүүн боловсруулж чаддаггүй /эсвэл хүсдэг үгүй ч байх/ сонссон бүхнээ хүнд дамжуулан тарааж явдаг улсууд.

Хэлсэн үгийн нарийн учир, зорилгыг ойлгохгүйгээр, бодож боловсруулж чадалгүйгээр бусдад "тургиж" өөрөө өөртөө хавх тавин, дараа нь орооцолдох аалзны тор нэхэж, бас живж унах намаг балчиг тарьж явдаг улс.

Мундаг чадвартай эмэгтэйчүүд байдаг ч тэдэнд бурхан цаанаас нь сонсоод, сонссон зүйлээ хараад, харсан сонссон дээрээ үнэлэлт дүгнэлт өгч чаддаг тэрхүү хосгүй чадварыг өгсөн байдагт л оршино. Нэг үгээр генэнд нь тиймэрхүү чадвар бүхий мэдээлэл байна гэсэн үг. Тэгэхээр харамсалтай нь ямар ч өндөр боловсролтой эмэгтэй хүн байлаа гэхэд энэхүү чадвар бүхий мэдээлэл үгүй бол амьдралаас харж мэдэрч байгаа харилцааны тохиолдолууд болон нөхцөл байдлууд дээрээ анализ хийх чадваргүйгээрээ, түүнд суралцах боломжгүйгээр насыг барах нь бий юм. Бүдүүн баргаар хэлбэл цээжилсэн хэдэн ханз, цаасан дээрхи бичигдмэл хууль дүрэм, томьёогоос өөр сурц үгүйгээр л авсанд орох юм байна л даа.

Тэгэхээр хов жив бол боловсролтой, сэхээтэнлэг, элит гэх мэт бидний сайн сайхныг басхүү ёс зүйн өндөр төлөвшилийг олж харахыг хүсдэг тэрхүү давхаргад ч гарч болно гэсэн үг. Яагаад гэвэл тэнд эмэгтэй хүн байгаа учраас.

Эмэгтэйчүүд бол харилцааны хамгийн эрсдэлтэй бүс

Би эмэгтэй хүн. Харамсалтай нь хар багаасаа эмэгтэй хүмүүстэй тэр бүр ойртож нөхөрлөхгүйгээр өдийг хүрсэн. Тиймдээ ч эмэгтэй хүнтэй харьцах туршлага тун муу, бараг үгүй. Ядаж л нээлттэй байсныхаа төлөө эргүүлээд алгадуулах нь элбэг байж болох тал ажиглагдав. Тиймдээ ч эмэгтэй хүнтэй харьцахдаа их болгоомжтой харьцах хэрэгтэйг санаж явууштай юм билээ. Эмэгтэй хүмүүстэй харьцаж сурснаар цаанадаж нийгэмтэй, танихгүй шинээр танилцаж байгаа бүлэг хүмүүстэй харилцах хамгийн том сургууль болохыг амьдралаас ухаарав.

Юун түрүүнд сэтгэл зүйчдийн тодорхойлсон харилцааны хязгаар бүсүүдийг сайтар мэдэж байх нь зөв болов уу. Тэгэж байвал та үзэл бодлоо, хэрэгтэй хэрэггүй хүмүүстээ хуваалцах тэрхүү баримжааг бага ч болов мэднэ.

1. Дотны харьцааны бүс хагас метрээс шууд биеэр шүргэх хүртэл Хайртай хосууд, эцэг, эх хүүхдүүд, дотны найз нар ийм зайнд хоорондоо уулздаг. Бас ийм харилцаанаас бие биетэйгээ харилцдаг. Энэ тохиолдолд үг хэлээ нарийн чанд хянаад байх шаардлагагүй эрх дураараа байж чадах бүс. Тэд чамайг луйварчин, архичин байсан ч ямагт ойлгохыг хичээдэг хүмүүс.

2. Хувийн харьцааны бүс /0.5м-1.5м/. Дотны найзаас гадна олон жилийн цаг хугацаа, үзэл бодлын шалгуур давсан “гал хамууд”. Сайн муу бүх яриан дээрээ чамтай санал нийлж чадах хүмүүс. Энэ эхний хоёр бүс бол чамайг хов живнээс хамгаалах дархаалт бүс юм шүү.

