Moderator: mgl_300
Намайг Ж****** гэдэг 26 настай багш орчуулагч мэргэжилтэй. Би 2007 онд нөхөртэйгөө танилцсан. Бид 2009 онд хөөрхөн хүүтэй болсон боловч миний хүү хүйн халдвар гэх аймшигт өвчин тусаад 2 сар гаруй эх нялхсын сэхээнд эмчлүүлж байгаад нас барсан. Тэр үеэс хойш миний амьдрал бараан болсон. Манай хадам ээж нөхрийн эгч дүү нар бүгд бид 2-г салгахыг хичээж элдэв явуулга мэссэж бичих болсон. Тэр бүү хэл намайг нөхөртэй минь уулзуулахгүй тэр чигээрээ алга болохыг бас гэрлэлтээ цуцлуулах өргөдөл бичихийг шаардаж эхэлсэн. Би энэ бүхний хариуд юу ч хийгээгүй. Сүүлдээ манай нөхөр гэр бүлийхнийхэ үгэнд орж над дээр ирэх нь багасч, дүү охиныхоо найз хүүхэнтэй холбоотой болсон байсан. Би анхны амьдралаа авч үлдэхийн тулд энэ бүгдийг тэвчээд бүгдийг уучилсан боловч манай нөхөр дахиад итгэл алдсан. Би бурхан болсон хүүгээ бодхоор нөхөртэйгөө хамт л баймаар дахин хүүгээ төрүүлмээр санаддаг. Миний хүү аавтайгаа дэндүү адилхан байсан болхоор би нөхрийгөө харахаар л хүү мин бодогдоод байдаг. Гэвч энэ бүхэн санасанаар болохгүй юмаа. Би бусдийн адил гэр бүлийн жаргалыг мэдэрхийг хүсдэг. Одоо бид 2 тусдаа амьдарч байгаа. Манай хадмынхан их хэл амтай хүмүүс байдаг болохоор бараг өдөр шөнөгүй л сал гэж дарамталж байна. Би хэдий нөхөртөө хайртай ч яаж ийм байдлаар тэдний бэр гэж амьдрах вэ? Би явал дээр вэ? Надад чин сэтгэлээсээ зөвлөөч залуусаа?
elgemsvv egchee tanii ene bicheed baigaa yumnuud chin vneheer vnen baidag yumuu hvmvvs tanid setgelee uudlaj zowolgoo awdag yumuu bi taniig zarimdaa setgel zvich yum boluu gej bodoh yum ta ene bichsen yumniihaa door yagaad yum bichihgvi bgaan ta ymar negen hariult bicheech zarim yumnii door ta aimar uurtai zondoo yum bicheed baidag shdee heregt durtai gej bitgii bodooroi
chi iim muu vvd hayatai aild bern bolj naad zaluutaigaa hanilaj alag hoorhon vree gargah uchirgvi baisan yum bailgvidee amidral dandaa hatuu handahgvi baih tiim bolohoor ilvv sain hanitai bolood setgeldee teesen sharhaa martaj hoorhon maamuutai bolood saihan amidraarai gej erooe doo