Moderator: mgl_300
оюутан байхдаа ангийхаа нэгэн залууд дурлаж тэр ч надад дурлаж бид хоёр энэ хорвоо дээрх хамгийн жаргалтай хүмүүс болж байсан. Хэн хэний нь хувьд анхны хайр байсан болохоор их л жаргалтай хэзээ ч салахгүй гэдэг байлаа. Гэтэл дөнгөж нэг жил үерхээд зуны амралтаар хөдөө ганцхан сар яваад иртэл манай хүний зан ааш нэг л сонин болсон байлаа. Ажилтай завгүй дараа уулзая гээд л зугатаад байгаа юм шиг санагдсан. Би ч сэтгэл санаагаар унаж өдөр бүр уйлж нэг л мэдхэд хагас жил өнгөрсөн. Гэтэл ангийхнаасаа тэр нөгөө ангийн хүүхэнтэй яваад байгаа байхаа гэсэн хачин зүйлийг сонссон юм. Удалгүй бид төгсөх болж ангиараа нэгэн газар орж тэмдэглэж байтал нөгөө ангийн өнөөх хүүхэн манайхан дээр ирлээ тэр 2 бие биедээ харц чулуудан айлгүйтэж байгаа нь миний нүдэнд шууд л өртсөн гэсэн ч би хэлээ хазан гараа барин арай гэж тэсэн сууж байснаа санаж байна. ууж идсэн халсан хүмүүс гадаа байж байтал тэрхэн хооронд үл ойлголцох зүйлс болж өнөө хүүхэн миний нүдэн дээр найз залууг минь тас хийтэл алгадаад авлаа. Ингээд л тэр 2 нэг л биш харилцаатай гэж би мэдсэн. Учрыг асуутал ямарч тийм юм байхгүй надад итгэ гэлээ. Сургуулиа төгсөөд бид 2 ажилд орлоо гэсэн ч бид 2 салаагүй юм. ингээд жил гаран болсны дараа ангийхан цуглан уулзах боллоо бид 2 ч хамт очсон. Уулзалт тараад хариад унтах гэж байтал найз залуугийн маань утсанд мессеж ирлээ би аваад хартал өнөөх хүүхнээс өнөөдөр чамайгаа эвгүй байдалд оруулчих байх гээд ангийн чинь уулзалт дээр очсонгүй намайг хайрла гэж гуйхгүй зүгээрл хажууд минь байгаач хүүхдээ авхуулаад надад хэуүү байна гэсэн байлаа. Би тэр доороо уйлж та хоёр бүр ийм хүртэл яваа юу гэхээс өөр юу ч хэлээгүй гэтэл найз маань үгүй ээ тийм биш гээд л сандраад хуруу гараа эмрээд хоолойн төвөнх нь гүрс гээд л худлаа хэлж байгаа нь нэгэнт илт байсан юм. Би бас л үгэнд нь итгэж уучилсан.
Гэсэн ч урьдын адил сэтгэл догдлон хайрлахаа больсон байснаа би өөрөө мэдэрсэн. Салсан нийлсэн 2-н дунд явж байтал манай ажлын нэгэн залуу надад сайн гээд намайг эргүүлж эхэлсэн гэсэн ч би нүүр өгөхгүй байсаар байсан. Удалгүй ангийн нэгэн найзын хуриманд уригдлаа. Гэтэл тэр хурим дээр нөгөө хүүхэнтэй тааралдлаа тэр 2-г сэм харж байтал өөд өөдөөсөө инээж нүдээ ирмэн нэг л дотно харагдаж байна. Ингээд л би хуримнаас гараад шууд шийдлээ. Маргааш нь л би ажлын залуудаа хамт хоолонд орж болзоонд явахыг зөвшөөрсөн. Ингээд ажлын залуутай үерхэж эхэлсэн. Хуучин найздаа салая гэж хэлэхээр утасдтал утасаач авахгүй байсан. Ингээд би хүнтэй сууж гэр бүлтэй болсон. Харин дараа сонстол тэр 2 суусан гэр бүл болсон, жирэмсэн гэж сонсогдлоо. Би тэр үед хоёр биендээ хамаагүй болсон гэж мэдэж байсан ч гэсэн дээ нэг л мэхлүүлж хууртаж өөрийн юмаа тэр хүүхэнд алдсан мэт дотор хачин эвгүй байж билээ. Гэсэн ч би эхлэж тэр залууг мэхлэж ажлынхаа залуутай явалдаж тэрнээс болж бид 2 салсан юм шиг дандаа өөрийгөө буруутгадаг, хэн нэгэнд тэрнийг алдсан адил харууусдаг. Би тэр залууд үнэн сэтгэлээсээ хайртай байсан анхны хайр байсан болохоор тэгсэн байхаа. Би тэр хүүхэнээс өөр хүнтэй суусан бол юу ч бодохгүй байсан. Гэтэл юмаа алдсан хүн шиг дотор бачуураад уур хүрээд байхын. Би чинь өөрийн гэсэн гэр бүлтэй болсон хүн шүү дээ гэр бүлдээ хайртай. Гэтэл бодохоос л уур сэтгэл тавгүйтдэг.