3. Албан ёсны бүс/1.5м-3м/. Энэ бүс бол ажил, сургууль ялангуяа магистар, докторын болоод богино хэмжээний сургалтын ширээ болоод чи өөрийн сонголтоор биш гуравдагч этгээдээр дамжин /нэг үгээр танилын танил гэх мэт/ олж мэдэлцэж байгаа хүмүүс. Нэг үгээр шинээр нэвтэрч буй бүс - Newly penetrating zone. Өөрөөр хэлбэл сэтгэлийн гэхээс илүүтэйгээр хоёрдогч хүчин зүйлийн “шахалтаар” харилцах ёстой бүс гэсэн үг юм.  Энэ 3 дахь бүсэд ээж, эгч, эмэгтэй дүү, гэх мэт дотны харьцааны бүснээс гаднах бүх эмэгтэйчүүд орно гэсэн үг юм.

Хүний сайн муу, эерэг, сөрөг үзэл бодлын төлөвшил нь нэгэнт тогтворжсон өөрийн гэсэн худал хуурмаг, үнэн мөнийн хэмжүүртэй болсон энэ хүмүүсд өөрийнхөө хувьд зөв буруугийн дүгнэлтийг шууд хэлж болохгүй болгоомжтой байхад илүүдэхгүй. Учир нь гэвээс чиний үг ямар сав руу орж, ямар савд боловсрогдон, яаж баяжиж түгэн дэлгэрэхийг мэдэхгүй. Шаардлагатай тохиолдолд энэ хүмүүс чиний эергээр бодож хэлсэн үгийг ч эргүүлэн гуйвуулж чиний эсрэг ашиглаж мэднэ.

4. Нийтийн харьцааны бүс /3 метрээс цааш/. Энэ бүсийг бол мэдэж байгаа байх. Олон нийт.

Заа харилцааны бүсээ сэтгэл судлаачдын тусламжтайгаар бага ч болов тодорхойлох гэж оролдлоо. Ингээд гол юмандаа орий.

Хүүхнүүдийн харьцаанд нээлттэй бас бусдыг сонсогч байх шаардлагагүй: “Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай”. Энэ мэдээж өөрийнхөө үзэл бодлоо 3 дахь бүсийн эмэгтэй хүнтэй ярьж болохгүй гэсэн үг. .

Ардын цэцэн үгэнд “Нэг хов авчирсан хүн хоёрыг аваад буцдаг” гэсэн байдаг. Хэрэв танд хэн нэгэн /хэн нэгэн гэдэг нь ихэнхи тохиолдолд 3-р бүсийн хүн гэдгийг анхаарна уу/ хандаад өөрт тохиолдсон болон хэн нэгэнтэй үл ойлголцсон таагүй зүйлсийг хүсээгүй байхад тань яриад эхлэвэл та өөрөө хичнээн нээлттэй бас хүнийг сонсдог хүн байсан ч цонхны хөшгөө шууд хаагаад, спикерээ шууд унтраах хэрэгтэй. Тэртэй тэргүй тэр хүнд, өөрт нь таарсан зөвлөгөө өгөөд сурчихсан тухайн хүний хувьд ойрын хүн байж л таараа. Таны үгээр нээх дутаад байхгүй, харин ч илүү юманд илүүц бизээ.

Магадгүй Плавтын хэлсэн шиг “Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг” гэдэгтэй адил чиний хэлэх үг түүний ойлгох хэмжээний үг биш ч байж болох талтай.

Тэгээд ч нэгэн ухаантай хүний маань хэлснээр “баггүй амьдрах нь бандаажгүй явахтай адил эрсдэлтэй бас ичгүүртэй юм шиг ээ” гэдэг үг ой тоонд ойрхон бууж байна. Гэхдээ мэдээж хэрэгтэй үед авч болдог, хэрэггүй үед дээрээс нь шаваад байж болдог уян хатан баг зүүх хэрэгтэй л дээ. Нэг үгээр зажилж бутлах, нүүрний  хэлбэрийг зөв харагдуулах хадгалах үүрэгтэй хиймэл шүд шиг тэрхүү багаа хэрэглэдэг байх нь чухал. Түүнээс биш авч ч болохгүй хаяж я болохгүй насны юм наачихвал яваандаа ойр дотны хүмүүс чинь адаг сүүлдээ өөрөө өөрийгөө танихгүй мартахад хүрнэ. Тэгэхээр 3 дахь бүсийн эмэгтэйчүүдтэй ихэнхи тохиолдолд нүүрний хэлбэрийг зөв харагдуулах  үүрэгтэй хиймэл шүд шиг багтай харилцаж амьдрах нь хов живийн ертөнцөөс бага ч болов холхон байх арга байж болох.

