Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
БНСУ-ын орон нутгийн сонгуульд Монгол эмэгтэй ялалт байгуулжээ.
Уншсан 996 vote 0 2010.06.10 13:50:04Өнгөрсөн лхагва гаригт болсон БНСУ-ын орон нутгийн сонгуульд Монгол эмэгтэй ялалт байгуулжээ. Түүний солонгос нэрийг Lee Ra буюу И Ра гэдэг аж.

33 настай тэрээр Ханнара (Их үндэстний нам) намын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөн ялснаар Кёнги мужийн хуралд төлөөлөгчөөр ажиллах болж байна. Кёнги нь Сөүлийн дараа ордог томоохон муж юм.
Солонгост гадаад хүн сонгуульд ялсан тохиолдол анх удаа болж буй нь энэ юм. Мөн манай улсын иргэн Г.Цэцэгсүрэн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй байна.
Өнгөрсөн оны сүүлчээр гарсан мэдээллээр БНСУ-д 127 мянган цагаач гэр бүл амьдардагаас олонх нь Кёнги мужид амьдардаг аж Тиймээс ч И Ра сонгуульд ялалт байгуулснаа мэдээд "Гадаад хүнтэй гэрлэсэн цагаач эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийн тухай асуудалд би хамгийн гол анхаарлаа хандуулах болно" хэмээн мэдэгджээ.
Мэдээж анхны сонгуулийнх нь ажилд бүх талаар дэмжсэн нөхөр, гэр бүл, хамтран ажиллагчиддаа талархал илэрхийлсэн байна. И Рагийн нөхөр солонгос хүн, тэд 2003 оны есдүгээр сараас хойш тэнд амьдарч байгаа аж. 2008 онд Монгол бүсгүй хангуг улсын иргэн болжээ. Гэхдээ тэр нөхрийнхөө овгоор овоглох хүртлээ нэлээн бэрхшээлийг туулсан байна. Тиймээс ч анх солонгосын иргэний үнэмлэхийг нь гардахдаа "Одоо л хүн шиг амьдрах цаг ирлээ" хэмээж, түүнээс хойш солонгост суурьшсан гадаад иргэдийн болон олон соёлт гэр бүлийн тулгамдсан асуудалд анхаарахаар улс төрд орсон тухай солонгосын сайтуудад дурджээ.
И Ра өмнө нь БНСУ-ын Гадаад иргэдийг дэмжих төвд сайн дурын ажилтнаар ажилладаг байжээ. Тэнд байхдаа сайн үйл хийсэн хүмүүсийг дэмжиж урамшуулдаг тус улсын Хууль зүйн яамны тусгай шагналыг хүртэж байсан аж. Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө Сөүл хотын Иргэний бүртгэлийн газрын гэр бүлийн визтэй гадаад иргэдийн асуудал хариуцсан хэлтэст орлогч даргаар ажиллаж байсан юм.