Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
“Эхнэртэй залуугийн энгэрт эрхэлж хэвтээ бүсгүй чамд”
Хэн нэгний нулимсаар инээд хөөр хийж чи
Хэсэгхэн зуурын амьдралаар бусдын амьдралыг сүйтгэнэ
Хээв нэгхэн эрхлэх зуурдын амрагын чинь цаана
Хичнээн их итгэл амьдрал байгааг ухаараач
Өр эмтлэм хүлээлт ханийн итгэлээр сүлэлдэж
Өвөрт чинь хэвтээ залууг ямар их харуулдаа бол
Өглөөг угтах амраглалыг чинь бурхан харж байгаа
Өрөөл бусдын зовлонгоор жаргал бүү хий бүсгүй минь
Хайр гэдэг ганцхан үгээр чи зүрхээ өмөөрч
Хагацал амсуулж нэгэн амьдралыг нураана
Хэн нэгэн бүсгүй ч чамтай адилхан эмэгтэй хүн
Хэзээ нэгэн өдөр чи зовлонг нь амсаж болох шүү
Бусдын амрагын харцыг ч шунаж бүү хар
Бурхан чамд биш гэргийд нь заяаж учруулсан
Эхнэртэй залуугийн өвөрт эрхэлж бүү хэвт
Эвий нэгэн бүсгүй хүн насаараа шаналах л юм билүү
Би урлагийн хүн лдээ. 2 жилийн өмнө нэг залуутай танилцаж байсын. Тэр үедээ ч тодорхой шалтгааны улмаас яаж ч чадалгүй өнгөрчихсөн. Харин сая 3 сард нэгэн фитнесс клубт явж таарлаа. Тэр маань нэлээн нэрд гарч байгаа хүн л дээ. Надтай анх танилцах үедээ эхнэр хүүхэдгүй байсан. Харин одоо бол эхнэр хүүхэдтэй болчихож. Бид одоо үе үехэн уулздаг болоод байгаа. Надад хайртай гээд. Одоо бол холдож чадахгүй гээд байх юм. Гэхдээ би адилхан өөртэйгөө адилхан бүсгүй бас орой болгон аавыгаа хурдан ирээсэй гээд тормойн суух нялх амьтнаас аавыг нь эр нөхрийг нь гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх халуун дулаан цаг мөчөөс нь хороож байгаадаа өөрийгөө үнэхээр зүхэж байна. Тэгтэл тэр минь надаас салж чадахгүй гээд байдаг. Би ч гэсэн хуучнаа сэргээж дурсаад дасаад хачин болсон байдаг. Би өөрийгөө үзэн ядаж байна. Би яавал дээр вэ. Надад туслаач…