2. Хүүхнүүд анализ /дүн шинжилгээ/ хийх чадвар тун хомс тул үгэн дээр дөрөөлсөн хов живийг засаж залруулах гэсний ямар ч шаардлага байхгүй. Магадгүй баг зүүж амжилгүй явж байгаад эмэгтэйчүүдийн хов живт орооцолдсон бол үг бүрийн араас хөөцөлдөн засаж залруулах гэж улайрсаны шаардлагагүй. Учир нь хов живийн аалзны торонд чиний үг монтажлагдан засварлагдаад нэхэгдсэн л бол өөртөө улам олон амьтан наалдуулж цааш нь харуулах чадалтай болж, хов живийн намаг нэгэнт л ундарсан бол чамайг улам бүр доош нь чангаах болно. Тиймээс намгаас өөрийгөө татаж гаргахын тулд ганц л болов мөчир үлдсэн бол түүнээс сайтар зуураад алдахгүйгээр өөрийгөө хүчлэн гаргаж татах нь чухал болохоос нэгэнт үүссэн намгийг хатааж эсвэл шавхаж чадахгүй нь лавтай юм.

Ганцхан жишээ хэлье. Америкийн сэтгэл судлаачдын явуулсан нэгэн туршилтыг танд сонирхуулъя. Та уншаад нэгийг бодно биз. Америкийн нэгэн их сургуульд сэтгэл судлаачид хоёр оюутныг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэсэн ямар үндэслэлгүй хов яриа тараажээ. Дараа оюутнуудын дунд асуулга явуулахад 12% нь өөрсдийгөө хуриманд нь очсон гэж тангарагалаад, сүйт бүсгүйн хуримын даашинз, гоёл чимэглэлийг нэг нэгэнгүй тоочиж байсан гэдэг. Тэгэхээр зүгээр л нэг үг шидэхэд үр дүнд нь ямар ч үндэслэлгүй амьдрал дээр хэзээ ч байгаагүй тэрхүү үлгэрийг босгож болж буйг харж байна.

Тэгэхээр үгийн араас хөөцөлдөж залруулах гэх тусам үлгэр босгогч нарт улам том олз бэлтгэж өгсөнтэй адилхан болно. Тэгдэг ч юм билээ.

Дүгнэлт: Хов живээс гэхдээ та юу олж болох вэ?

Энэ асуултанд эергээр хариулж болно. Орчин үеийн сэтгэл судлаачид хов жив бас хов живд “орооцолдох” нь шүүмжлээд байх зүйл биш гэжээ.

ЯАГААД?. Учир нь сэтгэл судлаачдын хэлснээр бид хов живээр дамжуулан ёс суртахууны үндсэн зарчмууд, олны дунд биеэ авч явах бичигдээгүй дүрмүүдийг суралцаж авдаг байна. Хов ярианы тусламжтайгаа басхүү "орооцолдсоны" тусламжтайгаар хэнд итгэж болох, итгэхгүй байж болох хэнээс зайгаа авах ёстой, хаана зүгээр суугаад харин хаана эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэйг мэдэж авдаггүй юмаа гэхэд баримжаа авч байдаг.

Гэхдээ эцсийн бүлэгт чиний үнэн бусдын үнэн биш гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл өөрийнхөө үнэн гэж бодож, мэдэж байгаа зүйлээ 3-р бүс буюу албаны бүсд хамаарах хүмүүстэй ялангуяа эмэгтэйчүүдтэй хэзээ ч бүү хуваалц гэж.

Үнэн өөрөө харьцангуй юм. Тиймээс нэгэнт л үлгэр босгогч нартай чи таарсан л бол  үнэн гэж ам алдсан үгс тань өөрийг чинь эргүүлээд хутгалах мэсийг бэлэн гаргаад өгсөнтэй адилхан л болох юм.

Эцэст нь: Чи хэзээ ч, дандаа өөрөө өөрийнхөөрөө үлдэх ёстой. Чи өөрөө хэн байна түүгээрээ л үлд. Амьд амьтадын дотроос зөвхөн хүн л ихэрхэг нэрэлхүү зангаараа, тэнэг үйлдлээрээ бусдыг даган яг тэр хүн шиг болох гэж хичээн зүтгэдэг. Ингэснээрээ өөрийнхөө хувийн цорын ганц гайхамшигаа гээж, өөрийнхөө амьдралыг алдаа болгон хувиргадаг. Өөрийнхөө толгойд багадаад байгаа малгайг өмсөх гэж бүү зүтгэ!

haliungo

2010.07.05 17:26:26
*.142.217.240

элгэмсүү эрүүл хүн бишээ л гэж бодож байна даа

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211354
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239275
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366661
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365250
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524264
16041 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай 7 england Jul 05, 2010 640
16040 Emegteichvvdiin vitamin...010-6755-4585 file onobolno Jul 05, 2010 654
16039 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая koda Jul 04, 2010 572
16038 Гайхалтай шинэ номнууд нэмэдлээ.Аваад уншаарай koda Jul 04, 2010 774
16037 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой koda Jul 04, 2010 567
16036 Asuuya [1] hee Jul 04, 2010 876
16035 өтөл насны ганцаардал [2] эмүгэ Jul 04, 2010 5773
16034 харьд төөрсөн хувь тавилан [1] эмүгэ Jul 04, 2010 1022
16033 agaariin achaa Mongol avch yavna teach Jul 04, 2010 727
16032 хамтран амьдрагч [3] эмүгэ Jul 04, 2010 1128
16031 нэхэмжлэл эмүгэ Jul 04, 2010 826
16030 부평nii anduudiin utsiig helj ogooch [1] bananas Jul 04, 2010 732
16029 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii Jul 04, 2010 648
16028 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii Jul 04, 2010 635
16027 GEREENII 3sar sungah talaar asuuy please! [1] coolgirl Jul 04, 2010 770
16026 xariulj ogooch [1] LOVE24 Jul 04, 2010 704
16025 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg Jul 04, 2010 626
16024 Hyamdhan viski ,chiher bolon huuhdiin huvtsas haanaas avah ve? [2] uujuu Jul 04, 2010 999
16023 БАРИА ЗАСАЛ ,ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg Jul 04, 2010 651
16022 emegteichudees asuuyaa [4] hums Jul 04, 2010 1076
16021 sain bna uu bas l asuuh yum bna [3] 하늘 Jul 04, 2010 888
16020 asuuh ym bna [1] GALZUU GANTS Jul 04, 2010 993
16019 GEREENII 3sar sungah talaar asuuy please! coolgirl Jul 04, 2010 626
» ЭЛГЭМСҮҮГ ЧИ ЯМАР ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА???? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 04, 2010 1160
16017 САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД.......ЭЛГЭМСҮҮД [2] эмүгэ Jul 04, 2010 984
16016 aigaad bna yah be [12] hair itgel Jul 04, 2010 1704
16015 ЭНД МОНГОЛ ХҮҮХЭН МЭС ЗАСАЛ СОЛОНГОС АГАШИГААС ИЛҮҮ ХАРАГДАЖ БАЙНА..kk [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 04, 2010 2246
16014 30 ХҮРЧ БУЙ БҮСГҮЙЧҮҮД АНХААР ЭНЭ ҮНЭН ҮҮ???????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 04, 2010 1306
16013 ???? [2] sona54 Jul 04, 2010 958
16012 АНХААР ЭНЭ ХҮНД ТУСЛААД ҮҮНИЙГ ОРЧУУЛААД ӨГӨХ ХҮН>......... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 04, 2010 956
16011 elgemsvvd [1] dalainus Jul 04, 2010 872
16010 my hvv haniad hvrtseed bainaa [2] dalainus Jul 04, 2010 922
16009 hello-goos asuult bnaa [2] 20000810 Jul 04, 2010 967
16008 gmarketed zowloh ni.... [1] amiinaa_m Jul 04, 2010 982
16007 신생아?? [4] ind Jul 04, 2010 994
16006 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 Jul 04, 2010 831
16005 ИЙМ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ МОНГОЛ БҮСГҮЙГЭЭР БАХАРХЛАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 03, 2010 1060
16004 ЧИ СОЛОНГОСТ УДВАЛ НӨХӨР ЧИНЬ ИЙМ Л БОЛНО АНХААР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 03, 2010 1260
16003 emegteilegiin zarj.......asuuh [2] bosson uu Jul 03, 2010 821
16002 СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРЬ НЭГ ИЙМЭРХҮҮ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 03, 2010 990
16001 Asuuya bvsgvichvvdee [2] Энхрийхэн Jul 03, 2010 975
16000 ТЭР МАНАЙД ЯАХ ГЭЖ ИРДЭГ ЮМ БОЛ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 03, 2010 729
15999 HERBALIFE- IIN ERUULJUULEH , TURAAH BUTEEGDEHUU HYAMDRALTAI hani mini Jul 03, 2010 730
15998 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ Jul 03, 2010 678
15997 asuuya [1] e.huu Jul 03, 2010 798
배너신청
자생병원

배너신청